BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A woman in traditional attire, embodying Үе дамжсан уран шаглаа, sits at a table with a thermos and snacks. Behind her, tapestries depicting horses and other designs fill the space. A mannequin dressed in similar traditional clothing adds to the scene's timeless ambiance.

Үе дамжсан уран шаглаа

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-02-26
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголын үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг өвлөн, хойч үедээ залгамжлуулах үйл хэрэгт амьдралынхаа 33 жилийг зориулсаар ирсэн соёлын биет бус өв тээгч С.Ганцэцэг дөрөв дэх үеийн уран хатгамалч юм.

Тэрбээр зүү ороох, загасан нуруу хатгамал, зоос ширээний сүлжмэл зэрэг уран шаглааны олон төрлийг залуу үеийнхэнд заан сургаж, үнэт өвийг хамгаалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж буй. Өдгөө С.Ганцэцэг Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны тэргүүн, Хүүхдийн урлан бүтээх төвд багшаар ажиллан өөр шигээ өв соёл тээгч болсон  уран гартай олон арван шавь нарыг бэлтгээд байна.

Өв тээсэн 33 жил 

Дөрөв дэх үеийн уран хатгамалч болох С.Ганцэцэг бага наснаасаа л утас зүүтэй нөхөрлөсөн. Түүний хувьд ээжийнхээ талаас өвлөсөн унаган авьяасаа хөгжүүлсээр уран хатгамлын 10 гаруй төрлийг сурчээ.  Багаасаа л сурч мэдсэн бүх зүйлээ хүмүүст заах дуртай байсан С.Ганцэцэг арван жилийн сурагч байхдаа найз нөхөд, багш нартаа зүү ороох хатгамлаар даалин хийхийг заасаар ирсэн. Ингэх явцдаа түүний уран хатгамлын чадвар сайжирч, түүндээ улам дурлах болжээ.

A person in an orange traditional outfit is engaged in embroidery work. They sit by a window with blue tiles and a framed design. Several spools of thread are on the table. The date "2024.09.14" is overlaid at the bottom.

Түүний энэ сонирхол нь өнөөдрийн хийх ажлынх нь эхлэл болсон байна. Тэрбээр  Монголын эмэгтэйчүүдийн холбоонд гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан хэдий ч түүний сэтгэл уран хатгамалд хүчтэй татагдсанаар ажлаасаа гарч, 2019 онд Хүүхдийн урлан бүтээх төвд  анхны уран хатгамлын ангийг нээж, багшлах болов.

Энэ цагаас хойш тус төвд үндэсний уламжлалт уран хатгамалын дугуйланг үнэ төлбөргүй ажиллуулсаар С.Ганцэцэг өдгөө 400 орчим шавьтай болоод байна. Мөн түүний охин бага байхаасаа эхлэн уран хатгамлаар хичээллэж эхэлсэн бөгөөд тав дахь үеийн өв тээгч болжээ.

Ийнхүү тэрээр залуу үеийнхэнд үндэсний өв соёл болох уран хатгамлын урлагийг зааж сургах замаар дараа дараагийн үедээ өвлүүлэх, хамгаалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой ажлыг хийсээр байна.

A woman in an orange traditional outfit and mask is seated at a table, assisting a young girl in a matching outfit with embroidery. They are surrounded by cultural artifacts and framed items. The date "2024.04.28" is displayed at the bottom.

Үндэсний уран бүтээлчдийг дэмжигч банк

ХААН Банкнаас үндэсний өв соёл тээгч авъяаслаг уран бүтээлчдийг тасралтгүй өсч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, бүтээлээ танилцуулах боломжийг ХААН галерейгаараа дамжуулан олгосоор ирсэн. Түүнчлэн, “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих хүрээнд үзэсгэлэнгийн талбай үнэ төлбөргүй гаргаж, борлуулалтаа нэмэгдүүлэх, брэндээ таниулан сурталчлах боломжийг олгодог уламжлалтай. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны гишүүд гурван жил дараалан оролцжээ.

“Би анх үзэсгэлэнд оролцохдоо хөөргөний даалин урлаж танилцуулж байлаа. Харин дараа жил нь уран хатгамлыг ашигласан өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээр оролцоход үзэсгэлэнг зорьж ирсэн хүн бүхэн шагшин гайхаж байсан. Ингээд бодохоор ХААН Банк зөвхөн борлуулалт болон олон нийтэд танигдах боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй, уран бүтээлчийн хувьд хэрэглэгчээ ойлгож, тэдний хэрэгцээнд нийцсэн бүтээл туурвих чиглэлээ олоход тус болсон гэдгийг би улам бүр мэдэрсэн” хэмээн С.Ганцэцэг онцлон хэлж байв.

Уг холбоог Монгол Улсдаа нэр цуутай уран хатгамалчид нэгдэн нийлж “Эгнэшгүй санаа” ТББ нэртэйгээр 2005 онд байгуулсан түүхтэй. Тус байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш нийтдээ дөрвөн удаа уран хатгамалчдын үндэсний уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаанд авьяас билгээрээ онцгойрч тэргүүн байр эзэлсэн хатгамалч Монгол Улсын “Уран хатгамалч” цол хүртдэг уламжлалтай. Улмаар эл байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 2023 онд Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбоо болон өргөжиж өдгөө 100 гаруй гишүүнтэй болжээ.

A person with glasses sits at a table, focusing on intricately stitching a gold thread design onto a piece of royal blue fabric. The background features a whiteboard, a calendar, and various decorations. The date "2025.02.06" is at the bottom.

Цаашдаа С.Ганцэцэг уг холбооны тэргүүний хувиар үйл ажиллагаагаа өргөжүүлж 21 аймаг, есөн дүүрэгт салбар нэгжээ байгуулах стратеги боловсруулжээ. Уг зорилгынхоо хүрээнд одоогоор найман аймагт салбараа байгуулаад амжсан бөгөөд цаашлаад олон улсад салбар нэгжээ байгуулахаар төлөвлөн, урлаг соёлыг дэмжигч ХААН Банктай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр урт хугацаанд хамтран ажиллаж, Монголын үндэсний уран хатгамлын ховор бүтээлүүдээ дэлхийд таниулан өсөлтийн түүх бүтээх зорилго өвөрлөн ажиллаж байна.

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

bookzone.mn
Тагууд: бизнесийн эргэн тойрондуламжлалүндэсний соёлХААН Банк

Санал болгох:

An audience sits facing a stage with large screens displaying business presentations and images of entrepreneurs. The event appears professional, with a presenter at a podium and plants decorating the stage.
Өсөлтөд хөтлөх итгэлт хамтрагч
Бизнесийн эргэн тойронд
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ?
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00