BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A person with long dark hair is sitting at a table in a cafe with wooden decor and green cushioned seats. They are wearing a light-colored blouse and smiling. The wall behind has a partially visible coffee-related sign.

Япон шаардлагад тэнцсэн үндэсний цай үйлдвэрлэгч

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-01-29
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Уламжлалт анагаах ухааны үндэслэлтэйгээр химийн орц найрлагагүй  органик аргаар ургуулсан үр тариа, ургамал жимс жимсгэнээр дээд зэргийн чанартай цай, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоол хүнсээр биеийг анагаах боловсролыг түгээж буй Amu Nutrition компанийн өсөлтийн түүхийг тоймлон хүргэж байна.

Хүнсний аюулгүй байдлын манаач

Хүний эрүүл мэндэд хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал чухал нөлөөтэй. Дэлхий дээр ойролцоогоор 600 сая буюу бараг 10 хүн тутмын нэг нь муудсан хүнс хэрэглэсний дараа өвдөж, жил бүр 420 мянган  хүн нас бардаг гэсэн тооцоолол бий. Ялангуяа манай улс  шиг ядуу буурай орнуудад баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс улбаалан хоол хүнсээр дамжих өвчин нь эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, жил бүр 110 тэрбум ам.долларыг  эмчилгээний зардалд урсгадаг байна. Уг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд  импортоор нэвтэрч буй бүтээгдэхүүний хяналт шалгалтыг сайжруулах, иргэд өөрсдийн өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсээ зөв сонгох, цаашлаад үндэсний үйлдвэрлэгчид чанартай хүнс үйлдвэрлэх зэргээр эрсдэлээс сэргийлэх боломжтой.

 

1 of 2
- +
A box and tea bag of "Balanced Digestion Tea" with a cup of tea on a wooden surface. Text reads, "Balancing Your Digestion Naturally." The packaging features images of fennel, nettle, and jujube. Blue sky and clouds in the background.
A box and a packet of Amu Himalayan Buckwheat tea sit on a table with a teacup. The text highlights its ancient use in Mongolia for health benefits. The sky and clouds form the background.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж, чанартай, эрүүл бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж буй дотоодын үйлдвэрлэгчдийн нэгэн төлөөлөл болох Amu Nutrition брэнд 2013 онд үүсгэн байгуулагджээ.  Тус брэнд нь органик аргаар ургуулсан үр тариа, ургамал, жимс жимсгэнээс дээд зэргийн чанартай цай, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоол хүнсээр биеийг анагаах боловсролыг түгээж байна. Одоогоор Amu Nutrition эрүүл мэндэд тустай төрөл бүрийн бэлдмэлүүд, цай, шош, уургаар баялаг өглөөний хоол гэх мэт нийт 40 төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэдгээр нь хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй, A, B, C, D, магни, уураг зэрэг витаминаар баялаг орц найрлагаас бүрдсэн. Ялангуяа цайны бүх төрлөө эртний уламжлалт арга техникийг ашиглан тусгайлан боловсруулсан  аргаар үйлдвэрлэдэг байна. Цай тус бүр нь хүний эрүүл мэндийн тодорхой асуудалд чиглэсэн үйлчилгээтэй. Тухайлбал, өтгөн хаталтын эсрэг, ходоод цэвэрлэх, элэг хоргүйжүүлэх гэх мэтээр хүний эрүүл мэндэд ашиг тустай.

 

1 of 2
- +
Energy & Vitality Bundle by Amu Nutrition displayed on a light background. Includes Adzuki Beans, Daily Detox Tea, Himalayan Buckwheat Tea, Balanced Digestion Tea, and details of a 14-day diet plan with a private coach. Branding details are shown.
Product advertisement for Amu Nutrition's Detox & Cleanse Bundle, featuring Adzuki Beans, Daily Detox tea, Himalayan buckwheat tea, and Balanced digestion tea. Includes a 14-day diet plan and private coach. Website: www.amu-nutrition.com.

Amu Nutrition үйл ажиллагаагаа амжилттай явуулсан 10 гаруй жилийн турш 100 мянган хэрэглэгчийн сүлжээг бий болгож, тэднийг эрүүл амьдралын хэв маягт хөтөлж чаджээ. Мөн бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн 30 хувийн үр тариаг дотооддоо буюу Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн Батсүмбэр сумдын нутагт тариалдаг. Тус тариалалтыг хийснээрээ газрын хөрсийг азотоор тэтгэж, эрдэсжүүлж өгдгөөрөө байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэлж  буй юм.

Цаг үеэ олсон хөрөнгө оруулалт

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Amu Nutrition-ын анагаах увидастай цайнууд нь 2018 оноос эхлэн АНУ-руу экспортод гарч эхэлсэн. Уг брэндийн “Гашуун арвайтай цай” нь АНУ-д  танигдсан бестселлер бүтээгдэхүүн болсон бөгөөд Амазон сайтад  албан ёсны дэлгүүртэй. Анх гэрээний дагуу бага хэмжээгээр нийлүүлж эхэлжээ. Энэ хугацаандаа тэд түүхий эдийн хангамжаа таслахгүйн төлөө хичээл зүтгэл гарган ажилласны  үр дүнд өнөөдөр АНУ-руу нэг таталтаар 40 тонны контейнер бүхий ачаа илгээдэг болжээ. Үүгээр зогсохгүй Япон улсын хүнсний аюулгүй байдлын чанарын шалгалтад тэнцэж, экспортод гарах зөвшөөрлөө авч чадсан бөгөөд тун удахгүй Азийн зах зээл дэх экспортын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

A woman in a dark blouse and skirt stands with arms crossed in front of a wooden bookshelf. The shelf holds decorative items, books, small round plants, and various packaged goods. She smiles slightly and looks at the camera.

Энэ зорилгынхоо хүрээнд үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж, ХААН Банкны бизнесийн зээлд хамрагдан Япон улсын хамгийн сүүлийн үеийн, AI технологид суурилсан холих, бутлах үйлдэлтэй тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ. Ингэснээр үйлдвэрийнхээ зарим процессыг автоматжуулж, хүний ажлыг 50-60 хувь хөнгөвчилжээ. Цаашлаад хүний нөөцийн ур чадварын дутагдалтай байгаа энэ салбарт шинэ технологи нэвтрүүлэлт нь олон асуудлыг нэг дор шийдэх гарц болох аж. “Үйлдвэртээ технологийн шинэчлэлт хийж өргөтгөснөөр экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, цаашлаад Япон улс руу экспортоо эхлүүлэх хэмжээний хүчин чадалтай болно. Энэхүү зээл бидэнд цаг үеэ олсон үнэтэй хөрөнгө оруулалт болж чадсан” хэмээн Amu Nutrition-ын үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэн онцолж  байв.

Мөн бизнесийн салбар дахь анхны эргэлтийн зээлээ 2015 онд ХААН  Банкнаас авч  түүхий эд татаж байсан удаатай. Үүний дараагаар “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээл”д хамрагдаж, үйлдвэрийн байраа томруулж чаджээ. Тодруулбал, Amu Nutrition анх 100 м.кв байрыг түрээслэн үйлдвэрлэлээ явуулдаг байсан бөгөөд уг зээлд хамрагдсанаар үйлдвэрийн байраа 270 м.кв болгон шат дараатайгаар томруулсаар  өдгөө өөрсдийн гэсэн 500 м.кв үйлдвэртэй болжээ. Ийнхүү өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа өргөжүүлсээр буй уг Amu Nutrition брэндийн хамт олон цаашид АНУ-д борлуулалтаа нэмэгдүүлж, Хятад, Европын холбооны улсууд руу бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөжээ. Үүгээр зогсохгүй Amu Nutrition цаашид дэлхийд өрсөлдөхүйц, олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийг байгуулах зорилготой ажиллаж байна.

Сошиал хаяг: https://www.facebook.com/amunutrition

bookzone.mn
Тагууд: бизнесийн зээлөсөлттэй бизнесэкспорт

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person with shoulder-length hair stands confidently against a marble-patterned wall. They are wearing a light green double-breasted blazer with rolled-up sleeves. Their hands are placed together in front of them.
Шилдэг амт цаг хугацааны урлагаар бий болдог
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00