BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A speaker in an orange jacket passionately addresses the audience in a conference hall. Behind him, a large screen displays "MORNINSPIRE - Change or die" alongside his photo. Attendees listen intently, reminded that "Бизнесийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь та өөрөө.

Бизнесийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь та өөрөө

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-02-03
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Зарим өглөө дулаахан хөнжлөөсөө өндиймөөргүй санагддаг. Харин бизнес эрхлэгчид өдөр бүр галын шугам руу давшиж байдаг. Нэг үгээр, тэдэнд амрах зав үгүй мэт ажилладаг. Энэ их ажлын зэрэгцээ өөрийгөө цэнэглэх, шинэ алхам хийх, өөрчлөлт рүү тэмүүлэх цаг зав тэр бүр гараад байдаггүй. Иймд Business.mn шинэ оны эхний “Бизнес цэнэг” өглөөний уулзалтыг хувь хүний хөгжил тэр тусмаа өөрчлөлтийн алхам, өгөөж гэх сэдвээр “Галлериа Улаанбаатар”-т амжилттай зохион байгууллаа. 

Энэ удаагийн өглөөний уулзалтын үндсэн илтгэгчээр AFA академийн үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин оролцсон юм.  Тэрбээр өөрчлөлтөөс хүн яагаад айдаг вэ, тэрхүү айдас эргэлзээг даван туулах арга болон өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй дотоод сэдлийг хэрхэн үүсгэх талаар “Change or die” сэдвээр илтгэсэн юм. Ийнхүү түүний илтгэлийг тоймлон хүргэе. 

AFA академийн үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин

A person wearing a bright orange jacket and holding a microphone stands in front of a dark backdrop with the word "financially" visible. One hand is raised, as if making a point during a presentation or speech.

Өөрчлөлт рүү өөрийгөө түлх эсвэл… 

Өөрчлөлт ихэнхдээ бидэнд таатай мэдрэмж төрүүлдэггүй. Гэхдээ өөрчлөлт гэдэг нь одоо буй түвшнээсээ ахиж байна уу эсвэл унаж байна уу гэдэг нь чухал. Хэрэв сайн сайхан амжилтын төлөө өөрчлөгдөхийг зорьж буй ч өөрчлөгдөх процесс амаргүй байх болно. Магад “ажлын хувцас өмсөж хар ажил” хийх шаардлагатай болно. Иймд өөрчлөлтийг хийхэд төвөгтэй байдаг цэгүүдийг хатгаад үзье. 

Нэгт

Бизнес эрхлэх нь тооцоо, систем, менежментээс гадна хувь хүний дотоод ертөнц, итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой. Шинэ компани байгуулах, хүмүүсийг ажилд авах, тэднийг удирдан зохион байгуулах төвөгтэй зүйл биш. Харин өөрчлөлт, сорилттой нүүр тулгарах үед бизнес эрхлэгчийн хамгийн том өрсөлдөгч нь өөрөө өөрийнхөө хязгаарыг хэрхэн давж гарах вэ гэдэг асуудал байдаг.

Хэрэв тухайн хүн өөрийнхөө үнэт зүйлс, ёс зүйгээ тодорхойлоогүй бол бизнесийн өсөлттэй хамт мухар сүсэг, зан үйл, итгэл найдварын хийсвэр элементүүд бодит шийдвэр гаргалтад нь нөлөөлж эхэлдэг. Амжилтад хүрсэн олон залуу бизнес эрхлэгчид оргилд гарах үедээ өөрийн хил хязгаарыг давж, бурууг нь мэдсээр байж зарим зүйлсийг үл тоомсорлодог. Энэ нь эцэстээ сэтгэлийн түгшүүр, итгэлгүй байдал, замаа алдах үндэс болдог. Өөрчлөлтийг зөв хийсэн эсэхийг гаднын хүчин зүйлс биш, харин таны дотоод амар амгалан илтгэнэ. Бид хуулийн хүрээнд бизнесээ явуулдаг ч үүнээс гадна хувь хүний “дотоод хууль” гэж байх ёстой. Үнэт зүйл, итгэл үнэмшил, ёс зүйгээ хүндэтгэн хамгаалж чадвал бизнес ч тогтвортой, амжилттай байна.

Хүн өөрийн дотоод хил хязгаарыг эвдэж, ёс зүйгээ золиосолсон үед “сүнсээ худалдах” гэдэг ойлголт бий болдог. Энэ нь мэдсээр байж буруу зам руу орж, өөрийн үнэ цэнээ алдах явдал. Хамгийн том алдагдал бол мөнгө, бизнес биш—харин өөрийнхөө өмнө барьцаалагдах явдал юм. Тиймээс бизнесээ амжилттай удирдахыг хүсвэл, эхлээд өөрийн дотоод ертөнцөө цэгцэл. Энэ бол хамгийн чухал өөрчлөлт. Эрүүл ухаан, үнэнч байдал, ёс зүйтэй байдал нь урт хугацааны амжилтын баталгаа юм. Өөрийн үнэ цэнийг хамгаалах зориг танд байхад, амжилтын замд хазайхгүй байж чадна.

Хоёрт

Магад та бизнесийн өндөр ур чадвар, зөв менежмент хийж, системээ оновчтой удирдах чадвартай байж болно. Гэхдээ нэг л асуудал байна. Бизнесийн амжилт, чанар, үнэ цэн нь зөвхөн стратеги, хөрөнгө, бүтээгдэхүүнээс хамаардаггүй. Ямар ч бараа бүтээгдэхүүн элэгдэнэ, хугацаа нь дуусна, хоцрогдоно. Технологи хуучирч, эрсдэлүүд үүснэ. Харин таны бизнесийг жинхэнэ утгаар нь баталгаажуулдаг зүйл бол таны хувь хүний үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, амьдралын чанар юм. Нэг үгээр, тухайн бизнесийг удирдаж буй хүний өөртөө хандах хандлага, амьдралын чанар жинхэнэ баталгаа юм. 

Хамгийн үнэ цэнтэй зүйл бол та өөрөө. Бизнесийн хамгийн найдвартай чанар бол түүнийг удирдаж буй хүний үнэнч, хариуцлагатай, тууштай байдал. Тиймээс бизнесийг гаднаас нь бус, дотроос нь өөрөөсөө эхэл. Таны хувийн үнэнч байдал, итгэл үнэмшил бат бөх байвал, бизнес тань ч тогтвортой, найдвартай байх болно. Сайн хамтрал хаана үүсдэг вэ гэвэл тгэлцэл бий болсны дараа хүмүүс нөөц бололцоогоо тантай хуваалцдаг. Энэ хугацаанд харилцсан хүмүүсээс би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. 

Хамтрагчийнхаа нөөц бололцоог хөрөнгө бололцоогоор тодорхойлж болохгүй. Нетворк хийх явцад та ядрахуун нэг залуутай танилцаж болох ч гэвч түүний ард үндэсний хэмжээний нөөц бололцоо байж магад. Үүнийг татаж оруулах гол хөшүүргэ нь таны итгэл хүлээхүйц, даацтай байх, хариуцлагатай байх зэрэгт хамаараад байгаа юм. Биеэ яаж авч явдаг вэ, гэр бүлдээ хэрхэн ханддаг гэх зэргээр. Өөртөө үнэнч байх хамгийн том боломжийг танд олгох эхлэл болдог хэмээв. 

Гаднын томоохон бизнес эрхлэгчид монголчуудыг тун нэрэлхүү, бүрэг ичимхий хүмүүс гэх нь бий. Гэтэл жинхэнэ бизнес харилцаа нетворкинг үүсгэх чадварыг төгс эзэмшсэн байхыг шаарддаг. Ялангуяа залуу бизнес эрхлэгчид олон төрлийн хүмүүс, бүлгүүдэд нөлөөлөгч биш юм гэхэд нэг хэсэг нь байх хэрэгтэй гэдэг. Хэрэв тус чадварыг сайтар эзэмшиж чадвал бизнесийн орчиндоо илүү хөрөнгө оруулалт, хамтрагчдыг татан оролцуулах ач холбогдолтой. Тэгвэл “Бизнес цэнэг” өглөөний уулзалтын үеэрх нетворкинг хэсэг олон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны эхлэл болсныг дурдах нь зүйтэй байх. 

A conference room filled with seated attendees facing a large screen displaying a woman's image and the text "SHARING IS CARING." One person has their hand raised. The room has a modern design with ceiling lights and large windows.

Мөн энэхүү нетворкинг хэсэг нь зөвхөн бизнесийн холбоо тогтоох төдийгүй, шинэ санаа, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавих чухал үе шат болдог. Оролцогчид өөрсдийн бизнесийн онцлог, давуу тал, ирээдүйн зорилгоо танилцуулж, ижил зорилготой, эсвэл харилцан ашигтай хамтран ажиллаж болох түншүүдээ олох боломжтой. Тухайлбал, өнгөрсөн уулзалтуудаас нэгэн гарааны бизнес эрхлэгч өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах шинэ сувгийг олж, нөгөө талаас тэрхүү сувгийг эзэмшигч бизнес эрхлэгч илүү олон харилцагчтай болох боломжийг олсон жишээ бий. Энэ нь нетворкинг -ийн үр дүнгийн нэг илрэл бөгөөд зөвхөн тухайн уулзалтаар хязгаарлагдахгүй, урт хугацааны стратегийн хамтын ажиллагаа болон өргөжих боломжтойг харуулж байгаа юм. Харин Sharing is Caring хэсэгт бизнесийн салбартаа өвөрмөц замнал, онцгой туршлагыг бүтээж чадсан үүсгэн байгуулагчид өөрсдийн нөү-хауг ярилцаж, асуулт, хариулт өрнүүлсэн юм. 

 

1 of 3
- +
Two women stand in front of a blue backdrop with Cyrillic text. The woman on the left holds a magazine. The backdrop features two logos with lightning bolt and "BUSINESS" text. Both women are wearing stylish outfits.
Two people stand side by side, smiling at the camera. One holds a book with an orange cover and gear designs. They are against a blue backdrop with the words "Business Builders Network.
Two smiling people stand together on a blue stage. The person on the left wears a bright orange jacket and holds a white "Business" gift bag. The person on the right wears a green jacket and holds an award. Branding logos are seen above.

Бүх процесст анхаарахаас гадна бүтээлч байдлаа бүү алд 

A woman in an orange dress and black jacket speaks on stage with a microphone. Behind her is a large screen displaying her image and the text "Sharing is Caring." An audience sits in rows facing the stage.

Foody Mongolia брэндийн үүсгэн байгуулагч Б.Золжаргал 

bookzone.mn

Манайх зохицуулах үйлчилгээтэй хүнс, “Бурхдын зоог” мах орлуулагч бүтээгдэхүүн болон Foody веган хоолны ресторан гэх гурван брэндэд төвлөрч ажилладаг. Гол нь эдгээр гурван брэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явц тус бүр ялгаатай зарчмаар явдаг. Жишээ нь “Бурхдын зоог”-ийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн цагаан хоолтон хүмүүс иддэг бол, Foody рестораны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй учир байршлаас хамаарч бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг нэгтгэж буй үндсэн агуулга нь Nichie буюу массын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй гэх агуулагд зангидагдаж байгаа юм. Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт бидний брэндийн амин сүнс.

Өдгөө байгуулагдаад найман жил байна. Энэ хугацаанд 150 гаруй бүтээгдэхүүн хөгжүүлснээс зах зээлд 50 гаруй бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалж буй. 

Нэг талаасаа 150 гаруй бүтээгдэхүүн зах зээлд таниулахаас урьтаж хөгжүүлнэ гэдэг нь ямар ч бизнес эрхлэгчдэд гайхмаар сонсогдож байгаа байх. Иймд бид бүтээгдэхүүн бүр дээрээ артистик байдлаар хандахыг хичээсэн. Хэтэрхий олон бүтээгдэхүүн хөгжүүлэх нь үйлдвэрлэлээс гадна бүхий л процесст зардал болж байдаг. Энэ хугацаанд ямар туршлага хуримтлуулж суралцсанаа хуваалцвал нэн тэргүүнд фокус алдагддаг. Бүтээлч байдлаар явах зөв ч маш олон зүйл рүү анхаарах шаардлагатай болж байсан. 

Ингэснээр үүсгэн байгуулагчийн хувьд бусад албуудад анхаарал хандуулах, төвлөрөх завгүй болсон. Гэхдээ бид эндээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг сайжирч, туршлагатай болсон. Нэг үгээр, зохицлыг илүү ойлгож мэргэшиж эхэлсэн. Ингэснээр зах зээлд чанартай, эрүүл гэдгээрээ илүү танигдах суурь болсон. Хуулбарлахгүйгээр өөрсдийн цор ганц бүтээгдэхүүнийг хөгжүүлж сурсан. Хамгийн гол нь чанар бас дахин чанар гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй хэмээв.

Хэн хэлж байгаагаас илүү юу хэлж буй нь чухал 

A person in a blue blazer is speaking into a microphone on stage. They are smiling and have one hand in their pocket. Blurred text and logos are in the background.

I Trip-ын үүсгэн байгуулагч Золбадрал 

  • Алтан өндөг гаргадаг тахиагаа алах хэрэг байна уу-Борлуулалт нь өсөж буй бүтээгдэхүүнээ битгий зар.
  • Тогтвортой ашиг өгдөг, боловч өсөлтийн боломж багатай бизнесээс мөнгөө салга буюу “үнээ бизнес” (Cash Cow) ойлголтоор ханд. Эндээс олсон ашгийг шинэ, өсөн нэмэгдэж буй бизнесүүддээ хөрөнгө оруулалт хийхэд ашиглана.
  • Монголын Топ 100 компаниудыг ажиглахад ихэвчлэн тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өсөлтөөр амжилтад хүрч, өндөрлөгт дэвшсэн байдаг. Харин дэлхийн томоохон компаниудын хөгжлийг харахад, тэд бизнесийн нэг салбарт тогтоод зогсохгүй, байнга шинэ зах зээл рүү тэлж, шинэ боломжуудыг эрэлхийлдэг нь ажиглагдана. Жишээ нь, Apple анх компьютерын зах зээлд төвлөрөн бизнесээ эхлүүлж байсан бол өнөөдөр iPhone-ийн борлуулалт компанийн гол орлогын эх үүсвэр болж буй. Энэ нь тэд зөвхөн нэг чиглэлдээ хязгаарлагдалгүй, шинэ санаа, шинэ технологийг хөгжүүлэн, өөр өөр салбар руу зоримог хөдөлдөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг бизнесээсээ олсон санхүүгийн нөөцөө ашиглан дараагийн шинэ боломжуудыг эрэлхийлэх стратеги нь дэлхийн шилдэг компаниудыг амжилтад хөтөлж байна.Хүний нөөц хэцүү болсон. Ялангуяа тогтвортой, ажил солихоос айдаг, урдхаа сайн хийдэг хүмүүс миний хувьд зүгээр санагддаг. Харин өөрчлөлт хийх гэж байгаа бол залуучуудаар багаа бүрдүүл. Тэдэнд өөрчлөлтийг хийх эрх мэдлийг шилжүүл.Учир нь тэдэнд энэ явц маш сонирхолтой байх болно. 
  • Хэн хэлж байгаагаас илүү юу хэлж байгааг нь сонс. Захирал зөвхөн зөв ярьдаг гэх ойлголтыг хал. Өөрчлөлтийг бий болгоход хэрэгтэй санаа хэнээс ч гарч байна вэ гэдэг нь чухал. 

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг…

A person standing and speaking into a microphone, dressed in a blazer and patterned shirt. They have long hair tied back and are in front of a large screen with text. The background is part of a stage or presentation setting.

Үр минь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга

Бид ихэвчлэн ямар нэг цэг рүү хүрэхийг зорьчхоод, ард нь гарчих юм бол би аз жаргалтай амьдарна гэдэг. Гэтэл тэр цэгийн ард гарсны дараах амьдралаа төсөөлбөл сонирхолтой. Тэгээд яах юм. Юу хийх юм. 

Анх бизнес эрхэлж байгаа хүмүүс хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж орсон тохиолдол цөөнгүй бий. Мөнхийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлээд явах юм шиг өөдрөг сэтгэл хөдлөлөөр эхлүүлдэг. Гэхдээ бизнесээ удаан хугацаанд хийгээд эхлэхээр мөрөөдөл нь ял болж хувирдаг. Мөн хүн өөрийнхөө юу чаддаг, үгүйг мэддэг байх ёстой. Нэг хүний бизнес амжилттай юм шиг харагдангуут дагаад орчихдог. Үүнээс болж бизнес нь бүтэлгүйтвэл хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирох эрсдэл бий болдог. Өөрөөр хэлбэл амжилттай харагдах, бодитоор амжилттай байх нь өөр ойлголт хэмээв. 

Тагууд: өглөөний уулзалтөөрчлөлтхувь хүний хөгжил

Санал болгох:

BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
A group of people in a large room engage in conversation. They are dressed in business attire, some standing and others sitting. Large windows provide natural light. The atmosphere appears lively and professional, suggesting a networking event or conference.
“Бизнес цэнэг” өглөөний уулзалтаас онцлох санаанууд
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00