BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a suit stands at a white podium, speaking into a microphone against a blue-lit backdrop. The audience is in shadow, creating a contrast with the brightly lit stage.

Тендерийг үр ашигтай болгох шинэчлэлүүд

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2024-12-26
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Эдийн засаг, улсын төсөв тэлж байгаа энэ үед төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй зарцуулж, төрийн худалдан авах ажиллагааны алдаа дутагдлыг залруулах нь цаг үеийн захиалга болоод байгааг албаныхан онцоллоо.

Энэ онд Монгол Улсын хэмжээнд 43 мянган тендер зарлагдаж, 59 мянган оролцогч тендерийн сонгон шалгаруулалтад оролцжээ. Өөрөөр хэлбэл, нэг тендерт 1-2 компани ороод аль нэг нь шалгардаг, эсвэл тэр тендер тэр чигтээ бүтэлгүйтдэг гэсэн үг. Өрсөлдөөн, чанарын тухай ярихаас ч өмнө энэ тоон үзүүлэлт хэлэх ч үггүй болгочихож байгаа биз. Анхаарал татах “тоонууд” үүгээр тогтохгүй. Энэ жил зарлагдсан тендерийн 53 хувь нь бүтэлгүйтжээ. 

Бүр сонирхолтой нэгэн тоо дурдъя. Нэг тендер зарлаж, үнэлгээний хороо байгуулж, сонгон шалгаруулахад 2.2 сая төгрөг зарцуулдаг байна. Жилд дунджаар 40 мянган тендер зарладаг гэж үзвэл 90 тэрбум төгрөг бүтэлтэй, бүтэлгүй тендерийн цаана үр ашиггүй зардал болон хувирч байна. Мөн энэ оны 43 мянган тендерийн 82.6 хувь нь нэг тэрбум төгрөгөөс дээш үнийн дүн бүхий тендер байна. Нэг тэрбумаас өндөр өртөг бүхий тендерийн хувьд, 40 гаруй хувь нь бүтэлгүйтсэн. 

Бүтэлгүйтэл дагасан гомдол, маргаан ч бас тасрахгүй. Сангийн яаманд жил бүр тендертэй холбоотой 2400 орчим гомдол ирдэг байна. Гомдол, маргааны оргил үе нь оны хоёрдугаар улирал. Төсвийн жил эхлээд л маргаж эхэлнэ. Барилга, бүтээн байгуулалтын таатай үедээ маргаад байх нь ажил уягдах бас нэг шалтгаан. Нөгөөтээгүүр, гомдол маргааныг шийдвэрлэх нь салбар яамныхны хувьд ч толгой өвтгөм ачаалалтай ажил аж.  

Бүтэлгүйтлийг үндсээр нь шинжихүй

Төрийн худалдан авах ажиллагаа бүтэлгүйтэж буйн үндсэн шалтгаан нь хууль, эрхзүйн зохицуулалттай холбоотой. Манай улс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг 2000 онд олон улсын байгууллагуудын зөвлөгөө, дэмжлэгтэйгээр анхлан боловсруулж, батлуулж байжээ. Энэ цагаас хойш тус хуулийг 2005, 2023 онуудад хоёр удаа шинэчилэн найруулж, УИХ-аар батлуулсан байна. 

2023 оны хуулийн шинэчлэлийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтын ил тод байдал харьцангуй сайжирсан ч бүтэлгүйтлийн “түгжээ”-г өнөөг хэр нь тайлж чадаагүй л байна. Саяхан болсон “Mongolia Growth Forum”-ын үеэр Шадар сайд Т.Доржханд төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх шаардлагатай байгааг онцлоод, үүнд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэсэн юм. Мөн тендер сонгон шалгаруулалтыг хиймэл оюун ухаанд түшиглэсэн технологийн шийдэл болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр шинэ шатанд гаргах боломж байгааг дурдсан нь анхаарал татаж байлаа.  

A man in a suit and tie speaks into a microphone labeled "MongolTV" during an interview at the Mongolian Growth Forum. The background features a blue backdrop with text in Mongolian.
Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр

“Ялангуяа эдийн засаг, улсын төсөв тэлж байгаа энэ үед төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй зарцуулж, төрийн худалдан авах ажиллагааны алдаа дутагдлыг залруулах нь цаг үеийн захиалга болоод байна” гэж Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр ч мөн онцолж байв. Ингэхдээ өрсөлдөх тэгш боломжтой байх, ил тод байх, үр ашигтай байх, хэмнэлттэй байх, хариуцлагатай байх гэсэн таван зарчмыг баримталж, хуулийн төсөл боловсруулснаа тэрбээр хэлж байсан юм. 

Тендер бүтэлгүйтлийг мөрөөр нь мөшгиж үзвэл орон нутагт илүү өндөр хувьтай байна. Тухайлбал, Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт зарласан тендерийн 30 шахам хувь нь бүтэлгүйтжээ. Орон нутагт төрийн худалдан авах ажиллагаа бүтэлгүйтэж байгаа шалтгаан нь их энгийн. Дээр дурдсанчлан өрсөлдөөнт орчин тэнд алга. Харин нөгөө нь үнэлгээний хорооны хараат бус байдалтай холбоотойг форумд оролцогчид дурдаж байв. 

Өрсөлдөөнийг сайжруулах тухайд, тендер сонгон шалгаруулалтын шалгуураа бууруулах нь өрсөлдөөнийг дэмжих гол “түлхүүр” гэж албаныхан үзэж байна. Ингэхгүй бол ЖДҮ болон шинэ, залуу бизнес эрхлэгчдийн тендерт өрсөлдөх боломж нь хаалттай хэвээр байна. 

Түүнчлэн үнэлгээний хорооны хараат бус, шударга ажиллах орчныг бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал болохыг тэд хэлж байна. Үнэлгээний хороонд иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл багтдаг ч тэд хороон даргынхаа нөлөөн дор ажиллах нь амьдрал дээр байдаг л зүйл болон хувирчээ. Мөн орон нутагт тендерийн үнэлгээний хороонд ордог А3 сертификаттай ганц хоёр л идэвхтэй хүн байдаг нь хараат бус гишүүний мөн чанар алдагдах гол шалтгаан болдог байна. Иймд, томоохон төвөгтэй ажлууд дээр үнэлгээг нь хөндлөнгөөс хийдэг болох, үнэлгээний хороонд тавих хяналт, хариуцлагын механизмыг сайжруулах нь оновчтой гэж албаныхан үзэж байна.

Хиймэл оюун ухаан, хувийн хэвшлийн оролцоо бол ШИЙДЭЛ

Тендертэй холбоотой ажлуудаа төр бүрэн хариуцаж зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ч, хүний нөөцийн хувьд ч учир дутагдалтай болохыг Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр хэлж байлаа. Харин үүний оронд, оролцогчдын материалыг хүлээн авах, зах зээлийн судалгаа хийх, үнэлгээ хийх зэрэг ажлуудаа хиймэл оюун ухаанд даатгаж болох аж. Ингэснээр хүний оролцоо буурч, даргын заавраар танил компаниа сонгон шалгаруулах үзэгдэл дуусгавар болох ач холбогдолтой. Мөн томоохон багц ажлуудад үнэлгээ хийх, гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих зэргийг хувийн хэвшлийн мэргэшсэн байгууллагад даатгаснаар төрийн оролцоо, тендер дагасан авлига, хүнд суртал буурах боломжтойг тэрбээр онцолж байна. 

Худалдан авалтад технологийн дэвшлийг ашиглах нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим систем дэх 1.6 сая өгөгдлийг хэрэглээнд оруулах чухал ач холбогдолтойг ч Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр тодотгож байсан. Ийнхүү хиймэл оюун ухаанд түшиглэсэн технологиудыг худалдан авах ажиллагаанд нэвтрүүлж болохоос гадна тодорхой ажил, үүргээ хувийн хэвшил рүү шилжүүлж болохыг ч тэрбээр онцолж байлаа.  

Төрийн байгууллага, УТҮГ-уудын зарлаж буй тендерийн дийлэнх нь буюу 60 хувь нь бараа худалдан авахтай холбоотой тендер бол 30 хувь нь барилга дэд бүтцийн ажлууд байдаг аж. Харин үлдсэн 10 хувь нь бусад төрлийн үйлчилгээтэй холбоотой тендер байдгийг форумын үеэр албаныхан хэлж байв. Дийлэнх нь бараа, материал худалдан авахтай холбоотой тендер учраас энэ төрлийн худалдан авалтыг заавал төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn цахим дэлгүүрээс хийлгүйгээр төр нь хувийн хэвшлийн цахим дэлгүүрээс худалдан авах боломжийг бүрдүүлэх нь өрсөлдөөнийг дэмжих томоохон хөшүүрэг гэж тэд мөн үзэж байна.

Ногоон худалдан авалтыг дэмжинэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг шинэчлэх бас нэгэн хэрэгцээ нь тогтвортой хөгжлийг зорилтыг биелүүлэх хүчин чармайлттай холбоотойг Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр онцолж байлаа. Энэ ч утгаараа тэд хуулийн төсөл боловсруулахдаа ногоон худалдан авалтыг дэмжих зохицуулалтуудыг тусгажээ. 

Тухайлбал, тендерт оролцогч нь дахин боловсруулсан түүхий эд, материал санал болговол тодорхой хэмжээнд давуу эрх олгож, “оноо” нэмэх зэргээр дэмжлэг үзүүлэх нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал нөлөөтэй аж. Дэлхий дахинд ч төрийн худалдан авах үйл ажиллагаанд тогтвортой, ногоон бизнесүүдийг дэмжих энэ чиг хандлага хэдийнэ нутагшжээ. Гол нь манай улс энэ зохицуулалтыг тусгахын өмнө ямар худалдан авалтыг “ногоон” гэж тодорхойлохоо сайтар тодорхойлж, жагсаалтыг нь гаргах шаардлагатай байгаа аж. Нөгөөтээгүүр ногоон худалдан авалт хийсэн төрийн байгууллагад тодорхой урамшуулал өгөх хөшүүргийг хууль эрхзүйн хүрээнд бий болгох нь чухал гэдгийг албаныхан онцолж байв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг шинэчлэх нь бүтэлгүйтлийн гол шийдэл ч гэлээ салбарын хууль эрхзүйн зохицуулалтуудыг ч мөн эргэн харж, уялдуулах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. “Боловсролын яам барилга, өргөтгөл барьдаг. Боловсролын сайдын багцад их засварын мөнгө баталдаг нь өрөөсгөл зүйл” гэж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул хэлж байсан юм. Угтаа яам салбарынхаа бодлогод анхаараад худалдан авах ажиллагааг нь мэргэжлийн байгууллага хариуцвал илүү оновчтой гэж тэрбээр тайлбарлаж байв. 

Түүнчлэн Засгийн газрын өндөр өртөг бүхий ажлууд, мега төслүүд дээр тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгааг хуулийн төсөл боловсруулагчид хэлж байсан. Учир нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай томоохон ажлууд дээр гадны өрсөлдөгч цөөнгүй оролцдог учраас аль аль талдаа эрх ашгаа хангасан эрхзүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа аж. Тэр дундаа жишиг гэрээнүүдийг сайжруулж байж тэдний эрх ашгийг хамгаалах боломж бүрдэхийг Д.Энхбаяр онцолж байв. 

бизнес цэнэг өглөөний уулзалт

Хуулийн төслийн эхний драфт, үзэл баримтлал энэ сард бэлэн болсон учраас одоо тэд яамдуудаас санал авахаар зэхэж байгаа аж. Мөн хуулийн төслийг олон нийтэд нээлттэй байршуулж, шат шатны хэлэлцүүлэг зохион байгуулах нь талуудын оролцоог хангах чухал ач холбогдолтой. Ингэж гэмээнэ хуулийн төслийн УИХ-аар хэлэлцүүлэх учраас уншигч таны санал ч мөн чухал болохыг хуулийг төсөл боловсруулагчид хэлж байна. 

Тагууд: тендерэдийн засаг

Санал болгох:

Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00