BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.

Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно

Business.mn   Business.mn
2025-01-09
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Олон улсын хөрөнгийн биржид технологийн компаниудын хувьцааны өсөлт 20 хувь давчихлаа.  Дэлхийн зах зээл болоод эдийн засгийн хөгжлийг дээрх компаниуд түүчээлж буй. Та бид Apple, Microsoft, NVIDIA, Google, Amazon, Meta, Tesla зэрэг компани дэлхий нийтийн хөгжлийг тодорхойлох эрин үед амьдарч байна. Тухайлбал, Тайвань гаралтай, АНУ-д бүртгэлтэй NVIDIA группийн хагас жилийн орлого 26 тэрбум гаруй ам.долларт хүрчээ. Дэлхийн 20 гаруй улсад хиймэл оюун тоглоом, автомашин, эрүүл мэндийн салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ бол орон зай үл хамааран дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалт хийж болдгийг харуулсан тод жишээ юм. Мэдээллийн технологийн өрсөлдөөн АНУ, БНХАУ-аар хязгаарлагдахгүй улс бүр өөр өөрийн орон зайг олж авахын төлөө шинжлэх ухаанч судалгаанд суурилсан, инновац шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж буй. Тиймээс улс орнууд технологийн дэвшилтэт салбар руу үйлдвэрлэлээ төрөлжүүлэх, боломжит салбаруудыг дэмжих, инновацыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө ч гаргажээ. 

Тухайлбал, БНСУ нь дэлхийн шилдэг технологийн корпорацуудыг байгуулж, “Coupang” цахим худалдааны сайт зэрэг технологийн, тэрбум ам.долларын үнэлгээтэй гарааны бизнес бүтээсэн туршлагатай. Ингэхдээ кластеруудыг бүс нутгаар хуваарилж, хөгжүүлдэг. Мөн Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам нь бүс нутаг бүрийн төрөлжсөн үйлдвэрүүдэд суурилсан дижитал үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхийн тулд орон даяар 10 кластерыг дэмжиж байна. Цаашид Солонгосын Засгийн газар дотоодын технологийг судлах, өргөжүүлэхийн тулд инновацын технологийн зургаан томоохон салбарыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, хиймэл оюун, 5G-6G, квант, мета ертөнц, кибер аюулгүй байдалд ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 

Харин Узбекистан дахь гарааны бизнесийн экосистем хөгжих шатандаа байна. Ихэнх гарааны бизнес эрхлэгч нь эхний үе шатыг давж амжаагүй байгаа бөгөөд багахан хувь нь өргөжин тэлэх хэмжээнд хүрчээ. “Дижитал Узбекистан”-ыг хэрэгжүүлэх замын зураглал, 2030 он хүртэлх стратегийн хүрээнд “Гарааны бизнесийн тухай” хуулийн төсөл боловсруулсан. Ингэснээр гарааны бизнест үзүүлэх дэмжлэгийг зохицуулах, координац хийх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Энэ нь гарааны бизнесийн тухай ойлголтыг тодорхой болгож, дэмжих зарчим, чиглэлийг тодорхойлсноос гадна “стартап” гэсэн нэр томьёоны нарийн тодорхойлолтыг өгсөн тус улсын анхны хууль эрх зүйн баримт бичиг болжээ. Мөн гарааны бизнесийг санхүүжүүлэх эх үүсвэр, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг тодорхойлсон.

Узбекистанд дөнгөж экосистем бүрдэж байгаа бол БНКУ-ын “Астана Хаб”-д 1500 гаруй стартап компаниуд бойжиж, жилдээ 600 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлоод эхэлсэн. 2026 онд гэхэд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлохоор төлөвлөж, томоохон зорилт дэвшүүлжээ. “Астана Хаб” нь улсын хэмжээнд 16 салбартай төдийгүй АНУ, Сингапур, Саудын Араб зэрэг улсад өөрсдийн үйл ажиллагааг амжилттай нэвтрүүлсэн. Тус улс нь Азербайджан Улстай хамтран Каспийн тэнгисээр шилэн кабель дамжуулан интернэтийн урсгалыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр Ази, Европыг холбосон интернэт ачааллыг 20 хувиар бууруулах юм. БНКУ нь НҮБ-ын Цахим засаглалын индексээр 24 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Улмаар 2025 онд багтаан тус улсын 20 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж буй. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлж чадсан нь “Астана хаб”-д дэлхийн олон орноос гарааны бизнесүүд бойжих нөхцөлийг бүрдүүлж байна. 

Монгол Улсын гарааны бизнесийн экосистем нь харьцангуй залуу 

Өнөө цагт улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур нь мэдээллийн технологи болжээ. Уул уурхайг түшиглэсэн эдийн засагтай Монголын хувьд технологи, инновац хийгээд мэдлэгт суурилсан цахим эдийн засагт шилжих нь ирээдүйн тухай ойлголт төдий биш, харин хөгжлийн суурь. Учир нь, XXI зуунд тухайн улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эсэхийг тодорхойлох хэмжээнд хүртлээ мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж байна. 

Тэгвэл Монгол Улс энэхүү өрсөлдөөнт зах зээлийн хаана нь явна вэ?. НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 28 байраар урагшилж, 46 дугаарт эрэмбэлэгджээ. Мөн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Дэлхийн инновацын индекс 2023”-аар 132 улсаас 68 дугаар байранд орж, гурван байр урагшлав. 2022 онд Жайка, КIТЕ, MMCG байгууллагуудаас гаргасан “Монголын гарааны бизнесийн экосистемийн судалгааны тайлан”-д экосистемийн нийт үнэлгээ 452 тэрбум төгрөгт хүрснийг дурджээ. Энэ бүгдээс үзэхэд, Монгол Улсын гарааны бизнесийн экосистем нь харьцангуй залуу. Тодорхой хэлбэл, гарааны бизнесүүд дунджаар 3.6 жил үйл ажиллагаа явуулж байгаагийн 63 хувь нь сүүлийн гурван жилд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

A digital illustration depicting a futuristic network of interconnected blocks with glowing icons, representing technology and data exchange. The blocks are displayed in a grid-like pattern against a dark background, emphasizing connectivity.

Виртуал бүсийн компаниудад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2020 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр анх удаа зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Улмаар “Дижитал дэд бүтэц”, “Цахим засаглал”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Тоон бичиг үсгийн чадавх”, “Инновац, үйлдвэрлэл”, “Үндэсний хөгжлийн хурдасгуур” гэх стратегийн зургаан зорилтыг батлав. Мөн Цахим үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia”-г бүтээж, 1.8 сая иргэний хэрэглээнд нэвтрүүлсэн. УИХ-аас цахим хөгжлийн багц хуулиудыг ч баталжээ. 

Үүний нэг нь болох Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 онд баталсан. Тус хуульд төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, дотоодын компаниудаас худалдан авалт хийх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, виртуал бүс байгуулах, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих тухай тусгажээ. Энэ нь дижитал эдийн засгийг ШИНЭ ТОРГОНЫ ЗАМ руу хөтлөх жим болж байна.

Татварын болон татварын бус дэмжлэг:

  • Патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно.
  • Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно.
  • Виртуал бүсэд бүртгэгдсэн үйлдвэр эрхлэгчийн төлсөн НДШ төлөлтөд нөхөн олговор олгоно.
  • Хиймэл оюунд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгоно.
  • Патент эзэмшигчид шагнал урамшуулал олгоно, зээлийн батлан даалт гаргана.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа хөгжүүлэлтийн зардлын 70 гаруй хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны компанид олгоно.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлнэ.

Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь газар зүйн байрлал, далайд гарцтай эсэхээс үл хамааран олон улсын зах зээлд шууд хүрэх давуу талтай. Гэвч дэлхийн бүх улсад энэ боломж бий учраас их өрсөлдөөнт зах зээлд хөл тавихын тулд улс орон бүр чармайж буй. Харин Монгол Улс дижитал бизнесийг бий болгох, гарааны бизнесийг хамгаалахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Төв Ази болоод Азийн орнуудад гарцтай байх, мэдээллийн технологийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд инновац, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, сайжруулахаар зорьж байна.

Нийтлэлч: Э.Энхцолмон

bookzone.mn
Тагууд: дижиталДижитал шилжилт

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Боломжийн шинэ хязгаар: Дижитал эдийн засгийн хөгжлийг хурдасгана
Боломжийн шинэ хязгаар: Дижитал эдийн засгийн хөгжлийг хурдасгана
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00