BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Оёдлын салбарыг тэтгэгч хүч

“Тансаг тууз” компанийн захирал М.Анхжаргал

Оёдлын салбарыг тэтгэгч хүч

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-03-17
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Хувцас дизайн, оёдол, гоёл чимэглэлийн бүтээлд зайлшгүй шаардлагатай оёдлын бөс бараа, туслах материалын худалдаа эрхэлж буй “Тансаг тууз” компани 20 гаруй жилийн түүхтэй. Хэн ч анзаардаггүй боловч хувцас загварын бүтээлийг амилуулах шидтэй уг бизнесийн урт хугацаанд тогтвортой оршин тогтнож буй нууцыг тайлахаар зорилоо. 

Үл анзаарагдах хөдөлгүүр 

Тэртээх 1996 онд Д.Мөнхжаргал, С.Одонхүү нар нэг уут дүүрэн бараагаар “Тансаг тууз” хэмээх оёдлын туслах материалын худалдааг Дэнжийн мянгын захын жижиг лангуунаас эхлүүлсэн түүхтэй. Уг бизнесийн санаа нь жижигхэн хүүхдийн бойтгоос эхлэлтэй. Учир нь тэд бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл тул амьдралын төлөө уйгагүй зүтгэж, Д.Мөнхжаргал ганзагын наймаанд явж, харин гэргий С.Одонхүү бойтог нэхэж, зах дээр борлуулдаг байжээ. 

Тухайн үед С.Одонхүү бойтогныхоо уяаны үзүүрт чамин чимэглэл зүүж өгснөөр бусад энгийн бойтогтой харьцуулахад хүмүүс илүү сонирхон худалдан авсаар байв. Үүнийг ажигласны үндсэн дээр жижиг аксессуар хувцсанд амь оруулдгийг ойлгож, оёдлын туслах материалын худалдааг тэд  хамтдаа  эхлүүлсэн аж.

“Тансаг тууз” компани Монголын анхны оёдлын бөс бараа, туслах материалын цогц дэлгүүрийг нээж, энэ салбартаа анхдагч болжээ. 

Бизнесийнхээ эхний жилүүдэд Дэнжийн мянга, дараа нь Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэн ажиллаж байгаад удалгүй Монголын анхны оёдлын бөс бараа,туслах материалын дэлгүүрийг нээжээ. Цаашлаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх явцдаа оёдлын бүх төрлийн хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн цогц дэлгүүр болгон хөгжүүлснээр энэ салбартаа анхдагч болжээ.

Тухайлбал, Гоёл чимэглэлээс эхлээд олон төрлийн чанартай даавуу, торго, эмжээр, утас, зүү, хувцасны цахилгаан, товч гэх мэт хувцас бүтэхэд зайлшгүй шаардлагатай хамгийн жижиг бүхнийг өргөн сонголттойгоор худалдаалдгаараа бусдаас эрс ялгаатай. Мөн  “Тансаг тууз” дэлгүүр нь үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчин бүрдүүлээд зогсохгүй, зах худалдааны төвийн үнээр чанартай бүтээгдэхүүн санал болгодог.

“Манай үйлчлүүлэгчид ямар нэг бүтээл урлаж буй учраас шаардлагатай бүхнийг нэгийг ч орхигдуулалгүй цогцоор нь хүргэхийг зорьдог. Товч л гэхэд 1000 төрлийн сонголттой бий” хэмээн  М.Анхжаргал онцолсон юм.

 

1 of 3
- +
The image shows a building facade with large glass windows. Two illuminated signs are displayed, featuring text in a non-Latin script. Reflections of trees and the sky can be seen in the windows.
A store aisle with shelves filled with a variety of colorful drinks in cans, arranged by color. The shelves extend down the aisle, and there are visible sections of floor tiles and the ceiling.
Close-up of an orange spool of thread with a blue label on a store shelf, surrounded by other colorful spools. The background shows a blurred aisle with a person walking in the distance.

 Өдгөө “Тансаг тууз” компани хоёр салбар дэлгүүртэй бөгөөд 20 орчим ажилтантай болж өргөжжээ. Мөн “Говь”, “Монгол хатгамал” компани болон “Ивээл”, “Ялгуун”, “Мишель-Амазонка”, “Ариунаа Сури” тэргүүтэй Монголын 150 орчим үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж, туслах материал нийлүүлж байна.

 Үүний зэрэгцээ Дэнжийн мянгын захын лангуунд байрлаж байхад нь үйлчлүүлж байсан хэрэглэгчид өнөөг хүртэл эднийхээр тогтвортой үйлчлүүлсээр байгааг М.Анхжаргал хэлж байлаа. Учир нь “Тансаг тууз” компани хэрэглэгч төвтэй үйлчилгээний стратегийг баримтлан ажилладаг. Тодруулбал, тус компанийн хамт олон хэрэглэгч бүрийнхээ гомдол, санал хүсэлтийг нээлттэй сонсож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээн ямагт сайжруулсаар байдагт гол “нууц” оршдог ажээ. Үр дүнд нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар хэрэглэгчийн хүлээлтээс давж, насан туршийн үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгож чадсан байна. Тиймээс тус компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ямар ч зар сурталчилгаанд мөнгө зарцуулалгүй зах зээлээ органикаар тэлсээр ирсэн юм. 

“Тансаг тууз” компани “Говь”, “Монгол хатгамал”, “Ивээл”, “Ялгуун”, “Мишель Амазонка” тэргүүтэй 150 орчим үндэсний үйлдвэрлэгчид туслах материал нийлүүлдэг. 

Түүнчлэн “Тансаг Тууз” компани  Oeko-Tex Standard-100 сертификаттай (дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүний биед аюулгүйг батлах стандарт) Хятадын үйлдвэртэй хамтран ажиллаж, оёдлын утаснуудаа өөрийн брэнд нэр болох “Тансаг Тууз” нэрээр зах зээлд нийлүүлдэг. Мөн уг компани зөвхөн урд хөрш гэлтгүй БНСУ-аас ч сайн чанарын  материалуудыг сонгодог. 

Тус компанийн худалдааны бизнес зөвхөн оёдлын бөс бараа,туслах материал борлуулах тухай бус харин хувцас загварын үйлдвэрлэлд дизайныг сайжруулахад чухал нөлөөтэй үл анзаарагдах хүчирхэг хөдөлгүүр болсоор байна.  

Үе дамжсан бизнес эрхлэгч

Олон жилийн турш тогтвортой ажиллаж буй “Тансаг тууз” худалдааны байгууллагын захирлын залгамж халааг М.Анхжаргал 2024 онд өвлөн авчээ. Тэрбээр хүүхэд наснаасаа л уг компанийн бизнесийн үйл ажиллагаанд ээж, аавдаа туслан гар бие оролцож, туршлага хуримтлуулсны үндсэн дээр “Тансаг тууз” компанийг цаашид үргэлжлүүлэх дараагийн үе болсон юм. 

М.Анхжаргалын хувьд уг бизнесийг өвлөн авахаас өмнө “Урлахуй” хэмээх гар урлалын  дэлгүүрийг 2012 онд нээж, бие даан амжилттай ажиллуулж байсан туршлагатай. Тус дэлгүүр нь бүтээгдэхүүнийхээ эсгүүрийг үйлдвэрийн аргаар хийдгээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр гар урлалын салбараас огт өөр мэргэжил эзэмшсэн буюу Хятад улсын Бээжин хотын Зам Харилцааны Их Сургуульд тээвэр ложистикийн  мэргэжлээр суралцан төгсжээ. Гэсэн ч багаасаа гар урлалын жижиг чамин зүйлсэд дурлаж ирсэн нь М.Анхжаргалыг гар  урлалын бизнесээ эхлүүлэх шалтгаан болжээ. 

“Тансаг тууз” дэлгүүр үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчин бүрдүүлээд зогсохгүй, зах худалдааны төвийн үнээр чанартай бүтээгдэхүүн санал болгодог.

Харин саяхнаас М.Анхжаргал аав, ээжийнхээ эхлүүлсэн “Тансаг тууз” компанийн үйл ажиллагааг хариуцаж, компаниа өргөжүүлэн, хөгжлийн шинэ шатанд гаргахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Урлахуй” дэлгүүрээ “Тансаг тууз” компанийн нэгж болгон бүтцийн өөрчлөлт хийж, амжилттай удирдаж байгаа юм.  М.Анхжаргал компанийнхаа удирдлагаар ажиллах болсон цагаас эхлэн байгууллагадаа эрч нэмэхийн тулд бүх ажилтнаа нэгэн зүгт харж, илүү хол алхаж, далайцтай хөдлөх алсын харааг боловсруулсан байна.  

Цаашлаад “Тансаг тууз” компанийн хамт олон Монголдоо анхдагч оёдлын бөс бараа,  туслах материалын сүлжээ дэлгүүрийг үүсгэж, орон нутагт салбар дэлгүүрээ байгуулахаар зорин ажиллаж байна.

Бүтээлч сэдлийн “Урлахуй”

“Урлахуй” брэнд нь бага насны хүүхдийн сэтгэн бодох, ярих чадварт эергээр нөлөөлөх төрөл бүрийн үлгэрийн ном, хормогчин театр, үсэглэлийн баярын малгай, номын богц, үлгэрийн баатрын дүрүүд гэх зэрэг бүтээгдэхүүнийг эсгийнцэрээр амилуулдаг.

Эсгийнцэрээр бүтээсэн өхөөрдөм, дэгжин бүтээлүүдээр хүүхэд тоглонгоо суралцах боломжтой. Уг бүтээлүүд нь зөвхөн тоглоомоор хязгаарлагдахгүй, сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш нарын хичээлийн хөтөлбөрт ашиглах хэрэглэгдэхүүн болдог байна. Иймээс тус дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг багш нар эзэлдэг аж. Ийнхүү 13 жилийн турш тогтвортойгоор хөгжиж буй “Урлахуй” дэлгүүр өдгөө хоёр салбартай бөгөөд 180 орчим   м.кв бүхий өөрийн гэсэн үйлдвэртэй болж чаджээ.

 

1 of 3
- +
Colorful felt squares with Mongolian text and numbers are displayed. Each square has a unique border design. The center square reads "ЭВТЭЙ 4 АМЬТАН" and is surrounded by squares labeled with numbers and animal names.
A colorful display featuring two rectangular items with decorative borders. The top item is blue with orange letters, and the bottom item is orange with pink and blue letters and small decorative elements.
A circular felt board divided into six colorful sections depicting various scenes: Santa with a tree, a yurt, a house with Cyrillic text, sheep under the sun, a forest with fish, and sweets. Numbers 1 to 12 border the circle.

“Урлахуй” брэнд нь бага насны хүүхдийн сэтгэн бодох, ярих чадварт эерэг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг эсгийнцэрээр урлаж байна. 

Мөн тус хамт олон хэрэглэгчдийн сонирхлыг татдаг DIY (өөрөө урлах бүтээл)-ийн бэлдцүүдийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, жижиг цүнх, танин мэдэхүйн тоглоом, гарын булчин хөгжүүлэх оёдлын бүтээлүүдийг масс үйлдвэрлэлд нийцүүлэн илүү шинэлэг, хүртээмжтэй хэлбэрээр санал болгохоор зорьж буй.

Ийнхүү “Тансаг тууз” компани үндсэн хоёр чиглэл бүхий бизнесийн үйл ажиллагаагаа бүтээх, урлах хүсэлтэй хүн бүхэнд урам зориг өгч, тогтвортой өргөжин тэлсээр байна.

bookzone.mn
Тагууд: дизайнхудалдааны бизнес

Санал болгох:

Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ
Монгол дизайнерын бүтээл World Brand Design Society Awards-аас Silver цол хүртлээ
Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин
Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00