BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A blue calculator and a pen resting on a sheet filled with large printed numbers. The calculator display is visible, and the pen is positioned alongside, suggesting an active use of both tools for calculations or analysis.

2024 онд зээлийн хэмжээ жилийн дээд түвшинд хүрлээ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-02-04
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

2024 оны бизнесийн орчны үзүүлэлтүүдэд өсөлт давамгайлжээ. Сайн, саар эдгээр өсөлтийн дунд нийт зээлийн өсөлт сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрч эрчимжсэн нь анхаарал татаж байна. 

Тодруулбал, банкны салбарын зээлийн үлдэгдэл 2024 оны эцсийн байдлаар 37.0 их наяд төгрөг болж, 35.3 хувиар өсжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 68 хувь буюу 23.8 их наяд төгрөгийг бизнесийн зээл, 32 хувь буюу 11.2 их наяд төгрөгийг хэрэглээний зээл бүрдүүлж байна. 

Бизнесийн зээлийн үлдэгдлийн өсөлт 2024 оны эцсээр 36.5 хувьд хүрч, өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 5.7 дахин нэмэгдсэн. Энэхүү өсөлтөд үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны зээл өмнөх оны мөн үеэс 46.4 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны зээл 22.2 хувиар, уул уурхай, олборлолтын зээл 51.6 хувиар, хөдөө аж ахуйн салбарын зээл 97.1 хувиар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 23.8 хувиар тус тус өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.

Түүнчлэн уул уурхай, бөөний болон жижиглэн худалдаа, санхүү, даатгалын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад шинээр зээл олголт нэмэгдсэн нь бизнесийн зээлийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн байна.

Мөн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдлийн өсөлт ч өндөр байна. 2024 оны 3 дугаар улирлын байдлаар ББСБ-ын нийт зээлийн хэмжээ 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн бөгөөд зээлийн үлдэгдлийн 10.3 хувийг хуулийн этгээдэд олгосон зээл бүрдүүлж байгаа юм.

Хэдий бизнесийн зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд “цойлсон” ч хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ тогтвортой түвшинд хадгалагдаж байна. 

Өсөлт дагасан өсөлт

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сул, санхүүжилтийн эх үүсвэр хомс, төрийн бизнесийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ цаг үед бизнесийн зээлийн үлдэгдэл өсөж байгааг эдийн засгийн өсөлттэй холбоотой гэж үзэж болох юм. Тухайлбал, уул уурхайн салбарын олборлолт нэмэгдэж, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт өндөр хадгалагдсанаар Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний 3 улиралд 5.0 хувиар өссөн. Эдийн засгийн идэвхжилийг дагасан хөрөнгө оруулалтын болон хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт ч өндөр байв.
Энэхүү идэвхжилийг зарим тоон үзүүлэлт нотолж байгаа юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар улирлын байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт ААН-үүд 250.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 20.2 мянгаар нэмэгдсэн. Уг өсөлтийн 12.7 мянгыг шинээр байгуулагдсан, 6.8 мянгыг үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд бүрдүүллээ. Салбараар авч үзвэл, худалдаа, үйлчилгээний салбарт 8.3 мянган шинэ компани байгуулагдсан төдийгүй уг тоо нь тухайн улирлын сүүлийн 10 жилийн дундаж өсөлтөөс 33.4 хувиар илүү байна. 

Түүнчлэн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа, аялал жуулчлал, ресторан, байр сууцаар хангах үйлчилгээ, төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, эмнэлэг, сургалтын төв, бизнесийн зөвлөх үйлчилгээ, компьютер програмчлал, архитектур болон инженерийн үйл ажиллагаа, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын ААН-ийн тоо тогтмол өсөлт үзүүлсэн байна.

Хувийн хэвшилд олгосон хэвийн зээлийн үлдэгдэл 2024 оны 12 дугаар сарын байдлаар 11.4 их наяд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэсээ 28.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин жижиг, дунд бизнест олгосон зээлийн үлдэгдэл 7.8 их наяд төгрөг байна. Үүнээс ААН-ынх дөрвөн их наяд төгрөг болж өмнөх оноос 13.8 хувиар, иргэдийнх 3.7 их наяд төгрөг болж өмнөх оноос 36.4 хувиар өссөн байна.

Ерөнхийдөө жижиг, дундын зээл, хөрөнгө оруулалт 2021-2022 онд буурч байснаа эргээд өссөн. Гэвч ЖДБ-ийн ДНБ-д эзлэх хувь хангалтгүй хэвээр бөгөөд 2023 оны байдлаар ДНБ-ий 6.2 хувийг эзэлж байна.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: бизнесийн зээлгадаадын хөрөнгө оруулалтзээл санхүүжилт

Санал болгох:

A hand arranges wooden blocks in a staircase pattern on a gray background. Each block supports a progressively larger light bulb illustration above it, symbolizing innovation, much like discovering Компанийн санхүүг тэтгэх таван “код” to boost financial success.
Компанийн санхүүг тэтгэх таван “код” 
A person with long dark hair is sitting at a table in a cafe with wooden decor and green cushioned seats. They are wearing a light-colored blouse and smiling. The wall behind has a partially visible coffee-related sign.
Япон шаардлагад тэнцсэн үндэсний цай үйлдвэрлэгч
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00