Шинэ орчин хүнд шинэ урам зориг, шинэ мөрөөдөл, шинэ орон зайг бий болгодог. Амьдарч буй гэрээ, ажиллаж буй оффисоо, өрөө танхимаа одоогийнхоос тэс өөр, яг л таны хүссэн интерьер дизайнтай, бүр орчин үеийн тренд хийцлэл бүхий тавилгатай болсон байна гээд төсөөлөөд үз дээ. Тийм ээ, гоё байгаа биз? Таны хүсэж буй энэ орон зай БОДИТ болох бүрэн боломжтой.
Та The Space Furniture-ийн шинэ шоурүүмд хүрэлцэн ирснээр энэ цаг үед дэлхий ямар чиг хандлагаар дотоод орчноо тохижуулж байна, яг л тийм тохижилтыг, тийм тавилгыг хийлгэх боломжтой. Хамгийн гол нь тавилгын материалууд нь олон улсын чанарын өндөр шаардлагуудыг бүрэн биелүүлсэн, хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө, мөн байгаль дэлхийд ээлтэй технологиор тусгайлан үйлдвэрлэгдсэн нь онцгой. Дэлхийд тэргүүлэгч брэндийн хавтан, бусад материалуудаар тавилгаа үйлдвэрлэж байна.
The Space furniture-ийн хамт олон шинэ тренд, чиг хандлагыг судлахаар жил бүр томоохон үзэсгэлэнгүүдэд оролцохоос гадна дэлхийн чансаа бүхий үйлдвэрүүдэд сурч мэргэшин, үйл ажиллагаандаа шинэ сурсан туршлагаа нэвтрүүлдэг уламжлалтай. Ингэж байж монгол хүний хэрэглээ, зан төлөв, хөдөлгөөний эрх чөлөө, амьдралын хэв маягт нийцсэн орон зайн шинэ төлөвлөлтийг зохиож, өндөр зэрэглэлийн загвар дизайн бүхий чанартай тавилга бүтээдэг байна.
Та яг одоо гэр, ажлын байрныхаа тавилгыг сонгох гэж байгаа бол The Space furniture-ээс цөөн хэдэн зөвлөмж өгье.
- Тавилга бол агуулах сав биш, таны сэтгэл зүйд дулаан мэдрэмж өгч, тав тух мэдрүүлэхээс гадна бүтээмжийг дээшлүүлсэн, хэрэглээнд нийцсэн дизайнтай байх ёстой.
- Бид гадаад орчны бохирдлыг ихээхэн анхаардаг ч дотор орчинд амьралынхаа цаг хугацааны 80%-ийг өнгөрүүлдэг шүү дээ. Иймээс эргэн тойрон хүрээлэх тавилга бидний эрүүл мэнд, бие махбодод эерэг нөлөөтэй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн шаардлага хангах эсэх нь тодорхойгүй импортын тавилгаас татгалзаж, тавилгын материалд маш сайн анхаарч сонголтоо хийгээрэй.
- Амархан эвдэрдэг хэврэг тавилгад мөнгөө үрэлгүй, мэргэжлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн, тоноглол сайтай, чанартай хийцлэлтэй тавилга хийлгэчихвэл урт удаан хэрэглэнэ, санхүүд ч хэмнэлттэй шүү дээ.
The Space furniture-ийн хамт олон танд шинэ үйлчилгээгээ санал болгож байна. Та бүхний орон зайг тав тухтай, үр ашигтай зохион байгуулалттай болгох зорилготойгоор зөвлөх үйлчилгээг Токио Таун дахь шоурүүмдээ үзүүлж байна.
Токио Таунд нээгдсэн шинэ шоурүүмд ирэхдээ та:
- Урьдчилан цаг авах, утсаар болон чатаар
- Гэр, албан газрынхаа зураг, өрөө тасалгааны хэмжээнүүдийг авч ирэхээ мартуузай. Ингэснээр The Space Furniture-ийн дизайнерууд эхний байдлаар буюу аман хэлбэрээр тавилга, цахилгаан бараа, хөшигний загвар, өнгөний сонголтыг санал болгож, зөвлөгөө өгөн, үнийн санал боловсруулах ба та ая тухтай орчинд кофе, цай уунгаа хүслийн орон зайн анхны төсөөллөө бодит болгон буулгах болно.
The Space шоурүүмд ирээд хүслээ хэл. Хамтдаа таны хүслийн орон зайг бүтээе.
The Space showroom-ийн байршил:
- Салбар 1: Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан хилл-ийн баруун урд, Зайсан Пик ресиденс хотхон 818-р байр 2 давхарт
- Салбар 2: Хан-Уул дүүрэг 18-р хороо удирдлагын академийн гудамж Tokyo town 1, 50г байр, үйлчилгээний төв 2 давхарт 205 тоот
Дэлгэрэнгүй мэдээлэл, цаг авах утас:
7777-4404, 86554004, 88554004