BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
ISO нь IPO гаргахад яагаад хэрэгтэй вэ

IPO, ISO хоёр бол компанийн өсөлтийн хос хөдөлгүүр

Отгонбат Д   Д.Отгонбат
2025-02-27
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголын хөрөнгийн биржээс гаргасан тайланд дотоодын ААНБ-уудын хувьцаагаа хөрөнгийн биржэд гаргаж олон нийтийн өмчит компани болох сонирхол хурдтай өсөж байгааг дурдсан байдаг. Судалгааны MMCG байгууллагын 2023 онд явуулсан судалгаанд хамрагдсан ААНБ-ууд болон тэдгээрийн хамааралтай компани ойрын 5 жилд IPO хийхээр төлөвлөсөн байдал 60 гаруй хувьтай байгаа талаар бичжээ.

Ийнхүү манай улсад хувийн болон гэр бүлийн компаниуд олон нийтийн өмчит, хувьцаат компани болох хандлага руу нэгэнт орж байгаа дүр зураг харагдаж байна.

Гэвч IPO хийхийн өмнө бодох асуудлууд бас байна.

Хувьцаагаа хөрөнгийн биржид гаргаж, олон нийтийн өмчит компани болоход мэдээж олон боломж, давуу байдал бий болно. Гэхдээ бүх зүйл хоёр талтай байдаг тул IPO хийх нь зарим тодорхой эрсдэлийг ч дагуулдаг. Жишээ нь, IРO хийсний дараа байгууллагын үйл ажиллагаанд алдаа дутагдал, асуудал гарвал энэ нь IPO хийхийн өмнөхөөс илүү хортойгоор байгууллагад нөлөөлөх болно.  Байгууллагын стратегийн нүүдлүүд, санхүүгийн мэдээллүүд гэх мэт бүх л нарийн ширийн мэдээлэл нийтэд ил болохоос гадна эдгээртэй олон бодлого, процедурууд ажилладаг байх шаардлага үүсдэгийн зэрэгцээ эдгээрийн баримтжуулалт, төрөл бүрийн тайлагналын үүрэг хариуцлага ч  нэмэгддэг.

ISO стандартыг хэрэгжүүлэх нь IPO гаргахтай холбоотой маш олон бичиг цаасны ажлыг хөнгөвчилж, зарим талаар энэ нүсэр ажилд бэлтгэж өгдөг.

IPO хийж нээлттэй компани болсноор тухайн ААНБ-д өмнө нь ач холбогдол багатай байсан зарим зүйл маш эмзэг, анхаарал хандуулах сэдэв болж босон ирдэг. Түүний нэг нь байгууллагын талаарх сайн, муу мэдээ юм. Ялангуяа муу мэдээ. Муу үг модон улаатай гэгчээр байгууллагын талаарх муу мэдээ зах зээл болон хувьцааны үнэд нөлөөлж байгууллагын амжилт, үйл ажиллагаа, санхүүд ч учруулах эрсдэл нэмэгддэг. Иймээс IPO хийсэн байгууллага аль болох өөрийнхөө тухай саар мэдээ гаргахгүйн тулд аливаа алдаа дутагдлаас сэргийлж ажиллах шаардлага улам бүр (IPO хийхээс өмнөхөөсөө) нэмэгдэнэ.

Үйл ажиллагаанд алдаа дутагдал гарахаас сэргийлэх үр дүнтэй менежментийн нэг нь процесст суурилсан менежмент юм. Энэ хүрээнд бизнес болон үйл ажиллагааны процессуудыг тогтоож, бий болгож, сайжруулж, шаардлагын хэрээр албажуулах  (зураглал, бодлого, дүрэм, журам, стандартууд, ажлын зааврууд, гарын авлага гэх мэт) ажлууд өрнөдөг. Энэ ажлыг хийж байхтай зэрэгцүүлээд заавал хийх нэг ажил нь өөрийн байгууллагын процессуудад дижитал шилжилт хэр хийгдсэн байгааг ойлгож оношлох нь чухал юм. 

Процессын дижитал шилжилт гэдэг нь энгийнээр хэлбэл систем ERP гэх мэт мэдээллийн технологиуд хэр нэвтэрсэн тухай гэж ойлгож болно. Одоо дижитал шилжилт хангалттай хийгдээгүй байж болох ч ойрын ирээдүйд дижитал шилжилт хийх боломжийг мөн ойлгож төлөвлөх нь чухал юм. Энэ нь мөнөөх л IPO хийсний дараа байгууллагын амжилтыг хадгалах, нэр төрийг өргөх, байгууллага сайн мэдээ арвинтай байх гэх зэрэгт эерэг нөлөө үзүүлэх болно.

ISO стандартуудыг хэрэгжүүлэх нь Гүйцэтгэх захирлын ажилд үлэмж дэмжлэг болдог.

Тэгвэл байгууллагыг алдаа дутагдлаас сэргийлэх, төгөлдөршилд хөтлөх боломж ISO стандартуудад байдаг. ISO стандартыг хэрэгжүүлэх нь IPO гаргахтай холбоотой маш олон бичиг цаасны ажлуудыг хөнгөвчилж, зарим талаар энэ ажилд бэлтгэж өгдөг. IPO гаргахын тулд ААНБ нь Санхүүгийн Зохицуулах Хороо болон андеррайтер байгууллагын олон шаардлагыг хангаж, тэдгээрт холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэх хэрэгтэй болдог.

Ний нуугүй (эсвэл шударгаар) хэлэхэд манай ААНБ-уудад нийтлэг байдаг нэг дутагдал нь байгууллагын дотоод баримт бичгийн соёл,  хяналт, менежментийн тогтолцоо сайн бүрдээгүй байдал юм. Байгууллагын дотоод баримт бичгийн менежмент, хяналтыг бий болгоход болон сайжруулахад ISO9001 стандарт, энэ стандартын дэмжлэг байдлаар гарсан олон заавар, зөвлөмжүүд ихээхэн үр нөлөөтэй.

Миний хувьд, бизнесийн зөвлөх  хүний хувиар IPO хийхээр төлөвлөсөн ААНБ-уудад дараах гурван стандартыг Заавал хэрэгжүүлчихвэл хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг. Эдгээрт:

  1. ISO 9001 буюу Чанарын менежментийн тогтолцоо (энэ нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар биш ерөөс байгууллага чанартай байх тухай стандарт юм),
  2. ISO 27001 буюу Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо,
  3. ISO 37001 буюу Авлигын эсрэг менежментийн тогтолцоо,

Цаашилбал тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагааны онцлогоосоо хамаарч ХАБЭА-н ISO 45001, Байгаль орчны ISO 14001, Нийгмийн хариуцлагын ISO26000, Сайн засаглалын ISO 37004 гэх мэт стандартыг хэрэгжүүлбэл байгууллагад өгөх үнэ цэн асар их.

Дээр дурдсан тогтолцооны ISO стандартууд нь ижил бүтэц, хүрээтэй тул эдгээр олон стандартыг НЭГДМЭЛ байдлаар хэрэгжүүлэх боломжийг ААНБ-уудад өгдгөөрөө бас том давуу тал юм.

Энэ болгоныг үл өгүүлэн өгүүлэхэд манай томоохон групп компаниудын нэгнийх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг, миний хүндэтгэдэг нэгэн ментор маань нэгэн том арга хэмжээ дээр “ISO стандартуудыг хэрэгжүүлэх нь Гүйцэтгэх захирлын ажилд асар дэмжлэг болдог” гэж хэлж байсан нь ISO стандартыг хэрэгжүүлэх нь Компанийн засаглал, оролцогч талуудын харилцаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээ, тайлагнал зэрэгт асар их хувь нэмэртэйг маш оновчтой, ойлгомжтойгоор тодорхойлон хэлжээ гэж бодогддог.

#IPO, #ISO, #Process management #Бүтээмж, #Баримт бичгийн менежмент

[1] https://www.youtube.com/watch?v=RRQIa1Tla2o&t=2s

[2] https://observeconsulting.com/bpr/

bookzone.mn
Тагууд: ISOменежментхувьцаат компаничанарын удирдлага

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Отгонбат Д

Д.Отгонбат

Business.mn эксперт. Бизнесийн процесс, ISO стандартаар мэргэшсэн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00