BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in an apron stands at a counter with a coffee cup. The background features green and blue geometric designs with text in Cyrillic script. A logo with the word "Business" is at the top left corner.

Бизнесээ зөв удирдвал хөрөнгө оруулалт, буруу удирдвал зардал

ХААН Банкнаас ЖДБ эрхлэгчдэдээ зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цахим товхимлыг сар тутам хүргэж байна.

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-02-17
  Бизнесийн эргэн тойронд
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн цаг агаар

Зээлийн өсөлт 10 жилийн дээд түвшинд

2024 оны бизнесийн орчны үзүүлэлтүүдэд өсөлт давамгайлжээ. Эдгээрээс нийт зээлийн өсөлт сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрч эрчимжсэн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, банкны салбарын зээлийн үлдэгдэл 2024 оны эцсийн байдлаар 37.0 их наяд төгрөг болж, 35.3 хувиар өсжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 68 хувь буюу 23.8 их наяд төгрөгийг бизнесийн зээл бүрдүүлж байна. Энэ нь банкуудын олон улсаас татсан урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий бизнесийг дэмжсэн санхүүжилтийн эх үүсвэрүүд сүүлийн жилүүдэд нэмэгдсэнтэй холбоотой болов уу. Green banner with the Business FM logo and content in Mongolian. Central text in large letters reads "Бизнесийн эргэн тойронд." Additional smaller text provides brief information about a business financial service.Бизнесийн зээл өсөж, бас чанаржжээ

Бизнесийн зээлийн үлдэгдлийн өсөлт 2024 оны эцсээр 36.5 хувьд хүрч, өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 5.7 дахин нэмэгдсэн. Энэхүү өсөлтөд үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны зээл өмнөх оны мөн үеэс 46.4 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны зээл 22.2 хувиар, уул уурхай, олборлолтын зээл 51.6 хувиар, хөдөө аж ахуйн салбарын зээл 97.1 хувиар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 23.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин жижиг, дунд бизнест олгосон зээлийн үлдэгдэл 7.8 их наяд төгрөг байна. Үүнээс ААН-ийнх дөрвөн их наяд төгрөг болж өмнөх оноос 13.8 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Business.mn сайт

ХААН Банк өнгөрсөн онд цэвэр зээлийн хэмжээгээ 24.2%-иар нэмэгдүүллээ

Өнгөрсөн онд ХААН Банкны цэвэр зээлийн хэмжээ 24.2%-иар нэмэгдэж ₮11.2 их наядад хүрлээ. Харин харилцах, хадгаламжийн нийлбэр дүн өмнөх жилээс 14.6% өсөж ₮14 их наядад дөхсөн байна. Цэвэр ашиг ₮638.5 тэрбумд хүрч 14.3%-иар өслөө. Ингэснээр ТОП-5 банкны цэвэр ашгийн 38.4 хувийг бүрдүүлж байна. Улмаар ХААН Банкны нэгж хувьцаанд ногдох ашиг жилийн өмнөхөөсөө ₮41.7-өөр нэмэгдэж ₮333.9-т хүрсэн бөгөөд банкны ногдол ашгийн бодлогын хүрээнд энэ дүнгийн багадаа 40% нь 2024 оны ногдол ашиг болж хувьцаа эзэмшигчдэд олгогдох нь ээ.

Старт ап-уудад зориулсан зөвлөмж

A person writes on a paper titled "The 5 Levels of Leadership." Nearby are a book called "5 Levels of Leadership" by John C. Maxwell and a tin labeled "The Leadership Values Cards." They're sitting at a wooden table.Жижиг, дунд бизнест хамгийн том сорилт бол баг бүрдүүлэх байдаг. Учир нь захирал болгон манлайлагч болж төрдөггүй. “Манлайллын таван түвшин” номын зохиогч Жон Максвеллын хэлснээр манлайлал бол карьер эсвэл албан тушаал ахих биш юм.

Дараах мэдээллээс та өөрийгөө яг хаана явааг, мөн жинхэнэ манлайлагч болохын тулд дахиад ямар түвшин туулах хэрэгтэй байгааг уншиж сонирхоорой.

1. Томилгоо. Энэ түвшний манлайлал зөвхөн албан тушаал, эрх мэдэл дээр суурилдаг. Тэр тушаадаг, тэд биелүүлдэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ л хийдэг ч энэ ажлыг хийхэд илүү их цаг хугацаа, хүчин чармайлт гаргахгүй. Мэдээж албан тушаал нь бусдыг албадах хөшүүрэг болчихвол хэрэг бишиднэ. Тиймээс дүрэм журмаас илүү хүмүүс хоорондын харилцаанд нэн тэргүүнд ач холбогдол өгч, манлайллын дараагийн түвшинд суралцах хэрэгтэй.

2. Харилцаа. Энэ түвшний манлайлагчид ажилтан бүрийг хувь хүн гэж үздэг, хувь хүний онцлогийг нь харгалзан аж амьдралыг нь сонирхдогоороо эхний түвшнээс ялгаатай. Тэр багийн дунд удаан хугацааны харилцаа холбоо үүсгэж, уур амьсгалыг илүү эерэг, итгэл үнэмшилтэй болгосноор ажил илүү үр дүнтэй явагдахад анхаардаг. Гэхдээ хэтэрхий зөөлдөж, ажилтнууд даварч үгийг нь сонсохгүй байх эрсдэл өндөр тул үүнээс илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

3. Бүтээмж. Энэ түвшний манлайлагч харилцааны сайн ур чадвартайгаас гадна мэргэжлийн байж чаддаг учир хүндлэл хүлээдэг. Тэр нарийн төвөгтэй асуудлыг шийдэж, өөрчлөлтийг санаачилж, хүмүүсээ төвөгтэй нөхцөл байдалд ч зөв удирдаж, сайн гүйцэтгэл гарах орчныг бүрдүүлснээр өндөр бүтээмжийг бий болгодог. Гэхдээ өндөр бүтээмж бол жинхэнэ манлайлагчийн эцсийн зорилго биш. Компанийн эрхэм зорилго биелэхэд шинэ манлайлагчдыг ч мөн көүч хийж, төрүүлэх хэрэгтэй.

4. Хөгжил. Дөрөвдүгээр түвшний манлайлагчид хүмүүсийн амьдралыг өөрчилдөг, түүнийх нь төлөө хүндэлдэг. Хоёр дахь түвшний манлайлагч уур амьсгалыг өөрчилдөг, гурав дахь түвшний манлайлагч үйл явцыг өөрчилдөг бол дөрөв дэх түвшний манлайлагч багийн гишүүдийн дотоод өөрчлөлтийг дэмждэг. Тэд хүмүүсээ хөгжүүлэх, багийн доторх манлайлагчдыг хөгжүүлэхэд цаг хугацаа, эрч хүч, хөрөнгө санхүүгээ зориулж чаддаг.

5. Оргил. Агуу манлайлагчид тавдугаар түвшний байгууллагуудыг бүтээж, тэдгээрээс нь шинэ манлайлагчид төрдөг. Энэ түвшинд манлайлагчийн хувийн харилцаанаас гадна түүний дүр төрх, нэр хүнд хүмүүст нөлөөлдөг. Тавдугаар түвшний манлайлагчид өөрсдийн байр суурь, компани, заримдаа салбараасаа давж гардаг. Тавдугаар түвшний манлайлал бол ажил биш, харин насан туршийн үйл хэрэг юм.

Эцэст нь манлайлал бол багаа хөгжүүлэх аялал бөгөөд жинхэнэ зорилго нь өөрчлөлт, хөгжил юм. Тиймээс манлайлагч бүр дарга, дарга бүр манлайлагч байдаггүй.

Япон шаардлагад тэнцсэн үндэсний цай үйлдвэрлэгч

Amu Nutrition-ын үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэн
Amu Nutrition-ын үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэн

2013 онд үүсэн байгуулагдсан Amu Nutrition компани нь органик аргаар ургуулсан үр тариа, ургамал, жимс жимсгэнээр дээд зэргийн чанартай цай, шим тэжээлт, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Улмаар эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнээ 2018 оноос АНУ руу экспортолж эхэлсэн бөгөөд “Гашуун арвайтай цай” нь Амазон дээр бестселлер бүтээгдэхүүн болжээ. Одоогоор АНУ руу нэг удаад 40 тонн ачаа илгээх хэмжээний экспортын хүчин чадалтай болж, Япон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлагад тэнцжээ.

Amu Nutrition энэ удаа үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тэд ХААН Банктай олон жилийн турш хамтран ажиллаж ирсний зэрэгцээ тус банкнаас авсан бизнесийн зээлээр Японы AI технологид суурилсан шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэн үйлдвэрлэлийн процессоо автоматжуулахаар төлөвлөжээ.

A, B, C, D, магни, уураг зэрэг витаминаар баялаг 40 төрлийн органик цай, бэлдмэлүүдийнхээ түүхий эдийн 30%-ийг тэд дотоодоос бүрдүүлдэг бөгөөд Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт тариалалтаа эрхэлдэг. Amu Nutrition брэнд нь цаашид АНУ төдийгүй Хятад, Япон, Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

bookzone.mn

Хэзээ, хаана, юу?

A group of people in formal attire stands on stage at the AIFORUM 2025 in Bangkok. Behind them is a large screen displaying logos of sponsors, including Khan Bank and others. The group smiles for the photo.200 сая ам.долларыг бизнес эрхлэлтийг дэмжихэд зарцуулна

ХААН Банкны түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, хамгийн олон санхүүжүүлэгч байгууллагуудтай хамгийн өндөр дүнгээр, Монгол Улсын банкны салбарт анх удаа хосолсон валютаар олгож буй хамтарсан санхүүжилтийн хэлэлцээрийг байгууллаа.

Тодруулбал, ХААН Банктай 2009 оноос хойш хамтран ажиллаж буй Нидерландын хөгжлийн банк (FMO) энэхүү хамтарсан санхүүжилтийг удирдаж, Италийн хөгжлийн санхүүгийн байгууллага (CDP), Финландын хөгжлийн санхүүгийн байгууллага (Finnfund), BlueOrchard, ILX, Nations Trust Bank, Invest in Visions, Atlantic Forfaiting хамтран нийт 200 сая ам.долларыг 5 хүртэлх жилийн хугацаатай, хосолсон валютаар, синдикат зээл хэлбэрээр ХААН Банканд олгож буй.

Уг санхүүжилтийн 30 хувийг ногоон зээл, төслүүд, үлдсэн 70 хувийг эмэгтэй болон залуу бизнес эрхлэгч, хөдөө аж ахуй, тогтвортой ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах юм.

🔗 Дэлгэрэнгүйг эндээс уншина уу


🌱“Ногоон бүс” уулзалт болов

“Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох, ногоон санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон шилжилтийн бодлого боловсруулах”-тай холбоотой НОГООН БҮС чөлөөт уулзалтад ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа оролцлоо. Арга хэмжээний үеэр тогтвортой санхүүжилтийн хүрээнд хэрхэн хамтран ажиллаж, харилцагчид, олон нийтэд мэдлэг түгээх талаар хэлэлцсэн байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Dark blue promotional image with a panda logo and "Business" text on the left. A blue crown logo and "Содра Консалтинг" are on the top right. The text in Mongolian advertises a business management program starting in 2025, Level 1.Жижиг дунд бизнес эрхлэгч таныг ХААН Банк, Содура консалтингтай хамтран зохион байгуулдаг “Бизнесийн менежментийн цогц сургалт”-д урьж байна. “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр 2025 – Түвшин 1” сургалтад хамрагдсанаар:

🌱Бизнесээ том зургаар нь төлөвлөх, багаа удирдан манлайлах, гүйцэтгэлийг сайжруулах арга техникүүдэд системтэйгээр суралцах;

🌱Сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ бизнесийн үйл ажиллагаандаа шууд хэрэгжүүлэх, үр дүнг дүгнэх;

🌱Бусад бизнес эрхлэгчидтэй харилцан туршлага солилцож, бизнесийн хүрээллээ тэлэх, урт хугацааны түншлэл тогтоох боломжтой.

🔗Бүртгэл дуусах хугацаа: 2025.02.07, баасан гараг

🔗Бүртгүүлэх холбоос: https://survey.zohopublic.com/zs/G0BqpI

Өсөлтөд хөтөлье

Illustration of four people in an office setting. One person stands pointing at a line graph on a board, while the others sit at a table with laptops, engaged in discussion. Shelves and a clock are visible in the background.Сургалт, хөгжлийн процессыг зөв удирдвал хөрөнгө оруулалт, буруу удирдвал зардал

Ажилтан ажлаас гарч буй нийтлэг шалтгаануудыг авч үзвэл сурч, хөгжих боломж бага, удирдлагын арга барил, хамт олны уур амьсгал, байгууллагын соёл дутагдалтай зэргээс болсон байх нь түгээмэл. Ялангуяа, байгууллагын сургалт, хөгжлийн боломжууд нь ажилтнуудаа чадавхжуулах, бүтээмж дээшлүүлэх нэг том хөшүүрэг болдог.

Тэгвэл сургалт, хөгжлийн процессоо хэрхэн зөв удирдахын тулд сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг нь хэмжих гэсэн гурван процессыг тодорхой болгох хэрэгтэй. Ингэхдээ ажилтнуудад ямар сургалт хэрэгцээтэй байгааг нарийн тогтоох шаардлагатай юм. Цэснээс хоол сонгож буйтай адил тааралдсан, хэрэгтэй гэж бодсон сургалтуудаа тохиолдлын байдлаар сонгож, тайлан бөглөх нь үр дүнгүй.

Хэрэв та сургалт, хөгжлийн хэрэгцээг оновчтой тодорхойлж, үүнтэй холбоотой процессыг зөв удирдаж чадвал зарцуулсан мөнгө чинь жинхэнэ хөрөнгө оруулалт болно, буруу удирдвал зардал болно гэдгийг санаарай.

Эх сурвалж: “ОБЗЕРВ консалтинг” зөвлөх үйлчилгээний байгууллагын Сургалтын бизнес хариуцсан захирал Г.Мөнгөнчимэг

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Таны бизнест хэрэгтэй банкны үйлчилгээTwo decorative credit cards from Khaan Bank are displayed against a soft pink background with flowers and rocks. The cards feature nature-inspired designs. The word "Glamour" is prominently displayed below the cards.

Glamour кредит карт шинэчлэгдлээ!

Эрхэмсэг бүсгүйчүүд, эмэгтэй бизнес эрхлэгч танд Glamour кредит карт тансаг ялдам үнэртэн бүхий хоёр төрлийн цоо шинэ өнгө загвартайгаар хүрч байна.

Давуу тал:

🌸 Дэлхийн хаана ч хэрэглэх боломжтой

🌸 Бэлэн мөнгөний эрсдэлгүй

🌸 Хамгийн бага хүүтэй

🌸 Зээлжих эрхтэй кредит карт

🌸 110 гаруй байгууллагад 1%-15% шууд хөнгөлөлттэй.

Та Glamour картаа Khan Bank аппликэйшнээр захиалан, үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Цалингийн орлогоор судлах боломжтой кредит карт захиалах заавар: 🔗 https://bit.ly/KB-CreditCard1017

Хадгаламж барьцаалсан кредит карт захиалах заавар: 🔗 https://bit.ly/KB-CreditCard10171

Та Glamour кредит картаа захиалан авч, 2025.02.10-ныг дуустал үргэлжилж буй буцаан олголттой урамшуулалт аянд хамрагдаарай.

🔗 Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Та мэдэх үү?

The image shows a modern curved building with reflective glass windows. On the building's facade, there's a circular blue and gold emblem next to Mongolian text in blue. The sky is partly cloudy.

Татварын шинэчлэл хийнэ

Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөд хоёрдугаар сарын 15-ныг хүртэл санал авч, хэлэлцүүлгүүд хийж эхэлжээ.

Эхлээд ААНОАТ-ын талаар бизнес эрхлэгчдийг урьж хэлэлцүүлэг хийв. Сангийн яамны мэдээлснээр ААН-үүд орлогынхоо 10.1 хувийг татварт төлж байгаагаас ЖДБ-үүдийн татварын ачаалал 5-6 хувь, том ААН-үүд 12.8 хувийн татварын ачаалалтай байдаг. Мөн хамгийн их татварыг уул уурхай (19.2%), хамгийн бага татварыг цахилгаан эрчим хүчний салбар (4.9%) төлдөг байна.

🔗 Цахимаар саналаа өгөх бол энд дарна уу.


Эрсдэлтэй татвар төлөгч болохоос хэрхэн сэргийлэх вэ?

Өмнө нь Татварын алба төлөвлөгөөт шалгалт хийдэг байсан бол одоо эрсдэлд суурилсан үнэлгээ хийж, “Эднийх илүү эрсдэлтэй” гэсэн үндэслэлээр шалгадаг болсон.

Баримтгүй газраас худалдан авалт хийж, түүнийгээ зардал болгож бүртгэхийн тулд баримт зарах, хий бичилт хийх тохиолдол нийтлэг байдаг. Гэвч ийм сонголтын үр дагавар 1-2 жилийн дараа илэрнэ. Тодруулбал, хий бичилт хийдэг компанитай  хамтарч баримт авснаар Татварын алба танайхыг эрсдэлтэй татвар төлөгч гэж үздэг болно. Учир нь хий бичилт хийдэг тэр компанийг холбогдох төрийн байгууллагууд шалгаад эхэлчихсэн, акт тавьчихсан байх магадлал өндөр. Улмаар ААНОАТ, НӨАТ дээр зэрэг нөхөн татвар, торгууль, алдангийн асуудал ч яригдаж болно.

Эх сурвалж : Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Тамгын газрын дарга Г.Хишигзул

Дэлгэрэнгүй зөвлөгөөг подкастаар сонсох бол энд дарна уу


Борлуулалтын 1 хувиар татвараас хөнгөлнө

2024 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр татвар төлөгч нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл борлуулалтын орлогын 1% хүртэлх хэмжээгээр татварын хөнгөлөлт эдлэхээр болсон. Тодруулбал, танай компани:

🟢 Байгалийн баялаг хамгаалах, нөхөн сэргээх,

🟢 Орчны бохирдол бууруулах,

🟢 Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг дэмжих,

🟢 Соёл, урлагийн салбарыг дэмжих,

🟢 Ногоон байгууламж барих,

🟢 Гамшгийн хохирол барагдуулах,

🟢 Спортыг дэмжих,

🟢 Боловсрол болон судалгаа, шинжилгээний тэтгэлэг санхүүжүүлэх зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулсан, дэмжсэн, хандивласан бол уг хөнгөлөлтийг эдэлнэ.

Жишээ нь, 500 сая төгрөгийн борлуулалттай, 100 сая төгрөгийн ашигтай компани 6 сая төгрөгийг спортод зориулсан бол 10 сая төгрөгийн татвараасаа 5 сая төгрөгийг хасуулж тооцно.

Дэлгэрэнгүйг ААНОАТ-ын хуулийн 22.9 дэх заалтаас унших боломжтой.


Ransomware цахим халдлагаас хэрхэн сэргийлэх вэ?

Нэгэн өглөө та ажлынхаа компьютерийг асаатал “Таны бүх файл түгжигдсэн. Төлбөр төлж байж нээгдэнэ” гэсэн анхааруулга гарч ирвэл яах вэ? Үүнийг Ransomware цахим халдлага гэж нэрлэдэг бөгөөд таны компьютер дэх дата мэдээллийг хортой код ашиглан барьцаалж, мөнгө нэхдэг кибер гэмт хэргийн нэг төрөл юм.

Энэхүү халдлага хувь хүн, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах аюултай тул урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг заавал мөрдөөрэй:

✅ Сэжигтэй и-мэйл болон хавсралтыг нээхгүй байх,

✅ Баталгаат эх сурвалжаас программ татах,

✅ HTTPS шифрлэлттэй вэбсайт ашиглах,

✅ Үйлдлийн систем болон вирусийн эсрэг программаа тогтмол шинэчилж (update) байх.

Та эдгээр арга хэмжээг өдөр тутамдаа мөрдсөнөөр өөрийгөө болон бизнесээ Ransomware халдлагаас үр дүнтэй хамгаалах боломжтой.

🔗 Цахим гэмт хэргээс сэргийлцгээе.

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.


Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

Тагууд: бизнесийн орчинжижиг дунд бизнесХААН Банк

Санал болгох:

An audience sits facing a stage with large screens displaying business presentations and images of entrepreneurs. The event appears professional, with a presenter at a podium and plants decorating the stage.
Өсөлтөд хөтлөх итгэлт хамтрагч
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул
Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00