Монголын ажлын байр, сургалт хөгжлийн цогц платформ Zangia.mn-ээс цалин хөлсний судалгааг барилга, мэдээллийн технологи, уул уурхай, худалдаа борлуулалт, уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэлтийн чиглэлийн нийт 102 компанийн мэдээлэлд тулгуурлан үндсэн дөрвөн салбар, дэд нэг салбарыг хамруулсан судалгааг зургаа дахь жилдээ гаргалаа.
Тус судалгаа нь бизнесийн байгууллагуудын бодит мэдээлэлд үндэслэн эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбаруудын ажлын байр, тус бүрийн цалин хөлс болон урамшууллын мэдээллийг нарийвчлан гаргадгаас гадна дараа жилийнхээ чиг хандлагын мэдээллийг багтааснаараа онцлогтой юм. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага нь судалгааг ашигласнаар зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг бүрэн авах боломжтой.
Судалгаа хэрхэн хийгддэг вэ?
“Зангиа Портал” ХХК нь цалин хөлсний судалгааны өгөгдлийг дээр дурдсан таван салбарын 102 компанийг хамруулан 2024 оны 9-р сарын 26-ны өдрөөс 11-р сарын 20-ны өдөр хүртэл дата мэдээллийг цуглуулан авч нэгтгэдэг.
Тооцоолол. Судалгаанд оролцож буй компаниудын ирүүлсэн тоон мэдээллийн ялгаатай байдлаас шалтгаалан судалгааны үр дүнд их өгөгдөлтэй компанийн мэдээллийн нөлөөг илүү оруулахгүйн тулд их өгөгдөлтэй компаниудын мэдээллийг математик түүврийн аргаар бага өгөгдөлтэй компанийн мэдээлэлтэй хувь тэнцүүлж оруулсан.
Ажлын байрны тохируулга, нэгтгэл. Байгууллага тус бүрийн үйл ажиллагааны цар хүрээ, онцлогоос шалтгаалан ажлын байрны орон тоо, нэршил ялгаатай байдаг ба судалгааны мэдээллийг үнэн зөв гаргахын тулд салбар тус бүр дээр ажлын байрны тохируулга, нэгтгэлийг хийдэг.
Тус тайланг худалдан авах бол ЭНД дарна уу.
Холбогдох утас: 70101132, 83148080