Зочлох үйлчилгээний салбар нь технологийн дэвшил, хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлт, хүний хүчин зүйл, тэр дундаа ажилтны мэргэжлийн ур чадвар болон зөөлөн ур чадвар (soft skills), үйлчилгээний маркетингийн стратегиуд, мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангах шаардлага гэх мэт олон хүчин зүйлээс гүнзгий хамааралтай байдаг. Ялангуяа үйлчилгээний маркетингийн стратегийг уян хатан, оновчтой ашиглах нь хурдтай даяаршиж буй өнөөгийн нөхцөлд нэн чухал асуудал болж байна. Тиймээс энэ салбар нь эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга шинэчлэгдэж, хурдтай өөрчлөгдөн хөгждөг онцлогтой.
Уг ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд амжилттай ажиллахын тулд бизнес эрхлэгчид хэрэглэгчийн хүлээлтийг давах, шинэ чиг хандлагыг анхлан нэвтрүүлэх, инновацад тулгуурласан онцгой шийдлүүдийг санал болгох зэрэгт анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тулгарч байна.
Тиймээс зочлох үйлчилгээний салбарыг дэмжин ажилладаг Horeca Institute-ээс “Зочлох үйлчилгээ ба Манлайлал”-2025 сургалтыг нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар салбартаа манлайлагч, мэргэжилтнүүд нэгэн өдөр чуулан, дэлхий нийтийн зочлох үйлчилгээний шилдэг туршлагыг солилцох юм.
Тухайлбал, Монголын зочлох үйлчилгээний салбарын ирээдүйд томоохон түлхэц болоход нэн шаардлагатай дата мэдээлэл, зөвлөгөө, олон улсад ашиглаж буй арга техникийг мэргэжилтнүүд өөрсдийн туршлагатайгаа хослуулан хүргэх аж.
Мөн зочлох үйлчилгээний салбар нь үйлчилгээний бизнес гэхээс илүүтэй системийн бизнес байдаг. Тиймээс уг салбартай технологийн хөгжил салшгүй холбогддог тул орчин үед зочлох үйлчилгээний салбар ухаалаг технологийн ачаар бүх системийг хянаж, удирдах боломжтой болсон нь харилцагчийн үйлчилгээнд томоохон дэвшил болсон билээ. Учир нь технологи ба автоматжуулалтын ухаалаг шийдлүүд нь ажилчдын ачааллыг бууруулахад ч чухал үүрэг гүйцэтгэдэг давуу талтай. Үүнтэй холбоотойгоор технологийн шинэчлэлт, сайжруулалтын онцлох типүүдийг ч мөн танилцуулах илтгэл лекцүүд тавигдах юм.
Энэхүү сургалтын ач холбогдол нь зочид буудал, ресторан, амралтын газар гээд үйлчилгээний бүхий л төрлийн бизнес эрхлэгчдэд зөвхөн шинэ санаа төдийгүй, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, зочдын тав тух, сэтгэл ханамжийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэхэд зорьж буй.