Дэлхий дахинд ажиллах хүчний хомсдол нэмэгдэж буй энэ цаг үед 66 жилийн түүхтэй Монгол Улсын ууган үйлдвэр болох “Сүү” ХК чадварлаг багийг бүрдүүлж, ажилтнуудаа урт хугацаанд тогтвортой ажиллуулах замаар хамтдаа хөгжиж буй. Тэдний бусдаас ялгарах хүний нөөцийн бодлогыг сонирхон судаллаа.
Хүн төвтэй хүчирхэг бодлого
Агуу бизнесүүд агуу хүмүүсийн гараар биш, агуу ажил хийдэг эгэл жирийн хүмүүсийн гараар бүтээгдсэн байдаг. Энэ хүмүүсийн төлөөлөл бол хүн төрөлхтний хүнсний чухал бүтээгдэхүүн болох үнээний цэвэр сүүг бэлтгэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж буй “Сүү” ХК-ийн хамт олон билээ. Тэд өглөө бүр ажилдаа баяртай ирж, өдрийн турш үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллаж, орой гэртээ амар тайван харьцгаадаг.
Тодруулбал, “Сүү” ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын алба байгууллагын стратегийн хүний нөөцийн менежментийг оновчтой хэрэгжүүлж, ажилтнуудынхаа суурь хэрэгцээг хангахад санаа тавьж, бодитой, хүртээмжтэй байхад тогтмол анхаарсаар иржээ. Ингэснээр урт хугацаанд тогтвортой ажиллах зуу зуун чадварлаг ажилтнаар багаа бүрдүүлж чадсан тухайгаа тус компанийн Хүний нөөцийн албаны дарга Г.Байгальмаа онцолж байв.
Учир нь одоогийн их, дээд сургуулиудаас бэлтгэгдэн гарсан шинэ ажиллах хүчний чадвар дутагдахын зэрэгцээ чадварлаг хүний нөөц болсон залуус гадаад руу явж байгаа нь ажиллах хүчний хомсдолыг урьд өмнө байгаагүй ихээр үүсгээд буй.
Өдгөө “Сүү” ХК 700 ажилтантай бөгөөд тэдний ажилласан дундаж хугацаа 4.5 жилд хүрчээ.
Харин “Сүү” ХК нь хүн төвтэй, “Сүүн соёл”-оороо дамжуулан 700 ажилтнаа нэгэн зорилгын төлөө нэгтгэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд тэднээс нарийн мэргэжлийн 30 гаруй ахмад мэргэжилтэн одоо ч ажиллаж байна. Түүнчлэн ажилтнуудын компанидаа ажилласан дундаж хугацаа 4.5 жил байгаа нь тэдний тогтвор суурьшилтай байдлыг илтгэх аж. Энэ тогтвортой байдлыг бий болгоход байгууллагын хүний нөөцийн бодлого ихээхэн нөлөөлжээ.
Энэ онд “Сүү” ХК ажилтнууддаа анхаарал хандуулахаас гадна манай улсад хомсдолтой байгаа хүнсний технологич, хөргөлтийн инженер, техникийн инженер, мехатроник, микробиологич зэрэг нарийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжихэд чиглэн дотоодын их, дээд сургууль, коллежийн найман шилдэг оюутанд нийт 40 гаруй сая төгрөгийн бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ. Мөн ажилтнуудынхаа цалин, урамшууллын системийг сайжруулах зорилгоор цалингийн судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхүйц цалингийн өсөлтийг 2024 онд хийж, цалингийн системээ бүрэн шинэчилсэн байна. Ингэхдээ зөвхөн ажилласан жилээс хамаарсан нэмэгдлээс гадна үр бүтээмжтэй ажилласан ажилтнуудад зориулан цалингийн шинэчлэлийг хийж чаджээ.
“Сүү” ХК мэргэжлийн онцлог бүрд тохирсон өөр өөр системийг хэрэгжүүлдэг учраас ажилтан заавал албан тушаал ахихгүйгээр өөрийн ур чадвар, бүтээмжид тулгуурлан өндөр хэмжээний цалин, урамшуулал авах боломжийг бүрдүүлсэн” хэмээн хүний нөөцийн албаны дарга Л.Байгальмаа онцоллоо.
Сэтгэл ханамжийг өсгөх стратеги
“Сүү” ХК нь эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ хамтран тодорхойлсон өвөрмөц түүхтэй. “Монгол сүүгээр дэлхийг ундаална” хэмээх алсын хараатай тус хамт олон монгол хүний бие физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай стратегийн хүнсийг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйлдвэрлэн, 66 жилийн түүхийг бичилцээд байна.
Анх үүсэн байгуулагдсан цагаасаа л “Сүү” ХК хүний нөөцийн бодлогын хувьд байгууллагын соёлдоо ихээхэн анхаарч иржээ. Шинээр ажилтан авахдаа хувь хүний дараах зан төлөвийг харгалзан үздэг аж. Тухайлбал, Үнэнч, шударга зан, эерэг хандлага, нийгэмдээ үнэ цэн, хувь нэмэр оруулах чин хүсэл зэргийг харгалзан хамт олны гишүүнээр элсүүлдэг байна.
Манай улсад хомсдолтой хүнсний технологич, хөргөлтийн инженер, техник, мехатроник, микробиологич зэрэг нарийн мэргэжлээр суралцаж буй залуусыг дэмжин дотоодын их, дээд сургуулийн найман шилдэг оюутанд нийт 40 гаруй сая төгрөгийн бүтэн жилийн тэтгэлэг олгожээ.
Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүд бусдын оронд өөрийгөө тавьж үзэж шийдвэр гаргадаг тул ажилтнуудынхаа түгжрэлд зарцуулах цаг хугацаа, эрч хүчийг ажилдаа ашиглаасай, бүтээмжтэй ажиллаасай хэмээн үзэж үйлдвэртэйгээ ойр байршилд 10 мянган ширхэг ажилд орох урилгыг ирээдүйн ажилтнууддаа тараасан байна. Учир нь олон улсын судалгаагаар хүний аз жаргалын индекст ажил, гэр ойрхон байх нь хамгийн их нөлөөтэй болох нь тогтоогджээ.
Үүнээс гадна хүн ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг учир хүн хоорондын эерэг харилцаа, хамт олны уур амьсгал ус агаар мэт чухал билээ. Ялангуяа сүүлийн үед ажлын байранд үе хоорондын ялгаатай байдал томоохон сорилтуудын нэг болсон. Тиймээс “Сүү” ХК “Care ажилтан”, “Найзаа уръя” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн нийт ажилтны дунд “Сүү cup” спортын олон төрөлт тэмцээнийг тогтмол зохион байгуулдгаас гадна сонирхлын клубуудыг маш сайн дэмжин ажилладаг. Эдгээр хөтөлбөр нь байгууллага, хамт олны эв нэгдэл, ажилтнуудын дунд дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээлч шийдлүүдийн нэг хэсэг юм.
“Сүү” ХК-ийн баримталж буй бас нэгэн философи нь ажилтнуудаа ар гэртээ санаа зовохгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн ажлыг бодитоор хэрэгжүүлж иржээ. Жишээлбэл, “Сүү” ХК ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор орон байрны нөхцөлийг сайжруулах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн 2024 оноос эхлэн “Хуримтлалын хөтөлбөр”-ийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан ажилтнуудынхаа орлого, санхүүгийн баталгааг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллахад ихээхэн түлхэц үзүүлээд буй.
“Сүү” ХК ажилтнуудаа ар гэртээ санаа зовохгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, 100 хүүхдийн багтаамжтай “Мөрөөдлийн цэцэрлэг”-ийг оффисийнхоо яг хажууд байгуулан ашиглалтад оруулжээ.
Үүний зэрэгцээ ажилтнуудынхаа карьер хөгжлийг дэмжиж, чадварлаг хүний нөөцийг бий болгох зорилгоор “Менежер хөгжүүлэх хөтөлбөр”-ийг дотооддоо тогтмол хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалтад хамруулж, хөтөлбөрийн төгсгөлд эзэмшсэн ур чадвараа үнэлүүлдэг байна. Үнэлгээний үр дүнгээс хамааран мөнгөн урамшуулал, албан тушаалын өсөлт зэрэг бодит боломжийг санал болгодог нь ажилтнуудад ихээхэн урам зориг өгч чаддаг. Мөн үйлдвэрийн нарийн мэргэжилтнүүдэд зориулан олон улсын мэргэшсэн эксперт, инженерүүдийг эх орондоо урьж, ажлын байранд мэргэшүүлэх, ажлын байран дээрх практик сургалтад хамруулдаг аж.
Өдгөө тэд цаг үеэ даган шаардлагатай тохиолдолд оффисын ажилтнууд гэрээсээ ажиллах, өглөөний 7-9 цагийн хооронд ажилдаа ирэх зэрэг илүү уян хатан ажлын цагийн системтэй болжээ. Харин үйлдвэрийн ажилтнууд ээлжийн хуваариар ажиллахын зэрэгцээ эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж мэргэжлийн эмч бүтэн цагаар ажилладаг ба сэтгэлзүйч мөн хагас цагаар ажиллаж байна.
Сүүн гэр бүлийн “Мөрөөдлийн цэцэрлэг”
“Мөрөөдлийн цэцэрлэг” нь хүүхдийг шим тэжээл сайтай хоол хүнсээр хангахын зэрэгцээ “Үдийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сүүний хэрэглээг бүрэн хангадаг байна.
“Сүү” ХК ирээдүйн зөв монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулан 100 хүүхдийн багтаамжтай “Мөрөөдлийн цэцэрлэг” -ийг байгуулжээ. Энэ цэцэрлэг нь улсын тэргүүний 316 дугаар цэцэрлэгийн харьяа салбар бүлэг бөгөөд 2-5 насны хүүхдийг хамруулан, амжилттай ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар тус цэцэрлэг 40-50 хувийн дүүргэлттэй байгаа хэдий ч цаашид “Сүүн гэр бүл”-ийн үе үеийн бяцхан хүүхдүүд болон ойр орчмын хамран сургах тойргийн тодорхой тооны хүүхэд бүрэн дүүргэлттэй хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэг нь оффисынхоо яг хажууд байгуулагдсанаар эцэг эхчүүд ажлын байран дээрээ санаа зоволтгүй ажиллах, цаашлаад бага насны хүүхдээ өглөө, орой цэцэрлэгт хүргэж өгөх, авах ачааллыг бууруулж буй. Тэрчлэн цэцэрлэг ашиглалтад орсон сургаар жирэмсний амралттай ээжүүд ажилдаа орох хүсэлтээ олноор ирүүлж буй нь зах зээлдээ тун ч хэрэгцээтэй байгааг давхар илтгэнэ.
“Мөрөөдлийн цэцэрлэг”-ийн үйл ажиллагаа нь хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарахад чиглэж, мэргэжлийн эмчийг ажиллуулдаг. Мөн эмчийн өрөөг хүүхдийн сонирхлыг татахуйц байдлаар тохижуулж өгсөн нь эмнэлгийн тусламж авахдаа айдасгүй, тайван байх нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ хүүхдүүдийг шим тэжээл сайтай хоол хүнсээр хангаж, “Үдийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сүүний хэрэглээг бүрэн дэмждэг онцлогтой. Ийнхүү уг төсөл хүүхдийн амьдралын чанарыг сайжруулахын зэрэгцээ эцэг эхчүүдийн санхүүд бодит дэмжлэг үзүүлж байна. “Мөрөөдлийн цэцэрлэг”-ийн концепц нь хүүхдийг дэлхийгээр аялж буй мэт мэдрэмж төрүүлэхэд чиглэсэн бөгөөд анги бүрийг нэг тивийг илэрхийлсэн өвөрмөц дизайнтайгаар тохижуулсан нь хүүхдийн сонирхлыг ихэд татдаг. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс булан тохой бүрийг хурц ирмэггүй, зөөлөн материалтайгаар шийдсэн байна.
Үүнээс гадна анги бүрийг том, дугуй цонхтойгоор шийдсэн нь илүү нээлттэй орчин бүрдүүлэх, хүүхэд багачуудыг хэрхэн өсөж торниж байгааг эцэг эхчүүд гаднаас нь харах боломж бүрдүүлсэн нь ихээхэн эерэг үнэлгээ авч буй талаар тус төслийн багийн ахлагч, Захиргаа хуулийн албаны дарга Б.Ариунболд онцолж байлаа.
“Сүү” ХК ажилтнуудынхаа цалин, урамшууллын системийг шинэчилж, дотоодын үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхүйц цалингийн өсөлтийг хийжээ.
2024 оны тухайд “Сүү” ХК ажилтнуудынхаа ая тухтай байдлыг хангах зорилгоор хийсэн бас нэгэн ажил бол шинэ оффис юм. Угтаа 1984 онд үйлдвэрийнхээ анхны шаваа тавьснаас хойш өмч хувьчлалаар оффисын барилгаа алдаад байсан бол эргээд 18 жилийн дараа өөрийн барилгаа тэд эргүүлэн авч,оффисын байраа дахин засварлахдаа байгууламжийн орон зай бүрийг үр ашигтай зохион байгуулж, оффисын өнгө төрхийг брэндийн үндсэн өнгө болох “сүүн цагаан” уусалттайгаар интерьерийг шинэчилсэн байв.
“Сүү” ХК мэргэжлийн онцлог бүрд тохирсон өөр өөр системийг хэрэгжүүлдэг учраас ажилтан заавал албан тушаал ахихгүйгээр өөрийн ур чадвар, бүтээмжид тулгуурлан өндөр хэмжээний цалин, урамшуулал авах боломжтой.
Үүгээр зогсохгүй оффисын агааржуулалтын хувьд гаднаас орох агаар, тоосонцрыг сайтар шүүх бүрэн чадалтай агааржуулалтын системийг нэвтрүүлжээ. Мөн ажилтнуудын хоолны газрыг рестораны жишиг стандарт, загвараар тохижуулсан. Ажилтны эрүүл мэнд дасгал хөдөлгөөнийг дэмжих, ажлын стресс тайлах зорилгоор мэргэжлийн багштай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон фитнесийн орчинг бүрдүүлжээ. Эдгээр шийдэл нь зөвхөн ажилтнуудын тав тух, эрүүл мэндийг дэмжихээс гадна тэдний ажлын бүтээмж, байгууллагын соёлыг шинэ түвшинд хүргэх томоохон хөрөнгө оруулалтын бодит илэрхийлэл юм.