ОХУ-ын шилдэг таван брэндийн нэг Vogue Nails.RU компанийн өндөр чанартай маникюрын бүтээгдэхүүнийг эх орондоо албан ёсны онцгой эрхтэйгээр нутагшуулж буй энтрепренер Ц.Цэрэнхандтай уулзаж, бизнесийн салбарт түүний хуримтлуулсан туршлага, хөгжүүлж буй брэндийнх нь онцлог, ялгарлын талаар ярилцлаа.
Уналтаас боссон манлайлагч
Өөрийн мэргэжлийн ур чадвараа баталж, эрчүүдийн адил хүлээн зөвшөөрөгдөхийн тулд үргэлж бусдаас хэд дахин илүү хөдөлмөрлөж, бие, сэтгэлээ ядраахаас залхсан Ц.Цэрэнханд барилгын салбараас гарч, эмэгтэйчүүдэд ойр, арай өөр бизнес эхлүүлэхийг хүсэх болжээ. Нэг орой ажлаа тарчхаад инстаграмм хуудсаа гүйлгэн суутал гэнэт мэдэгдэл (notification) ирэв. Шалгаад үзтэл жилийн өмнө ОХУ-ын Эрхүү хотноо аялж байхдаа олж харсан Vogue Nails.RU компанийн албан ёсны төлөөлөгч хайж буй тухай мэдээлэл байв. Ийнхүү санамсаргүй хэрнээ тохиромжтой цагтаа ирсэн мэдээллийн дагуу тус компанитай холбогдож, төд удалгүй ОХУ-ын Vogue Nails.RU компанийн албан ёсны франчайз эрхийг авахаар гурван удаагийн сонгон шалгаруулалтад оролцож, улмаар Монгол дахь төлөөлөгчөөр сонгогдон 2021 оны аравдугаар 30-ны өдөр хаалтын гэрээ байгуулжээ.
ОХУ-ын Vogue Nails.RU брэндийн бүтээгдэхүүнийг сарнай хэлбэртэй тагны дизайнаар нь амархан таних боломжтой бөгөөд гель лакны цуглуулга нь 500 гаруй төрлийн өнгөний сонголтоос бүрддэг.
Ц.Цэрэнханд хумс заслын салбарт шинэ өнгө төрх нэмэхээр ажиллах болсондоо урам зоригоор дүүрч, өмнөх жилүүдийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд үүсгэн байгуулсан “Профэшнал Сивил Инженеринг Констракшн” хэмээх барилгын компанийн үйл ажиллагааныхаа хажуугаар хамтад нь хийхээр шийдэв.
Гэтэл ердөө долоо хоногийн дараа хайртай эмээ нь мөнх бусыг үзүүлж, сэтгэл санааны хүнд цохилтод удаан хугацааны турш орсон юм. Гэхдээ зөвхөн энэ л мэдээ түүнийг гуниглуулах ганц шалтгаан биш байлаа. Нэг ч удаагийн борлуулалт хийж амжаагүй мөртөө нийт зургаан удаагийн татан авалтыг гэрээнд тусгагдсаны дагуу хийж, зориг зүрхээрээ үүсгэн байгуулсан Vogue Nails Mongolia компанийн дөрвөн ажилтан нь бүгд нэг өдөр ажлаасаа гарах өргөдлөө өгч, салоны түлхүүрээ атгаад ганцаархнаа үлдсэн цаг мөчийг туулав.
Гэсэн хэдий ч бууж өгөхийг хүсэлгүй 40 хүний бүрэлдэхүүнтэй хумс заслын мэргэжлийн сургалт явуулахаар зорьж, ОХУ-ын Vogue Nails.RU компанийн хумс заслын зөвлөх мэргэжилтэн Мелишихна Марина, Филатова Карина хоёрыг урьсан боловч найман оролцогчийг л хамруулжээ. Мэргэжилтнүүдийн ажлын хөлс болох 40 сая төгрөгийг гар таталгүйгээр шилжүүлсэн ч бусад зардал түүний санааг зовооход хүргээд байв.
Ингээд бодохоор эхлүүлсэн бүхэн нь ар араасаа хамгийн гашуун бөгөөд том бүтэлгүйтэлтэй тулгарч буйд өөрийн мэргэшсэн барилгын салбараасаа тэс өөр гоо сайхны салбарт ямар ч зах зээлийн судалгаагүй, сэтгэл хөөрлөөр хандаж бизнес эрхлэх шийдвэр гаргаснаа ойлгож тухайн үедээ харамсаж байжээ.
Харин өдгөө тэрбээр олон удаагийн уналт, сэтгэлийн шаналал бүрээсээ сургамж авч, тасралтгүй суралцаж, өсөн дэвжсэний хүчинд Vogue Nails.RU компанийн бизнесийн итгэлтэй түнш болж, хумс заслын салбартаа үнэ цэнийг бүтээлцэж буй амжилттай бизнес эрхлэгч болж чаджээ.
Салон бүрд ашиг нэмэх оновчтой аргачлал
Vogue Nails Mongolia компанийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнханд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хэрхэн хүргэхээ мэдэхгүй төөрөлдөж, татгалзсан хариултаар дүүрэн цаг мөчийг туулсан нь саяхан.
Гэвч энэ янзаараа удаан явбал бизнесийн салбарт хэзээ ч амжилт олохгүйг мэдэж, компаниа үнэ цэнтэй болгох, дахин давтагдах орлого олох урлагийг эзэмшихээр шийдэж борлуулалтын ур чадварт шат дараатайгаар суралцаж эхэлжээ.
Хумсны салоны артистууд Vogue Nails.RU бүтээгдэхүүнийг ашигласнаар нэг үйлчлүүлэгчид зарцуулах хугацааг багасгаж, илүү олон хүнд үйлчилгээ үзүүлэх, нэгж бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэн зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх давуу талтай.
Эхний ээлжид ОХУ-ын Эрхүү хотноо хумс заслын чадварлаг мэргэжилтнүүдийн сургалтад өөрийн биеэр суралцаж, тэрхүү туршлагадаа үндэслэн борлуулах гэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлага болон хэрхэн хооронд нь зөв хоршуулан хэрэглэх аргыг гүнзгийрүүлэн судлахад бүтээгдэхүүн нь үнээсээ давсан чанар мэдрүүлж чадахыг анзаарчээ. Ингэснээр нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ цэнийг бүрэн мэдэж, харилцагчдадаа илүү итгэл үнэмшилтэйгээр тайлбарлаж, санал болгож буй бүтээгдэхүүн нь яагаад мөнгө төлөхөөр хэмжээний үнэ цэнтэй болохыг ойлгуулж чаддаг болжээ.
Тодруулбал, Vogue Nails.RU нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ОХУ-д топ таван брэндийн нэгд зүй ёсоор багтдаг маникюрын материалыг үйлдвэрлэдэг компани юм. Уг брэнд нь 20 гаруй жилийн судалгааны үр дүнд бүтээгдэж, анх үүссэн цагаасаа л мэргэжлийн артистуудад зориулагдаж ирсэн бөгөөд хурц үнэргүй, харшил өгөхгүй, жирэмсэн хүн ч хэрэглэх боломжтой эрүүл, аюулгүй орц найрлагуудаас бүрдсэн эко бүтээгдэхүүнүүдийг тусгай лабораторид үйлдвэрлэдэг аж.
Уг брэндийн бүтээгдэхүүнийг сарнай хэлбэртэй тагны дизайнаар нь амархан таних боломжтой бөгөөд гель лакны цуглуулга нь 500 гаруй төрлийн өнгөний сонголттой. Өөр нэгэн онцлог нь артистууд ашиглахдаа олон давхарлаж будах шаардлагагүй, мөн гаднын хүчин зүйлийн нөлөөнд өртөх үед дөрвөн долоо хоногийн турш буюу удаан хугацаанд өнгөө алдахгүй байх давуу талтай. Харин будгийн уян багс нь мэргэжлийн болон анхлан суралцагчид хэрэглэхэд хялбараар бүтээгджээ.
Уг брэндийн будаг нь жирэмсэн хүн ч хэрэглэх боломжтой эрүүл, аюулгүй орц найрлагуудаас бүрдсэн бөгөөд олон давхарлаж будах шаардлагагүй, гаднын хүчин зүйлийн нөлөөлөлд өртөх үед дөрвөн долоо хоногийн турш буюу удаан хугацаанд өнгөө алдахгүй.
Эдгээр өндөр чанартай орц найрлагуудаас бүрдсэн бүтээгдэхүүнээс гелэн будаг, хумсны тос, гель, топ, суурь, гар, биеийн тос, артистуудын дунд шингэн фотошоп гэж нэрлэгддэг шүршдэг тоник гэх мэт хумс заслын 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд байгаа аж. Мөн улирал бүр гель лакны шинэ цуглуулгуудыг гаргадаг бөгөөд тун удахгүй шинээр гаргасан фрэнч будалтын долоон суурь өнгийг Монголд нэвтрүүлэх гэж байна.
Эл бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан Vogue Nails Mongolia мэргэжлийн хумс заслын салоны артистууд ашиглах явцад нэг үйлчлүүлэгчид зарцуулах хугацааг багасгаж, илүү олон хүнд үйлчлэх боломжтой болж, нэгж бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэн зардлаа хэмнэх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал үүсжээ.
Жишээлбэл, Vogue Nails.RU брэндийн тэжээл өгөхийн зэрэгцээ хумсыг тухайн будгаас хамгаалах үүрэгтэй өнгө бүхий бэйс нь дотроо найман төрлийн коллекцтэй бөгөөд нэг коллекц нь 5-10 төрлийн өнгөөс бүрддэг. Ихэнх артист өнгөгүй бэйс буюу суурь ашиглаж үйлчлүүлэгчдийнхээ хумсанд нэг бүрчлэн түрхэх, хатаах процессын дагуу ажиллан урт хугацааг зарцуулдаг бол Vogue Nails Mongolia -ийн нийлүүлж буй дээрх бүтээгдэхүүнийг сонгосноор цагаа хэмнэх бүрэн боломжтой юм.
Vogue Nails Mongolia -ийн хамт олон борлуулалтын төлөвлөгөөндөө “тооноос илүү чанарт” гэсэн зорилтыг онцгойлон тэмдэглэжээ. Тодруулбал, хумс заслын салбартаа хамгийн шилдэг бизнес болохыг зорьж, одоогийн үйлчлүүлэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээн урт хугацаанд хамтарч, илүү оновчтой худалдан авалтад чиглүүлж, эргээд үр өгөөжөө хүртэх аргыг нь тэдэнд зөвлөх замаар хэрэглэгчийн зах зээлээ органикаар тэлэх бодлогыг баримталж байна.
Юу тарина түүнийхээ үрийг хураана гэдгийн адилаар мэдлэг олохоор хичээн зүтгэсэн эдгээр он жилд борлуулалтын талаар ямар ч мэдлэггүй, төрмөл авьяасгүй байсан ч уг чадварыг суулгаж, хөгжүүлж болдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, бизнесийн өсөлтөө эрчимжүүлж буй нь түүний ярианаас илт мэдэгдэж байв. Ийнхүү барилгын инженерээс чадварлаг борлуулагч болж, байгууллагатайгаа хамт өсөн дэвшсээр байна.
Эрүүл, аюулгүй хумс засал
Манай улсад хумс заслын үйлчилгээ хурдтай хөгжиж, зах зээлээ тэлж буй бөгөөд үүнийгээ дагаад ч цөөнгүй эрсдэл үүсдэг. Тухайлбал, маникюр, педикюрийн илүү мах авдаг хэрэгсэл арьс салстыг гэмтээж, цус гаргаснаар халдвар тархах өндөр эрсдэлтэй. Ялангуяа, сүүлийн жилүүдэд маникюр, педикюрийн үйлчилгээ авснаар хумсны төрлийн өвчлөл нэмэгдэж, жилд дунджаар 300-400 иргэн Арьсны өвчин судлалын үндэсний төвд ханддаг тухай тус төвөөс онцлоод байгаа нь нэг талаар, иргэдэд айдас төрүүлж, нөгөө талаар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй чанаргүй үйлчилгээ үзүүлж буй хэсэг бүлэг хүмүүсийн үйлдлээс болж тухайн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйд эмзэглэж буйгаа илэрхийлж байв.
Учир нь ОХУ-ын хумс заслын зөвлөх мэргэжилтнүүдийн тусгай сургалтыг эх орондоо зохион байгуулах явцдаа Ц.Цэрэнханд зарим артист эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаж ажилладаггүйг сайтар мэдэж авчээ. Тухайн үед сургалтад хамрагдсан оролцогчдоос багаж хэрэгслээ хэрхэн ариутгадаг талаар лавлахад бүгд шахам тамидены уусмал болон 100 хувийн спиртээр гэж хариулжээ. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн нь хэсэг газрыг л халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бөгөөд арьс салстаар дамжих магадлалтай төрөл бүрийн халдварт өвчин, гепатит B, C, D вирус, хомхой гэх мэт өвчний вирусийг бүрэн устгаж чаддаггүй тул эмнэлгийн зориулалтын ариутгалын уусмалыг ашиглах нь зохистой юм.
Үйлчлүүлэгчид хумсны салоноо сонгохдоо орон зай, цаг хугацаа, орчны тав тухтай байдлаас үл хамааран ариутгал эрүүл ахуйг хамгийн сайн баримталж буй газрыг сонгох хэрэгтэй. Үүний дараагаар артистын мэргэжлийн ур чадварыг харах нь зүйтэй.
Тиймээс энэ салбарт ажиллаж буй артистууд бүгд бээлий өмсөж, усгүй маникюр хийсний улмаас үүсэх тоосонцороос өөрийгөө хамгаалан маск зүүх, эмнэлгийн зориулалттай ариутгалын уусмалыг заавал ашиглах зэрэг соёлд суралцах шаардлагатай байгаа аж.
“Нөгөө талаар, үйлчлүүлэгчид салоноо сонгохдоо орон зай, цаг хугацаа, орчны тав тухтай байдлаас үл хамааран ариутгал эрүүл ахуйг хэр зэрэг баримталж буйг шалгасны үндсэн дээр үйлчлүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Харин түүний дараа л артистын мэргэжлийн ур чадварыг харах нь зүйтэй” хэмээн Ц.Цэрэнханд онцоллоо.
Энэ зөвлөгөө тун энгийн мэт сонсогдовч үр дагавар нь ихээхэн чухал нөлөөтэй бөгөөд хэрэгжүүлснээр өөрийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь гарцаагүй. Учир нь гарын хуруу нь хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг төдийгүй хуруунууд ердөө 0,002 мм-ийн амплитуд, хэлбэлзлийг ч мэдэрч чадахаас гадна гараар халдвар маш түргэн тархдаг байна.
Хайхрамжгүй байдлаас үүсэх эрсдэлийг бууруулахын тулд Vogue Nails Mongolia хумс заслын салон үйлчилгээ үзүүлэхдээ ариутгал, эрүүл ахуйг нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Мөн артистууд нь ОХУ-д хумс заслын сургалтад хамрагдсан туршлагатай тул техник их шаарддаг гелиэр дизайн гаргаж, өнгөөр тоглож, илүү минимал будалт хийдгээрээ онцлогтой. Тус хамт олны баримталж буй гол зарчим нь артистын ур чадвар, өнгө загвар, эрүүл ахуй зэрэг бүгд нийлсний үндсэн дээр маникюрын шилдэг бүтээл төрдөг хэмээн үздэгт буй.
Одоогоор Vogue Nails Mongolia нь бүтээгдэхүүнээ өөрийн салон болон онлайн сувгаараа борлуулж буй бөгөөд Баян-Өлгий, Дорноговь аймгуудын төвд гэрээт борлуулагчтай болж өргөжжээ. Цаашид хөдөө орон нутгийн зах зээлд илүү олон гэрээт борлуулагчтай болж, эко бүтээгдэхүүнийг зөв ашиглаж сурах сургалтыг зохион байгуулахын хажуугаар артистуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах аж.
Ингэснээр Монгол орны хаана ч, хэзээ ч аль ч артист дээр очсон Vogue Nails Mongolia -ийн импортлон нийлүүлж буй эко бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт найдвартай, хүртээмжтэйгээр хүрч, бүсгүйчүүд өөрсдийн хүссэн өнгө төрхийг бий болгох боломжийг ойртуулах юм.