BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A woman with long dark hair stands in a modern office, smiling slightly. She's wearing a beige blazer over a black top. Behind her are design samples on a table and a vase of tulips, and to the side, a display board.

“Чингүүнбат” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ө.Оюумаа

Хүслийн орон зайг урлах “томьёо”

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-03-06
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголчууд ээлжлэх дөрвөн улиралд байгалийн өнгийг даган нүүдэллэдэг уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа нүүдлийн ая даахуйц, авсаархан тавилга, хэрэгслээр гэрээ тохижуулсан байдаг. Харин суурин амьдралд шилжихийн хэрээр тавилгын загвар, интерьерийн шийдэл хувьсан өөрчлөгдөж, хувь хүний мэдрэмж, хүсэлд тулгуурлах болжээ. Социализмын үед айл бүрд хүрэн мебель түгээмэл байсан бол ардчилсан чөлөөт нийгмийн дараагаар дэлхийн чиг хандлагыг даган, хэрэглээндээ нийцсэн орон зайгаа бид өөрсдөө бүтээдэг болсон. Гол нь орчин үеийн Монгол айл хэрэглээний онцлогтоо нийцсэн хүслийн оройн зайгаа хэрхэн тодорхойлж, тохижуулбал тохиромжтойг The Space furniture захиалгат тавилгын үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ө.Оюумаа–гийн түүхээр дамжуулан уншигч танд хүргэе. 

Бид тавилгыг ямар нэг эд зүйл, агуулах сав мэт төсөөлдөг. Харин Ө.Оюумаа тавилга бол  амьдралын дотоод орчин нөхцөл, орон зай, сэтгэл зүй болон бидний амьдралын бүтээмжийг дээшлүүлсэн, тав тухтай, харах бүрд сэтгэл ханамжийг мэдрүүлсэн байх хэрэгтэйг ярилцлагын эхэнд онцолсон юм. Жишээлбэл, захирал, албаны даргын өрөө голдуу бараан өнгө зонхилсон, том хэмжээний тавилгуудтай байдаг. Гэтэл тавилга тухайн хүний ажил, сэтгэл зүй, дотоод мэдрэмжийн онцлогийг илэрхийлсэн дизайнтай байж, хэрэгцээг бүрэн хангах хэрэгтэй аж. Энэ ч утгаар Ө.Оюумаагийн үүсгэн байгуулсан The Space furniture тавилгын үйлдвэр тухайн захирлын албан тушаал, бизнесийн онцлог, компанийн алсын хараа зэрэгтэй нягт уялдаж, дотоод орчныг нь сайжруулж, өнгө төрх нэмэх тавилгыг үйлдвэрлэдэг.

Сэтгэл ханамж, хэрэгцээг бүрэн хангасан тавилга нь амьдралын чанарт эерэгээр нөлөөлдөг

Гэхдээ түүний хувьд The Space Furniture тавилгын үйлдвэрийг байгуулах гол зорилго нь хүн бүрийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, Emission Standard шаардлагыг хангасан материалаар дэлхийн жишигт нийцсэн интерьер бүхий тавилга үйлдвэрлэх байв. Нэг үгээр, нярайгаас эхлээд бүх насны хүмүүст тохирсон, аюулгүй, чанартай тавилга бүтээхийг зорьжээ. 

Үнэ цэн урлаж, ирээдүйг бүтээсэн нь 

Юун түрүүнд, Ө.Оюумаагийн тавилгын салбарт хөл тавих болсон шалтгаан сонирхол татсан юм. Ихэвчлэн харуул, хөрөөнд эв дүйтэй эрэгтэйчүүд давамгайлдаг энэ салбарт тэр яагаад хөл тавьсан нь соньхон. 2006 онд ШУТИС-ийг тавилгын технологич мэргэжлээр суралцан төгсөхөд гэр бүлийнхнийх нь зөвлөгөө хүчтэй нөлөөлжээ. Учир нь түүнийг   их сургуульд элсэх жил дэлхийд IKEA брэнд хүчээ авч байв. Тухайн үед ээж нь Ө.Оюумаад “Монголд тавилгын үйлдвэрээс илүү цэвэр модны үйлдвэрүүд давамгайлж байна. Тиймээс цаашид тавилгын үйлдвэр хөгжих боломжтой. Учир нь ирээдүйд барилгын салбарын хөгжилтэй уялдан энэ чиглэлийн бизнес өргөжнө” хэмээн зөвлөжээ. 

Ийнхүү тэрбээр тавилгын технологич мэргэжлийг сонгосон аж. Суралцах хугацаандаа “МонХауз” ХХК-ийн дотор хаалганы үйлдвэрт ажиллаж, энэ чиглэлээр илүү мэргэших нь үнэ цэн бий болгож чадна гэдгийг ойлгосон тул мэргэжилдээ бүр л дурлах болж. Улмаар салбартаа 10 жил ажиллах явцдаа Монголын тавилга үйлдвэрлэлийн салбарт томоохон эрсдэл, мөн дутагдал буйг олж харжээ. 

Ө.Оюумаа тухайн үед Монголын тавилгын үйлдвэрүүдэд ашиглаж байсан хавтан материал хүний биед сөрөг нөлөөтэйг судалж мэджээ. Тэрбээр уг материалын үндсэн бүтцэд агаарт дэгдэмхий химийн бодис болох VOC (Volatile Organic Compounds), тэр дундаа формальдегид агуулагддагийг олж тогтоосон байна. Энэ нь амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч, харшил үүсгэхээс эхлээд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд улмаар эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчдөг аж. Иймээс нэгэнт мэргэжлийг нь эзэмшсэн гэдэг утгаар Монголын тавилгын салбарт өөрийн хувь нэмрийг оруулахаар зориг шулуудаж, эрүүл, хүний биед сөрөг нөлөөгүй тавилга үйлдвэрлэхээр шийдэж, тэртээ 10 жилийн өмнө The Space furniture тавилгын үйлдвэрийг үүсгэн байгуулжээ. 

Харамч хүн хоёр төлнө

ДЭМБ-аас хүн амьдралынхаа 80 орчим хувийг дотор орчинд өнгөрүүлдэг хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл эсрэгээрээ хүмүүс ихэнхдээ л агаар, ус, хөрсний бохирдол гэх зэрэг гадаад орчны асуудалд санаа зовнидог ч дотор орчны эрүүл, аюулгүй байдал, ялангуяа бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон тавилгын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тэр бүр чухалчилдаггүй. Мөн манай улсын захиалгат тавилгын зах зээлийн 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн, тэр дундаа БНХАУ-аас орж ирдэг тавилга эзэлдэг. Эдгээр бүтээгдэхүүн загварын хувьд сэтгэлд нийцэж, хараа булаадаг ч үйлдвэрлэлийн түүхий эд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хорт бодис агуулсан байх нь түгээмэл. Харамсалтай нь, хэрэглэгчид энэ талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг тул сонголтоо зөв хийх нь ховор. Мөн дунджаар гурав орчим жилийн дотор гажиж муудах, эвдрэх зэрэг асуудал үүсдэг. 

Бид өнгө, загварт татагддаг ч, тав тух, аюулгүй байдал чухал гэдгийг мартдаг

Modern kitchen with a sleek marble island featuring glass cabinets displaying dishes. A vase with colorful flowers and kitchen appliances are on the counter. Floor-to-ceiling windows with sheer curtains illuminate the space.

Ингээд чанаргүй бүтээгдэхүүнд дахин мөнгө зарцуулах шаардлага тулгарч, эцэстээ “Харамч хүн хоёр төлнө” гэх үг бодит биеллээ олдгийг Ө.Оюумаа хэлж байлаа. Тиймээс хэрэглэгчдээ дараагийн түвшинд гаргах, зөв хэрэглээг хэвшүүлэхэд анхаарч, уриалж ажиллаж буйгаа хуваалцсан юм. Энэ талаар тэрбээр “Тавилгын материалын өнгө үзэмж, дизайн чухал ч технологи, хийцлэлийн чанарт хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Буруу хийцтэй тавилга хэрэглэгчид гэмтэл учруулах хүртэл эрсдэлтэй. Мэргэжлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн тавилга хийцлэл, материалын технологи,  үйлдвэрлэлийн процесс зэрэг олон хүчин зүйлээр ялгардаг. Мөн бидний зүгээс худалдан авалтын дараах үйлчилгээ буюу эргэх холбоог бэхжүүлсэн. Энэ нь ч хэрэглэгчийг урт хугацаанд сэтгэл ханамжтай байх нэг үндэс болдог” хэмээв. 

The Space furniture тавилгын үйлдвэрийнхэн 3-р сарын 1-нээс салбартаа анх удаа цагаар үйлчилгээ үзүүлэх системийг нэвтрүүлээд буй.

 

1 of 6
- +
A modern office space with multiple computers on desks. The room features a wooden floor, dark ceiling, and a large poster displaying kitchen faucets and sinks. A vase with red tulips is on the counter.
Display of various laminate and veneer samples in a showroom, featuring diverse textures and colors, ranging from wood grains to solid hues and patterns, arranged on shelves against a white wall with a wooden floor.
Showroom interior featuring EGGER wood products. Display includes vertical samples of various wood colors and textures, along with shelves of laminated boards and design swatches. Soft lighting enhances the wood details and finishes.
A display of various wooden laminate samples arranged on white shelves. The samples vary in color and texture, ranging from light to dark shades. Each sample has a label with information at the top.
Display of decorative wood panel samples on a wall, titled "EGGER Decorative Collection." Next to it are posters showing various room interiors with corresponding wood color swatches under themes like "PURE nature" and "PERFECT.
Various samples of different materials and textures are displayed on a dark table. The samples include wood, marble, and other surfaces, aligned in rows. A portion of a computer screen is visible in the foreground.

Тавилга бол сэтгэл ханамжийн “хийцлэл” 

Уншигч та бүхэн цахим орчинд интерьерийн тансаг шийдэл бүхий зураг, бичлэгийг тоймгүй олон удаа харсан байх. Ер нь иргэд гэртээ шинээр тавилга хийлгэхдээ энэ мэт чамин, тавилгыг өөрсдийн гэрт тохирно хэмээн төсөөлж тавилгын үйлдвэрт хандах нь түгээмэл. Гэхдээ төсөөлөл, бодит байдал хоёр газар, тэнгэр шиг ялгаатай байх тохиолдол цөөнгүй. Бодит орон зай хязгаарлагдмал тул аль болох тав тухтай, үр ашигтай байдлаар зохион байгуулах нь нэн чухал. Тиймээс аливаа тавилгын өнгө, загварт автахаас урьтаж өөрийн хэрэгцээг мэдэрч, өмнө нь хэрэглэж байсан тавилгын давуу, сул тал юу байсан бэ гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн байрны м.кв-ыг хэмжиж, мэргэжлийн байгууллагатай зөвлөн тохирсон зураг төсөл гаргуулснаар та хүслийн оройн зайгаа бүрэн бүрдүүлнэ гэдгийг Ө.Оюумаа зөвлөж байлаа. 

Modern kitchen with marble countertops, a central island featuring two brown chairs, and built-in appliances. The backsplash and cabinets are dark, with a green accent wall. Shelving holds decor, and a vase with flowers is on the island.

Ийм шалтгаанаар The Space furniture тавилгын үйлдвэрийнхэн салбартаа анх удаа /2025 оны 03 сарын 01/-нээс эхлэн цагаар үйлчилгээ үзүүлэх системийг нэвтрүүлж буй. Уг үйлчилгээ нь шүдний эмнэлэгт цаг авахтай адил бөгөөд дээр дурдсан эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Тухайлбал, The Space furniture тавилгын үйлдвэрийн The Peak residence хотхон болон тун саяхан нээлтээ хийсэн Tokyo Town 1 үйлчилгээний төвд байрлах шоурүүмээс өөрийн хүслийн оройн зайг хэрхэн бүрдүүлэх талаарх зөвлөгөөг мэргэжлийн зөвлөхийн тусламжтайгаар авах боломжтой юм байна. Тодруулбал таны гэрийн орон зай, талбайд тохирсон үнийн санал, өнгөний бодлого, хөшигний сонголт, өнгө төрх, цахилгаан бараа, шал, ургамал гэх зэргийг хамруулсан төгс үйлчилгээний үр дүнд таны орон зайг тодотгох аж. Харин үйлдвэрийн тухайд эднийх 2024 онд дэлхийд алдартай БНХАУ-ын KDT бүрэн автоматжуулалтын тоног төхөөрөмжийг суурилуулж, хүчин чадлаа 2,5 дахин нэмэгдүүлжээ. 

A woman with long dark hair sits at a desk, hands folded. She's wearing a pleated maroon blouse. The background features softly lit vertical blinds and a dark surface.

Мэргэн байх нь миний үүрэг… 

Ө.Оюумаа 20 гаруй жил тавилгын салбарт ажилласан мэргэжилтний хувьд энэ салбарыг цаашид гадаад зах зээлд цойлно гэдэгт бүрэн итгэлтэй байдгаа ярилцлагын үеэр дурдаж байлаа. Тэрбээр “Монголын тавилга үйлдвэрлэгчид өндөр мэдрэмжтэй, өвөрмөц дизайны шийдэлтэй хүмүүс. Иймээс жил бүр зохиогддог Salone del Mobile (Итали) болон Interzum (Герман) зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тавилгын үзэсгэлэнгүүдэд зөвхөн түүхий эд, материал үйлдвэрлэгчид бус инновац шингэсэн дизайн, хүний хөдөлгөөний эрх чөлөөнд нийцсэн тавилгын шийдлээр өрсөлдөх боломжтой” хэмээн салбараа тодорхойлсон юм. 

Харин The Space furniture тавилгын үйлдвэрийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь авч явж ирсэн 10 жилийн хугацааг тэрбээр “Компани үүсгэн байгуулна гэдэг хүүхэд өсгөхтэй адил. Өнөөдөр манай The Space furniture 10 нас хүрч, ямар ч тавилга үйлдвэрлэж чадахуйц хэмжээнд ур чадвараа сайжруулан өсөж торнисон гэж хэлж болно. Тэгэхээр өмнө нь би өөрийнхөө мэдрэмжээр шийдвэр гаргаж байсан бол сүүлийн жилүүдэд хүний нөөц, санхүү, стратеги төлөвлөгөө зэрэг чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч компанийхаа процес бүр дээр нэг бүрчлэн сайжруулалт хийж байна. Товчхондоо, бизнесээ дундаас дээш түвшинд гаргахаар зорьж байна” хэмээв. 

bookzone.mn

Бизнес эрхлэгчид процессын асуудалд байнга оролцох шаардлага тулгардаг. Харин түүний хувьд сүүлийн жилүүдэд шинэ үеийн залуусыг сонсох, тэдний санал дүгнэлтэд үндэслэн бизнесээ өсөлтөд хөтлөх мэргэн шийдвэрийг гаргах арга барилаар ажиллаж байгаа аж. Мөн тэрбээр “Хөдөлмөрийн зах зээлд GenZ үеийнхэн хүч түрэн орж ирж байна. Удахгүй тэдний дараагийн үе ч ажиллах хүч болно. Тиймээс эдгээр залуустай ойлголцож ажиллах, ур чадварт тулгуурласан чадварлаг ажилтныг хэрхэн бэлтгэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна” хэмээн онцолсон билээ.

Тагууд: тавилгаүйлдвэрлэлэкспортэрүүл мэнд

Санал болгох:

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
A digital rendering of a modern, gray pharmaceutical factory building with cars parked outside. Mongolian and English text announces the opening of the first ampoule pharma factory in May 2025. MDM Ampoule Pharma logo is visible.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00