BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Collage of images featuring modern architecture: a unique oval building, skyscrapers with camel riders in a desert city, a flag against hills, and night views of city skylines with illuminated skyscrapers and waterfronts.

Гадаадын хөрөнгө оруулалт татах “бэлэн жор”

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-12-16
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр дэлхийн ихэнх улс гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө хүчтэй өрсөлдөж байна. Улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон бодлого боловсруулж, түүнийг хөгжлийнхөө гол түлхүүр болгож байна. Хятад, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс орнууд ийм л жишгээр өнөөгийн өндөрлөгт цойлсон. Харамсалтай нь, Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа тэлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, хөрөнгө оруулалтанд ээлтэй улс болохын тулд ГШХО-ыг хангалттай хэмжээгээр татаж, хамгаалж чадалгүй маш их хугацаа алдлаа.

Эрдэм шинжилгээ, инновацад бага мөнгө зарцуулдаг манай улс гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан менежментийн туршлага, мэдлэг, ур чадвар, шинэ технологийг өвөртлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар ахин үүцээ нээж, дараагийн том уурхай ашиглалтад орлоо гэхэд Канад, Австрали, Америкаас мэргэжилтэн авчрах шаардлагагүй болж байна гэж ойлгож болох юм. Энэ бол мөнгөөр хэмжих аргагүй хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Монгол шиг жижиг бөгөөд нээлттэй, аж үйлдвэр хөгжөөгүй, экспортын солонгорол муутай орны хувьд эдийн засгийг нь тэтгэх зүрхний цохилт лугаа юм.

ГШХО татах замаар эдийн засгаа тэтгэж, зүрхний цохилтоо сайжруулж чадсан олон сайн туршлага, жишээ олон улсад бэлээхэн бий.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг үндсэн хүчин зүйлүүд

Тогтвортой, ил тод эрх зүйн орчин бүрдүүлэх

  • Тогтвортой бодлого: Хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой бодлого нь эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдыг татдаг.
  • Бизнес эрхлэхэд хялбар: Хууль дүрмийг хялбарчилж, хүнд суртлыг бууруулан, зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах.

Урамшуулал

  • Татварын хөнгөлөлт, тухайлбал, татвараас чөлөөлөх эсвэл татварын хэмжээг багасгах гэх мэт.
  • Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд хөрөнгө оруулбал урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх
  • Эдийн засгийн тусгай бүсүүд байгуулж, гаалийн татвараас чөлөөлөх.

Дэд бүтцийн хөгжил

  • Зам, боомт, нисэх онгоцны буудал зэрэг биет дэд бүтэц, өргөн зурвасын интернэт, мэдээллийн технологийн парк зэрэг дижитал дэд бүтцийг хөгжүүлэх
  • Эрчим хүч, усны хангамжийг нэмэгдүүлэх.

Хүний нөөцийн хөгжил

  • Боловсрол, мэргэжлийн сургалтаар дамжуулан чадварлаг ажиллах хүчнийг бий болгох.
  • Үйлдвэрлэлийн салбар болон их сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих.

Улс төр, эдийн засгийн тогтвортой байдал

  • Хямрал, савлагаа багатай макро эдийн засгийн орчин бүрдүүлэх (бага инфляц, өрийн зохист түвшин).
  • Сайн засаглалтай, авлига бага байх.

Стратегийн байршил ба зах зээлийн хүртээмж

  • Голлох зах зээл, худалдааны замтай ойр байх зэргээр газарзүйн давуу талаа ашиглах.
  • Чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн түншлэлд идэвхтэй оролцож, хамрагдах.

Хөрөнгө оруулалтыг сурталчлах

  • Хөрөнгө оруулалтад таатай ханддаг улс хэмээн сурталчлах, энэ чиглэлийн тусгай агентлаг байгуулах.
  • Олон улсын уулзалт, үзэсгэлэн зохион байгуулж, үндэстэн дамнасан компаниудтай нягт хамтран ажиллах.

Салбарын онцлогийг харгалзсан бодлого

  • Олон улсад өрсөлдөх чадвартай салбаруудаа тодорхойлж (жишээлбэл, Энэтхэгийн хувьд технологи, Вьетнамын хувьд аж үйлдвэр), эдгээр салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн урамшуулал олгох.

Хоёр талт гэрээ

  • Хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээ болон татварыг давхар ногдуулахаас зайлсхийсэн гэрээ байгуулах.

Гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан улсуудын тэргүүн туршлагууд

Сингапур: Дэлхийн бизнесийн төв

  • Шилдэг туршлага:
    • Бизнес эрхлэхэд ээлтэй, тогтвортой бодлого, хууль эрх зүйн хүчихрэг тогтолцоо.
    • Сайн дэд бүтэц, боловсролтой ажиллах хүчин, бага татвар.
    • Олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг олгосон худалдааны гэрээнүүд.
  • Үр дүн:
    • Үндэстэн дамнасан компаниуд төв оффисоо байгуулдаг гол улс болсон.
    • Санхүү, логистик, технологийн салбарт их хэмжээний ГШХО татсан.

Вьетнам: Үйлдвэрлэлийн орон

  • Шилдэг туршлага:
    • Ажиллах хүчний өртгөөр олон улсад өрсөлдөх чадвартай, чөлөөт худалдааны гэрээгээр дамжуулж худалдааны чөлөөт байдлыг бий болгосон.
    • Эдийн засгийн чөлөөт бүсүүд болон аж үйлдвэрийн паркуудыг байгуулсан.
    • Хөрөнгө оруулалтын үйл явцыг хялбарчлахад чиглэсэн Засгийн газрын шинэчлэл, шийдвэрүүд.
  • Үр дүн:
    • Samsung, Nike зэрэг компаниуд ихээхэн хөрөнгө оруулан.
    • Электроник, нэхмэл, машин механизмын үйлдвэрлэлд өсөлт гарсан.

Арабын Нэгдсэн Эмират Улс: Газрын тосноос солонгорсон эдийн засаг руу

  • Шилдэг туршлага:
    • Татварын хөнгөлөлт, 100% гадаад өмчлөл бүхий чөлөөт бүсүүдийг олноор (жишээлбэл, Жебел Али) байгуулсан.
    • Дээд зэргийн дэд бүтэц, олон улстай холбогдсон байдал.
    • Хөрөнгө оруулалт татахын тулд идэвхтэй сурталчилгаа хийж, энэ чиглэлийн зохицуулалтуудыг хялбаршуулсан.
  • Үр дүн:
    • Үл хөдлөх хөрөнгө, логистик, санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулалт татсан.
    • Ойрхи Дорнодын худалдаа, аялал жуулчлалын тэргүүлэгч төв болсон.

Энэтхэг: Мэдээллийн технологи болон стартапуудын төв

  • Шилдэг туршлага:
    • 1990-ээд оноос эдийн засгаа либералчилж, гадаад өмчлөлийг хязгаарлах бодлогоо сулруулсан.
    • Мэдээллийн технологийн паркууд болон стартапуудад ээлтэй бодлого (жишээлбэл, “Startup India”).
    • Чадварлаг, хямд ажиллах хүч.
  • Үр дүн:
    • Infosys, TCS зэрэг мэдээллийн технологийн төвүүд бий болж, стартапуудад хөрөнгө оруулалт татах гол газар болсон.

Руанда: Африкийн од

  • Шилдэг туршлага:
    • Улс төрийн тогтвортой байдал, авлигыг үл тэвчих бодлого.
    • Бизнес эрхлэхэд ээлтэй шинэчлэлүүд хийснээр Ease of Doing Business индекст өндөр үнэлгээ авсан.
    • Дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдыг идэвхтэй татсан.
  • Үр дүн:
    • Хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эрчим хүч зэрэг салбарт ГШХО-ыг их хэмжээгээр татсан
bookzone.mn
Тагууд: гадаадын хөрөнгө оруулалт

Санал болгох:

A hand arranges wooden blocks in a staircase pattern on a gray background. Each block supports a progressively larger light bulb illustration above it, symbolizing innovation, much like discovering Компанийн санхүүг тэтгэх таван “код” to boost financial success.
Компанийн санхүүг тэтгэх таван “код” 
A blue calculator and a pen resting on a sheet filled with large printed numbers. The calculator display is visible, and the pen is positioned alongside, suggesting an active use of both tools for calculations or analysis.
2024 онд зээлийн хэмжээ жилийн дээд түвшинд хүрлээ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00