BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A hand holds a magnifying glass over the text "2025 TRENDS..." on a light blue background. The magnifying glass reveals a target icon over the word "TRENDS".

2025 оны бизнесийн үндсэн 5 тренд 

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-12-26
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter
  • Бернард Марр
  • Орчуулсан Г.Даваадорж
  • Эх сурвалж: forbes.com

Сүүлийн таван жилд нийгэм, улс төр, технологийн салбарт гүнзгий өөрчлөлтүүд гарсан. 2025 оноос өөрчлөлтийн үйл явц улам эрчээ авна гэхээс удаашрахгүй. Тиймээс өнөөгийн бизнесийн ертөнцөд амьд үлдэж, цаашид амжилт гарахын тулд энэхүү өөрчлөлтийг үүсгэж буй шинэлэг шийдэл, боломжууд, бас аюулыг хослуулсан чиг хандлагыг мэдэж байхаас өөр аргагүй. Тиймээс 2025 онд анхаарах таван чиг хандлагыг тоймлов.

Хиймэл оюун бизнесийн стратеги болно

Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны потенциал дэлхийг хэрхэн өөрчилж болохыг бид мэдэж авлаа. Харин 2025 онд байгууллагууд хиймэл оюуны тухай зүгээр нэг ярихгүйгээр бизнесийнхээ стратегид бодитоор нэвтрүүлж эхэлнэ.

Хиймэл оюуны өмнөх давалгаанаар Google, Amazon, Netflix гэсэн компаниуд гүн сургалтын технологид (deep learning) төвлөрөх замаар стратегиа хэрхэн 180 градус эргүүлснийг бид харсан. Ингэснээр тэд онлайн сурталчилгаа, жижиглэн худалдаа, стреминг зэрэг уламжлалт бизнес загваруудыг өөрчилсөн. 

Хиймэл оюуны технологи одоохондоо бизнес загваруудад том өөрчлөлт гаргаагүй байна. Учир нь компаниуд хиймэл оюуныг одоогийн үйлчилгээгээ сайжруулахын тулд функц хэлбэрээр нэмж ашиглаж байгаа. 

Харин 2025 онд жинхэнэ өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Яагаад гэвэл хиймэл оюуны боломжид түшиглэж бизнес загваруудыг өөрчлөх стратегийн хувилбарууд бий болно. Тухайлбал, чат-бот бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн оронд эрүүл мэнд, үйлдвэрлэл, боловсрол зэрэг олон салбарыг тэр чигт нь өөрчлөх, цэвэр хиймэл оюунд суурилсан генератив арга хэрэгсэл, апп-ууд гарч ирэх боломжтой.

Тогтвортой бизнес, тойрог эдийн засаг

Нэг талаас хууль эрх зүйн орчин, нөгөө талаас хэрэглэгчдийн шахалтаас үүдэж эко, тогтвортой бизнесийн загварууд руу шилжих нь 2025 оны гол өөрчлөлтүүдийн нэг байна.

Эндээс анхаарал татах нь тойрог эдийн засгийн чиг хандлага юм. Тойрог эдийн засагт хог хаягдлыг багасгаж, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд материалыг дахин ашиглаж, нөөцүүдийг дахин боловсруулах байдлаар тасралтгүй эргэх үйл явцыг бий болгох учиртай.

Тойрог эдийн засаг бол ногоон пиар эсвэл нийгмийн хариуцлагын тухай яриа биш юм. Экологийн норм хангаагүйн төлөө ногдуулдаг нөхөн төлбөр, торгуулийн тухай сэдэв ч биш. Жил ирэх тутам ногоон бизнес бол ирээдүйтэй бизнес гэдэг нь ойлгомжтой болж байна. Жишээ нь, үйлдвэрлэгчид удаан эдлэгдэх, дахин хэрэглэж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр түүхий эдийн өндөр өртөг, хомсдолд санаа зовох шаардлагагүй болж байна. Автопарктай компаниуд цахилгаан машинд шилжсэнээр хямд түлш хэрэглэж, техникийн үйлчилгээний зардал нь багасаж байна.

Хамгийн чухал нь хэрэглэгчид худалдан авах шийдвэр гаргахдаа эко байдлыг гол үндэслэл болгож байгаа учраас тэдний шаардлагатай хөл нийлүүлэн алхах нь том сорилт хэвээр байна.

Гүн автоматжуулалт, хүний оролцоогүй шийдвэр

Хүний оролцоогүй шийдвэр гаргадаг байгууллагыг бий болгох амбицтай төсөл олон бий. Компаниуд хиймэл оюуныг стратегийн түвшинд ашиглаж, туршилтын төслүүдээс бодит бизнест шилжихдээ улам итгэлтэй болохын хэрээр ийм байгууллагууд бий болох эсэх нь цаг хугацааны асуудал болсон. Өөрөөр хэлбэл, маркетинг, борлуулалт, судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, түүхий эдийн хангамж гэх зэргээр бүх газар, хэлтсийн хоорондох дата мэдээлэл хүний оролцоогүй чөлөөтэй дамждаг, алгоритм тэр мэдээлэлд нь бодит цагийн горимоор дүн шинжилгээ хийн эрэлтийг тодорхойлж, аливаа асуудлыг бий болохоос нь өмнө шийдвэрлэж, зах зээлийн өөрчлөлт, хэрэглэгчдийн зан төлөвт тохируулж шийдвэр гаргадаг тийм компаниуд бий болох цаг ойрхон. Мэдээлэлтэй харьцдаг, шийдвэр гаргадаг ийм төрлийн ажлуудаас гадна харилцагчийн үйлчилгээ, захиалга гүйцэтгэх, нийлүүлэлт хийх зэрэг “хар ажлууд” улам бүр автоматжих болно.

Энэ гүнзгий өөрчлөлтийг ойлгож, дасан зохицно гэдэг нь хиймэл оюуны өгөгдлийн аюулгүй байдал, түүнтэй холбоотой зарим төөрөгдөл, мөн ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, ажлын байранд технологийн нөлөөгөөр үүсэж болох бүх эрсдэлийг ойлгоно гэсэн үг. 2025 онд энэ сэдвийг бизнесийн хүрээнд идэвхтэй хэлэлцэх болов уу.

Хэрэглэгчийн туршлага бол Хаан

2025 онд хэрэглэгчийн туршлага (CX) бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн өрсөлдөөнд аль нь ялахыг тодорхойлох үндсэн хүчин зүйл болно. Зах зээл илүү төлөвшиж, худалдан авагчид илүү хэрсүү болохын хэрээр тухайн хэрэглэгчид тохирсон шийдэл  санал болгохыг зорьдог, CX-ийн зарчмыг хэрэгжүүлсэн компаниуд өрсөлдөх чадвартай гэдгээ улам бүр мэдэрнэ. Учир нь хэрэглэгчид зүгээр нэг чанартай үйлчилгээнээс гадна байгаа газарт нь гарын дор байж, тухайн үеийн хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээг хүсэх болсон.

Хиймэл оюун болон өгөгдлийн шинжилгээний технологиуд нь хэрэглэгчийн хүсэлт, зан төлөвийн талаар илүү гүнзгий мэдээлэл цуглуулах, боловсруулах замаар хэрэглэгч бүрд тохирсон шийдлийг өргөн фронтоор бүтээх бололцоог олгож байна. Мөн хэрэглэгчтэй харилцах бүрд тэр нь бодит цагийн горимоор өгөгдөл болон хувирч, хэрэглэгчид “таныг анхаарч байгаа шүү” гэдэг мэдрэмж өгөхийг зорьдог болсон. Харилцааны стратегид ашигладаг олон сувгийн шийдэл нь улам цогц болж, хэрэглэгчтэй онлайн болон оффлайн хэлбэрээр харилцах цэгүүдийн хооронд уян хатан шилжиж, хэрэглэгч хаана байхаас үл хамаарч тухайн брендийн мэссэжийг хүргэх боломж нэгэнт бий болсон. Тиймээс хэрэглэгчийн туршлагыг үйл ажиллагааныхаа үндэс болгосон компаниуд 2025 онд түүнийхээ үр шимийг хүртэнэ.

Тодорхойгүй нөхцөлд тэсвэртэй байх

Украин, Ойрхи Дорнод гэх мэт бүс нутагт үргэлжилж буй мөргөлдөөнүүд, эдийн засгийн тодорхойгүй байдал, зах зээлийн тогтворгүй нөхцөл нь бизнест том эрсдэлүүд бий болгож байна. Тиймээс амьд үлдэх, дасан зохицох, тэсвэрлэх чадамж нь 2025 оны бизнесийн хувьд гол сэдвүүдийн нэг байх болно.

Тогтвортой байх гэдэг бол зөвхөн шуургыг тэсэж гарах тухай биш, харин гэнэтийн өөрчлөлтөд хариу үзүүлэхэд бэлэн байх, шаардлагатай бол чиглэлээ өөрчлөх чадамжийг хэлнэ. Нийлүүлэлтийн доголдол, хүний нөөцийн хомсдол, түүгээр барахгүй шинэ цар тахал гэх мэт эрсдэлүүд үйл ажиллагаанд яаж нөлөөлж болохыг ойлгох нь хариу үйлдэл үзүүлэх бололцоог нэмнэ.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Хиймэл оюуны хувьд таамаглах чадамж нь өндөр тул энэ тал дээр тун хэрэгтэй. Гэхдээ нийлүүлэлтийн олон хувилбарт сүлжээ, хүний нөөцийн уян хатан бодлого зэрэг практик шийдвэрүүд чухал. Цар тахлын сургамжийг хайхрахгүй байх нь том алдаа бөгөөд бүх зүйлд бэлэн байхад илүүдэхгүй.

Тагууд: бизнесийн орчиндэлхий

Санал болгох:

A man in an apron stands at a counter with a coffee cup. The background features green and blue geometric designs with text in Cyrillic script. A logo with the word "Business" is at the top left corner.
Бизнесээ зөв удирдвал хөрөнгө оруулалт, буруу удирдвал зардал
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00