BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a suit stands in a well-lit corridor with beige walls and closed doors. He has short hair and his arms are crossed. The hallway is empty aside from a white appliance on the floor.

Ньюком Проперти ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын захирал Б.Баянжаргал

Үнэ цэн бүтээгч Ньюком Проперти

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-02-18
  Манлайлагч, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын хаана ч үл хөдлөх хөрөнгүүд өдөр бүр сүндэрлэж, улам бүр нэмэгдэж байна. Энэ хөрөнгүүдийн цаана, урт хугацааны үнэ цэнийг бий болгох, найдвартай ажиллагааг хангах, байнгын сайжруулалт хийх гэдэг нүдэнд харагдахгүй мөртлөө, хамгийн чухал хэсэг нь нуугдаж байдаг. Энэхүү чухал хэсгийг мэргэжлийн компанийн цогц үйлчилгээгээр гүйцэтгүүлснээр хөрөнгийн урт хугацааны үнэ цэн өсөж, өгөөж нэмэгдэж байдаг. 

Гаднаас нь өнгөц харахад бидний нэрлэж заншсанаар энгийн “аж ахуйн” ажил боловч, цогц, мэргэжлийн, урт хугацааны, нарийн үйл ажиллагаа шаарддаг энэхүү үйл явцыг “Хөрөнгийн менежмент” гэж тодорхойлж буй. “Ньюком Проперти” компани энэ чиглэлд ажиллаад хэдийнээ 20 жил болсон.  Энэ компанийн ямар ч түвшний ажилтантай уулзахад байгууллагын хүчирхэг соёл, хариуцлага мэдрэгдэж, харилцагчидтай нь уулзахад талархлын үг хэлж байв.

Ньюком группийн ҮХХ-ийн бизнес хариуцсан захирал Б.Баянжаргал 

Би 2006 оноос Ньюком групп, Ньюком Проперти компанидаа ажиллаж байна. Эхний жилүүд Ньюком Проперти ХХК нь хөрөнгийн менежментийн үйлчилгээг зах зээлд танилцуулах, таниулах чиглэлд менежментийн арга барилаа хөгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэдээ өгч буй үнэ цэнээ тасралтгүй нэмэгдүүлэх, нөгөө талдаа бизнес загвараа системчлэх, тогтвортой байршуулах хугацаа байсан гэж боддог. 2010 онд компанийн стратегид томоохон өөрчлөлт гарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх бизнес загвараа өргөжүүлж, мэргэжлийн цогц үйлчилгээ рүү шилжих үйл явц эхэлсэн. Тодруулбал төслийн менежмент, түүнтэй холбоотой компанийн дотоод хүчин чадлаа бэхжүүлж эхэлсэн. 

Seven people in formal attire standing side by side, posing for a photo against a white wall with geometric patterns.
“Ньюком Проперти” ХХК-ийн удирдлагын баг

Энэ стратегийн үр дүнд бидэнд томоохон төслүүдэд оролцох боломж бүрдсэн. Үйлчилгээ суурьтай компаниас үл хөдлөх хөрөнгийн төслийн менежмент, барилга угсралтын менежмент, цаашлаад “EPC” чадамж бүхий менежментийн арга барил рүү шилжихэд тодорхой сорилтууд гарсан хэдий ч тууштай стратеги, багийн хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд тэдгээр сорилтыг давж чадсан гэж боддог. 

Бид энэ хугацаанд их чадлын салхин цахилгаан станц, олон улсын TIER III стандартын дата төвүүд, орчин үеийн өндөр зэрэглэлийн оффис, автомажсан агуулах гэх мэт томоохон төслүүдэд амжилттай оролцсон байна. Төсөл бүр өөрийн онцлогтой, энэ бүхнээс суралцан, чадавхиа нэмэгдүүлж үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэшсэн, мэргэжлийн компани болох зорилгодоо алхам бүрээр ойртож байна. 

Ньюком Проперти компани цаашид бизнесийн ямар стратеги хэрэгжүүлэх вэ? 

Өнгөрсөн хугацаанд бид үйлчилгээ суурьтай компаниас үл хөдлөхийн цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн, мэргэжлийн компани болох шилжилтийг тасралтгүй хийж байна. Энэ шилжилтийн цөм үнэт зүйл нь инновацийг нэвтрүүлж, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлт хамтрагч нь байж, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэн, урт хугацааны, өндөр чанартай гүйцэтгэл, хамтын үр дүнг бий болгох бөгөөд бидний бизнесийн гол стратеги, тогтвортой хөгжих үндэс юм. Тиймээс бидний ирээдүйн төсөөлөл маш өөдрөг байна.

 

1 of 3
- +
A modern data center with rows of black server racks. Yellow cable trays run across the ceiling. The room has a white tiled floor and exposed structural elements on the ceiling.
A large white wind turbine stands tall against a vibrant blue sky, with a few small clouds in the distance. The turbine's blades are visible, positioned at an angle, capturing the clear and open atmosphere.
Silhouetted wind turbines and a house are seen against a vibrant orange sunset sky, with the sun sitting low on the horizon.

Хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ

Ньюком Проперти ХХК нь Улаанбаатар хотод 14 обьект, Дархан-Уул аймагт нэг обьект буюу нийт 150 000 ам.метр талбайн хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна. 

Барилгын техник үйлчилгээ ашиглалт 

Тус компанийн туршлагатай чадварлаг инженер техникийн багийн хамт олон барилгын ашиглалт болон инженерингийн өдөр тутмын хяналт, үзлэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. 

  • Сантехникийн үзлэг, засвар үйлчилгээ 
  • Цахилгааны үзлэг, засвар үйлчилгээ 
  • Хөргөлт, агаар сэлгэлтийн үзлэг засвар үйлчилгээ 
  • Барилгын засвар, засал чимэглэлийн үйлчилгээ 

Обьектын инженерингийн найдвартай ажиллагааг хангах үүднээс батлагдсан хуваарь болон шалгах хуудасны дагуу тогтмол үзлэг шалгалтыг хийн, холбогдох засвар үйлчилгээг өөрсдөө болон нарийн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэдэг. Засвар үйлчилгээнд барилгын сантехник, цахилгаан, дулаан, автоматикийн үзлэг үйлчилгээ, мужааны жижиг засвар болон цахилгаан шат, генераторын үзлэг засвар орно. 

Барилгын цэвэрлэгээ үйлчилгээ 

A person wearing a face mask and gray uniform is using a carpet cleaning machine in a large, empty room with tall windows. The machine has a hose and a canister on wheels. Sunlight is filtering through the windows onto the carpet.

Хэрэглэгч байгууллагуудынхаа үйлчлүүлэгч, хэрэглэгчид болон ажилчдын цэвэр, тохилог, ая тухтай орчинд ажиллах, үйлчлүүлэх, боломжийг олгох үүднээс бид оффисын, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, үйлчилгээний заал, танхимын цэвэрлэгээг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн цэвэрлэгээ, ариутгалын бодис, багаж төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэдэг. 

Тус компани өөрсдийн үйлчилгээг улам өндөр түвшинд үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцэхийн тулд үйлчилгээний стандартыг боловсруулж, үйлчилгээний ажилчдаа байнга мэргэшүүлэн сургаж ажлын байрны стандартын шалгалтыг тогтмол явуулдаг.

A person wearing a face mask and gray work uniform operates a floor polishing machine in a large, empty room with carpet flooring and large windows.

Цэвэрлэгээний цогц үйлчилгээнд дараах ажлууд багтана: 

  • Оффис, худалдаа үйлчилгээний талбайн цэвэрлэгээ 
  • Ариун цэврийн өрөөний тохижилт, материал хангамж болон цэвэрлэгээ 
  • Гадна талбай, авто зогсоолын цэвэрлэгээ 
  • Барилгын засварын дараах цэвэрлэгээ үйлчилгээ 
  • Гадна фасад угаалга, цэвэрлэгээ 
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хортон шавж устгал

Мобиком корпорацын гүйцэтгэх захирал Кожи Курушима 

bookzone.mn

Бизнесийн харилцааны хувьд бид Ньюком Проперти ХХК-тай олон талаар хамтран ажилладаг. Манай байгууллагын хөрөнгийн менежментийн үйлчилгээг Ньюком Проперти ХХК бүхэлд нь хариуцаж, биднийг аюулгүй, таатай орчинд ажиллах боломжоор бүрэн хангадаг. 

Үүнээс гадна Дарханы дата төв, Шинэ Яармагийн дата төв болон агуулахын төслүүдийг гардан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан, хөрөнгийн менежментийг нь хариуцаж байна. Бидний хувьд Ньюком Проперти ХХК-тай ажиллахад үргэлж таатай байдаг,  учир нь ажил үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж чаддаг.

ХААН Банкны Өмчийн харилцааны газрын захирал О.Тэмүүлэн 

Хөрөнгийн менежмент гэдэг бол маш өргөн агуулга, ухагдахуун байдаг болохоор том хариуцлага. Ньюком Проперти ХХК-д энэ чухал үйлчилгээ, үүрэг хариуцлагыг даатгаснаараа бид олон асуудалд санаа зовохооргүй болсон. Үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэн баталгаажуулж, хөндлөнгийн байгууллагын үнэлгээг тогтмол хийж, байнгын сайжруулалт хийдэг гэх мэт менежментийн арга барил нь Ньюком Проперти ХХК-ийг мэргэжлийн компани гэдгийг харуулдаг.

Салбар хариуцсан менежер Д.Оюунгэрэл 

Нэг л мэдэх нээ би компанидаа 19 дэх жилдээ ажиллачихжээ. Анх Ньюком группийн төв оффисын барилгыг хариуцан ажиллаж байсан бол одоо ХААН Цамхаг барилгын хөрөнгийн менежментийн үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Энэ барилгын найдвартай байдлыг хангах, цэвэр цэмцгэр байх ажилд манай 35 ажилтан өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажилладаг. Миний урт хугацаанд ингэж ажиллаж буйн гол шалтгаан гэвэл санаа сэтгэл нийлсэн, найрсаг баг хамт олондоо үргэлж татагддаг. Цаашид ч энэ хамт олонтойгоо үргэлжлүүлэн ажиллахдаа баяртай байна.

Ахлах жолооч Н.Түвшинтөгс 

Би 2008 оны зун компанидаа ажилд орж байсан, 17 дахь жилдээ ажиллаж байна. Өдөр тутамдаа салбар нэгжүүддээ бараа түгээх, ажилчдаа тээвэрлэх зэргээр нэг сард 3000 гаруй км явдаг. Заримдаа орон нутаг руу бас явна. Компанийн автосервисийн алба маань 3 мэргэшсэн жолоочийн бүрэлдэхүүнтэй автомашинуудын аюулгүй байдал, тээврийн зохицуулалтаа хийж ажилладаг. Анх энэ компанид ороход 50 орчим ажилтантай байсан бол өнөөдөр 300 гаруй болтлоо өргөжиж, том гэр бүл болжээ. Энэ хамт олонтойгоо олон ажил үр бүтээлтэй хамтран ажиллаж, өргөжин тэлж компанийн нэг хэсэг болж буйдаа баяртай байдаг.

Үйлчилгээний ажилтан Д.Бямбажаргал 

Ньюком группт анх ажилд орсноос тооцвол би компанидаа 22 дахь жилдээ ажиллаж байна. Би бол Ньюком Проперти ХХК-ийг үүсгэн байгуулахад ажиллаж байсан анхны 13 ажилтны нэг. Миний хувьд олон салбар нэгжид ажиллаж байгаад одоо гэрийн үйлчилгээ хариуцаж, харилцагч айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ ажлаас гадна шаардлагатай үед бусад салбар нэгж, оффисуудад хүн шаардлагатай бол нэмэлтээр ажилладаг. Уур амьсгал сайтай, нийтэч, бүтээлч хамт олон дунд ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг.

Тагууд: барилгаүнэ цэнхөрөнгийн зах зээл

Санал болгох:

Man in a blue plaid suit and white shirt sits at a table with a microphone attached to his lapel. A sign on the lower left corner reads "Business Podcast." He is in a modern studio with dark walls and vertical light panels.
Үл хөдлөхийн салбарыг “хөдөлгөх” шийдлүүд (№303)
Нео стратегич
Нео стратегич
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00