BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A person wearing glasses and a dark blue traditional outfit with embroidered designs stands confidently with hands on hips. They are indoors next to a large plant, and sunlight streams through nearby windows.

Түмэн торго: “Өмсдөг урлаг”-аар дэлхийд тэмүүлнэ

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2025-02-12
  Манлайлагч, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Анх хоёр оёдолчинтойгоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн ч өдгөө үндэсний хувцасны тэргүүлэгч брэнд болтлоо өргөжин тэлсэн “Түмэн торго” гадаад зах зээлд хөл тавихаар зэхэж байна. Уран нарийн хийц, гар ажиллагааг эрхэмлэж ирсэн тэдний хувьд, материалын дизайн, торгоны хээгээ хүртэл ур ухаанаа гаргаж урладаг. Үүгээрээ тэд “Гоёл 2025” наадмын зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлгээ авсныг тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирням онцоллоо.

Юун түрүүд “Гоёл 2025” наадмын Шилдэг загварын товчоогоор шалгарсанд баяр хүргэе. Наадамд ямар бүтээлүүдээр оролцсон бэ? 

Оны өмнөхөн бид “Гоёл 2025” наадмын Шилдэг загварын товчоогоор шалгарсан нь өнгөрсөн 15 жилийн ололт амжилтаа баталгаажуулсан, басхүү цаашид хийж бүтээх урам зориг өгсөн үйл явдал байлаа. Жил бүр алхам алхмаар ахиж байгаа манай хамт олны хувьд, Гоёл наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Бараг зургаан сарын турш уйгагүй хөдөлмөрлөж, тархи оюунаа зориулж, эрэл хайгуул хийж, санаагаа уралдуулан байж бид загваруудаа бүтээсэн. Загваруудынхаа товч шилбэ, материал, бүр дотор дээр нь хүртэл ухаанаа уралдуулж ажилласан. 

Дизайнеруудын дийлэнх нь гоёлын, хүүхдийн гэх зэргээр аль нэг чиглэлээр дагнаж, бүтээлээ танилцуулдаг бол бид гоёлын, аялалын, өдөр тутмын гээд иж бүрэн коллекцуудаараа Гоёл наадмынхаа тайзнаа гарч, 100 гаруй загвар танилцуулсан. Мөн материалын загвар дээр хүртэл бид нарийн анхаарч ажилласан. Монгол зураач нартай хамтран торго, материалынхаа хээг хүртэл тусгайлан урладаг маань Гоёл наадмын зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлгээ авсан.  Гар ажиллагаа ихтэй деталиуд, хатгамал чимэглэлүүдийг маань хүртэл тэд онцолж байсан.  

15 жилийн турш загварын салбарт ажиллаж, “Түмэн торго”-ыг бүтээж байхдаа юунд голчлон анхаарсан бэ? Гол ялгарал, онцлогоо та юу гэж тодорхойлох вэ?  

Бид загваруудынхаа материалын дизайныг гаргадаг. Өөрөөр хэлбэл, ямар хээтэй торгоор хувцас урлахаа бид монгол зураачид, дизайнеруудтайгаа хамтран төлөвлөж гаргадаг. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийн материал дээр монгол хээ, монгол бэлгэдлүүд байдгаараа онцлогтой. Энэ бол бидний гол давуу тал бас хамгийн гол ялгарал гэж боддог.

Ихэнх брэнд бэлэн материал худалдаж аваад хувцас урладаг бол бид дахин давтагдашгүй загвар бүтээхийн тулд материалын дизайн гаргахаас бүх ажлаа эхэлдэг.

Бид зураачидтай хамтран материалын дизайнаа гаргадгийн хувьд, өмсөж болдог урлагийн бүтээл бий болгохыг зорьдог. Судлах, төлөвлөх, зурах, график дизайн гаргах, эсгэх, оёх гээд бүх шатанд анхаарч ажилладаг. Нэг загвар дээр хагас жил, бүр бүтэн жил зарцуулах нь ч бий. Ингэж цаг хугацаа хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн загвараа бид тун цөөн тоогоор гаргадаг. Материалын хээ, зураг зэрэгт анхаарахаас гадна инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлсэн чанартай, сонирхолтой материалуудыг ч эрэлхийлж байдаг. 

Тухайлбал, манай Аква дээл байна. Материал нь орчин үеийн нано технологиор хийгдсэн. Ус нэвтрүүлдэггүй хэрнээ агаар чөлөөтэй нэвтрүүлдэг. Мөн ТUTO дээл байна. Дулаахан, биед эвтэйхэн учраас аяллаар явахдаа өмссөн ч тохиромжтой. Манай түрий нь салдаг арьсан гутлыг ч бас хүмүүс их сонирхож авдаг. “Орчин үед дээлэн дээр ганц, хоёр удаа өмсөх гэж хромон гутал авах нь эдийн засагт хүндрэлтэй байна, үүнийг шийдээд гутал хийгээч” гэсэн санал хүмүүсээс их ирдэг байсан. Тиймээс бид гутлын түрий нь салдаг шийдлийг эрчүүдэд зориулан бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн. Дээл, монгол цамцан дээрээ түрийг нь залгаад өмсчихнө. Харин өдөр тутамдаа бол түрийг нь салгаад хавар намар өмсөхөд тохиромжтой.  

Бид наадам, цагаан сараас өмнө загваруудаа шинэчлэн зах зээлд гаргадаг. Энэ цагаан сарын өмнө ч бас сонирхолтой бүтээгдэхүүн санал болгохоор ажиллаж байна. Тэр нь австрали нэхий дээл.

Австралийн хонины ноос нь маш зөөлөн шинж чанартай болохоор Монгол орны эрс тэс уур амьсгалд илүү тохирсон, дулаан дээл болох боломжтой. 

Мөн уран зурагтай дээл гаргаж байна. Дээлийн дотор талд монгол зураачийн “Монгол бахархал” бүтээлийг урлаж энэ дээлээ бүтээсэн. Өмсөж болдог урлагийг бүтээнэ гэсэн бидний зорилготой энэ загвар маань тун нийцэж байгаа. Маш тансаг бүтээл болсон. Хүмүүст олон жил аз жаргалтай мөчүүдээрээ өмсөх үнэ цэнтэй, нандин загвар бүтээж өгөх нь бидний ажлын зорилго учраас, тэр ажлаасаа бид урам зориг мэдэрдэг учраас энэ мэтчилэн сонирхолтой материал, оновчтой шинэлэг шийдлүүдийг байнга эрэлхийлдэг. 

Түүнчлэн үндэсний хувцасны дийлэнх брэнд эмэгтэйчүүдийн, хүүхдийн гэх зэргээр аль нэгээр нь дагнах хандлагатай бол манай брэнд гэр бүлийн бүх гишүүн бүрт зориулагдсан. Бид эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн урлаж байна. Ингэснээр үйлчлүүлэгчдийнхээ алтан цагийг хэмнэж байгаа гэж үздэг.

A model walks down the runway wearing a long-sleeved, high-collared dress with delicate patterns and a flowing pink skirt. Her hair is adorned with pink flowers. The stage features elegant abstract designs and overhead lighting.
“Гоёл 2025” наадам
Two women in pink, textured hooded outfits stand in front of a blue wall with a green neon circle behind them. One woman wears knee-high boots, while the other reveals a silver lining of her skirt, paired with ankle boots.
TUTO дээл

Австрали нэхий дээл

1 of 2
- +
A person stands outdoors wearing a traditional blue patterned outfit and a fur hat. They are smiling with a snowy landscape and hills in the background, under a clear blue sky.
A person wearing traditional winter attire with a dark patterned coat, fur hat, and sunglasses stands on snow-covered ground near a partially frozen river, with barren trees in the background.

 

1 of 4
- +
Brown leather boots with detachable calf sections, allowing for conversion from ankle to knee-high boots. A black pair is positioned in the background. "Italian Design" is written vertically on the right side.
A dimly lit, brown leather brogue boot is spotlighted against a dark background. "Italian Design" text appears at the top, with a circular logo on the right.
Close-up of a dark brown leather shoe with decorative perforations and stitching. The words "Italian Design" are in the upper left, with a circular logo on the upper right.
Brown leather equestrian boots with brogue detailing. One boot stands upright while the other leans slightly forward. Background is white with "Italian Design" text at the top left and a circular logo on the right.

Материалд ач холбогдол өгдөг гэлээ шүү дээ. Материалын эрэл хайгуулаа яаж хийдэг вэ? 

Би аялах дуртай. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хэрхэн аж төрж байгааг, тэд хэрхэн хувцаслаж байгааг ажиглах дуртай. Бараг л мэргэжлийн өвчин шахуу болчихсон. Тэгж явахдаа их санаа авна, шинийг ургуулан бодно. Манай хамт олон 30 гаруй хүнээс бүрддэг. Дийлэнх нь дизайнерууд. Тэд маань ч мөн маш их эрэл хайгуул хийнэ, өв соёлоо судална. Загварын шоунуудыг задлан шинжилж үзнэ. Ямар материал ашигласныг нь сонирхоно. Ингэж л бид эрэл хайгуулаа хийдэг дээ. 

Таныг эдийн засагч мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад хувцас загварын салбарт хөл тавьсан юм бэ? 

Тийм ээ, би эдийн засагч мэргэжилтэй. Анх компаниа байгуулахад, аав ээж хоёр минь их нөлөөлсөн. Манай ээж аав хоёр торгоны бизнес хийдэг хүмүүс л дээ. Торгоны бизнесээ түшиглээд үндэсний дээл хувцас захиалгаар хийж, бизнесээ өргөжүүлж болох юм гэсэн санаа төрсөн. Ингээд 2010 онд хоёр оёдолчинтой л эхэлж байлаа. Харин одоо 30 гаруй хүнээс бүрдсэн үйлдвэрлэгч, үндэсний хувцасны тэргүүлэгч брэндүүдийн нэг болтлоо өргөжин тэлсэн байна. 

Хэдийгээр би мэргэжлийн дизайнер биш ч гэлээ хувцас загварт багаасаа л татагддаг байсан.

Ээж, эмээ хоёр маань их дэгжин хувцасладаг, өөрсдөө торго дурдангаа сонгоод, өөрсдөө оёж шидээд хувцсаа хийгээд өмсчихдөг байсан. Энэ нь надад их нөлөөлсөн санагддаг. Эргэн тойрныхон маань намайг эрэгтэй хүн гэхэд өнгөний мэдрэмжтэй гэж хэлдэг. Ээж, эмээ хоёрын минь л нөлөө болов уу гэж боддог. 

Хувцас загвар гэдэг мэдрэмжийн талбар учраас энэ талбарт янз бүрийн л дизайнерууд хүч үзэж байна. Номыг нь сурсан мэргэжлийн дизайнерууд ч байна. Бас олон жилийн туршлага, мэдрэмжээрээ байлдан дагуулж байгаа дизайнерууд ч байна. Миний хувьд, одоогоор БНХАУ-ын Шанхай хотод хятад хэлний чиглэлээр суралцаж байгаа. Цаашдаа хувцас загварын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна. Суралцангаа ажлаа хийж байгаа. Нийт загварынхаа тал хувьд нь дизайнерийн хувиар тархи оюунаа зориулан ажиллаж байна. 

 

1 of 3
- +
Two children dressed in white traditional outfits stand together. The boy is whispering to the girl, who is holding a bouquet of roses. She has a flower crown and an embroidered design on her dress. Green foliage is in the background.
Two children are smiling in front of a red staircase. They are wearing white shirts with colorful, animated character designs. The image features the Tumen Torgo logo and branding.
A young girl stands in a white dress with ruffled sleeves, holding a bouquet of pink and white flowers. She is in front of lush green foliage. The dress features a colorful embroidered design on the front. The background shows "Tumen Torgo" branding.

Хоёр оёдолчинтой эхэлсэн гарааны бизнес үндэсний хувцасны тэргүүлэгч брэнд болтлоо өргөжин тэлэхэд юу нөлөөлсөн гэж та хэлэх вэ? 

Мэргэжлийн бус ч гэлээ залуу хүний зориг, эрч хүчээр энэ талбарт хөл тавьсан. Анх эхэлж байхад хүн болгон үйлдвэрлэл хэцүү гэдэг байсан. Үнэхээр ч хэцүү байсан. Маш их мэдэхгүй зүйлтэй тулгарсан. Загвар, эсгүүр, маркетинг, борлуулалт гээд бүгд л сорилт, шалгуур мэдрүүлж байсан. Гэхдээ аажим аажмаар тасралтгүй суралцсан. 

Тасралтгүй хөдөлмөрийн үр дүнгээр л өнөөдрийн “Түмэн торго”-ыг бүтээсэн гэж боддог. Загваруудаа зүрх сэтгэлээ зориулан байж байнгын сайжруулж байна. Компанийн бүтэц, зохион байгуулалт, менежментээ ч төдийгөөс өдий хүртэл сайжруулж ирлээ. Хүмүүсээ байнгын сургаж байна. Багаа хөгжүүлж, тогтмол эрэл хайгуул хийж байна. 

bookzone.mn

Удирдлагын хувьд ч арга барил, менежментдээ анхаарч байна. Эхний 5-10 жилд бүх юмаа л өөрөө гардаж хийх гээд үзээд байдаг байсан. Би эдийн засагч юм чинь тайлан балансаа өөрөө гаргачихъя, загвараа ч өөрөө гаргачихъя, хүний нөөцийн шийдвэрүүдээ ч би өөрөө хариуцчихъя гээд л зүтгээд байдаг байсан. Гэтэл энэ их буруу байсан юм билээ. Хүн нэг зүйлдээ төвлөрч ажиллах тусам сайжирдаг. Баг доторх хүн бүр нэг зүйлийг маш сайн чаддаг байх тусам, бие биенээ чаддаг зүйлсээрээ нөхөж ажиллах тусам компани илүү урагшилдаг. “Хол явъя гэвэл олуулаа яв” гэдэг үгийн учрыг сүүлийн жилүүдэд л ойлгож байна даа. Үүн дээр маш олон үүсгэн байгуулагч, жижиг компаниуд алддаг юм шиг санагддаг. 

Одоо бол миний хувьд багийн зохион байгуулалт, тэр дундаа хайбрид багийн хамгийн оновчтой системийг бий болгоход анхаарч байна. Бид жил орчмын хугацаанд хайбрид багаар ажиллаа.

Хүн болгоныг 09:00 цагт ир, 18:00 цагт тар гэж хатуу зарчим тулгаад байлгүй зарим ажилтнаа гэрээсээ, гадаадаас цахимаар ажиллах боломжийг нь хангаж өгсөн. Би өөрөө ч Шанхайд сурангаа компаниа удирдаж байна. Бүх хурал уулзалтаа цахимаар хийж байна. Тантай ч мөн цахимаар ярилцаж байна. Технологи хөгжсөн өнөө үед энэ шийдэл, боломжуудыг ашигладаг байх нь орчин үеийн бизнес эрхлэгчдийн хувьд тун чухал дадал. Цахимаар болон оффислож ажиллах хайбрид багаар ажлаа урагшлуулахад хүн бүрийн хийх ажил, гүйцэтгэх хугацаа тодорхой байх нь чухал. 

Хайбрид багаар ажилладаг болсноос хойш бид хурдацтай өсөж байгаа. Мөн бид менежмент дээрээ олон улсын түвшний томоохон шинэчлэлүүдийг хийгээд явж байна. ERP трэнд болж, том компаниуд энэ сэдвээр ид ярьж эхлэх үед буюу 2016 онд манайх аль хэдийнэ түүнийг нь нэвтрүүлчихсэн байсан. Саяхан ERP системийнхээ шинэ хувилбар луу орсон. Ингэснээр цахимаар ажиллах нь процессын хувьд, боловсронгуй болсноос гадна багийн ажиллагаа ерөнхийгөөрөө маш сайжирсан. 

Энэ 15 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн технологийн хувьд хэр өссөн бэ?

Загварын салбар бол онцлогтой салбар. Технологийн хөгжлөөр эсгүүр гэх мэт зарим зүйлийг стандартчилж болох ч гар ажиллагаа энэ талбарт мөнхөд үнэ цэнтэй байх болно. Бид нэг загвараа цөөн тоогоор урладаг учраас бөөний үйлдвэрлэлээс ялгаатай. Хээ, зураг бүрийг мэдрэмж ухаанаа зориулж бүтээснээрээ, чимэглэлүүдийг гарын ур дүйгээ шавхаж урласнаараа давтагдашгүй загвар бүтээдэг. Харин эсгүүрийн тухайд, манайх CAD-ын систем нэвтрүүлж, эсгүүрээ бүрэн цахимжуулсан. Цаасан үлгэрээр см-ийн нарийвчлалтай эсгэдэг бол энэ шинэ технологийг нэвтрүүлснээр эсгүүрийг мм-ийн нарийвлалтайгаар хийдгээрээ давуу талтай. 

A woman in a vibrant blue dress and matching headscarf poses confidently in front of the Eiffel Tower. She stands on a paved area, with people and a cityscape in the background. She wears black boots and touches her chin with one hand.

Удирдлагын хувиар компанийнхаа цаашдын ирээдүй, өсөж тэлэх орон зайг хэрхэн төсөөлж байна вэ? 

Бидний гол зорилго бол монгол хувцасныхаа элементийг агуулсан дэлхийн брэнд болох. Тэр дундаа ойрын таван жилдээ багтаж Хятадын зах зээлд гарахаар төлөвлөж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид бид валютын урсгалыг эх орондоо чиглүүлэх нь экспортыг солонгоруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөшүүрэг. 

Урд хөршид өвөрмонголчууд маань монгол хувцасны том зах зээлийг бүрдүүлж байна. Монгол соёлдоо, монгол хувцсандаа элэгтэй хүмүүс Хятадад их бий. Энэ бол бидний хувьд тэлж болох хамгийн том орон зай. Бид өмнө нь 2019 онд Эрээн хотод салбар дэлгүүр нээгээд алдаа гаргаж байсан юм. Ямар ч туршлагагүй сэтгэлийн хөөрлөөр дэлгүүрээ нээчихсэн. Тэр үед хүмүүс дэлгүүр хэсэх гэхээсээ илүүтэй цахимаар худалдан авалт хийдэг байсан. Дээр нь цар тахал гараад хил хаачихсан. Хөрш орондоо гарах гэсэн тэр оролдлого, алдаанаасаа бид их зүйлийг суралцсан. Тийм ч учраас хятад хэл сурч, тэдний соёл, зах зээл, хэрэглэгчдийн соёлыг нь анхааран судалж байна.  

Мөн дотоодын зах зээлдээ ч хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор манайх хоёр нэрийн дэлгүүртэй. Нэг нь Яармагт, нөгөө нь 3, 4 дүгээр хороололд байдаг. Цаашдаа бид орон нутагт ч салбараа нээнэ. Түүнчлэн бид 2024 оноос цахим дэлгүүрээ ажиллагаанд оруулсан. Манай хувцаснуудыг Монголдоо бол хэзээ ч, хаанаас ч захиалаад, хүргүүлээд авах боломжтой. 

Two people wearing blue jackets with water splashes. The left jacket displays the "Tumen Torgo Luxury Fashion" logo, while the right features the "Аква" logo. The background is gray with a water-themed foreground at the bottom.

“Босоо зах Монгол мөн, биш” гэх зэргээр манайхан маргадаг шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?  

Саяхан би Хятадын Хан үндэстний хувцасны сургалтад суусан юм. Хан, Тан гээд Хятадын төрийн эхэн үеийн улсууд монгол хувцаснаас ч санаагаа авсан байдаг юм байна. Монгол, Хятад, Япон, Вьетнам дорнын улсууд гэдэг утгаараа хувцсан дээр бие биенээсээ маш их зүйл шингээж нутагшуулж авсан байдаг. Хүннү захтай нь жинхэнэ монгол, босоо захтай нь жинхэнэ монгол гэж маргахаа болих цаг болсон гэж би боддог. Аль аль нь л монголчуудын хэрэглээнд байсан. Ямар ч улс үндэстний хувцасны соёлыг судлахад зах өндөр тусмаа язгууртны зэрэг зиндааг илэрхийлдэг талаар түүх дурдатгал ч байдаг. Өндөр зах сум зэвнээс хамгаалдаг гэдэг утгаар монголчууд ч босоо захтай дээл өмсөж байсан. Хувцас гэдэг нэг хэв янзаараа байхгүй, олон зууны туршид хөрш зэргэлдээ улс орнуудын хувцасны соёл бие биетэйгээ сүлэлдэж байдаг. Дэлхийн хаа ч ийм л байдаг. Тиймээс бид дээлийн зах гэж маргалдахын оронд аль болох үндэснийхээ хувцсыг өмсөх, хувцсаараа дамжуулан өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал.

 

1 of 4
- +
A person wearing a long, dark purple traditional robe stands against a white-paneled wall. The robe features a high collar and a belt. The individual has long, dark hair and is looking confidently at the camera. "Tumen Torgo" is displayed in the image.
A man and a woman are standing side by side in traditional attire. The man wears a long-sleeved shirt and dark pants, while the woman wears a long-sleeved top and a flowing skirt. They pose in front of a wooden structure with a sign that reads "Tumen Torgo.
Woman in a dark, patterned jacket and dress, smiling with eyes closed. She stands against a white, paneled wall. Her hair is styled in two long braids. The setting has decorative elements and a logo is visible in the corner.
A person wearing an elegant, richly embroidered orange dress stands confidently. The dress features intricate swirling patterns. They wear earrings and have their hair styled back, with one hand resting on their hip, and a blurred background.

Парист зураг авалт хийж байсан юм билээ. Гадныхан манай үндэсний хувцсыг хэр сонирхож байсан бэ?  

Саяхан Парис хотод гар ажиллагаа их орсон нарийн чимэглэлтэй дээлүүдийнхээ зураг авалтыг хийлээ. Мөн Нью-Йорк хотын гудамжинд Монгол хувцсаараа гангарч, гайхуулаад ирлээ. Гадаадад Монгол хувцсаа өмсөөд алхаж байхад үнэхээр онцгой содон харагддаг. Хүн бүрийн л нүд унадаг. Уран хийцтэй, яг л язгууртны хувцас шиг харагдаж байна гэдэг. Тэр тоолонд түүх соёлоороо бахархах мэдрэмж төрдөг.  

Ярилцлагынхаа төгсгөлд, үндэсний үйлдвэрлэгчийн хувьд асуулт асууя. Үйлдвэрлэлийг дэмжихэд яг одоо ямар дэмжлэг хэрэгтэй гэж та хэлэх вэ? 

Миний хувьд, үйлдвэрлэлийн бодлого нь худалдааны бодлогоос давуу талтай орчин бүрдүүлэх шаардлагатай гэж боддог. Өөрөөр хэлбэл, 10 ажилтантай үндэсний үйлдвэрлэгч, нэг ажилтантай онлайн дэлгүүрээс илүү их үнэ цэнийг нийгэм, эдийн засагт бий болгож байгаа гэдэг утгаараа тодорхой дэмжлэгтэй байх хэрэгтэй. 

10 гаруй хүн цалинжуулж, нийгмийн даатгал, бусад татвар хураамжаа төлж байгаа үйлдвэрлэл эрхлэгч нэг худалдагчтай бэлэн хувцасны импортлогчдоос илүү татварын дарамттай байдаг. Гэсэн хэрнээ борлуулалтын орлого нь ойролцоо байгаад байдаг. 

Улс орныг хөгжүүлэх гол хөдөлгүүр бол үндэсний үйлдвэрлэгчид. Гэтэл манай улсад үйлдвэрлэлээ хөгжүүлэх дэмжлэг, оновчтой бодлого байхгүй байна гэвэл хилсдэхгүй. Уг нь бусад улс оронд ийм төрлийн дэмжлэгүүд байдаг юм билээ. Тодорхой дэмжлэг, таатай орчин бүрдүүлж байж үйлдвэрлэлээ хөгжүүлдэг. Үйлдвэрлэл дагаж ажлын байр нь өсдөг. Гадагш урсах мөнгөний урсгал саарч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт, валютын урсгал эрчимждэг. Дөнгөж эхэлж байгаа үйлдвэрлэгчдийг усалж тордоод томруулдаг төрийн бодлоготой бол ирээдүйд эх орондоо татвар татаасаас ч илүү баялаг бүтээх боломж бий. Үүнийг л цаг алдалгүй шийдвэрлээсэй гэж хүсэж байна. 

Ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.

 

Тагууд: гоёлгоёл наадамкомпанийн соёлменежментТүмэн торгоүндэсний соёлхувцас загвар

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00