BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A woman with long dark hair stands confidently in a pink blazer, smiling. She is in a professional office with a cream chair and numerous framed certificates on the wall behind her.

“Мермэйд” арьс гоо засал, харшлын эмнэлгийн үүсгэн байгуулагч Ё.Отгонжаргал

Гоо сайхныг амилуулагч

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-01-16
  Өсөлттэй бизнес, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хүний гадаад болон дотоод гоо сайхныг өнгөлөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ажлыг гардан хийж буй “Мермэйд” эмнэлгийн үүсгэн байгуулагч, 15 жилийн туршлагатай арьс гоо засал, харшлын эмч Ё.Отгонжаргалтай тус эмнэлгийн онцлог, үйлчилгээний талаар ярилцлаа.

Мэргэжилтнээс бизнес эрхлэгч

Арьс, гоо заслын салбар бол Монгол Улсад дөнгөж хөгжиж буй зах зээл. 2023 оны байдлаар Монгол Улсад арьс гоо заслын 88 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Арьс, гоо заслын үйлчилгээг дотор нь мэс ажилбартай, мэсийн бус гэж ангилдаг. Мэсийн бус гоо зүйн эмчилгээ гэдэг нь ямар нэгэн мэс засал, зүсэлт хийхгүйгээр тарилга болон арьсанд зориулагдсан дэвшилтэт технологи ашиглан явагддаг гоо сайхны  эмчилгээний процедур юм. 

Хөгжиж, төлөвшиж буй зах зээл учраас мэргэжилтнүүд тийм ч олон биш. Ё.Отгонжаргал эмчийн хувьд гагцхүү тэрхүү мэргэшсэн цөөн хүмүүсийн нэг нь юм. Тэрбээр АШУҮИС-ийг 2009 онд хүний их эмчээр төгсөж, Мэдрэлийн эмнэлэгт ерөнхий эмч, Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаж эрүүл мэндийн салбартаа чадварлаг мэргэжилтэн болох гараагаа эхлүүлсэн. 

Түүний аливаа ажлаас ямар ч деталь орхихгүй байхад анхаардаг төрөлх зан чанар нь арьс гоо заслын салбарт дурлахад хүргэжээ.Ингээд 2014 оноос арьс гоо заслын чиглэлээр мэргэшихийн зэрэгцээ цаашлаад харшил, дархлаа судлалын эмчээр төрөлжүүлэн суралцсан байна. Дараа нь “Инфинит” эмнэлэгт арьс гоо засал, харшлын эмчээр ажиллаж байгаад “Үлэмж” клиникт үргэлжлүүлэн ажиллаж, сонгосон чиглэлдээ улам нарийн мэргэшжээ. 

Ё.Отгонжаргал эмчийг эдгээр эмнэлэгт ажиллаж байхад зөвхөн түүнийг сонгож ирдэг байнгын үйлчлүүлэгч олон болж, түүнд хувийн эмнэлгээ нээх саналыг удаа дараалан хэлдэг байв. Түүний хувьд ч багын хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж, мэргэшсэн ур чадвартаа үндэслэн  “Мермэйд” арьс гоо засал, харшлын эмнэлгийг 2021 онд үүсгэн байгуулжээ. Ийнхүү эрүүл мэндийн салбарт тасралтгүй 10 гаруй жил мэргэшсэний дараа үйлчилгээний бизнесийн талбарт ажиллахаар шийдсэн нь энэ юм. 

Бизнесийг эхлүүлэхэд түүний хүсэл мөрөөдөл, ур чадвар, итгэл үнэмшил голлон нөлөөлсөн бол бизнесээ тогтвортой авч явахад санхүү, маркетинг, хүний нөөц, менежмент зэрэг олон талыг тэгш авч явах нь чухал байдаг. Тэр тусмаа цэвэр харилцаан дээр суурилдаг арьс, гоо заслын үйлчилгээний чиглэлд удидрлагаас нарийн мэдрэмж шаарддаг. 

Ё.Отгонжаргал эмчийн хувьд бүтээлч, нямбай зан чанар нь эмнэлгийнхээ үйлчилгээг чанаржуулж, харилцагчдаа сэтгэл ханамжтай байлгахад нөлөөлж байна. Түүний бизнесийн тулгын гурван чулуу нь “харилцаа, чанар, ур чадвар” юм. Тэрээр “Эмчийн ур чадвар, харилцаа хандлага, бүтээгдэхүүний чанар гурав нэгдсэнээр чанартай цогц үйлчилгээ бий болдог. Үүнийг бүрдүүлж чадсан бол үйлчлүүлэгчийг дахин  ирэх эсэхэд эргэлзэхгүй байж болно. Ингэж чадсан тохиолдолд насан туршийн үнэнч үйлчлүүлэгчид төрдөг.”  хэмээн  итгэлтэйгээр хэллээ. Учир нь түүний хувьд эмнэлгээ зөвхөн ашиг олох бизнесийн байгууллага гэж харах бус бүрэн утгаараа үйлчлүүлэгчээ бодсон эрүүл мэндийн байгууллага байхыг чухалчилдаг. 

Мэргэжлийн эмч удирдлага хүний хувьд эмнэлгээ зөвхөн ашиг олох бизнесийн байгууллага гэж харах бус бүрэн утгаараа үйлчлүүлэгчээ бодсон эрүүл мэндийн байгууллага байлгахыг чухалчилдаг. 

Тийм ч учраас түүний ур чадварыг үнэлэн олон жилийн турш хаана ч, аль ч эмнэлэгт ажиллаж байсан зорьж ирдэг үнэнч үйлчлүүлэгч цөөнгүй бөгөөд анх эмч болсноос хойш түүнийг сонгон хувийн арьсны зөвлөхөө болгосон хүмүүс бий. Энэ давуу байдал бизнес хурдан тэлэхэд нөлөөлж, хоёрхон хүнтэй байгуулагдсан “Мермэйд” эмнэлэг өдгөө 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж, байнгын болон үнэнч хэрэглэгчдийн хүрээлэл үүсгээд байна. 

Гэхдээ мэдээж бүх юм дардан байгаагүй. Эмчээс эмнэлгийн удирдлага болтлоо олон сорилтыг давж, уйгагүй хөдөлмөрөөр санхүүгийн бэрхшээлүүдийг туулж, эмнэлгийнхээ үйлчилгээг сайжруулсны үрд дүнд үйлчлүүлэгчдийн итгэлийг алдаагүй. 

Бизнесээ хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа ч тасралтгүй сайжруулж явахыг чухалчилдаг. Тэрээр дотооддоо суралцахаас гадна, арьс гоо заслын салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг БНСУ болон бусад улсад богино, урт хугацааны сургалтад жилд 2-3 удаа тогтмол хамрагддаг. Хамгийн сүүлд Европын улсад туршлага судлах үеэрээ Монголын арьс гоо заслын эмч мэргэжилтнүүд тэднээс дутахааргүй нарийн, өндөр түвшний ур чадвартай болохыг олж анзаарчээ. 

Эмчийн ур чадвар, харилцаа хандлага, бүтээгдэхүүний чанар гурав нэгдсэнээр чанартай цогц үйлчилгээ бий болдог.

Гоо сайхныг амилуулагч
“Мермэйд” арьс гоо засал, харшлын эмнэлгийн үүсгэн байгуулагч Ё.Отгонжаргал

Ур чадвар + технологи

Дэлхийн мэсийн бус гоо сайхны эмчилгээний зах зээлийн эргэлт өнгөрсөн онд  58.31 тэрбум долларт хүрч байсан бол 2024 онд 68.17 тэрбум ам.доллар болтлоо хурдацтай өссөөр байна. Энэ өсөлтийг орчин цагийн анагаах ухааны дэвшил, соёлын өөрчлөлт, гоо сайхны үзэл санаа өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж болно. 

Энэ салбарт ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас “Мермэйд” эмнэлэг нь  мэсийн бус арьс гоо заслын үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсны өвчин, харшлын өвчний оношилгоо, эмчилгээг хийж, мэргэшсэн, цогц, төрөлжсөн клиник үйлчилгээ үзүүлдгээрээ  онцлогтой.

“Мермэйд” эмнэлэг мэргэжлийн эмч нарынхаа ур чадварыг оновчтой, хүртээмжтэй байлгах үүднээс ашиглаж буй бүтээгдэхүүн болон технологио хамгийн чанартай байлгахад онцгойлон анхаарч  иржээ. Тэд Испани улсын  MCCМ брэндийн өндөр чанар бүхий эмчилгээний тарилгууд болон БНСУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна. 

“Мермэйд” эмнэлэг эмчилгээ үйлчилгээндээ Испани улсын  MCCМ брэндийн өндөр чанар бүхий эмчилгээний тарилгууд болон БНСУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг  ашиглаж байна. 

Мөн мэсийн бус гоо заслын эмчилгээний аппарат тоног төхөөрөмжөө 100 хувь оригинал чанартай байхад үргэлж анхаардаг бөгөөд саяхан тоног төхөөрөмжийн тоогоо нэмж БНСУ-д үйлдвэрлэгдсэн Secret DUO шинэ технологийг нэвтрүүлээд буй.

Энэхүү аппарат нь монголчуудын арьсанд хамгийн их тохиолддог нүхжилт сорви, улайлт, арьсны сулрал зэргийг эмчилдэг дэвшилтэт технологи болох Erbium Glass Laser, Micro Needling RF гэсэн хоёр төрлийн технологийг нэг төхөөрөмжид багтаасан төгс хосолмол юм. 

Micro Needling RF аппарат нь бичил алтан зүүгээр арьсны гүнд радио долгионыг дамжуулснаар эластин коллаген уургийг эрчимтэйгээр нөхөн төлжүүлж, арьсыг гүнээс нь шинэчилж чангалж нүхжилт сорви арилгах, залуу толигор арьстай болгох, язралт арилгах гэх мэт маш олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.

Харин  Erbium Glass Laser аппарат нь олон жижиг багана бүхий гэрлийн туяаг нарийн тор хэлбэрээр арьсны гүнд нэвтрүүлж үрэвслийн процессыг өдөөж хүний биеийн эдгэрэлтийн процессыг идэвхжүүлж өгдөг онцлогтой. 

Эл хосолмол аппарат нь бусад  энгийн аппаратаас  2-3 удаагийн үйлчилгээтэй тэнцэхүйц үр дүнг нэг удаагийн үйлчилгээгээр хүргэдэг. Уг технологид шингэсэн инновац нь арьсны өнгөн давхаргыг огт гэмтээхгүйгээр арьсны гүнд хүрч үйлчилдэг тул арьсанд  ямар нэг  тав тогтохгүй, улайлт үүсгэдэггүй богино хугацаанд нөхөн төлжүүлэх үр дүнг үзүүлдгээрээ  давуу талтай. Бусад аппаратаас ялгаатай нь Secret DUO аппаратад орсон тохиолдолд гэртээ амрах, эсвэл ажлаасаа завсарлах шаардлагагүй болжээ.

bookzone.mn
Гоо сайхныг амилуулагч
Мэсийн бусаар арьс шинэчлэн нүхжилт сорви арилгах аппарат -Secret DUO

Мөн “Мермэйд” эмнэлгийн хамт олон үйлчилгээндээ Liftera  хэмээх  аппаратыг ашиглаж үйлчлүүлэгчдэдээ мэсийн бусаар арьс чангалан өргөж, залуу толигор арьсаа удаан хадгалах боломжийг олгож байна.  

Гоо сайхныг амилуулагч
Мэсийн бусаар арьс чангалан өргөх Liftera аппарат

Мөн ихэнх хүн хэт өндөр үр дүн амласан реклам сурталчилгаа эсвэл хямдрал зарласан эмнэлгийг  харж эрүүл мэнд гоо сайхнаа даатгахаар сонгон очдог.  Гэтэл юуны түрүүнд тэнд буй эмчийн мэргэшсэн байдал, ур чадвар, олон улсын туршлага, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг сайтар судлах хэрэгтэй, түүний дараа яг өөрт тохирсон эмчилгээг сонгох нь илүү оновчтой хэмээн Ё.Отгонжаргал эмч онцлон зөвлөсөн юм.

Харин нэгэнт эмчээ сонгон үйлчилгээ авсны дараагаар өөрийн амьдралын хэв маяг, арьс арчилгаандаа анхаарч, хичээнгүйлэн хандах нь зүйтэй аж.  Арьсаа эрүүл, толигор байлгах цаашлаад наснаасаа залуу харагдахад нь зөвхөн арьс, үснээс гадна хүний биеийн эрүүл мэнд, байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, сэтгэлийн эрүүл мэнд гээд олон зүйлүүд нөлөөлдгийг мартаж болохгүй. 

Уг эмнэлгээс тусгайлан эрчүүдийн арьс арчилгаанд зориулсан эмчилгээ үйлчилгээг санал болгодог нь эрчүүд энэ эмнэлгийг сонгох шалтгаан болдог гэнэ. Учир нь гоо сайхныг үзэх нийгмийн үзэл санаа хувьсан өөрчлөгдөж буйтай холбоотойгоор сүүлийн үед эрчүүд гоо сайхандаа анхаарах нь нэмэгдсэн бөгөөд  хавдах, хөхрөх эрсдэлгүй аппаратын эмчилгээ болон арьс арчилгааны үйлчилгээнд орох нь нэмэгдсээр буй аж. 

Монгол арьсыг хэрхэн эрүүл байлгах вэ?

Зарим хүмүүс нас залуу арьсны асуудал бага учраас нүүрэндээ элдэв тарилга, аппарат хэрэглэх  шаардлагагүй гэж боддог нь түгээмэл.

Гэвч үнэндээ манай орны цаг уурын нөхцөл, хооллолтын онцлогоос шалтгаалан арьсны хөгшрөлт 20 нас дөнгөж гараад эхэлдэг байна. Хатуу ширүүн уур амьсгалын нөлөөнөөс монголчуудын арьсанд хуурайшилт, эмзэгшил, улайлт, нүхжилт, хялгасан үрчлээ, хар цагаан батга, сэвх нөсөө толбо гэх мэт олон асуудал үүсдэг. Иймд нас насандаа тохирсон арьс арчилгаа, тэжээл, чийгшүүлэлт зэрэг эмчилгээг эрт эхлүүлэх нь арьсаа удаан хугацаанд залуу байлгах гол түлхүүр болно. 

Монгол орны цаг уур, хооллолтын онцлогоос шалтгаалан арьсны хөгшрөлт 20 нас дөнгөж гараад  эхэлдэг тул нэмэлтээр төрөл бүрийн тарилга, аппарат ашиглан арьсныхаа эрүүл мэндэд анхаарах шаардлагатай аж. 

Үйлчлүүлэгчдийн гаргадаг түгээмэл алдаа гэвэл олон жилийн турш арчлаагүй, хамгаалаагүй арьсаа эмчид үзүүлээд ганцхан удаагийн эмчилгээгээр 10-20 нас залуужна гэж найддаг. Гэтэл бодит байдал дээр ийм үр дүнд шууд хүрэх боломжгүй юм. Харин тогтмол, зөв арчилгаа, эмчилгээ хийлгэх нь арьсыг эрүүл, залуу байлгахад чухал ач холбогдолтой байдаг аж. 

Үүнээс гадна бас нэг анхаарах зүйл нь монголчуудын дунд улирлын чанартай харшил түгээмэл тохиолддог болжээ. Тухайлбал, зуны улиралд ургамлын харшил хөдөлдөг бол  өвлийн улиралд хоол хүнснээс үүдэлтэй харшил сэдэрдэг байна. Уг харшлын гол шалтгаан нь хотжилттой холбоотой үүссэн бөгөөд байгаль дэлхийгээсээ холдсон бидний амьдралын хэв маягийн үр дагавар юм. 

Тиймээс байгальтайгаа илүү ойртох, биед байх ашигтай ашиггүй бактерийн харьцааг тэнцвэртэй байлгаж, антибиотикийг зөв хэрэглэх зэрэг нь харшлын өвчнөөс сэргийлэх чухал алхам  ажээ. 

“Мермэйд” эмнэлгийн хамт олон үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, гоо сайханд анхаарч, үйлчилгээнийхээ стандартыг үргэлж сайжруулахыг эрмэлзэн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, эмнэлгийн орчноо тогтмол ариутган, хяналт тавьж,  ажилладаг байна. 

Анх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эмнэлгээ нээж, олон бэрхшээлтэй нүүр тулгарч явсан Ё.Отгонжаргал эмчид заримдаа хүч дутан ганцаардаж, шантрах үе ч  байсан.  Гэсэн ч  түүнд сайхан сэтгэлээр тусалсан олон хүний дэмжлэгээр бууж өгөлгүй хичээн зүтгэж,  санхүүгийн бэрхшээлээ даван туулж, үйлчилгээгээ улам сайжруулж чаджээ. 

Ийнхүү өдрөөс өдөрт суралцаж буй Ё.Отгонжаргал эмч үйлчлүүлэгчдийнхээ оронд өөрийгөө, эсвэл дотны хэн нэгнээ тавьж бодон тэдний эрүүл мэнд, гоо сайхны төлөө хамгийн сайныг зориулан ажиллаж буйдаа сэтгэд хангалуун байдгаа хуваалцсан  юм. 

Тагууд: арьс арчилгаагоо засал

Санал болгох:

A person in a black suit sits on a dark sofa, hands clasped, with a neutral expression. A table in the foreground has magazines placed on it. The background is softly lit with muted colors.
Ёс зүй ертөнцийг аварна 
A person with dark hair wearing a light blazer holds a skincare product labeled "Care Calming Ampoule." Beside them, there's an arrangement of skincare tubes and boxes displayed on a transparent shelf.
Арьсаа логиктой арчлах боловсрол-LOGICALLY, SKIN
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00