BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man stands next to a green tractor on a field. The image features text in Mongolian with the words "Business" and "2025.2 CAP" displayed prominently. The background has a gradient from green to dark blue.

Бизнесийн шинэ экосистемүүд хөгжинө

ХААН Банкнаас ЖДБ эрхлэгчдэдээ зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цахим товхимлыг сар тутам хүргэж байна.

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-03-10
  Бизнесийн эргэн тойронд
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн цаг агаар

Collage of four images: 1. A building with columns and warm lighting at dusk. 2. Close-up of train wheels. 3. Mongolian Stock Exchange sign with emblem. 4. Cityscape with buildings and mountains in the distance.💰Төсөв: 2023 онд 7.4 хувьтай гарч байсан Монголын эдийн засаг 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 хувиар өссөн нь Монголбанк, Сангийн яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны алиных нь ч таамагт хүрсэнгүй. 2023 оны өсөлтийн гол хөдөлгөх хүч болсон нүүрсний экспортын тухайд 2025 он гарснаас хойш нүүрсний үнэ 44 хувиар унаснаас гадна биржээр борлуулах нүүрсний хэмжээ буурч байна. Үүнтэй холбоотой төсөв тодотгох асуудал одоогоор гарахгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдээд байгаа.

Төсвийн тэлэлт, улирлын шинж чанартай худалдан авалт, импортын хэмжээ эрчимтэй нэмэгдсэнээр инфляц улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан. Цагаан сарын идэвхтэй худалдан авалтын дараа хоёр оронтой тоо руу орох магадлал өндөр байна. Энэ тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогын хүүг ирэх сард өсгөх үү, үгүй юү гэдгийг анхааралдаа авахаас өөр аргагүй болно.

Green banner with white text in Mongolian, advertising Business FM. The text includes a mention of XacBank. The Business FM logo appears on the right, and a message encourages reading now.🛳Гадаад худалдаа: Үүнтэй хавсраад гадаад худалдааны тэнцлийн ашиг буурч, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар, экспорт 19.5 хувиар, тэнцэл 86.1 хувиар тус тус буурсан бол импорт 4.1 хувиар өсжээ.

💼Татвар: Эдийн засаг, бизнесийн орчин өөрчлөгдөхийн хэрээр татварын багц хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд 12 төрлийн татварын асуудлаар 700 гаруй санал ирснийг МҮХАҮТ-аас багцлан 170 гаруй санал болгож, УИХ-ын ажлын хэсэг, Сангийн яам, ТЕГ-т хүргүүлжээ.

Аж ахуйн нэгж байгууллагууд татварын системд дараах өөрчлөлт оруулах саналыг голчлон ирүүлжээ:

📢НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах,

📢Татварын ногдол орлогыг мөнгөн суурьт шилжүүлэх,

📢ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг цуцлах эсвэл босгыг өндөрлөх,

📢Хялбаршуулсан горимд хамрагдах босго 50 сая байгааг 400 сая болгох,

📢Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ суутгахыг болих,

📢Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасдаг болох гэх мэт…

Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, ирэх 5-р сарын 10-наас өмнө УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, МҮХАҮТ

Старт ап-уудад зориулсан зөвлөмж

A Viking helmet with two horns, each adorned with stacks of banknotes in various currencies, set against a light blue background. The image symbolizes wealth or financial conquest.

Скандинав нөү хау

Lego, Novo Nordisk зэрэг Европын топуудын өлгий болсон Скандинавын орнууд Дани, Финланд, Норвеги, Шведэд нээлттэй хувьцаат компани болсон санхүүгийн бус чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн хувьцааны өгөөж нь сүүлийн 10 жилд Европын дунджаас өндөр байна. Үүний гол нууц нь юу вэ?

1. Скандинавын бизнесмэнүүд викинг өвөг дээдэс шигээ байлдан дагуулж чаддаг. Скандинавын хамгийн үнэ цэнтэй 10 компанийн дотоодоос төвлөрүүлсэн орлогын медиан хэмжээ нь хоёр хувь, олон улсаас олсон орлого 12 хувь байгаа нь Европын ижил төстэй компаниудтай харьцуулахад 12 хувь, Америкаас 46 хувиар илүү байна.

2. Скандинавын компаниуд технологийг маш хурдан өөриймшүүлж, шинээр сэтгэж чаддаг. Жишээ нь, Lego компанийг үүсгэн байгуулагч Дэлхийн II дайны дараа хуванцрыг хэвд оруулдаг цоо шинэ машиныг туршиж үзсэнээр энэ бизнес эхэлсэн. Скандинавчууд технологи шүтдэгийг стартапуудынх нь үзүүлэлтээс харж болно. Шведийн нийслэл Стокхольм нь Европын хотуудаас жижигхэн ч том венчюр хөрөнгө оруулалт татдаг.

3. Засгийн газрын бодлого. Скандинавын орнуудын хувь хүний орлогын өндөр татвар нь нийгмийн хамгааллын чиглэлийн өгөөмөр бодлого хэрэгжүүлэхэд нөлөөлдөг бол аж ахуйн нэгжийн татвар нь Америктай ижил түвшинд байдаг.

4. Тэвчээртэй хувьцаа эзэмшигчид. Скандинавын том компаниудын 75 хувь нь олон жилийн туршид цөөн эздийн өмчлөлд байдаг. Maersk, Lego компаниудыг өдгөө ч үүсгэн байгуулагч Мөллер, Кристиансений гэр бүл эзэмшсээр байгаа төдийгүй өдөр тутмын үйл ажиллагааг нь мэргэшсэн менежерүүд удирддаг.

bookzone.mn

🔗 Дэлгэрэнгүй унших…

Өсөлтийн түүх

A woman in traditional attire sits at a table with food and a thermos. Behind her are decorative woven panels with patterns. Artworks hang on the walls, and a mannequin wearing a traditional outfit stands to the right.Үе дамжсан уран шаглаа

🌱🌱🌱 Монголын үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг өвлөн, хойч үедээ залгамжлуулах үйл хэрэгт амьдралынхаа 33 жилийг зориулсаар ирсэн соёлын биет бус өв тээгч С.Ганцэцэг дөрөв дэх үеийн уран хатгамалч юм.

Тэрбээр зүү ороох, загасан нуруу хатгамал, зоос ширээний сүлжмэл зэрэг уран шаглааны олон төрлийг залуу үеийнхэнд зааж сурган, үнэт өвийг хамгаалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг үргэлжлүүлж буй. Өдгөө С.Ганцэцэг Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны тэргүүн, Хүүхдийн урлан бүтээх төвд багшаар ажиллан өөр шигээ өв соёл тээгч болсон  уран гартай олон арван шавь бэлтгээд байна.

Цаашдаа С.Ганцэцэг уг холбооны тэргүүний хувиар үйл ажиллагаагаа өргөжүүлж 21 аймаг, есөн дүүрэгт салбар нэгжээ байгуулах стратеги боловсруулжээ. Уг зорилгынхоо хүрээнд одоогоор найман аймагт салбараа байгуулж амжсан бөгөөд цаашлаад олон улсад гарахаар төлөвлөн, урлаг соёлыг дэмжигч ХААН Банктай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр урт хугацаанд хамтран ажиллаж, Монголын үндэсний уран хатгамлын ховор бүтээлүүдээ дэлхийд таниулан өсөлтийн түүх бүтээх зорилго өвөрлөн ажиллаж байна.

🔗Дэлгэрэнгүй унших…

Өсөлтөд хөтөлье

A view of Earth from space with a digital network overlay, featuring interconnected glowing nodes and lines. The planet is illuminated by sunlight, showing continents and oceans beneath a starry black sky.

Бизнесийн шинэ экосистемүүд хөгжинө

💡PwC компанийн явуулсан 2025 Global CEO Survey судалгааны голлох үр дүнгээс сонирхуулъя. Тус судалгаанд онцолсноор хиймэл оюуны нөлөөгөөр бизнесийн бараг бүх салбар өөрчлөгдөхөөс аргагүй болж буйгаа хүлээн зөвшөөрөөд байна.

Судалгаанд оролцсон нийт Гүйцэтгэх захирлуудын 49 хувь нь GenAI (Generative AI) нэг жил хүрэхгүй хугацаанд ашигт ажиллагаанд нь эергээр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ хиймэл оюуны нөлөөгөөр ажилтны тоо буурах биш, харин ч хөдөлмөрийн бүтээмжээс гадна цоо шинэ боломж, ур чадварыг үүсгэж буй учраас ажилтны тоо нэмэгдэнэ гэж захирлууд үзэж байгаа юм байна. Нийтдээ хиймэл оюунд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 онд 235 тэрбум ам.доллар байсан бол 2028 онд 630 тэрбум болж өсөх хүлээлттэй байна.

📝Мөн дэлхийн 18 мянга гаруй компанийн дунд PwC Netherland-ын явуулсан судалгаанаас үзэхэд өөрийгөө шинэчилж, дахин нээж чадсан бизнесүүд л амжилтад хүрэх магадлалтай аж. Учир нь бизнес моделио өөрчлөх ажлыг тууштай хийсэн компаниуд сүүлийн 15 жилд бүтээмжээ 8.5 хувь нэмж чадсан байна. Цаашдаа бизнесийн шинэ экосистемүүд бий болж, салбар хоорондын хил хязгаар бүдгэрч, ханган нийлүүлэгч, хэрэглэгчдийн аль алиных нь харилцан хамаарлыг улам бүр нэмэхээр байна.

🔗 Дэлгэрэнгүй унших…

Та мэдэх үү?

A laptop, coffee cup, plant, and notebook are arranged on a white desk. Text in Mongolian is in the center, with a green heading and brown subheading.

Жижиг компаниуд жижиг байхдаа голдуу нэг нягтлантай, томрохын хэрээр нягтлангийн тоогоо нэмээд, тодорхой хугацааны дараа ерөнхий нягтлан болдог жишиг бий.

Нягтлан бодогч хүн голдуу өнгөрсөн цагт бий болсон тоон мэдээлэл дээр суурилж бүртгэл, тайлагнал хийдэг. Харин тэрхүү мэдээлэлд бизнес ашигтай, алдагдалтай эсэхэд дүн шинжилгээ хийж байвал тэр нь санхүүгийн шинжээч болно, үнэ өртөг тооцоод эхэлбэл эдийн засагчийн ажил гэсэн үг. Харин санхүү хариуцсан захирал бол төсөвт төлөвлөгөө гаргана, татвар болон санхүүгийн эрсдэлээ удирдана гэх мэт олон чухал ажил дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, байгууллагын санхүүгийн албанд хэд хэдэн дүр, үүрэг роль байдаг.

Тиймээс санхүү дээрээ ганцхан ажиллуулаад л байвал тэр нь эрсдэлтэй гэсэн үг. Бүртгэл, тайлан, татварын асуудлаа нэг нягтлан дээр овоолж болохгүй гэсэн үг. Хэрэв сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуу нягтланд бүх санхүүгийн асуудлаа хариуцуулах нь ахадсан хэрэг болно, ачаалал нь хэтэрнэ, тэр хэрээр төрөл бүрийн зөрчил гарах магадлал өндөр болно.

Эх сурвалж: Татварын мэргэшсэн зөвлөх Б.Мөнхчимэг

🔗 Дэлгэрэнгүй сонсох…

Таны бизнест хэрэгтэй банкны үйлчилгээ

A man stands next to a green tractor in a plowed field. The sky is slightly cloudy. The text on the image is in Mongolian, featuring a bank logo and mentions business loans.Бизнест тань хүч нэмэх таатай нөхцөлтэй зээлүүдийг санал болгож байна

Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесүүдэд хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтэхийг уриалдаг ХААН Банк бизнесийн зээлийн нөхцөлөө сайжруулж, илүү таатай боломжуудыг санал болгож байна. Бизнесийн зээлийн барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулж, голлох зээлүүдийн хэмжээг нэмэгдүүлснээр бизнес эрхлэгчид санхүүжилтээ илүү уян хатан, шуурхай авах боломжтой боллоо.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын зээлийн урьдчилгаа төлбөр 30% байсан нь 20% болж буурсан бол Үл хөдлөх барьцаалсан зээлийн дээд хэмжээ 150 сая төгрөг, Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн дээд хэмжээ 1.0 тэрбум төгрөг болж тус тус нэмэгдлээ.

Бизнесийн зээлийн төрлүүд:

🌱Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зээл

🌱Бизнесийн ногоон зээл

🌱Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээл

🌱Факторинг үйлчилгээ

🌱Эргэлтийн хөрөнгийн зээл

🌱Хөрөнгө оруулалтын зээл

🌱Бизнесийн онлайн зээл

🌱ПОС-ын орлого барьцаалсан цахим зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл авах зааварчилгаа

🔗 Дэлгэрэнгүй унших…

Хэзээ, хаана, юу?

A group of people in a conference room are looking at documents spread on the table. A woman stands in front of a screen displaying a presentation. Text reads: "Хамтын өсөлт-2025" and "Бичил болон жижиг бизнесийг дэмжих сургалт зарлалаа.Бичил болон жижиг бизнес эрхлэгч та бизнесээ өсгөхөөр зорьж байна уу?

Тэгвэл та ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академийн ХАМТЫН ӨСӨЛТ сургалтад хамрагдан хувийн бизнестээ ахиц гаргаж, зардлаа бууруулан, ашиг орлогоо нэмэгдүүлээрэй.

“Хамтын өсөлт – 2025” цогц сургалт нь:

✅ Мэргэшсэн зөвлөх багштай.

✅ Бизнес эрхлэгчдэд бодит мэдлэг, цогц ур чадвар олгоно.

✅ Ажлын байрнаасаа онлайнаар хамрагдах боломжтой.

✅ Үнэ төлбөргүй.

Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан энэхүү сургалтад 2025.03.06-ны дотор бүртгүүлээрэй.

🔗 Бүртгүүлэх линк: https://survey.zohopublic.com/zs/ACC4VN


“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр – 2025” сургалт зарлалаа

Бизнес эрхлэгч эмэгтэй та үйл ажиллагааны чанар, үр ашгаа нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна уу? Тэгвэл таныг “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” хөтөлбөрт хамрагдан хүрээллээ тэлж, багаа үлгэрлэн манлайлахыг урьж байна.

Та сургалтаар дараах мэдлэг чадварт суралцана:

✅ Ажил, амьдралын тэнцвэрт цагийн менежмент

✅ Бизнесийн салбарын манлайлал, өрсөлдөх чадамж

✅ Хувь хүний хөгжил болон бизнес эрхлэх ур чадвар

✅ Ашигт ажиллагаагаа сайжруулах мэдлэг чадвар

🔗Бүртгүүлэх линк: https://survey.zohopublic.com/zs/hIB6nu

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

 

Тагууд: бизнесийн эргэн тойронджижиг дунд бизнесХААН Банк

Санал болгох:

A man in a suit sits at a desk in an office with shelves behind him. Mongolian text reads "Бизнесийн эргэн тойронд" and other details, with a green "2025.5 сар" label and a Business logo in the top left.
Эдийн засгийн сорилтыг ухаалгаар ашиглах нь №30 (Бизнесийн эргэн тойронд)
A man in glasses speaks into a microphone at a podium with the ХААН БАНК (Khan Bank) logo during an SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго, standing before a screen displaying text in Mongolian.
SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00