BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A scenic view of Sulo Resort featuring a group of white yurts nestled in a lush, hilly landscape. A large yurt with a deck is in the foreground, next to a fenced tennis court. Several cabins are scattered among the trees.

Тархи амарч, сэтгэл сэргэнэ

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-12-05
  Green entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Нийслэлд амьдарч буй хүн бүр их хотын чимээ шуугиан, түгжрэл, завгүй амьдралын хэмнэлээс түр ч болов амсхийхийг хүсдэг. Тэр тусмаа өвлийн саруудад цэвэр агаар, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон амралтад гэр бүлээрээ цагийг ая тухтай өнгөрүүлэх нь завгүй амьдралын хэмнэлээс бага ч болов амсхийх алтан боломж. Харамсалтай нь Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд бүрэн зохицсон, дулаахан, тухлаг ресорт харьцангуй цөөхөн. Ялангуяа цаг хэмнэсэн буюу Улаанбаатараас холгүйхэн, сэтгэлд нийцсэн, үйлчилгээ сайтай амралтын газрууд өдрийн од мэт ховор. Харин энэ удаагийн Green entrepreneur буландаа зочлох үйлчилгээний салбарын стандартыг бүрэн хангасан, амтлаг хоол, найрсаг хамт олонтой мөн байгалийн унаган төрхийг алхам бүртээ мэдрэх боломжтой Suld resort -ийг онцолж байна.

A traditional yurt with a white exterior and wooden windows sits under a clear blue sky. The structure is surrounded by dry grass and snow patches, with a paved pathway leading to its entrance. Mountains are visible in the background.

Цар тахлыг даван туулсан бүтээн байгуулалт

Suld resort-ийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэтунгалаг 2022 онд дотоодын аялал жуулчлалын салбарт жишиг болохуйц, уламжлалт монгол гэрийн хэв шинжийг орчин үеийн интерьерийн шийдэлтэй хослуулсан амралтын газар байгуулахаар төлөвлөж байжээ. Бүтээн байгуулалтын ажил цар тахлын нөлөөгөөр удаашралтай байсан ч зорьсон зорилгодоо тууштай байсны үр дүнд тэрбээр энэ оны зургаадугаар сард Suld resort-ийнхоо үйл ажиллагааг албан ёсоор эхэлсэн аж. Нийт амрагчийн 12 байр, 20 гэрээс гадна 20 метрийн диаметртэй 150 хүний багтаамж бүхий их гэртэй бөгөөд халаалтын системийг цахилгаанаар шийдсэнээрээ онцлог аж. Мөн эрүүл ахуйн нөхцөлийг сайтар хангаж ажилладаг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан байдлаар тусгайлан ажиллах боломжтойг ч Г.Эрдэнэтунгалаг дурдаж байв. 

 

1 of 4
- +
Three white yurts with wooden decks are situated on a snowy hillside, surrounded by dry grass and mountains in the background. A colorful cobblestone path leads toward the yurts under a clear blue sky.
A modern, elevated house with large windows sits on a snowy, sloped landscape. Wooden steps lead up to the house from the foreground. Bare trees and hills are visible in the background under a clear blue sky.
Two yurts in a snowy landscape with the sun shining brightly over a hill in the background. A pathway made of square tiles leads towards them, surrounded by snow. The scene is calm and picturesque, with clear blue skies.
A wooden boardwalk leads uphill to modern cabins under a clear blue sky. The area is partially covered in snow, with a backdrop of rugged hills and sparse trees.

Цэвэр агаарт оддыг тольдох агшин 

Нийслэлээс зүүн хойш 50 гаруй километрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн амьтадтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ихэнх амралтууд газар хоорондоо тун ойрхон зайтай бөгөөд дэд бүтэц нь нэг дор байрладаг. Тэдгээрийн зарим нь “нүцгэн” уулын бэлд үйл ажиллагаа явуулах нь бий. Харин Suld resort-ийн тухай Г.Эрдэнэтунгалаг “Анх ресортоо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тэр дундаа, хусан ойн захад байгуулахад тус газрын байгалийн үзэсгэлэнд сэтгэл татагдсан. Ялангуяа төв замаас километр гаруй зайд, ойн захад, нам гүм орчинд нь татагдсан” гэдгийг хуваалцаж байлаа. Мөн ресортын байршил дахь орчны гэрлийн нөлөө бага учир шөнийн цагаар тэнгэрийн оддыг тольдох боломжтой аж.

A spacious, circular room with a high, domed wooden ceiling. The room features long, wooden tables and chairs arranged neatly. Christmas wreaths adorn the walls, and a decorated tree stands in the corner. Large windows let in natural light.

Хаягдал усыг цэвэршүүлэх технологи

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн өндөр эрэлттэй салбар хэмээн онцолсон. Түүний хэлснээр тус салбарын стандарт, хууль дүрмийг сайжруулж буй нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын хууль эрх зүйн  орчныг сайжруулж, бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгааг давхар харуулж байна гэсэн. Гэхдээ өнгөрсөн зун Өмнөд Солонгос улсын нэгэн аялагч Монголын амралтын газруудын ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн талаар цахим орчинд хуваалцсан нь шуугиан тариад амжсан. Ер нь манай улсын амралтын газруудын хувьд хуримтлагдсан хог болон усны хэрэглээ, ариун цэврийн өрөө зэргийг хэрхэн байгальдаа ээлтэй байдлаар шийдэх вэ гэдэг гол асуудал болдог. Харин Suld resort уг асуудлыг ногоон зарчмаар шийдэж чадсан нь салбартаа үлгэр жишээ болж буй. 

Тодруулбал, энэ асуудлыг орчин үеийн дэвшилтэт технологи болох ОХУ-ын “Эколос ХХК”-ийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин боловсруулах системээр шийджээ. Энэ төрлийн систем нь хаягдал усан дахь органик бодис, бохирдлыг микро организмуудын тусламжтайгаар задалж цэвэршүүлдэг аж. Үүний тусламжтай Suld resort ахуйн бүх төрлийн хэрэгцээнд ашигласан усаа 98 гаруй хувь цэвэршүүлж хөрсөндөө шингээдэг. Ингэснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангаж буй ногоон амралтын газрын тоонд зүй ёсоор багтах болсон юм. Түүнчлэн тэд хог хаягдлаа ангилж, харьяа нутаг дэвсгэр болох Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний газарт нийлүүлдгийг ч дурдах хэрэгтэй.  

A cozy living room with a sloped wooden ceiling and large windows revealing a mountain view. Natural light floods the space, highlighting a beige sofa, wooden chair, and small table. Long curtains frame the scenery outside.

Хариуцлагатай үйлчилгээ, шинэ боломжууд

Энд гэр бүлийн гишүүдээс гадна байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө цуглан арга хэмжээ, тусгай хөтөлбөрийн дагуу цагийг хөгжилтэй өнгөрүүлэх тухлаг орчныг мөн бүрдүүлжээ. Тэр ч бүү хэл хосуудад зориулан тусгай багц гаргаснаа ч хуваалцаж байлаа. Үүнээс гадна ажлын өдрүүдэд 20 хувь, хэрэв тухайн амрагчийн төрсөн өдөр тохиож буй бол 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Харин зуны улиралд ардын урлагийн тоглолт, явган аялал зэргийг зохиодог аж. Гол нь улирал бүрийн онцлог, тэмдэглэлт баяруудыг тохиолдуулан үйлчилгээний багц болон хямдралуудыг амрагчдад санал болгодог. Жишээлбэл, энэ удаагийн шинэ жилийн баярт зориулан байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлийн 30-100 хүний хүлээн авалтын захиалга авч байгаа аж. Тодруулбал, үйлчилгээний багцад:

  • Угталтын халуун дарс
  • 5 цагийн заал ашиглалт
  • Шалны халаалттай тохилог байшин
  • Шинэ жилийн чимэглэлтэй,
  • Тайз болон бүжиглэх хэсэгтэй
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтэд тулгуурлан арга хэмжээ хөтөлбөрийг санал болгох
  • Мастер тогоочийн гарын хоол 
  • Сүүлийн үеийн дуугаралт бүхий хөгжим, техник, гэрэлтүүлэг зэрэг үйлчилгээ багтжээ. 

Suld resort -ийнхон тогтвортой үйл ажиллагаа явуулаад хэдий дөрвөн сар болж буй ч хэдийнээ өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Энэ талаар Р.Эрдэнэтунгалаг “Цэвэр агаарт амарч буй амрагчдад зориулан нэмэлт амтлагч, өнгө оруулагч зэргээр баяжуулаагүй ази, европ хоолоор үйлчилдэг. Гол нь эдгээр хоолны материалыг эрүүл ахуйн бичигтэй, чанарын стандарт хангасан “Амтат маркет”-аас базаадаг” хэмээв. Мөн тухайн ресортын мастер тогооч нар хоолны амт чанар болон эрүүл ахуйд нэн анхаардаг. Мөн гал тогооны бүх хэрэгслийг дэлхийд танигдсан гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэгч Electrolux-ын төхөөрөмжүүдээр тоноглосныг онцолж байв. Энэхүү брэндийн бүх төхөөрөмж нь интуитив удирдлагатай, энгийн тохиргоотой тул мэргэжлийн түвшний хоол хийхэд ч хялбар байдаг юм байна. 

 

1 of 3
- +
A small kitchen space with a wooden countertop, electric stovetop, and sink. There's a white kettle on a tray beside the sink. Sunlight streams in from a window on the left, illuminating the wood-paneled backsplash and a shelf with cups above.
A cozy corner with a small beige sofa, two cushions, and large windows draped with beige curtains. The room features wooden flooring and a wooden ceiling, creating a warm and inviting atmosphere.
A minimalist bedroom with a wooden ceiling and a small window letting in natural light. The room has a bed with a gray blanket, white pillow, and a wooden side table. A geometric pendant light hangs from the ceiling.

Мөн тэрбээр Монгол Улсын аялал жуулчлалын салбар улирлаас хамаарахгүй хөгжих боломжтой бөгөөд тус салбарын ирээдүйг өөдрөгөөр төсөөдөг аж. Тэр дундаа, сүүлийн жилүүдэд гадаад жуулчид Монголыг сонирхох болсон. Энэ хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бидний оролцоо нэн чухал. Зочлох үйлчилгээний салбар үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангадаг хариуцлагатай салбар. Манай салбарын бусад бизнес эрхлэгчид олон улсын жуулчдыг хүлээж авах хэмжээний хүчин чадалтай болж, үйлчилгээгээ сайжруулж, хөгжих хэрэгтэй хэмээж байлаа. 

A stylized map showing a resort area with marked locations, including Suld Resort in green, Premium Bolor Camp Resort, and others. Features a compass rose for orientation. Background includes hills and yurts.
Уншигч та бүхэн тухайн амралттай холбогдохыг хүсвэл 75701155 дугаар руу залгаарай

Ойн захад учир аль ч улиралд явган аялал хийхэд таатай Suld resort-ийн хамт олон ирэх жил бүтээн байгуулалтын зураг төслийнхөө хүрээнд Clubhouse буюу үйлчлүүлэгчид зориулсан тусгай үйлчилгээний байрыг барихаар төлөвлөжээ. Амралтын газрууд бол хүмүүс стрессээ тайлах, амрах, эрч хүчээ сэлбэх орчин бөгөөд гол зорилго нь зочдод тав тухтай орчин бүрдүүлж, дахин ирэх хүсэл төрүүлж, сэтгэгдэл үлдээх явдал билээ. 

bookzone.mn
Тагууд: амралтаялал жуулчлалчөлөөт цаг

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
People walk past a building with a "MONGOLIA" sign. Traditional Mongolian mannequins are displayed at the entrance. The scene includes a large screen displaying various images.
“Далий” Давос
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00