BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ

Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-03-05
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн Брэнд Дизайны Нийгэмлэгээс зохион байгуулдаг World Brand Design Society Awards болж өнгөрсөн оны шилдгүүдээ шалгарууллаа. Тус Awards-д креатив салбарын бие даасан уран бүтээлчид болон маркетингийн агентлагууд өөрсдийн бүтээлээ илгээж, тэднээс 62 дизайны ажил өндөр үнэлгээ авч, дэлхийд үнэлэгдэн цолны эзэд боллоо.

Эдгээр шагналт бүтээлүүд дунд монгол дизайнер Б.Анарын бүтээл багтаж, мөнгөн цолны (Silver Award) эзэн болов. Ингэснээр Монголын уран бүтээлч World Brand Design Society Awards-аас  дизайны шагнал хүртсэн анхны тохиолдол болж, энэ салбарт шинэ хуудсыг нээлээ.

Таны бүтээлч замнал хэрхэн эхэлсэн бэ? Та манай уншигчдад өөрийн карьерын түүхээ сонирхуулна уу?

Би 10 жилийн сурагч байхаасаа л дизайны ажил хийх дуртай байгаад зогсохгүй багшдаа туслан брошюр, лого, номын дизайн бүтээж байсан юм. Ингээд өөрийн хүсэл сонирхлоо даган Австрали улсын Свинбүрнь технологийн их сургуульд харилцааны дизайн, график дизайн ангид суралцан төгссөн. Улмаар их сургуулиа төгсөөд эх орондоо ирж маркетингийн агентлагт арт директороор ажиллаж  туршлага хуримтлуулсан. Тухайн үед байгууллагад харьяалагдаж байсан тул өөрийнхөө арга барилаар ажиллахаас илүүтэй тухайн компанийн процессын дагуу ажиллаж байлаа. Тийм учраас өөрийн дуртай Identity дизайн хийхээр шийдэж, Desember Design Studio үүсгэн байгуулсан. Identity дизайн гэдэг нь компанийн онцлог, үнэт зүйлс, хэрэглэгчдэд танигдах байдлыг бүрдүүлдэг. Энгийнээр хэлбэл, Identity дизайн бол тухайн брэндийн онцлог ялгарлыг гаргаж, хэрэглэгчдийн ой тоонд үлдэх эхний сэтгэгдлийг бий болгодог гол хүчин зүйл юм. Ингэснээр хэрэглэгчдэд яагаад тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох, худалдан авалт хийх ёстой вэ гэдгийг дизайнаар дамжуулан  харуулдаг. Уг ажлыг амжилттайгаар хийн өдөр ирэх бүрт бүтээлийнхээ чанарыг улам сайжруулахад анхааран ажиллаж байна.

Identity дизайн чиглэлээр төрөлжин ажилладаг гэхээр их шинэлэг сонсогдож байна. Танай студийн онцлог юу вэ? 

Манай Desember Design Studio хоёр үүсгэн байгуулагчтай. Анх 2022 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа эхлүүлж, одоогоор нийт 40 төслийг амжилттай дуусгаад байна. Манай байгууллагын онцлог нь “one at a time” зарчмыг баримталж, нэг төслийг эхлүүлсэн тохиолдолд бүрэн дуусгахаас нааш шинэ ажил авахгүйгээр бүтээлч ажиллагаандаа бүрэн төвлөрдөг юм. Ингэснээр харилцагч (Client) бүрт чанартай, онцгой бүтээл санал болгож, сэтгэл ханамжийг нь дээд зэргээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Тухайлбал, Identity дизайны хүрээнд харилцагч нартаа Illustration, Motion, Editorial, Brand дизайны шийдлийг хийж өгч байна.

Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ

Та World Brand Design Society Awards хэмээх олон улсын шилдэг дизайнеруудын бүтээлд үнэлгээ өгч, шилдэг бүтээлүүд цол хүртдэг awards-т амжилттай оролцсон.  Уг  awards-т ямар бүтээл илгээсэн бэ?

Миний оролцсон World Brand Design Society Awards дизайнеруудын бүтээлийн чанарыг мэргэжлийн түвшинд үнэлж, дизайны бодит үнэ цэнийг тодорхойлох хэмжүүр болдог. Учир нь ихэнх харилцагч, хэрэглэгчид тухайн бүтээлийн хэр чанартай байгааг нарийн ялгаж үнэлэх боломжгүй байдаг. Харин WBDS Awards  олон улсын дизайнерууд, салбарын мэргэжилтнүүдийн шүүлтээр дамжуулан тухайн бүтээлийн чанарыг баталгаажуулж өгдөг онцлогтой. 

Уг тэмцээнд Namuun valley camp–д зориулан бүтээсэн дизайнаа илгээсэн. Учир нь World Brand Design Society Award-д оролцохоосоо урьтаж материалаа  сайтад нь байршуулснаар олон улсын үзэгчид, мэргэжилтнүүд үнэлгээ өгдөг. Уг үнэлгээгээр Namuun valley брэндийн  дизайны шийдэл оновчтой байгааг дүгнэж маш эерэг санал авсан. Үүнд тулгуурлан Creative Design Awards төрөлд уг бүтээлээ илгээсэн. 

WBDS Awards-ын хамгийн өндөр үнэлгээтэй Black цол бөгөөд Gold, Silver, Bronze гэсэн цолууд багтдаг. Мөн тусгай шалгуурын дагуу тодорхой нэг шалгуурт  өндөр оноо авсан хэдий ч албан ёсны цол хүртээгүй бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, өргөмжлөл олгодог. Миний бие даан ажилласан Namuun valley camp-ын дизайн олон улсын мэргэжилтнүүдийн нарийн шүүлтэд тэнцэж, мөнгөн (Silver) цол хүртээд байна. 

World Brand Design Society Awards-аас Silver цол хүртсэн дизайн

1 of 9
- +
Three decorative plates on a dark green background. The top plate features a green pattern of white star-like shapes. The bottom left plate is green with a cream abstract sunburst design. The bottom right plate is mustard yellow with a small central star.
A yellow mug with green and yellow star patterns sits on sandy ground. The words "VALLEY NAMÜN" are repeated around the top edge of the mug.
A pink cup with a logo sits on a green saucer, filled with steaming coffee. The background features a stack of books, a pair of glasses, and a vase of small white flowers. The setting is cozy and inviting.
Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ
Three rectangular keychains hang on a rod. The keychains are colored teal with "403," dark green with "105," and orange with "216," each featuring an asterisk design above the numbers. The background is black.
Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ
A beige apron with a green neck strap and waistband is centered on a black background. The text "Namon Valley" is printed in black on the chest area of the apron.
Three stacks of business cards on a dark surface. Two stacks show the reverse side with a logo and no text, in orange and peach. One stack shows the front with "NAMÚN VALLEY," a name, title, and contact details in black and teal.
Two pump bottles labeled "Cabah" and "Hand Soap" are on a wooden surface outdoors, surrounded by green plants. A small potted plant is beside the bottles. The setting is natural and lush.

Олон улсын хэмжээний шагналд нэр дэвшиж, өндөр үнэлгээ аваад буй Namuun Valley Camp-ын дизайн хэрхэн бүтсэн бэ? Энэхүү төслийн концепцын талаар яривал? 

Namuun Valley Camp бол энгийн нэг амралтын газар биш харин B2B чиглэлийн өвөрмөц концепцтой, олон төрлийн үйл ажиллагааг хослуулсан онцгой орчин юм. Тус газар зөвхөн амрах биш, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ ур чадвар эзэмших, бүтээлч санаагаа хөгжүүлэх боломж олгодог. Жишээлбэл, Work shop, иога, төрөл бүрийн ажлын орон зай зэрэг өргөн хүрээний үйлчилгээг нэг дор цогцлоосноор бусад амралтын газраас ялгардаг. Миний голчлон хийж буй Identity дизайны ажил тус газрын онцлогийг илүү тодотгоход оршдог. Тиймээс зөвхөн тав тухтай амралт гэх хэвшмэл ойлголтоос илүү өргөн хүрээний үйлчилгээтэй гэдгийг онцлохын тулд лого болон брэндийн өнгийг илүү нөхөрсөг, дулаан (warm) мэдрэмж төрүүлэхэд чиглүүлж, байгалийн тод өнгийг сонгосон. 

Харин логоны хувьд, гурвалжин дээвэртэй байшингуудын ард мандах нарыг дүрсэлж, дулаан уур амьсгалыг илэрхийлэхээр бүтээсэн. Ингэснээр хэрэглэгч Namuun Valley Camp-ын сайтад хандахад л орчны уур амьсгалыг мэдрэх боломжтой. Мөн уг амралтын газар нь зочид буудлын стандартад нийцэхүйц цогц үйлчилгээтэй тул зөвхөн лого, өнгөний шийдэл төдийгүй түлхүүрийн оосор, аяга, аяганы суурь зэрэг хэрэглээний эд зүйлсийн дизайныг ч нэгэн цогц байдлаар шийдсэн.

Та мэргэжлийн дизайнер төдийгүй хувийн студи байгуулж, бизнес эрхэлж буй залуу уран бүтээлч. Дизайнер байх, бизнес эрхлэгч байх хоёрын гол ялгаа хэрхэн илэрч байна вэ?

Би өөрийн Desember Design Studio-г байгуулснаар дизайныг зөвхөн харагдах байдал төдийгүй, утга агуулга, мэдрэмжийн хувьд маш чухал гэдгийг илүү гүнзгий ойлгож эхэлсэн. Учир нь студийн логоны дизайныг өөрөө бүтээсний дараа анх удаа миний илэрхийлэхийг хүссэн өгүүлэмж, төсөөлөл бодит болох мөчид үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Энэмэдрэмжийг авснаараа манай харилцагчид юу хүсэж байдгийг жинхэнэ утгаараа ойлгосон. Тийм ч учраас хийж буй дизайн бүртээ бүрэн анхаарч, бүтээл бүрдээ сэтгэл шингээн ажиллахыг эрхэмлэдэг. 

Залуу дизайнерийн хувьд, өөрийн туулж мэдэрсэн туршлага дээрээ үндэслэн хамгийн үнэ цэнтэй гэж боддог зөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

Яг ингээд асуухаар тулгамдаж байна шүү(инээв). Хамгийн чухал нь хийсэн бүтээлээ олон нийтэд өөртөө итгэлтэйгээр нийтлэх нь маш чухал гэж үздэг. Дизайнерууд бүтээлээ сошиалд нийтэлж байх чухал санагддаг. Ихэнх нь “энэ миний хамгийн сайн ажил биш, тиймээс нийтлэхгүй” гэх хандлагатай.  Гэтэл бид дизайн хийх бүртээ  тасралтгүй хөгжиж, сайжирч байдаг.

Миний жишээн дээр дурдвал хийсэн ажлуудаа нийтэлснээр олон боломжийг олж авч байсан. Өнөөдрийн ажлын хамтрагчаа ч энэ зарчмаар олж, зарим тохиолдолд дизайны ажлаа пост хийж байсан нь  хамтран ажиллах санал авахад шууд нөлөөлж байлаа. 

Түүнчлэн урлагтай ойр салбар учраас авьяас бүхнийг шийднэ гэж үзэх хандлага байдаг. Мэдээж хүний үндсэн өгөгдөл чухал ч тууштайгаар тасралтгүй давтаж сайжруулах үйл явц л хүнийг төгс байхад ойртуулдаг. Би одоо ч өмнөх бүтээлүүдээ харахад засах, сайжруулах зүйл олон харагддаг, гэхдээ энэ бол өсөлтийн илрэл. Төгс бүтээл гэж байхгүй, харин тасралтгүй давтсанаар  улам сайжирдаг  гэдгийг ямагт санах хэрэгтэй. 

bookzone.mn
Тагууд: дизайнкреатив салбар

Санал болгох:

Оёдлын салбарыг тэтгэгч хүч
Оёдлын салбарыг тэтгэгч хүч
Бүтээлч салбарынхны хамгийн том чуулга уулзалт Smart Marketing Conference
Smart Marketing Conference: Бүтээлч салбарынхны хамгийн том чуулган
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00