Зах зээлд олон брэндийн янз бүрийн загвар бүхий арьсан гутлууд бий ч, сэтгэлд бүрэн нийцсэн гутлыг олох нь тийм ч хялбар биш. Энэ удаагийн “Брэндийн түүх” булангийн зочноор уригдсан У. Энхжаргал-ын хувьд Туркийн алдарт Loie брэнд-ийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хэдийнэ уг брэндийн үнэ цэнийг мэдэрсэн олон үнэнч үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Ингээд Loie брэндийг хэрхэн эх орондоо нутагшуулж, бизнес болгон хөгжүүлсэн түүний сонирхолтой түүхийг хүргэе.
У.Энхжаргал нь математик болон санхүүгийн чиглэлээр их сургуулиа дүүргэжээ. Тэр бол өргөжиж буй бизнесийнхээ хажуугаар СЭЗИС-д бизнес удирдлагын чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцаж буй завгүй бүсгүй. Түүний гол бизнес болох “Плэй Хаус Профит” ХХК-ийг анх 2019 онд үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө 70 гаруй ажилтантай болж өргөжин, гадаад худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулж буй. Харин Loie Mongolia нь түүний хамгийн отгон бизнес аж. Цар тахлын хүндхэн үеэр бизнесээ эхлүүлж байсан түүнд Business.MN сэтгүүлийн нийтлэл, ярилцлагууд урам зориг, шинэ санаа сэдлийг өгч, бизнесээ амжилттай авч явах гүүр болж байсныг ярилцлагын үеэр хэлсэн нь сонирхол татаж байв.
Loie брэндийн гутлуудыг гар аргаар нэг бүрчлэн оёж, наалт, хийцэд сайтар анхаарч, нарийн урлаж бүтээдэг.
Тэрбээр “Олон эмэгтэйн адилаар би гоёмсог, тансаг гутлуудад дурлаж, цуглуулдаг. Нэгэн удаа өөрийн хүссэн загвараа хайж, сураглаж явсаар анх Loie-тай танилцсан. Эхний гутлаа авч, өмсөж үзэхэд арьсны чанар, загвар, материал, хийц гээд бүх зүйл нь таалагдсанаас хамгийн чухал нь тав тух байсан. Өмнө нь хэзээ ч ийм тухтай өсгийт өмсөж үзээгүй юм байна гэж өөрийн эрхгүй дуу алдсан шүү. Тиймээс бусад бүсгүйчүүдийг ч мөн адил худалдан авалт бүрдээ над шиг сэтгэл ханамжийг мэдрээсэй гэж хүссэн учраас албан ёсны дэлгүүрийг нь Монголд нээх санаа төрсөн” хэмээн онцолж байлаа.
Юутай ч хослох универсал чанар
Арьсан гутал нь эмэгтэйчүүдийн хувцаслалтын нэн чухал хэсэг. Бүсгүйчүүдэд тав тух, чанарыг мэдрүүлэх Loie брэндийн гутал нь гоо зүйн хувьд тансаг харагдахаас гадна, арьсны чанар, урт хугацаанд эдэлж хэрэглэгдэх бөх бат чанараараа ялгардаг. Тав тух, насан туршийн чанарыг мэдрүүлэх Loie брэндийг “Загварын тухайд Loie нь өдөр тутам өмсөх платформ, хавтгай ултай гутлаас эхлээд ковбой загварууд, онцгой арга хэмжээнд ч өмсөх дэгжин өсгийт зэрэг минимал болон модерн хэв маягийн олон өнгийн шийдэлтэй, гоёмсог гутлуудаараа алдартай. Иймд, бүх төрлийн хувцаслалтад зохицуулж өмсөж болохуйц, чөлөөтэй, орчин үеийн универсал шийдэл бүхий загварын маш өргөн сонголтыг хэрэглэгчдэд санал болгодог” хэмээн тодорхойлсон юм.
Өдөр тутмын болон удаан зогсох, алхах шаардлагатай ажил мэргэжилтэй бүсгүйчүүдэд тохиромжтой.
Хэний ч мэдрээгүй тав тух
Гоо үзэсгэлэнд золиос хэрэгтэй гэдэг. Тэр тусмаа бардам төрх, өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл болсон өндөр өсгийтийг өмсөхөд зовлон их бий. Юуны түрүүнд, өндөр өсгийт олон цагаар өмсөх нь бүсгүйчүүдээс ихээхэн тэвчээр шаарддаг. Мөн хөл өвдөх, арьс эвэрших, хагарах, хөлийн байгалийн хэв алдагдаж, өвдөг, нуруунд даралт үүсгэх зэрэг бэрхшээлийг дагуулдаг.
Харин Loie брэндийн гутлууд бүсгүйчүүдийн эрхэмсэг төрхийг хадгалахын зэрэгцээ гайхалтай тав тухыг мэдрүүлдгээрээ онцлогтой. Loie-ийн гутлуудыг дээд зэргийн арьс, илэг болон байгальд ээлтэй синтетик материалаар оёдол, наалт, хийц зэрэгт сайтар анхаарч, 100 хувь гар аргаар нэг бүрчлэн нарийн урлаж бүтээдгээс гадна гутлын ул болон өсгий нь патентлагдсан. Энэ нь бүтээгдэхүүн бүр бат бөх, чанартай, удаан эдэлгээтэй байх гол үзүүлэлт болдог. Ялангуяа өдөр тутмын болон удаан зогсох, алхах шаардлагатай ажил мэргэжилтэй хүмүүст тохиромжтой байдлаар загварчилжээ. Түүнчлэн дэвсгэрийн загвар нь хөлийн хэлбэрт тохирсон тул удаан хугацаанд өмсөхөд даралт үүсгэхгүй байхаар хийгдсэн нь өөр ямар ч брэндийн гутал өмссөнөөс илүү тав тухыг Loie брэнд мэдрүүлж чадна гэсэн үг.
49 жилийн түүх өгүүлнэ
Loie нь 49 жилийн түүхтэй, өв дамжсан бизнес бөгөөд өдгөө гурав дахь үеийн өв залгамжлагчид нь компаниа удирдаж, цаг үеийн онцлогт тулгуурлан тасралтгүй шинэчлэн сайжруулсаар буй шинэ брэнд юм. Авьяаслаг дизайнерууд, хүчирхэг менежментийн багийн тусламжтайгаар онлайн орчинд маш хурдтай танигдаж, асар богино хугацаанд Турк төдийгүй дэлхийн 94 улсад бүтээгдэхүүнээ хүргэж чаджээ. Өдгөө Лондон, Амстердам, Монгол зэрэг 10 гаруй улсад албан ёсны дэлгүүр нь үйл ажиллагаа амжилттай явуулж буй. Үүсгэн байгуулагчид Америкийн алдарт бүжигчин эмэгтэй Лои Фуллер (Loie Fuller 1862-1928) -ийн нэрээс санаа авч брэндээ нэрлэсэн ба түүний урлагийн мэдрэмж, гоо зүй, шинэлэг, шийдэмгий хэв маягийг гутлын загвартаа тусгахыг эрмэлздэг. Түүнчлэн алдарт Serpentine Dance бүжгээ бүжиглэж байх үеийн дүр зургаар нь брэндийнхээ логог бүтээсэн гэдэг.
Харин манай улсад 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. У.Энхжаргалын хувьд дэлгүүрийг нь зорин ирсэн хэн бүхэнд гутал худалдан авахаас нь урьтаж “Зүгээр л өмсөөд үз. Ингэж жинхэнэ тав тух, хөлд эвтэйхэн байдлыг мэдэрснийхээ дараа худалдан аваарай” гэж зөвлөдөг аж. Хийж буй бүхий л ажлаа дурлаж гүйцэтгэдэг тэрбээр “Энэ бизнесээс чанар бол бидний нэрийн хуудас гэдгийг төвөггүй олж мэдсэн. Тиймээс хүн бүрийн мэддэг дэлхийн брэнд биш, Монголын зах зээлийн хувьд цоо шинэ брэндийг таниулж, нэвтрүүлэхэд бэрхшээл гэхээс илүү сонирхолтой, эрч хүчтэй мэдрэмж, туршлага их хуримтлагдаж байгаа” хэмээн итгэл дүүрэн хэлж байлаа.
Үнэт зүйлээрээ өрсөлдөнө
Цар тахлаас хойш манай улсад онлайн худалдааны салбар эрчээ авч буй. Харин У.Энхжаргал өрсөлдөөн улам бүр ширүүсэж буй уг салбарт бизнесийн зөв зарчмаар ажиллахыг зорьж байна. Аль ч бизнесийнхээ харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл хангалуун байдалд онцгойлон анхаардаг түүний хувьд өдөр бүр өмнөх өдрөөсөө сайжирч, урагшлахыг хичээж ирсэн нь бусад бизнесийн амжилттай үйл ажиллагаанаас илэрхий харагдана. Тэрбээр шинэ содон зүйлс туршиж, өөрийгөө сорих дуртай нэгэн бөгөөд маргааш ямар шинэ санаа төрөхийг мэдэхгүй ч зогсолтгүй суралцаж, өсөн дэвшихийг эрмэлздэг. Энэ талаараа “Одоо байгаа бизнесээ өргөжүүлэх, шинэ бизнес эхлүүлэх зэрэг нь илүү их ашиг орлогын төлөө биш, үүнийг хийснээр илүү олон ажлын байр бий болгох, амжилттай хэрэгжсэн ажлаасаа таатай мэдрэмж мэдрэх, чадахгүй зүйлээ чаддаг болох, илүү туршлагажих, татвар төлөх замаар нийгэмдээ хувь нэмэр оруулж, илүү олон хүнд тустай зүйл хийх хэмжээний санхүүгийн чадамжтай болохын төлөө юм. Энэ бүхний араас л ашиг олох гэсэн зорилго бичигдэх байх” хэмээв. Ирэх онд Loie брэндийн франчайз эрхийнхээ дагуу тэрбээр дараагийн салбаруудаа хилийн чанадад нээхээр хэлэлцээрийн түвшинд бэлтгэл ажлуудаа эхэлж буйгаа ч мөн дуулгасан юм.
- Хаяг: MaxMall их дэлгүүрийн 4-р давхарт “Loie”
- Утас : 7772-0088