BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a gray suit is seated at a desk with papers. He's gesturing with one hand while speaking. On the desk are a pen, a notebook, and a smartphone. In the background, there's a framed picture and a potted plant.

“Дүүхээ” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн

Худалдааны салбарын монгол брэнд

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-03-10
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Зах зээлд амжилттай танигдаж байрших нь олон бизнесийн хувьд амаргүй даваа байдаг. Гэтэл тэрхүү давааг чөмөг дундраам өрсөлдөөнтэй жижиглэн худалдааны салбарт амжилттай давж гараад, зах зээлд 29 жил үйл ажиллагаа явуулж буй компани бол “Дүүхээ” юм. Монгол Улс зах зээлд шилжээд удаагүй байсан 1996 онд үүдээ нээж байсан тус компани өдгөө есөн салбар дэлгүүртэй, үнэнч үйлчлүүлэгчидтэй, салбартаа танигдсан “монгол брэнд” болж чаджээ. 

29 жил бүтээсэн үнэ цэн

“Танай энэ салбар удахгүй дампуурах байх даа”.

Ойролцоо байршилд нэгэн сүлжээ дэлгүүрийн нээлт сүр дуулиантай болж байх үед “Дүүхээ” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд олон хүн ингэж хэлж байв. Үнэхээр ч худалдан авагчдын урсгал нэг хэсэгтээ татарчээ. Гэвч төд удалгүй худалдан авалт эргэн нэмэгдсэн төдийгүй өнөөх дэлгүүр сүү, хүнсний ногоо зэрэг зарим барааны үнийг “Дүүхээ”-гийн хэмжээнд буулгаж хямдруулсан байна. 

Монгол Улсын дотоодын худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 34.8 их наяд, 2022 онд 48 их наяд, 2023 онд 59.8 их наяд, 2024 онд 67.8 их наяд төгрөгт хүрч, тогтмол өндөр өсөлтийг үзүүлж байна. Тэр дундаа, жижиглэн худалдааны салбарын борлуулалтын орлого нийт орлогын 50-иас дээш хувийг бүрдүүлдэг. Энэхүү өсөлтөд сүлжээ дэлгүүрүүд хувь нэмрээ оруулж байгаа нь тодорхой бөгөөд тус бүрдээ өөрийн гэсэн хэрэглэгчийн бааз суурьтай, нэр хүндтэй болж чаджээ.

“Дүүхээ” компани салбартаа 29 жилийн турш тогтмол үйл ажиллагаа явуулж, “Ард түмний дэлгүүр” нэрийг хэрэглэгчдээсээ авах хүртлээ танигдаж чадсан. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн “Дүүхээ” ямар ч өрсөлдөөнд, зах зээлийн ямар ч өөрчлөлт, сорилтод тэсэж үлдсээр ирсэн нь олон жилийн турш баримталж ирсэн зарчимтай нь холбоотой юм. Энэ талаар тус компанийг үүсгэн байгуулагч П.Балдорж “Энэ хугацаанд үйлчлүүлэгч, ард түмнээ хүндлэх ёстой гэсэн нэг л зарчмыг “Дүүхээ” баримталж ирсэн. Үйлчлүүлэгчдэдээ үнэтэй бараа зарахгүй, аль болох санаанд нь нийцсэн барааг нийлүүлэх ёстой.

Ард түмний дэлгүүр гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн, чанартай барааг аль болох хямд үнээр зарж ирсэнд л оршиж байгаа юм” хэмээн өгүүлэв. 

Түүний онцолсноор хэрэглэгчдийн сэтгэл санааг татаж чадсаны үндсэн дээр олон жилийн турш тууштай урагшилсан нь “Дүүхээ”-ийн амжилтын гол нууц ажээ. Үнэнч хэрэглэгчид нь “Дүүхээ”-гээсээ холдож нүүдэггүй, эсвэл гэр нь хол байсан ч зориод ирдэг, маш олон жил үйлчлүүлдэг гээд үнэхээр л сэтгэлээс нь аргамжаатай болсон байдаг. Энэ талаар тус дэлгүүрийн удирдлага, ажилтнуудаас, ойр тойрныхоо хүмүүсээс ч би цөөнгүй удаа сонсож байлаа. Хэрэг болгоод бусад сүлжээ дэлгүүрт зарагдаж байгаа хэд хэдэн барааны үнийг “Дүүхээ”-тэй харьцуулбал тэднийх үнэхээр 10-20 хувиар хямд байх аж.

A brick building with a digital screen displaying a cityscape. Blue signs with Mongolian script are on the roof and walls. There's a glass doorway at the entrance. The building appears to be a commercial or public center.
1996 онд 3, 4 дүгээр хорооллын эцэст “Дүүхээ” дэлгүүр нээгдэж байв

“Хүнсний бүтээгдэхүүнээс гадна гутал, хувцас, гэр ахуйн төрөл бүрийн барааг хамгийн хямдаар борлуулдаг учраас хэрэглэгчдэд мөнгөө хэмнэх, гэр бүлийнхээ бусад зардалд зориулах боломжийг бид олгодог гэж боддог. Жишээлбэл, манайд 5000 төгрөгөөр зарагдаж байгаа бараа бусад дэлгүүрт 10,000 төгрөгөөр зарагдаж байвал бид үнийг нь нэмж заръя гэж боддоггүй” хэмээн Б.Лхагвасүрэн үнийн бодлогоо тайлбарласан. 

Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг Төв, Архангай зэрэг аймгийн 100 гаруй малчин өрхөөс худалдаж аваад ашиг харалгүй зардаг, дотоодын зарим томоохон үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь борлуулдаг байна. Мөн хүнсний ногоо, махны худалдаандаа ихэд анхаарч агуулахаас шууд борлуулалт хийдэг аж. “Дүүхээ”-гээс бараа авахдаа дуусах хугацааг нь хардаггүй, харин бусад дэлгүүрээс авахдаа хугацааг нь хардаг талаар зарим худалдан авагч нь дурдаж байв. Учир нь “Дүүхээ”-гийн дэлгүүрүүдэд зарагддаг барааны үнэ хямд учраас борлуулалт, эргэц нь хурдан байдаг, тэр хэрээр шинэ бүтээгдэхүүн борлуулдаг аж. Тухайлбал, салбаруудад өглөө ирсэн 1-2 тонн задгай сүү үд дунд гэхэд зарагдаж дуусдаг. “Бид сүүнийхээ үн ийг нэмээд орой болтол заръя гэж огт боддоггүй. Сүүгээ хямд зарснаар хэрэглэгчдэд маань шинэ бүтээгдэхүүн хурдан очих учиртай. Бүтээгдэхүүнийг шинээр нь хүмүүсийн гарт хүргэх нь өнөө цагт их том давуу тал шүү дээ” хэмээн Б.Лхагвасүрэн нэмж хэллээ.

Дэлхийн зарим брэнд, тухайлбал Японы худалдааны том компаниуд байгуулагдсан эхний жилүүддээ ашиггүй ажиллах загварыг сонгодог. Компанид ашиггүй байсан ч байнга хямд үнийг санал болгож тууштай ажиллавал урт хугацаандаа үр дүнгээ өгч, байнгын үйлчлүүлэгчтэй болно гэсэн тактикийг тэд баримталдаг байна. Өөрөөр хэлбэл, эрэлттэй, трэнд бараа бүтээгдэхүүн оруулж ирээд хэд дахин нугалж зарж ашиг олох бус харин урт хугацаанд сэтгэл ханамж өгч, ахин дахин худалдан авалт хийх сэдлийг нь төрүүлэхийг зорьдог аж. “Дүүхээ” компанийн хувьд энэ л жишгээр явсаар зах зээлд байр сууриа олжээ. 

Гэхдээ хямд үнийн бодлого барих амаргүй. Төгрөгийн ханш унах, гадаад дотоод хүчин зүйл, эдийн засгийн хямрал гээд садаа мундахгүй. Уг бодлогоо тууштай баримталж ажиллахын тулд “Дүүхээ” дотоодын болон Хятад, Герман, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсын ханган нийлүүлэгчид, брэндүүдтэй олон жилийн тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлсээр иржээ. Монголын зах зээлд 29 жил борлуулж буй гутлын брэнд ч тэдний харилцагч.

“Зардал өссөн үед ч бид борлуулалтын шимтгэлийн тогтсон хувиа л барьж ажилласаар ирсэн” гэж Б.Лхагвасүрэн онцолсон.     

Түүнчлэн дотоодын нийлүүлэгчидтэй төлбөр тооцоог нь аль болох хурдан хийхийг зорьж ажилладаг учраас “Дүүхээ”-гээр бараагаа заруулах сонирхол аж ахуйн нэгж, хувь хүмүүст их байдаг аж.

“Дүүхээ”-гийн түүх

Нийгэм, эдийн засаг тэр чигтээ донсолж, нэг системээс тэс өөр систем рүү улсаараа шилжиж байсан тогтворгүй цаг үе бол 1990-ээд оны эхэн билээ. Өнөөгийнхөөс огт өөр бизнесийн орчин дөнгөж бүрэлдэн бий болж байсан тэр үед хүн бүр ёстой л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байсныг “Дүүхээ” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Балдорж гуайн амьдралаас харж болно. Дулааны инженер мэргэжил эзэмшиж Өвөрхангай аймгийн Хархорины цахилгаан станцад таван жил ажиллаад байсан залуу боловсон хүчин Комсомолын дээд сургуульд суралцахаар хуучнаар ЗХУ-ыг зорьжээ. Улмаар Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд оюутан залуус хариуцсан ажилтнаар хэсэг хугацаанд ажиллав. 1990 онд түүнийг эх орондоо эргэж ирэхэд сурсан, эзэмшсэн мэргэжлээсээ огт өөр зүйл хийхээс өөр аргагүй нийгэм угтжээ. Ингээд өөрийнх нь өгүүлснээр “Залуучуудын хүмүүжлийн төлөө явдаг хүн байснаа зах зээлд орсноор худалдааны төлөө явж эхэлсэн” байна. 

 

1 of 4
- +
Shoppers browse a well-lit Дүүхээ дэлгүүр, where fresh fruits and vegetables fill the bins. Some wear masks as they carefully select their produce, with sunlight streaming through large windows casting a warm glow on the bustling scene.
People shopping in Дүүхээ дэлгүүр, a market with a wooden ceiling and fluorescent lights illuminating various food displays. Some wear winter clothing like coats and hats. Signs with food images hang from above, and a shopping cart waits in the foreground.
In a bustling Дүүхээ дэлгүүр, shoppers in winter clothing browse aisles brimming with products. As some pick items, others wait at the checkout. Bright lighting and organized shelves enhance the lively atmosphere of this vibrant supermarket scene.
A person in a winter coat stands at the meat counter of Дүүхээ дэлгүүр. Behind the counter, a worker arranges packaged products and yellow containers. Above, a digital menu lists items and prices in Russian, all under the store's bright lighting.

П.Балдорж гуай эхлээд хойд хөршөөс цэмбэн материал, диагональ даавуу оруулж ирж зардаг байв. Дараа нь Японоос комиссын бараа, Германаас цэргийн хувцас авчирч борлуулдаг боллоо. Ингээд багагүй хэмжээний хуримтлалтай болсны дараа “суурин” ажиллахаар шийдвэрлэж, компаниа байгуулснаас хоёр жилийн дараа буюу 1996 онд тухайн үеийн 62 дугаар дэлгүүрийн (одоогийн 3, 4 дүгээр хорооллын эцсийн “Дүүхээ” төв) хувьчлалд оролцож, 10 гаруй хүнтэй өрсөлдсөний эцэст 164 сая төгрөгөөр хувьчилж авчээ. “Дүүхээ” компани эхлээд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Германаас төрөл бүрийн комиссын бараа борлуулдаг болов. Долоо хоногт 40 тоннын хоёр контэйнер дүүрэн бараа оруулж ирэхэд тэр дороо зарагдаж дуусдаг байсан аж. Төдөлгүй комиссын барааны гүйлгээ муудаж эхэлсэн учир хүнсний бүтээгдэхүүн, махны борлуулалтаар үйл ажиллагаагаа өргөжүүлснээр өнөөгийн “Дүүхээ” дэлгүүрийн өнгө төрх бий болж эхэлжээ. Эхнэр Б.Энхбаяр нь худалдааны салбарт олон жил ажилласан туршлагатай байсан нь ч “хань” болсон байна.

П.Балдорж гуай компанийнхаа түүхэн замналыг товч дүгнэж хэлэхдээ “Компани маань улсдаа олон тэрбум төгрөгийн татвар төлж, тогтмол ашигтай ажиллаж ирсэн. Элдэв янзын хэрэг төвөгт орооцолдож байсангүй. Ерөнхийдөө овойж оцойтол их ашиг олоогүй, үүнийхээ зэрэгцээ бүр муудаагүй, жигд ажиллаж байна. Энэ л их чухал гэж боддог” хэмээн онцолсон.

Өөрөөр хэлбэл, түүний хэлсэнчлэн яарахгүй, ихийг хүсэхгүй, шунахгүйгээр бага багаар, алхам алхмаар урагшилсаар ирсэн нь “Дүүхээ” компанийн түүхийн гол онцлог юм.

Монгол Улсад худалдааны салбар хурдацтай хөгжиж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна бараг хүн бүр ямар нэг төрлийн худалдаа, наймаа хийдэг болсон нь үүний нэг жишээ биз ээ. Энэ талаар тэрбээр “Арилжаа наймаа бол муухай зүйл биш. Хүнд сайн сайхан зүйл ихийг өгдөг салбар. Гэхдээ худалдаагаар хуримтлал үүсгээд дараа нь түүнийгээ ашиглаж үйлдвэрлэл явуулж, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон болох ёстой. Манай улс одоо тэр үе дээрээ ирээд байна. Хэрэв би залуу байсан бол арьс шир, ноосны чиглэлийн үйлдвэр байгуулж, цэмбэ нэхэх сэн” хэмээн өгүүлсэн.

“Дүүхээ” компани 20 гаруй жилийн өмнө “Харз” усны үйлдвэрээ байгуулж, “Согоот” амралтын газрыг ажиллуулж эхэлсэн. Харин 2019 оноос барилгын салбарт хөл тавьж, анх 56 айлын орон сууц барьсан бол одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо буюу Ботаникийн эцэст 360 айлын хоёр блок “Asahi Residence” орон сууцыг ашиглалтад оруулах гэж байна. Хэрэглэгч, худалдан авагчдадаа ээлтэй байдаг “Дүүхээ”-гийн зарчмуудаа ч тэд энэхүү барилгын төсөлдөө шингээж, ойр хавьд нь нар хаах барилгагүй, худалдаа, үйлчилгээний төвүүд болон төв замтай ойрхон, чанартай байх зэрэг давуу талыг бий болгожээ. “Насан туршдаа амьдрах байр учраас хүмүүсийг гомдоохоор юм бүү бариарай, та нарт үргэлж баярлаж байхаар чанартай орон сууц бариарай. Ашгаас илүү хүний сэтгэлийг бодох ёстой шүү гэж аав захисан” хэмээн Б.Лхагвасүрэн өгүүлсэн нь дээрхийг батална. 

Ард түмний санаа сэтгэлийг өөртөө татаж байх нь “Дүүхээ”-гийн гол зорилго юм. Энэхүү зорилгоо тэд одоо ч хадгалсаар явна.

bookzone.mn
Тагууд: дүүхээхудалдаахудалдаа үйлчилгээ

Санал болгох:

БНХАУ-н ЛИАОНИН МУЖИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН -2024
БНХАУ-н Лиаонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024
БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН – 2024 оны 8-р сарын 23-25-ны өдрүүдэд болох Хятад-Монголын Экспо 2024 үзэсгэлэнгийн сурталчилгааны сурталчилгаа. Монгол, Хятад хэл дээрх бичвэр, хотын дүр төрх, эрч хүчтэй гэрлийн судалтай. - Business.MN
БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН – 2024
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00