Дотоодын ажиллах хүчний асуудал нь аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын хувьд хамгийн тулгамдсан сэдэв болоод удаж байна. Одоогоор манай улсын нийт хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных боловч үүнээс 1.2 сая нь л тогтвортой ажил эрхэлж байна. Нөгөө талд ажилгүй иргэдийн тоо 80 мянгад хүрч, эсрэгээрээ 40 мянган ажлын байранд ажиллах хүч дутагдаж байгааг оны өмнөхөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ дурдав.
Хөдөлмөрийн зах зээл КОВИД-ын дараа….
Дэлхий нийтийн хамарсан цар тахал болсноос хойш дөрвөн жил өнгөрчээ. Монголын ажлын байрны платформ Zangia.mn-д цар тахлаас өмнө 6000 гаруй ажлын байр зарлагдаж байсан бол энэ тоо ковидын дараа 3.5 дахин өсч, одоогийн байдлаар 20,000-д хүрээд байна.
Манай Улсад жилдээ 30 мянга гаруй оюутан их дээд сургуулиа төгсөөд ажиллах хүчнээр хөдөлмөрийн зах зээл рүү шилждэг. Гэтэл дийлэнх нь бизнесийн байгууллага болон аливаа ажил олгогчийн стандарт шаардлагад нийцэхгүй байгаа нь ажилгүйдлийн түвшин нэмэгдэж буй хүчин зүйлсийн нэг болоод байгаа юм.
Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn-тэй 10 мянга гаруй байгууллага хамран ажиллаж бизнестээ хэрэгтэй ур чадварлаг ажилтнуудыг хайж байна. Гэхдээ тэдний хэлж буйгаар зарлагдсан ажлын байран дээрх хүсэлтээ ирүүлсэн анкетын 5% нь тэнцдэг. Харин бусад нь анкет болон ярилцлага, ур чадварын шалгалтын үе шатаа давж чадахгүйд хүрдэг ажээ. Тэнцсэн ч ажил дээр гараад энгийн байх ёстой ур чадварууд эзэмшээгүй нь ажил олгогчдод хүндрэл учруулдаг.
Харин Zangia.mn нь уг асуудалд шийдэл санал болгосон “Zangia Academy” платформоо нээгээд нэлээд хугацаа өнгөрлөө. Тус платформд одоогоор +100 гаруй салбарын экспертүүдийн +200 сургалт байршсан байгаа юм.
Тухайлбал шинэ ажилтанд зориулсан:
-Байгууллагын хөдөлмөрийн харилцааны анхан шатны бичиг баримт
-MS Word, Powerpoint, Excel, Project зэрэг программын анхан, дунд, ахисан шатны сургалт
-Монгол хэлний найруулга зүй
-Хэрхэн бүтээмжтэй ажиллах вэ зэрэг сургалтаас гадна Гадаад хэл, Хувь хүний хөгжлийн олон сургалт багтсан. Иймд дөнгөж төгсөөд идэвхтэй ажил хайж байгаа болон удахгүй төгсөхөөр бэлдэж буй залуучууд маань Zangia Academy платформ дээрх олон хичээлээс үзэж суралцан өөрийн soft skill, харилцааны чадвар болон ажлын байранд хэрэгтэй нэмэлт ур чадваруудаа дээшлүүлээрэй. Энэ нь таныг ажлын ярилцлагадаа тэнцэж, карьераа амжилттай эхлүүлэхэд нь нь маш чухал нөлөөг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв та Монголын хамгийн том сургалтын платформ Zangia Academy-ийн хичээлүүдийг үзэхийг хүсвэл ЭНД дараарай.