BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Illustration of two figures with orange ties struggling to carry a large box labeled "Татвар" up a steep incline, symbolizing the burden of taxes.

Татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх процесс бизнесийг туйлдуулдаг

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-03-26
  Онцлох, Подкаст, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Улсын төсөв дэх татварын орлого урьд хожид байгаагүйгээр өссөн ч, бизнесүүд хоног хугацаа өнгөрөх тусам эргэлтийн хөрөнгөний гачигдалд орж, татварын өрөндөө “дүлийрч” амьсгалах хүчилтөрөгч нь улам багасаж, энэ хооронд банкны зээлийн хүү, урсгал зардал нь яг л тоолуурын заалт шиг гүйсээр байна. 

2022 оны есдүгээр сарын байдлаар 27 300 гаруй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулснаас 23200 гаруй буюу 83 хувьд нь акт тогтоогдсон. Ингэснээр нийт 34,7 их наяд төгрөгийн татварын зөрчилд нь 2,5 их наяд төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл чөтгөрийн тойрог улам чангарсаар байх нь. Шинэ оны босгон дээр Ерөнхий сайд татварын багц хуулийг шинэчлэх талаар үг унагасны дагуу хуулийн төслийн ажил эхэлсэн. Гэвч татварын асуудал ухаад баршгүй их. 

Нэгт

  • Татварын алба процессоо хялбар, ойлгомжтой болгож, өөрсдөө түүнийг хэрэгжүүлэх чадамжтай болоогүй тохиолдолд маш сайн хууль гарсан ч автоматаар өргөс авсан юм шиг асуудал шийдэгдэхгүй.

Хоёрт

  • Өнөөгийн НӨАТ-ын тогтолцоо нь ААН-үүдийг аргагүйн эрхэнд татварын өрөнд унах, зарим хэсэг нь орлогоо нууж далд эдийн засгийн хэлбэрт шилжихэд түлхэж байна.

Гуравт

  • Зарим нөхцөлд эрсдэлтэй татвар төлөгч болох нөхцөл рүү татварын хууль тогтоомж өөрөө түлхээд байна. Тодруулбал, зарим бизнес олон тохиолдолд мэдэхгүйгээсээ болж татварын зардлаа хэмнэхийн тулд анхнаасаа гааль дээр НӨАТ төлж татварын харилцаанд ороогүй, ороогүй учраас баримт шивдэггүй газраас худалдан авалт хийсэн үедээ түүнийгээ зардал болгож бүртгэх үүднээс баримт зарах, хий бичилт хийх тохиолдол нийтлэг. Гэвч ийм сонголтын үр дагавар 1-2 жилийн дараа илэрдэг. Тодруулбал, хий бичилт хийдэг компанитай хамтарч баримт авснаар Татварын алба танайхыг эрсдэлтэй татвар төлөгч гэж үздэг болно. Учир нь хий бичилт хийдэг тэр компанийг холбогдох төрийн байгууллагууд шалгаад эхэлчихсэн, акт тавьчихсан байх магадлал өндөр.

Өнөөдөр манай татварын тогтолцоонд нийт 200 гаруй хөнгөлөлт, чөлөөлөлт байгаагаас 49 нь зөвхөн НӨАТ-тай холбоотой. Энэхүү 200 гаруй хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдэлтэй бэрхшээл геометр прогрессоор өсөх эрсдэлтэй бөгөөд бизнесийн бодит амьдрал дунд ороод ирэхээр эдгээр чөлөөлөлт, хөнгөлөлтийг эдлэхийн тулд “дээс томж найзыгаа аврахтай адил” процессыг дамжих шаардлагатай болж буй олон жишээг харж болно. Татварын асуудлаар үгээ хэлэх бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа ч бодлого хэрэгжилт дээрээ шийдэлгүй, улам чангарах юм бол Монголын бизнесийн орчинд утаа улам өтгөрөх нь гарцаагүй. Энэ мэт тулгамдсан асуудлуудыг Business.mn подкастын FinTalk цувралын 306 дугаар–т татварын мэргэшсэн зөвлөхүүд дэлгэрэнгүй хөндсөн байна. Уншигч та подкастыг ЭНД дарж үзээрэй. 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: подкасттатвартатварын бодлого

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00