BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a white shirt stands confidently in an office leaning on a wooden desk. Behind him, several colleagues are working at computers, and one person is engaged at the glass wall. The office appears modern and well-lit.

“Мастер фүүдс” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Э.Баяраа

Хөлдөөсөн хүнсний зах зээлийг чанараар манлайлна

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-01-30
  Амт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголчууд хоол, идээ ундааны өндөр соёлтой ард түмэн. Гэлээ ч өнөөгийн суурин соёлын өлгий болж буй нийслэлийн завгүй амьдралын хэмнэлд заримдаа гэртээ амттай, шим тэжээлтэй хоол хийж идэх нь төвөгтэй байдаг. Иймд зарим өдөр хөлдөөсөн, хагас боловсруулсан хоол хүнс зоогийн ширээг чимэх нь бий.

Мөн эзэгтэйчүүд тэмдэглэлт баярын өдрийн гал тогооны халуун цэгээс эдгээр бүтээгдэхүүний тусламжтайгаар бага ч болов амсхийдэг. Гол нь хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн гэрийн мэт амттай, шим тэжээл сайтай, эрүүл ахуйн чанарыг бүрэн хангасан байх нь зүй ёсны хэрэг. Энэ ч үүднээс эдгээр шаардлагыг хангаж, өдгөө Монголын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний зах зээлд гурав дахь жилээ угтаж буй “Амтшил” брэндийн талаар “Мастер фүүдс” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Э.Баяраатай ярилцлаа. 

Уламжлалт амтыг шинэ зууны хэрэглэгчдэд 

“Амтшил” брэнд 2022 оноос хөлдөөсөн бүтээгдэхүүний зах зээлд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хэдийгээр энэ зах зээлд “Амтшил” балчир ч тэдний бууз, банш 15 жилийн өмнө “Максын бууз” гэх нэрээр олны дунд танигдаад байж. Гэхдээ тухайн үед зөвхөн өөрсдийн дотоод хэрэгцээндээ буюу хуучнаар “Макс” супермаркетын салбаруудаар, мөн захиалгаар борлуулдаг байжээ. Улмаар цар тахлын дараахан “Амтшил” гэх цоо шинэ брэндийг зах зээлд нэвтрүүлсэн гэдгийг Э.Баяраа ярилцлагын эхэнд тайлбарлаж байв. 

A person in a black suit sits at a table with a notebook in front of them, gesturing with one hand. The background features hexagonal wall panels in various colors with logos and text.

“Мастер фүүдс” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Э.Баяраа

Сонирхолтой нь, “Амтшил” брэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд худалдан авагчдын дуртай, танил бүтээгдэхүүн болсон гол нууц ердөө чанар аж. Энэ талаар Э.Баяраа “Манай борлуулалтын багцын 80 хувийг бууз, баншны төрлийн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр “Амтшил” брэнд монголчуудын ой тоонд бууз, баншаар буух нь гарцаагүй. Эдгээр хүнс бидний уламжлалт хоол хүнсний нэг. Бууз иддэггүй монгол хүн гэж үгүй, айл өрх бүр ямар нэг тэмдэглэлт баяр болон өдөр тутмынхаа хоол хүнсэнд идэж заншсан хүнс. Нөгөө талаар, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн ч үйлдвэрлэлийн гэх тодотголд хамаараад ирэхээрээ нарийн стандарт, чанарыг мөрдөх шаардлагатай болдог. Нэг үгээр, үйлдвэрээс гарч буй тохиолдолд хэрэглэгчдийн өндөр хүлээлт, идэж дадсан амт шимтийг мэдрүүлэх хэрэгтэй болоод байгаа юм. 

Тиймээс бид ISO 9001:2015 Чанарын менежментийн стандартыг хэрэгжүүлдэг. Мөн өдөр тутмын эрүүл ахуйн норм, стандарт дадлуудыг чанд сахидаг. Эдгээр стандарт шаардлагаас гадна бид дотооддоо чанарын албатай. Тус албаар дамжиж байж бүтээгдэхүүн худалдаанд гардаг. Үүний зэрэгцээ хөндлөнгийн хяналт шалгалтыг гэрээт байгууллагуудтай хамтран тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн гурван шатны хяналт шалгалтыг давсны эцэст хэрэглэгчийн гарт хүрдэг” хэмээв. 

Plate of dumplings garnished with herbs, next to a small side salad on a wooden board. There is a yellow packet of dumplings in the background against a tiled wall.

Дэлхий даяар хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн эрэлт ихэссэн. Ялангуяа  Цар тахлын дараагаас АНУ-ын зах зээлд хөлдөөсөн хүнсний зах зээлийн борлуулалт асар их нэмэгдсэн. Монголчуудын тухайд ч хөлдөөсөн бууз, банш, хуушуураас эхлүүлээд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгох болоод удаж буй. Энэ ч үүднээс “Амтшил”-ынхан бүтээгдэхүүний нэр төрлөө бууз, банш, хуушуур, тахианы махан наггетс, бөөрөнхий мах, амталсан мах гэх үндсэн зургаан бүлгийн 23 нэр төрлөөр баяжуулжээ. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүний сайн чанартай гэх үзүүлэлтийн эн тэргүүнд түүхий эдийн чанар яригддаг. Жишээлбэл, “Амтшил” брэндийн бууз, баншны хамгийн гол түүхий эд нь мах бөгөөд бэлчээрийн малын махыг түлхүү ашигладаг аж.

 

1 of 4
- +
A person wearing a hairnet and uniform places a tray of dumplings into a large, open freezer filled with stacked trays of similar dumplings.
Chefs preparing dumplings in a kitchen. Bowls of minced meat are being used as filling. Several trays hold rows of assembled dumplings, and dough circles are visible in the background. Hands are working with spoons and dough.
A group of chefs in uniform and hairnets are preparing dumplings in a kitchen. Two large bowls of meat mixture are placed on the table. Rows of uncooked dumplings are neatly arranged on trays. The chefs are focusing on their work.
Two individuals in white uniforms and gloves are cutting raw meat on a white countertop. One uses a cleaver to chop meat into small pieces. Sliced meat and large cuts are visible nearby. White bags are placed on the counter.

Гол нь үйлдвэрийн аргаар бойлдог бөгөөд энэ нь бидний худалдан авч хэрэглэж заншсан зах, бөөний төвд борлуулж буй малын махнаас эрүүл ахуй, амт чанарын хувьд хавь илүү байдаг. Улмаар ингэж ангилсан махаа уламжлалт аргаар буюу гараар татаж, бэлддэг. Учир нь үйлдвэрийн буюу машиндсан махыг шахаж боловсруулдаг учир дотор нь ямар нэр төрөл, сортын мах орсныг тэр бүр мэдэх боломжгүй. Харин гар аргаар татсан мах шүүслэг, гэрийн мэт амттай болдог аж. Мөн бууз, баншны орцонд багтаж буй өөх нь жигнэгдэж болох явцдаа хайлахгүй байх зэрэг уламжлалт гэрийн аргаар хийсэн буузнаас ер ялгаагүй гэдгээрээ онцлог. 

“Амтшил” брэндийг сонгох шалтгаан

Дэлхийн хүнсний зах зээлийн гол тоглогчид болох KFC (Kentucky Fried Chicken), МакДоналдс зэрэг брэндүүд зарим хоол, соус, амтлагчийн жороо чанд нууцалдаг. Энэ нь ч зах зээлд он удаан жил оршин тогтнох гол үзүүлэлт болдог. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө “Амтшил”-ын бууз, баншны жорыг Монголын нэгэн нэрт Мастер тогооч, хүнсний инженер  (нэрийг нь нууцлахыг хүсэв) болон “Макс Групп”-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвлөх Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргажээ. “Амтшил”-ын 35 грамм буузны орц, найрлага, амт шимт 10 гаруй жилийн турш нэг л янзаараа хэрэглэгчийн гарт хүрсээр иржээ. Энэхүү жорыг Э.Баяраа “Амтшил” брэндийн амин сүнс, гол нууц хэмээн тайлбарлаж байлаа. 

АМТанд нь дурлаж, ШИЛэгдсэн амтыг тогтмол хэрэглэнэ

A square white plate with spaghetti and meatballs in tomato sauce garnished with herbs. Nearby are cherry tomatoes, dried orange slices, a glass of juice, and a pack of dried pasta on a pink marble surface.

Мөн тэрбээр “Аливаа брэнд урт хугацаанд тогтвортой өсөлттэй байхын тулд найдвартай байх хэрэгтэй. Бид түүхий эдийн чанарт онцгойлон анхаардаг. Үүний зэрэгцээ тухайн түүхий эдийн зөв хоршил, стандартыг хангаж буй нийлүүлэгчид чадварлаг байх хэрэгтэй. Бидний гол давуу тал бол үйлдвэрлэлийн бүхий л шатанд мэргэжлийн хүмүүс ажиллаж буй нь. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс хэрэглэгчийн гарт чанарын алдагдалгүй хүргэхийн тулд маш олон хүний хөдөлмөр, хөлс хүч, мөн хөрөнгө мөнгө зарцуулдаг” хэмээв. Тэд хэрэглэгчдэд гэрийн мэт амтыг мэдрүүлэхээс гадна хоолны зөв зохистой хэрэглээ, хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хэрхэн халуун хэмд боловсруулж хэрэглэх талаар зөвлөгөөг тогтмол хүргэдэг аж. Тодруулбал, “Амтшил”-ын бүтээгдэхүүний ард буй QR кодыг “уншуулаад” тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв боловсруулж, хэрэглэх талаар цахим орчинд байршсан мэргэжлийн зөвлөгөө бүхий видео контентыг үзэж сонирхох ч боломжтой.  

Шилэгдсэн амт, шинэ зах зээл 

Аливаа брэнд зах зээлд маркетингийн сонин содон арга барилаар танигдах нь элбэг. Энэ ч үүднээс тус брэндийн нэрийг өвөрмөц хэр нь тогтооход хялбар учир “Амтшил” хэмээн нэрлэжээ. Агуулгын тухайд ШИЛэгдсэн амтыг тогтмол хэрэглэж АМТанд нь дурлах гэх учиртай аж. Харин борлуулалтын сувгийн талаар Э.Баяраа “Амтшил” брэнд Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон бидний хэлж заншсанаар найман нэрийн 200 гаруй дэлгүүр, худалдааны төвд борлуулагдаж байгаа. Брэнд маань зах зээлд нэвтрээд гурван жил болж байна. Аливаа брэнд бүтээгдэхүүн бий болсноос хойш борлуулалтын сувгийн хөгжүүлэлтийн ажилд нэн анхаарах хэрэгтэй. Судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 9000 гаруй цэгт бий гэсэн тооцоо бий. Бид энэ онд эдгээр газарт хүрч ажиллахыг зорьж байна. Учир нь хөлдөөсөн бүтээгдэхүүнийг иргэд дулааны улиралд гэрийнхээ дэргэдээс авдаг. Хэрэв хол тохиолдолд тухайн бүтээгдэхүүн гэсэх, хадгалалтын чанарыг муутгах зэрэг эрсдэлтэй шүү дээ” хэмээв. 

Мөн орон нутгийн хэрэглэгчид “Амтшил”-ыг худалдан авахыг хүссэн хүсэлт тоймгүй ирж байгааг Э.Баяраа онцолж байв. Иймд тэд зах зээл, борлуулалт болон бусад ч боломжуудыг судалсны үндсэн дээр энэ онд томоохон сүлжээ дэлгүүрүүдийн орон нутаг дах салбарууд болон аймгийн төвийн томоохон худалдааны төвүүдтэй хамтарч ажиллахаар ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна Амтшил-ийхэн ойрын гурваас дөрвөн жилийн хугацаанд хагас боловсруулсан бүтээгдэхүүн тэр дундаа бууз, банш, наггетс төрөлд ГОЛ ТОГЛОГЧ болох зорилтыг тавьжээ. Харин эдгээр ажлын дараагаар эдийн засгийн чөлөөт бүс буюу хөрш хоёр улсынхаа зах зээлд Монгол бүтээгдэхүүнийг таниулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах аж. 

A plate of golden brown chicken nuggets garnished with sprouts sits on a marble countertop. A packet of frozen nuggets is in the background, alongside a glass of tea and a small dish of salad.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Амтшил” брэнд сувгийн хөгжүүлэлтийг түлхүү барьж ажиллажээ. Мэдээж шинэ брэнд учир хоногшуулах ажлыг түлхүү хийх нь тодорхой. Гол нь ямар байдлаар хоногшуулж, таниулах вэ гэдэг нь маш чухал гэдгийг Э.Баяраа мөн онцолж байв. Тэрбээр “Бид сувгийн болон шууд маркетингийн аргыг голчилж ашигласан. Ингэхдээ “Амтшил хамгийн амттай, хамгийн чанартай” гэх агуулгыг хэрэглэгчдэд хэлж, сурталчлахаас гадна Номин, M Mart, Carrefour, Emart зэрэг томоохон сүлжээ дэлгүүрт долоо хоногийн амралтын өдрүүдээр тогтмол амталгаат худалдан авалтыг хийж байна. Үнэхээр амт нь ямар юм бэ гэдгийг худалдан авагчдад таниулах нь зүйтэй” хэмээв.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Тэгэхээр хөлдөөсөн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлд Гол тоглогч болох нэн чухал үзүүлэлт нь үйлдвэрийн хүчин чадал билээ. Гурван жилийн өмнө “Амтшил” брэнд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 100 гаруй ажилтантай, сард нийт 45-50 тонн хөлдөөсөн бүтээгдэхүүн, 55-60 тонн мах, махан бэлдэц гаргах хүчин чадалтай болжээ. Харин энэ оны сүүлээр хүчин чадлаа 10 дахин тэлэхээр төлөвлөж, хөрөнгө оруулалт хийж эхлээд байна.  

Мөн хүнсний салбарынхан, тэр дундаа, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрээс гарсан хаягдлыг хөлдөөж, тусгайлан савлахгүй бол гэсэж, үнэр орж, нян бактери үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнийг ч “Амтшил”-ын хамт олон тооцоолж, мах, махан бүтээгдэхүүнээс гарсан хаягдлыг дахин боловсруулч, үйлдвэрлэдэг газруудад үнэгүй нийлүүлдэг аж.

Тагууд: хоол хүнс үйлдвэрлэлхүнсний үйлдвэрлэл

Санал болгох:

A woman in a red blazer smiles while seated at a table with a glass of water, ready to chat on the "BUSINESS PODCAST." She has a microphone clipped to her blazer. The background hints at her latest topic—perhaps insights from NAMA Eatery—on the dark surface behind her.
Nama Eatery: Дэлхийд гарах түргэн хоолны франчайз (№290)
Урт хар үстэй, нүдний шилтэй эмэгтэй цагаан цамц, хар өмд өмссөн оффист зогсож байна. Өрөөний ханан дээр жаазтай гэрчилгээ, цаана нь номын тавиурууд байдаг. Тэрээр компанийг амжилтанд хүргэхэд бэлэн энтрепренерийн мөн чанарыг тусгасан төвийг сахисан илэрхийлэлтэйгээр камерын өмнө тулгардаг. - Business.MN
Нүд баясаж, сэтгэл цадна
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00