Алмазын танин мэдэхүй
Манай гарагийн эрдэнийн таван чулуун дотроос хамгийн үнэтэйд тооцогдох Очир Эрдэнэ буюу Алмаз нь 100-200 метрийн гүнд маш өндөр даралт дор бүрэлддэг. Энгийн бал чулуунаас алмаз бий болох энэ үйл явц 1.5-3.5 тэрбум жилийн турш үргэлжилдэг. Харин галт уулын дэлбэрэлтээр газрын гадарга руу гарч ирснээр алмазын үндсэн орд болох кимберлит сувгууд бий болдог. Үндсэн орд температур, салхи, хур тунадас, гол мөрний нөлөөгөөр эвдэрснээр алмазын шороон орд бий болдог.
Алмазын ихэнх орд газар Африк, Сибирь, Австрали, Канадад оршдог. ХVIII зууныг хүртэл 2500 орчим жил алмазыг Энэтхэгээс авчирдаг байсан бөгөөд 1725 онд Бразилд алмаз илэрч дараагийн 150 жилд дэлхийн алмазын үндсэн нийлүүлэгч болов. Харин 1871 онд Өмнөд Африкийн Кимберлид алмазын үндсэн орд илэрснээр орчин үеийн түүх эхэлжээ. Мөн энэ үеэс олон арван жил дэлхийн алмазын зах зээлийн 80-90 хувийг эзэлж байсан алдарт “De Beers” корпорац байгуулагдсан байна.
Алмаз, бал чулуу хоёр яг адилхан нүүрстөрөгчөөс бүтсэн материалууд. Гэвч бөх батаараа эрс тэс ялгаатай. Гол нь алмазын молекулын талстат торон бүтэц нь алмазыг хамгийн хатуулаг ихтэй, хамгийн ховор чулуулаг болгодог. Харин гэрлийн цацрагийг хугалж, ойлгосноор маш гоёмсгоор гялалздаг учраас хамгийн нандин, чамин эрдэнийн чулуу гэж үздэг.
Алмазыг дугуй хэлбэрээр зүсэж боловсруулсныг бриллиант гэнэ. Бриллиант бүр олон зуун жил дамнасан өөрийн баялаг түүхтэй. Дэлхийн хамгийн том алмазыг “Африкийн од” гэж нэрлэдэг, 3106.75 карат жинтэй байсан бөгөөд зүсэлтийн дараа есөн хэсэг болжээ. Энэтхэг, Африкаас олдсон хамгийн том, үнэтэй, алдартай алмазуудын ихэнх нь Их Британийн хаадын титэм, таяг, бөгж, зүүлт болон бусад гоёл чимэглэлд хадгалагддаг.
Түүнчлэн олдсоноосоо хойш ганцхан удаа зарагдсан алмаз ч бий. 88.7 каратын “Шах” нэртэй алмаз нь XVI зуунд нэг л удаа зарагдсан учраас өнөөдөр ямар үнээр зарах нь ч тодорхойгүй.
Эдүгээ алмазыг 4С-гийн үнэлгээ буюу өнгө (color), цэвэр тунгалаг байдал (clarity), зүсэлт (cut), жин (carat weight) гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр үнэлдэг. Өнгөгүй алмазын үнэ карат тутамдаа 17 мянган ам.доллар хүрдэг байна. Жилд ердөө 2-3 ширхэг олддог өнгөт алмазын үнэ бүр ч өндөр, карат тутамдаа нэг сая ам.доллароор үнэлэгдэх нь бий.
1000 онд Унгарын хааны титэмд алмаз шигтгэснээр алмаз бүхий анхны үнэт эдлэлийг бүтээжээ. Үүнээс 300 гаруй жилийн дараа Венецид алмаз өнгөлөх арга, ахиад 100 гаруй жилийн дараа Антверпен хотод алмазыг зүсэх орчин үеийн аргыг бодож олсон байна. 1477 онд Европын хаадын дунд алмазтай сүйн бөгж бэлэглэх уламжлал бий болжээ. Хожим 1946 онд De Beers корпорац “Алмаз бол үүрд” (Diamonds are forever) хэмээх кампанит ажил явуулснаар зах зээлийн эргэлт огцом нэмэгдэж, алмазтай хуримын бөгж эхлээд АНУ-д, дараа нь бүх дэлхийгээр моодонд орж үнэ цэн нь улам өссөн байна.
ОХУ – Алмазын зах зээлийн хамгийн том тоглогч
Өнөөдөр алмаз олборлолтын 40 орчим хувийг ОХУ дангаар хангаж, Африкийн гурван улс, Канад удаалдаг. Гэвч цаашдаа эрэлт улам ихсэж, ордуудын нөөц багасах төлөвтэй байгаа. 1950-иад онд Якутад орд газрууд нээснээс хойш Орос нь алмазын том тоглогч болсон, “Юбилейное”, “Удачное”, “Мир” гэсэн гурван орд газар дэлхийд эхний тавд ордог.
Манай хойд хөршийн хувьд үнэт эдлэлийн урлаг I Петр хааны үеэс эрчимтэй хөгжиж, XIX зуун гэхэд үнэт эдлэлийн олон фирм, урлангууд хөгжиж, нэртэй гар урчууд төрөн гарчээ. Тухайлбал, Фаберже, Хлебников зэрэг фирмүүд Оросын хаадын гэр бүл, сүм хийдийн захиалгаар үнэт эдлэлүүд урлаж байснаараа алдартай.
Октябрын хувьсгалаас хойш эдгээр фирм томоохон үйлдвэрүүд болсны нэг нь 1920 онд байгуулагдсан “Москвагийн үнэт эдлэлийн үйлдвэр” буюу “Московский Ювелирный Завод’’ байв. Тухайлбал, алт, мөнгөний орцтой Эх орны дайны есөн сая гаруй медаль үйлдвэрлэжээ. Мөн Монголын төр засгийн удирдагчдын захиалгыг ч үе үе хийдэг байж.
Зөвлөлтийн үед эрдэнийн чулуу, хагас эрдэнийн чулуу, үнэт металлуудыг боловсруулах, үнэт эдлэл үйлдвэрлэх МЮЗ-ын арга барил, технологи улам төгөлдөржиж, үйлдвэрийн тоо олширсоор иржээ. Харин ЗХУ задарсны дараа Оросын үнэт эдлэл, алмазын салбар нэг хэсэг уналтад орж, цөөнгүй үйлдвэр хаалгаа барьсан ч МЮЗ цаг үеийн сорилтыг амжилттай давж, 2010 онд анхны франчайзаа нээснээс хойш үнэт эдлэлийн томоохон сүлжээг хөгжүүлж, 2020 онд 100 жилийн ойгоо тэмдэглэжээ.

2021 онд “МЮЗ” ребрендинг хийж, “MIUZ Diamonds” нэртэй болсноор алмазыг бизнесийнхээ гол чиглэл болгож, алмаз, индранил, танзанит, бадмаараг зэрэг эрдэнийн чулуу бүхий Royal, Solo 1920 гэх мэт нэртэй коллекцуудаа зах зээлд танилцуулж эхэлсэн байна. MIUZ Diamonds-ын коллекцууд нь Хаант Оросын үнэт эдлэлийн урлагийн баялаг уламжлал, өв соёлыг орчин үеийн өндөр технологи, сонирхолтой шийдэлтэй хослуулдгаараа алдартай.
MIUZ Diamonds Монголд
Тус компани нь өнөөдөр франчайз сүлжээний хэлбэрээр Орос болон бусад улсын 100 гаруй хотод 300 гаруй дэлгүүр нээгээд байна. 2023 онд франчайз дэлгүүр Монголд анхны албан ёсны эрхтэйгээр Галлериа Улаанбаатар Худалдааны төвд нээгджээ. Мөн 2024 онд Улсын Их Дэлгүүрт хоёр дахь салбар үйл ажиллагаа эхлээд байна.
Тус франчайзыг Монгол улсад нээн ажилуулж буй “Болд Юнрэн” ХХК-ийн захирал Х.Шинэцэцэг хэмээх бүсгүй Монголд алмазын соёлыг дэлгэрүүлэх том зорилготой. Учир нь монголчуудын хувьд алмазны хэрэглээ харьцангуй шинэ зүйл, байгалийн алмаз болон үнэт чулууг таних, алмаз бүхий үнэт эдлэлийг сонгохдоо юуг анхаарах, хэрэглэх талаар мэдлэг хангалттай биш байна. Тиймээс байгалийн үнэт чулуу, алмазыг лабораторын аргаар ургуулсан алмаз, дуураймал алмазаас ялгах, мөн тэдний үнэлгээг мэдэх нь хамгийн чухал байдгийг тэр хэлж байлаа.
Алмаз болон үнэт чулууний зах зээлийн гинжин хэлхээнд баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо чухал бөгөөд Олон улсын Геммалогийн институт болон худалдаалж буй брендээс тухайн үнэт эдлэлд гэрчилгээ олгодог. Учир нь зах зээлд, тэр тусмаа Монгол шиг хөгжиж буй оронд баталгаат гэрчилгээг тэр болгон олгодоггүй, албан ёсны бус дэлгүүрээс гарал үүсэл нь тодорхойгүй хямд хуурамч алмазыг үнэтэй худалдан авах тохиолдол цөөнгүй байдаг.
Манай улсад лабораторын аргаар гаргаж авсан CVD, HPHT болон Mойсанит чулууг байгалийн хэмээн сурталчилж, байгалийн алмазаас хямд үнээр борлуулж хэрэглэгчийг хуурч төөрөгдүүлэх тохиолдол их. Эдгээр таримал чулуу нь маш өндөр темпратур, өндөр даралтаар лабораторид гаргаж авдаг, өндөр өртөгөөр бүтдэг боловч байгалийн алмазтай харьцуулахад 30-40 хувиар хямд үнээр дэлхийн зах зээлд борлогддог.
Mосквагийн үнэт эдлэлийн заводад бүх насны эрэгтэй, эмэгтэй, хосуудад, бүр хүүхдэд хүртэл зориулж хямд үнээс өндөр үнэ бүхий олон төрлийн үнэт эдлэл үйлдвэрлэн жилд 9 сая бүтээгдэхүүн гаргадаг байна.
MIUZ Diamonds-ын Монгол дахь дэлгүүрийн алмаз, үнэт чулуун эдлэлүүд байгалйин гарал үүсэл нь тодорхой байдаг бөгөөд тухайн үнэт эдлэлийн шинж чанар, үзүүлэлтүүдийг тодорхойлсон ОХУ-ын сорьцын албаны тодорхойлолт бүхий дахин давтагдашгүй бар код, үйлдвэрийн брендын сертификаттай. Түүнчлэн 0,7 каратаас том брилиант бүрийн бүслүүр дээр лазераар сийлэн баталгаажуулсан алмазан сорьцын дугаартай байдаг тухай Шинэцэцэг тайлбарлав. Мөн тухайн кодыг ОХУ-ын Үнэт Эдлэлийн Сорьцын Хяналтын албан ёсны веб сайтаар шалгах боломжтой байдаг аж.
MIUZ Diamonds-ыг Монголд оруулж ирсэн өөр нэг шалтгаан нь энэ брендийн үнэт эдлэлүүд олон улсын түвшний чанартай ч боломжийн үнэтэй гэдгээрээ онцлог. Мэдээж дэлхийн том брендүүдийн үнэт эдлэлүүд маш үнэтэй байдаг. Тэд Монголын зах зээлийн боломж болон хүн ам цөөн зэргийг харгалзан Монголд дэлгүүрүүдээ нээхгүй байгаа ч MIUZ ийн бүтээгдэхүүнүүд тэднээс дутахааргүй чанартай, үнэ боломжийн учир бидэнд илүү тохиромжтой гэдгийг Х.Шинэцэцэг ярилаа.
Монгол дахь MIUZ Diamonds дэлгүүр нь 105 жилийн түүхтэй ОХУ-ын гоёл чимэглэлийн хамгийн ууган үйлдвэрлэгчийн гаргасан 260 гаран коллекцын үнэт эдлэлүүдээс хамгийн орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн, Москва хотод өндөр борлуулалтай байдаг 17 коллекцоос сонголт хийн Монголын хэрэглэгчдэдээ санал болгодог. Нэг коллекцод ойролцоогоор 130-180 бүтээгдэхүүн багтдаг. Эдгээр коллекцоос хамгийн орчин үеийн хэт нүсэр биш, өдөр тутамдаа хэрэглэхээр загваруудыг Монголын хэрэглэгчиддээ санал болгон ажиллаж байна.
Оросын үнэт эдлэлийн загвар зохион бүтээгчидтэй хамтарч монгол үндэсний бэлэгдэл болох Хан сүйх, Хатан бугуйвч бүхий хурмын хос бөгжүүдийг байгалийн алмазтайгаар орчин үеийн загвараар МЮЗ-д үйлдвэрлэн гаргах гэж байна.
Оросын гоёл чимэглэлүүдийг бидний аав ээжийн үед ихээр хэрэглэдэг байсан бөгөөд одоо тэр үеийнх нь ээмэг бөгж цөөнгүй байдаг. Олон жил хэрэглэхэд чанар өнгө хэлбэрээ алдаагүй үе дамжин хүүхдүүддээ өвлүүлсэн ч нь олон. Харин орчин үед загвар дизайн нь өөрчлөгдөж, байгалийн үнэт чулуугаар баяжуулан хэрэглэгчдэд дахин ирж байна. Тодруулбал, Монголын гэр бүл болж буй залуучууд, мөн олон жил хамтран амьдарч байгаа хосууддаа зориулж Оросын үнэт эдлэлийн загвар зохион бүтээгчидтэй хамтарч монгол үндэсний бэлэгдэл болох Хан сүйх, Хатан бугуйвч бүхий хурмын хос бөгжүүдийг байгалийн алмазтайгаар орчин үеийн загвараар МЮЗ-д үйлдвэрлэн гаргах гэж байна.
Энэ мэтчилэн зөвхөн танд зориулсан, өөрийн хүсэл сонирхолд таарсан 5 карат хүртэл том алмаз болон үнэт чулуутай эдлэлүүдийг МIUZ Diamonds брендээс захиалгаар үйлдвэрлүүлэн авах боломжтой байдаг.