Байгууллагууд аутсорсинг үйлчилгээг мэргэжлийн түвшний үйлчилгээг авах, гол бизнестээ төвлөрөх зэрэг олон төрлөөр ашигладаг. Энэхүү үйлчилгээ нь өөрийн аливаа нэг ажлыг гуравдагч этгээдэд шилжүүлж ажилладаг хэлбэр юм. Энэ нь эдийн засгийн өсөлттэй үед эрэлт нь өөрсдийн хүчин чадлаас давах үед гуравдагч байгууллагыг хөлслөн нийлүүлэлтдээ хүрэх, харин өнөөгийн нөхцөл байдалтай адил буюу эдийн засгийн хямрал үүсэх үед өөрсдийн нүсэр бүтэц, удирдлагын цаг зарцуулалтыг багасгаж зардлаа бууруулах боломжийг олгодог.
Зөвхөн том байгууллагууд гэлтгүй жижиг, дунд бизнесүүд мөн адил аутсорсингийн үйлчилгээг ихээр ашигладаг. Хэрэв гэртээ хүүхдээ харж буй ээж бол танд орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байгааг энэхүү нийтлэлээр дурдъя.
Гэрээт нягтлангийн үйлчилгээ
Гэрээт нягтлан бол монголчуудын дунд хамгийн энгийн, түгээмэл тархсан аутсорсинг үйлчилгээ. Учир нь орчин үед дижитал технологи хөгжсөнөөр санхүүгийн тайлан гаргах, татварын тайлан илгээх, цалин бодох зэрэг ажлуудыг онлайн орчинд хийх боломжтой болсон.
Баталгаат орчуулга хийх
Баталгаат орчуулгын үйлчилгээ нь хувь хүн, байгууллага, олон улсын компаниудын хувьд зайлшгүй шаардлагатай үйлчилгээний нэг тул энэ чиглэлд туршлагатай бол аутсорсинг хэлбэрээр санал болгож, орлого олох бүрэн боломжтой.
Үүнд:
- Албан ёсны бичиг баримтын орчуулга – Гэрээ, хууль эрх зүйн баримт, бизнесийн албан бичиг, диплом, үнэмлэх, тодорхойлолт.
- Кино, видео орчуулга– Кино, баримтат болон сурталчилгааны бичлэгийн орчуулга, хадмал, дуу оруулалт.
- Ном, нийтлэл, контент орчуулга – Ном, сэтгүүл, вэб сайт, блогийн орчуулга зэргийг хийх боломжтой.
Төсөл бичих
Зах зээлийн судалгаа, төслийн бичиг баримт боловсруулах нь мөн аутсорсинг хийх боломжтой, эрэлттэй үйлчилгээний нэг. Олон компани, бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаас өмнө судалгаа хийлгэх шаардлагатай болдог. Мөн хөрөнгө оруулалт татах, банкны зээл авах, тендерт оролцохын тулд мэргэжлийн түвшний төслийн бичиг баримт зайлшгүй шаардлагатай болдог. Иймд энэ чиглэлээр туршлагатай бол бие даан ажиллаж, аутсорсинг үйлчилгээ санал болгож, тогтвортой орлого олох бүрэн боломжтой
Медиа маркетинг
Өнөөдөр дэлхийд дижитал хэрэгслүүдийг ашиглан хаанаас ч ажиллах боломжтой хамгийн эрэлттэй үйлчилгээ бол медиа маркетингийн аутсорсинг үйлчилгээ юм. Ялангуяа шинээр гарч ирж буй бизнесүүд өөрийн брэндийг таниулах, борлуулалтаа өсгөх, хэрэглэгчидтэй үр дүнтэй харилцахын тулд бие даасан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байдаг.
Оператор хийх
Ихэнх утасны оператор ажиллуулахын оронд мэргэжлийн бие даасан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн эсвэл call center-ийн тусламжийг аутсорсинг хэлбэрээр ашиглах хандлагатай байна. Иймд та гэрээсээ
- Утасны дуудлага хүлээн авах, хариу өгөх
- Захиалга авах, бүртгэх
- Чат, имэйл хариу өгөх үйлчилгээ
- Цагийн хуваарь, үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх гэрээсээ хийх боломжтой.
Хэрэв та гэртээ хүүхдээ харах, эсвэл өөрийн цагийн уян хатан байдлыг хайж байгаа бол, эдгээр аутсорсингийн үйлчилгээ таныг шинэ орлого олох боломжийг олгоно. Бизнесийн ертөнцөд өөрийн үүрэг, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүст олон боломж бий гэдгийг мөн санаарай.
Энэхүү аутсорсингийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүйг Монголд амжилттай нутагшуулж, гэрээсээ орлого олох боломжийг ээжүүдэд олгосон Momade Agency-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг-ийн Business.mn подкастын 307 дугаарыг сонсож, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.