BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Woman sitting at a desk with hands clasped, wearing a black blazer. A notebook and pen are on the table. Light teal walls, a vase of flowers, and a large window with a yellow curtain are in the background.

Смарт сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэнтунгалаг

Чанартай боловсрол хамгийн том хөрөнгө оруулалт

Хувь хүн болоод улс үндэстэн боловсролд хэдий хэр ач холбогдол өгнө тэр хэрээр ирээдүйгээ зураглаж байдаг.

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2025-02-17
  Woman entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Боловсролын үнэ цэнийг үгүйсгэж, дипломыг цаас төдийхнөөр жишсэн утгагүй хийрхэл үе үехэн нийгмийн сүлжээгээр сийгэх нь бий. Сэргэлэн дундчууд дарга болчихсон байхад, онц сурлагатнууд тааруухан амьдарч байгаа тухай яриа ч “мода”-ноос ер гардаггүй. Магадгүй таны эргэн тойронд сэргэлэн дундчуудын сэтгэл хөдлөм жишээ мэр сэр байж мэдэх ч илүү дээр Монголыг бүтээхэд боловсрол бол хамгийн гол хөтөч. 

Боловсролд хөрөнгө оруулах нь хүний амьдралын чанар, нийгмийн хөгжил, цаашлаад улс орны эдийн засагт ч томоохон нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, өсөлт дагуулах эрсдэлгүй хөрөнгө оруулалт бол яах аргагүй боловсрол юм. Яагаад боловсролд зориулж хөрөнгө оруулах хэрэгтэй вэ? Үүнийг энгийн жишээгээр тайлбарлах гээд үзье. Хэрэв та хадгаламжийн данс нээж нэг сая төгрөг хадгалвал жилийн өгөөж нь 14 хувь. Та жилийн дараа 200 мянган төгрөг ч хүрэхгүй хүүгийн өгөөж хүртэнэ. Харин энэ мөнгөөрөө богино хугацааны сургалт дамжаанд суралцаж, шинэ чадварт суралцвал жилийн дараа гэхэд илүү боломжийн нөхцөлтэй, давгүй цалинтай ажилд орж болно. Дээр нь сурч мэдсэн зүйлс тань таны тархинд мэдлэг болон үлдэнэ. Хэн ч түүнийг танаас булаахгүй. 

Монголчуудын хувьд, эдийн засгийн шилжилтийн үеэс хойш ядууралтай тэмцэж буй. Гэвч ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгааг олон улсын байгууллагууд сануулсаар байна. 1990-ээд оноос хойш бид ядууралтай тэмцээд тэмцээд хүн амын гуравны нэг нь ядуу хэвээрээ байгаагийн шалтгааныг боловсролтой холбож тайлбарлах нь ч бий. Тухайлбал, Дэлхийн банкны судалгаанд Монгол Улс дахь ядууралд өртсөн хүмүүсийн дийлэнх нь дунд, ахлах ангийн боловсролоос цааш суралцаагүй болохыг дурдсан байдаг. Нөгөөтээгүүр, амьжиргааны түвшнээрээ тэргүүлж буй хүн амын дунд дээд боловсролтой хүмүүс харьцангуй их байгааг Дэлхийн банк онцолжээ. 

Мөн хүүхдүүд, эсвэл эцэг эх гэх мэтээр гэр бүлийн аль нэг үеийн боловсролын түвшин нэмэгдэхэд тухайн гэр бүлийн ядууралд өртөх эрсдэл 40 хувиар буурдаг байна.

Үүгээр зогсохгүй боловсролтой хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээг ч илүү үр дүнтэй ашиглаж чаддаг аж. Иймдээ ч дундаж наслалт нь боловсролгүй хүмүүсээс 7-10 жилээр урт байдгийг зарим судалгаанд дурдсан байна. Өдгөө дэлхийн хөгжингүй орнууд боловсролоор дамжуулан илүү хүчирхэг ирээдүйг бүтээхэд анхаарч байна. Үүний нэг илрэл нь боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй явдал юм. 

Бид энэ удаад Боловсрол булангаараа дамжуулан боловсролын үнэ цэн, энэ салбарын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын талаар уншигчдад хүргэхээр зорьсон бөгөөд боловсролын салбарт шинэ манлайлал бий болгож буй Смарт сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэнтунгалагийг зочноор урьсан юм. Тэрбээр боловсролын үнэ цэнийг сонирхолтой судалгаа, олон улсын  бодит туршлагаас эш татан тайлбарласнаас Сингапурын жишээ анхаарал татаж байв. 

Сингапур улс ердөө хагас зууны өмнө хөлөг онгоцны хог хаягдалд дарагдсан, гахайн фермийн бохир нь хот дундуураа урсдаг тусгаар тогтноод удаагүй улс байсан. “Азийн бар улс” хэмээх алдраас алд дэлмийн зайд байсан тус улс 1960-аад онд боловсролын салбартаа ихээхэн хөрөнгө оруулсны үр дүнд өнөөдөр дэлхийд тэргүүлэгч инновацын төв болж чаджээ. 

Хөгжингүй орнуудын хувьд, боловсролын салбарт ДНБ-ийхээ 5-7 хувийг зарцуулж байна. Энэхүү санхүүжилт нь судалгаа, хөгжүүлэлтэд түлхэц өгч, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бий болгодог.

Харин Монгол Улс харьцангүй жижиг эдийн засагтай хөгжиж буй улс. Манай улсын тухайд, ДНБ-ийхээ дөрвөн хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа нь аварга эдийн засагтай хөгжингүй улс орнуудтай харьцуулашгүй үзүүлэлт. Гэсэн ч бид боловсролын үнэ цэн, боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгч, боловсролын шинэчлэлийг ирээдүйгээ харж хэрэгжүүлэх шаардлагатайг Ш.Хэрлэнтунгалаг онцолж байсан юм. Мөн тэрбээр хүн амын боловсролын түвшнийг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд тухайн улсын ДНБ 0.37 хувиар нэмэгддэг талаарх Дэлхийн банкны судалгааг тодотгоод боловсролын чанар, хүртээмжийн асуудалд бүх нийтээрээ анхаарах ёстой гэсэн юм. 

Ш.Хэрлэнтунгалаг ерөнхий боловсролын сургуульд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагийн хувьд, мөн математикийн багшаар таван жил ажилласныхаа хувьд ерөнхий боловсролын сургууль бол хүн амьдралынхаа туршид суралцах, шинэ ур чадвар эзэмших суурь дадал, чадвараа эзэмшдэг хамгийн гол талбар гэдгийг мөн онцолж байлаа. Иймдээ ч хувийн сургуулиуд ерөнхийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад томоохон хөшүүрэг болох учиртай гэсэн юм.

Одоогоор манай улсын сургуулийн насны хүүхдүүдийн 79.8 хувь нь улсын сургуульд суралцаж байгаа бол үлдсэн нь хувийн сургуульд суралцаж байна.

Өөрөөр хэлбэл, энэ хэрээр хувийн хэвшлийн сургуулиуд боловсролыг салбарын ачааллаас хуваалцаж байна гэсэн үг юм. Цаашид дэлхийн жишигт нийцсэн хөтөлбөр, арга зүйгээр салбартаа жишиг тогтооход хувийн хэвшлийн сургуулиудын үүрэг оролцоо их байх нь дамжиггүй.

 

1 of 16
- +
A graduation ceremony outside a modern school building with a glass facade. Graduates in blue gowns and caps sit while an audience watches. A stage is decorated with pink balloons, and a speaker addresses the crowd.
A group of graduates in blue and orange robes stand on a stage holding certificates. They are in front of a colorful backdrop with balloons and logos. The event is outdoors with a building in the background.
Two graduates in blue gowns walk down a red carpet lined with cheering people holding pom-poms. They smile as they approach a glass building adorned with balloons. A festive atmosphere surrounds the graduation ceremony.
Children in blue graduation caps and gowns walk on a red carpet in front of a building labeled "Smart School." They are surrounded by people holding balloons and pom-poms, celebrating under a clear blue sky.
A classroom with students sitting at individual desks, focused on writing or working. The walls are painted teal, with a bulletin board and quotes. Large windows allow natural light to fill the room.
A classroom filled with students sitting at desks, wearing blue sweaters and white shirts. The classroom has bright walls with decorations and a whiteboard. The students are facing forward, with smiles and attentive expressions.
A group of children sitting at a table in a brightly colored room. A boy in the foreground focuses on preparing a sandwich. Other children are engaged in similar activities in the background, with trays and cups on the table.
A group of people is gathered around a table, engaged in discussion. They are holding papers and appearing focused. A woman stands, leaning over the table while others are seated. The room has colorful wall decorations and large striped blinds.
A hallway decorated with colorful balloons on the wall. Several easels display framed calligraphy artworks. Large windows allow natural light into the room, creating a warm and inviting atmosphere.
A group of young people in a room, some with colorful paint on their hands. They are smiling, holding brushes. A graph is projected on a screen in the background. Red curtains frame the scene.
Two young children pose for a photo. The girl on the left is wearing a red dress and holding its skirt. The boy on the right is wearing a red jacket over a white shirt and tie. They stand in front of a shiny backdrop with the word "SMART" displayed above.
Seven young girls in matching white dresses stand in a line, posing with peace signs. They are in front of a sparkling backdrop with "SMART" in neon lights and balloon decorations.
A large group of young people, some wearing sports uniforms and holding medals, pose for a group photo in an indoor sports hall. A basketball hoop is visible, and a bright orange banner is in the background.
Students in a classroom are engaged in playing chess. They sit at tables, concentrating on their games. A sign with the number 25 is displayed on a table. In the background, a teacher oversees the activity. The room has yellow walls and windows.
Modern building with a colorful facade featuring red, orange, and yellow geometric patterns. It has a central glass entrance with steps leading up to it. The sky above is partly cloudy.
A stage decorated with purple and orange balloons features a red grand piano and a backdrop with illustrations of people and a festive message. The event takes place in front of a colorful building with large windows.

Ээлжгүй сургуулийн ээлтэй тал

Энэ хичээлийн жилд таван жилийн ойтойгоо золгож буй Смарт сургуулийн бүх сурагч өглөө 08:00-аас оройн 16:00 цаг хүртэл хичээллэдэг. Мөн нэгдүгээр ангиасаа эхлээд бүх сурагч хятад, англи хэл сурдаг. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хэт ихэдсэн ачаалал мэт санагдаж болох ч ийм байх нь дэлхийд боловсролоороо тэргүүлэгч улс үндэстнүүдэд байдаг л зүйл аж. Тухайлбал, БНСУ-д хүүхдүүд өдөрт 12-14 цаг хичээллэдэг. Гол нь цагийн менежмент, хичээлийн хөтөлбөр, хуваарь оновчтой байх нь хүүхдийг ядраахгүй, залхаахгүй байх гол хөшүүрэг болдгийг сэтгүүлийн зочин маань хэлж байв.

Багш, сургуулийн хүртээмж дутагдалтай байгаа өнөө үед сургуулиуд хоёр бүү хэл гурван ээлжээр хичээллэж байгаа нь үнэндээ сэтгэл эмзэглүүлэм зүйл. Хоёр ээлжтэй сургууль ч сурагчдынхаа сургалт, хөгжилд бүрэн утгаар нь анхаарч чаддаггүй. Хүүхэд өглөө эрт хичээлдээ ирээд өдөр нь тав тухтай орчинд хооллож ундалж, нойр авсныхаа дараа үдээс хойш нь  дугуйлан, секцэд хамрагдаж, хэлний дадлагаа хийхэд ээлжийн бус сургуулиуд л тохиромжтой.

Бид л хоёр ээлжийн сургуулийг хэвийн гээд ойлгочихсоноос биш хөгжингүй орнуудад хүүхдүүд сургууль дээрээ дийлэнх цагаа өнгөрүүлдэг. 

Гэтэл манай улсад ерөнхий боловсролын сургуулийн 88 хувь нь хоёр ээлжээр хичээллэж байна. Үүнийг сургуулийн хүртээмжийг сайжруулах замаар өөрчилж, алсдаа ээлжгүй болгох зорилготой байгаагаа Боловсролын сайд П.Наранбаяр энэ хичээлийн жилийн эхэнд мэдэгдэж байсан удаатай. 

Смарт сургуулийн хувьд, бага ангийн сурагчид үдийн хоолны дараа унтлагын хөтөлбөрт хамрагддаг. Энэ нь сурагчдын хичээлийн идэвх оролцоо, ой тогтоолтыг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлтийг сайжруулах, физик эрч хүчийг нэмэх зэрэг давуу талтай. Мөн хүүхдүүд илүү тайван, сэтгэл зүйн хувьд эерэг хандлагатай байгаа нь тус сургууль дээр хийсэн судалгааны үр дүнгээс ажиглагджээ.

Түүнчлэн хичээлийн хажуугаар хүүхдүүд шатар, бүжиг, таеквондо, воллейбол, сагсан бөмбөг, төгөлдөр хуурын сургалтуудад хамрагдах боломжтой.

Голцуу I-IX ангийн сурагчид эдгээр хөтөлбөрт хамрагддаг бол ахлах ангийнхан гадаад багштайгаа ярианы дадлага хийх, ангиараа хятад, англи хэлээр кино үзэж, тухайн хэлээрээ сэтгэгдлээ хуваалцах зэргээр сурагч хөгжлийн цагаа өнгөрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл тус сургууль өглөөнөөс орой хүртэл хүүхдүүдийг хичээл номоор дардаггүй гэсэн үг юм.   

Смарт сургууль сурагчдадаа нэгдүгээр ангиас англи, хятад хэлийг заадаг ч хүүхдэд ачаалалгүй, басхүү сонирхолтой байдлаар хэл заадаг байна. “Эх хэлнийхээ хажуугаар хоёр хэл сурдаг гэхээр ачаалалтай санагдаж магадгүй. Гэхдээ бид шууд л ханзаар нухаад эхэлчихдэггүй. Эхлээд хүүхдэд хэл сурахад түлхэц болох сонирхолтой хөтөлбөр санал болгодог. Энэ хүрээнд дуу шүлэг зааж, богино хэмжээний кино үзүүлэхээс гадна соёлын хичээлүүд ордог. Ийм байдлаар бид хүүхэд хэлний хичээлд дур сонирхолтой болох суурийг нь тавьж, хоёрдугаар улирлаас англи хэлний хичээл дээр цагаан толгой үзэж эхэлдэг. Харин ханзыг бол бүр гуравдугаар ангиас нь заадаг” гэж Ш.Хэрлэнтунгалаг ярьж байлаа. 

Тус сургуулийн хувьд, өөр нэгэн онцлох зүйл нь өнгөрсөн хичээлийн жилээс сургалтын хөтөлбөртөө интеграц хийж эхэлсэн явдал юм. Ингэхдээ 11 багшийн бүрэлдэхүүнтэйгээр нэг хичээлийн жилийн турш судалгаа хийсний үндсэн дээр хөтөлбөрөө интеграцчилжээ. Сурагчдын ачааллыг бууруулах, хөтөлбөрийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс ийнхүү хөтөлбөрийн интеграцыг нэвтрүүлсэн нь цагаа олсон чухал ажил болж, сурагчдад үр өгөөжөө өгсөөр байна.

Бидний сайн мэддэгээр Сингапурын STEAM хөтөлбөр бол интеграц хөтөлбөрийн төгс жишээ юм.

Интеграцын хөтөлбөрийг нэвтрүүлснээр багш, сурагчдын ачаалал буурах, багш нарын хамтын ажиллагаа сайжрах зэрэг давуу талтай. Мөн хичээлийн хөтөлбөр дэх агуулгын давхцлууд арилж, сурагчдад цэгцтэй мэдлэгийг олон талаас нь өгөх боломж бүрддэг байна. Олон улсад ч хөтөлбөрийг интеграцчилах замаар багшлах боловсон хүчний хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн цөөнгүй туршлага бий.

Гэвч зарим сургууль хөтөлбөрийн интеграц хийж эхлэхтэй зэрэгцэн нэгэн ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан. Уншигч та санаж байгаа бол хөтөлбөрийн давхцлыг арилгах нэрээр зарим хичээлийг тэр чигт нь хасаж буй мэтээр шуурч, үүнд эцэг эхчүүд ч санаа зовниж байсан. Угтаа энэ нь аль нэг хичээлийг тэр чигт нь хасах тухай ойлголт биш аж. 

“Хэрэггүй хичээл гэж байхгүй. Ерөнхий боловсролын сургуулиуд хэддүгээр ангиасаа хамаараад 12-17 төрлийн хичээл үздэг. Үүн дээр агуулгын хувьд давхцал байгаа нь үнэн. Хими дээр заасан зүйл Физик дээр гараад л ирдэг. Үүнийг өөр өөр цаг хугацаанд хоёр өөр багш хоёр өөр арга замаар тайлбарлаад байх нь учир дутагдалтай. Тиймээс нэг агуулгыг ойролцоо цаг хугацаанд хоёр багш илүү үр дүнтэйгээр, уялдаа холбоотойгоор хоорондоо ярилцаж төлөвлөөд заах нь илүү үр дүнтэй. Ингэснээр 40 минутад хоёр хичээлийн мэдлэгийг нэг дор, цэгцтэйгээр сурч болно. Энэ мэтээр хэд хэдэн хичээлээ интеграцчилсан” гэж Смарт сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэнтунгалаг тайлбарлаж байв.   

bookzone.mn

Сурагчдын заавал судлах хичээлийн хажуугаар хувийн сургуулиуд өөрийн онцлогт тааруулаад ахиад хичээлүүд нэмж ордог. Мөн төрөл бүрийн хөгжүүлэх хөтөлбөрт сурагчдаа хамруулдаг. Иймээс хөтөлбөртөө интеграц хийх, цагийн менежментдээ анхаарах зэргээр сурагчдад ирэх ачаалал дарамтыг бууруулах нь чухал байдаг аж.

Хятадад суралцах гүүр 

Смарт сургууль сурагчдадаа нэгдүгээр ангиас нь хятад, англи хэл заадгийн хувьд, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар сурагчдадаа хилийн чанадад сурч боловсрох үүдийг нь нээж өгөхөд онцгойлон анхаардаг. Тиймдээ ч БНХАУ-аас хятад хэлний долоон багш урьж ажиллуулж байгаа аж.

Мөн  China campus network хөтөлбөрийг Монголд анхлан нэвтрүүлж, уг хөтөлбөрөөр дамжуулан Хятадын 38 их дээд сургуульд сурагчдаа элсүүлдэг байна.

Ингэхдээ төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжийг сурагчдадаа санал болгож, сургуулиа судлах, хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх, тэтгэлгийн материал бүрдүүлэх гэх мэт бүхий л шатанд нь сайн зөвлөгч байхыг зорьдог байна. Өнгөрсөн хугацаанд тус сургууль 100 гаруй сурагч төгсгөснөөс 80 орчим хувь нь БНХАУ-д тэтгэлгээр суралцаж байна. 

Тус сургуулийн хятад хэлний хичээлийн тухайд, унших, бичих, ярих, сонсох бүх чадваруудыг зэрэг хөгжүүлдгээрээ, мөн энэ бүх чадварыг хөгжүүлэх хичээлүүдийг тусгайлан төлөвлөж, хичээлийн хуваарьт тусгадгаараа давуу талтай. Мөн нэгдүгээр ангиасаа хятад хэл сурсан хүүхдүүд тавдугаар ангиа төгстөл ерөнхий хятад хэлээ судалж, дараагаар нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтаа өгдөг байна. Харин шалгалтын дараа буюу зургаадугаар ангиасаа тохирсон түвшингээрээ хуваагдаж, үргэлжлүүлэн суралцдаг байна. Тус сургуулийн сурагчид HSK шалгалтынхаа түвшин бүрийг харьцангуй амжилттай давдгийг ч багш нар нь онцолж байсан юм. 

Чанар бүхнээс эрхэм 

Сургалтын чанарыг тодорхойлох олон хүчин зүйл байдгаас хамгийн чухал нь сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэгч багш, сургалтын орчин, мөн эцэг эхийн хамтын ажиллагаа юм. Тиймээс эдгээр хүчин зүйлд онцгой ач холбогдол өгдгөө сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэнтунгалаг хэлж байв. Хичээлийн хөтөлбөрт дээр дурдсан байдлаар анхаарч байгаа бол сургалтын орчны тухайд, бүхий л анги танхимаа ухаалаг дэлгэцээр тоноглох, ачаалалыг нь тохируулах зэргээр сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхийг зорьжээ. 

Мөн багш, сурагч, эцэг эх, сургуулийн захиргааны хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар сурагчдын сурлагын амжилтыг ахиулахын тулд ERP системийг нэвтрүүлжээ. Үүгээр зогсохгүй эцэг эхчүүдтэй хялбархан харилцаж, мэдээлэл солилцохын тулд eSchool, eParent, eTeacher гэх мэт платформуудыг хэрэглээндээ нэвтрүүлсэн байна. 

Харин багш нарынх нь тухайд, тасралтгүй хөгжиж, сурч боловсрох хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн, хамтын ажиллагаагаар манлайлсан залуу хамт олон. Тэдний дийлэнх нь 25-30 насныхан аж.

Сургуулийн зүгээс багш нараа Хятад руу урт болон богино хугацааны сургалтад хамруулах зэргээр өсөж хөгжих боломжоор нь хангаж ажиллахыг чухалчилдаг байна.  

Түүнчлэн сургуулийн орчинд үлгэрлэл хамгийн чухал гэдгийг сэтгүүлийн зочин маань онцолж байв. Тэрбээр өглөө бүр цагтаа ирэх, хэнтэй ч мэндэлдэг байх, мэдлэг туршлагаа хуваалцах зэргээр үлгэрлэгч байхыг зорьдгоо хэлж байсан юм. Яг үүн шиг бүх багш үлгэрлэгч гэдгээ ухамсарлах нь сургуульд эерэг уур амьсгал, эерэг соёл түгээх хамгийн гол хүчин зүйл юм. Эцэг эхчүүд ч мөн хүүхдээсээ ямар нэг зүйлийг хүсэж шаардахаасаа өмнө өөрөө үлгэрлэгч болж, сургуулийн насанд нь зөв хүнийг бүтээж чадвал улс орны ирээдүй төдий чинээ гэрэлтэй болох нь дамжиггүй.  

Тагууд: англи хэлбагшболовсролболовсролын шинэчлэлсмарт сургуульсургалтын хөтөлбөрсургуульхятад хэл

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00