BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Уран дархадын ур ухаан орчин үеийн технологитой хосолсон нь

“Мөнгөн самнаа” ХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Буянхишиг

Уран дархадын ур ухаан орчин үеийн технологитой хосолсон нь

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-04-02
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголын уламжлалт уран дарханы ур хийцийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, залуусын сонирхол хэрэгцэээнд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлж,  соёлын биет өвөө хамгаалан түгээн дэлгэрүүлж буй “Мөнгөн мод” брэндийн бүтээлийн онцлог, ур хийцийн талаар сонирхлоо.

Өв тээсэн 20 жил

Одоогоос 20 жилийн өмнө эртний уран дархны ур хийцийг шингээсэн үнэт эдлэл урлах “Мөнгөн самнаа” компанийг Н.Ганболд гэргий Г.Бадамхандын хамт үүсгэн байгуулжээ.Уг компанийн уран дархчуул ухааны ур, гарын ур, нүдний урыг хоршуулан Монгол түмний хэрэглээ болсон алт, мөнгө, зэс, гуулин эдлэлээр 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн урлаж, соёлын биет өвийг түгээсээр байв. Ингээд 2008 оноос тус компанийн үүсгэн байгуулагчид дараагийн үедээ удирдлагын халаагаа дамжуулан өгснөөр Г.Ганбаяр болон түүний гэргий Б.Буянхишиг нар аав, ээжийнхээ эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болов.

Улмаар тэд “Мөнгөн самнаа” компанийн өв соёлын илэрхийлэл болсон бүтээгдэхүүнүүдээ орчин цагийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, уламжлал инновацыг хослуулсан “Мөнгөн мод” брэндийг 2019 онд үүсгээд буй. “Мөнгөн мод” брэнд Монголын уламжлалт гар урлалын өв соёлыг хадгалах, залуу үедээ сурталчлан таниулах, цаашлаад өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан.

Орчин үед уран дархны ямар ч бүтээлийг техник, технологийн хөгжлийн ачаар нэг хэвэнд цутгаж хэдэн мянга дахин үйлдвэрлэх боломжтой. Мэдээж үйлдвэрлэлийн хурд, бүтээмж, өнгө үзэмж сайжрах нь сайн хэдий ч нөгөө талдаа эртнээс уламжилж ирсэн Монгол дархны ур хийц, чанар, дахин давтагдашгүй байдал улам бүдгэрч мартагдаж, устах аюултай. 

Тийм ч учраас “Мөнгөн мод” брэндийн хамт олон Монголын уламжлалт уран дархны арга барилаа орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлогтой.Тухайлбал, зарим бүтээгдэхүүнүүдийнхээ эх загварыг гаргахдаа тусгай 3D программд эх загвараа зурж, түүнээсээ жишиг бүтээгдэхүүн гаргаж турших байдлаар ажилладаг байна. Учир нь хүмүүс болхи хийцтэй эдлэл хэрэглэхээ больсон учраас үүнийг анзаарч, технологитой хөл нийлүүлэн брэндээ хөгжүүлж буй.

“Мөнгөн мод” брэндийн хамт олон Монголын уламжлалт уран дарханы арга барилаа орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан бүтээлээ туурвиж байна.

 

1 of 5
- +
An intricately detailed silver bottle sits in front of a blue box with white text and symbols. The bottle is adorned with dragon engravings and is surrounded by wisps of fog, set against a dark background.
Decorative brass and horn box with lid partially open on a dark background. The lid features intricate geometric patterns and a small handle. The main body of the box has a glossy, dark horn texture with brass trim.

Одоогийн байдлаар “Мөнгөн мод” брэнд түлхүү мөнгөн аяга, мөнгөн эмээл, зэс, гуулин домбо, мөнгө болон зэсээр доторлосон гангар шаазан аяга зэргийг бүтээн зах зээлд нийлүүлээд байна. Түүнчлэн тус брэнд хэрэглэгчдэдээ зориулсан онцгой захиалгат бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд, алтан эдлэлүүд, мөнгөн хэт хутга, шашны эд зүйлс гэх мэт хэрэглэгчийн хийлгэхийг хүссэн бүтээгдэхүүн бүрийг хүсэлтийн дагуу цорын ганц хувилбараар урладаг байна.

Үүний зэрэгцээ “Мөнгөн мод” брэндийн бүтээлүүдийг 10 гаруй уран дархан урладаг бөгөөд тэд Дарьганга, Батноров, Далай Чойнхор ван, Боржигон цэцэн ван, Хүннү маягийн уламжлалт хийцээр бүтээлээ туурвидаг. Тэдний бүтээл бүр нь нарийн ур хийц, гүн утга бэлэгдэл бүхий тансаг хэрэглээ, гоёл чимэглэлийн цогц нэгдэл болж, оюуны соёлын үнэт өвийг өвлүүлэн үлдээж байна. Бүр зарим тохиолдолд дарханы ур чадвар, хийцийн онцлогоос хамааран дахин давтагдашгүй, нэг удаагийн бүтээл туурвих нь ч бий бөгөөд зарим үйлчлүүлэгч үүнд татагдан үйлчлүүлдэг аж.

“Мөнгөн мод” брэнд бүтээгдэхүүнийхээ чанарт нэн тэргүүнд анхаардаг бөгөөд уран дархчуул нь урлаж буй бүтээл бүрдээ сэтгэлээ шингээдэг. Мөн тэдний гол ялгарал бол эдэлгээ даахуйц, чанартай өв соёл шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд боломжийн үнээр хүргэдгээрээ онцлог.

Хамгийн сонирхолтой нь, уг брэндийн түүхий эд болох алт, мөнгө, зэс, гуулин эдлэл, нь хүний эрүүл мэндэд ихээхэн эерэг нөлөөтэй. Учир нь монголчууд мөнгө, зэс, гуулин аягыг зөвхөн гангалж хээнцэрлэх гэсэндээ хэрэглэх бус тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөг мэддэг байсантай салшгүй холбоотой.

Тодруулбал, Мөнгөн эдлэл нь хүний шүд, буйлыг бэхжүүлэн улмаар ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бактерийг устгадаг. Харин зэсэн эд хэрэглэл хүний биеийн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлыг бууруулж, хаван хөөж, хоол боловсруулах ажиллагааг сайжруулдаг онцлогтой.Түүнчлэн гууль нь цайр агуулдаг учир элгэнд нэн тустай аж. Ийм учраас эртнээс монголчууд ахуйн хэрэглээндээ гуулин тогоо, шанага, аяга халбага, данх ашиглаж, тусгайлан оёсон хээнцэр уутанд мөнгөн аягаа хийж байнга биедээ авч яван өөрийгөө элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг байсан түүхтэй.

Ийнхүү “Мөнгөн мод” брэнд монголчуудын эд хэрэглэлийн болон уламжлалт уран дархны өв соёлоо хадгалан дамжуулахын зэрэгцээ, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд хөгжүүлж байна.

Урлаг, уламжлалын хослол

“Нөхөр бид хоёр өнөө үед хэрэглэж болохуйц тэгсэн хэрнээ Монголын гэх тодотголтой өвөрмөц загвартай гангар шаазан бүтээхийг зорьсон юм. Яагаад гэвэл орчин үеийн залуучууд өдөр тутамдаа уламжлалт мөнгө, зэсэн аягыг хэрэглэх шаардлага гарахгүй байсан учраас зориуд тэдний сонирхлыг татах шинэлэг дизайн олохыг хүссэн хэмээн “Мөнгөн мод” брэндийн гүйцэтгэх захирал Б.Буянхишиг брэндийн санаагаа анх хэрхэн олсон тухайгаа хуваалцсан юм.

Энэ зорилгоо биелүүлэхийн тулд нэлээд хугацаанд эртний аяганы хэлбэр хийц, ашиг тус болоод орчин үеийн залуучууд ямар загварыг таашаах болсон зэрэг зах зээлийн судалгааг нарийн хийжээ.

“Мөнгөн мод” брэнд өндөр чанартай өв соёл шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд боломжийн үнээр хүргэдгээрээ бусдаас ялгардаг.

Үүний үр дүнд, Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн сонгодог загвартай хоёр гарын алгаа дээш харуулан барих зориулалттай бөмбөгөр хэлбэртэй дизайныг гангар шаазан аяганыхаа хэлбэрт шингээсэн байна. Үүгээр зогсохгүй цай болон кофе уухад нэн тохиромжтой сэнжтэй, дийзтэй, таглаатай, харц булаам өвөрмөц зурагтай аяганы загварыг ч мөн гаргаж, оюуны өмчөөр хамгаалуулан урд хөршид захиалгаар үйлдвэрлүүлэх болжээ. Удалгүй гангар шаазан аягууд худалдаанд гармагцаа л хэрэглэгчдийн анхаарлыг татаж, “Мөнгөн мод” брэндийн бестселлер бүтээгдэхүүн болж чадсан байна.

Уран дархадын ур ухаан орчин үеийн технологитой хосолсон нь

“Мөнгөн мод” брэндийн гангар шаазан аягууд мөнгөн, зэсэн, цагаан зэсэн гэсэн төрөлтэй бөгөөд аяга тус бүрд монгол зураачдын туурвисан зургуудыг оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр шингээж өгчээ.

Уг амжилтаа Б.Буянхишиг “Манай хэрэглэгчид шинэлэг, өвөрмөц зүйлд маш соргог хандах болсонтой холбоотой” хэмээн даруухнаар тайлбарлаж байлаа. “Мөнгөн мод” брэндийн шаазан аяга нь дотроо мөнгө, зэс, цагаан зэс гэсэн үндсэн гурван төрөлтэй бөгөөд есөн удаа шатаасан, сайн чанарын гангар шаазангаар хийгддэг. Мөн аяга тус бүрд монгол зураачдын туурвисан гурван зургийг оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр  ашиглаж буй.

Тодруулбал, Монгол түмэнд Марзан Шарав хэмээн алдаршсан Б.Шаравын “Айрагийн баяр” буюу “Үрс үргээх нь” зургийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейтэй гэрээ байгуулан ашиглаж байна. Мөн хүч чадлын бэлгэдэл гэгдэх Ч. Солонго зураачийн “Дөрвөн хүчтэн” зургийг гангар шаазан аяганы концепцдоо багтаажээ.

Түүнчлэн  зураач Н.Сэргэлэнгийн гурван шавийн хамт 12 жилийн турш зурсан “Дэлхийн нэг өдөр” зургийн Ази тивийн 11 улсын аж амьдрал, ахуй соёлын хэсгийг ашигласан байна. Ялангуяа уг зургийг шингээснээр хилийн чанадад суух монголчууд  “Мөнгөн мод” брэндийн гангар шаазан аягыг ихээр захиалах болжээ. 

 

1 of 3
- +
Close-up of a decorative porcelain bowl featuring intricate colorful artwork with gold accents and geometric patterns along the rim. The bowl is displayed on a white surface against a light background.
A decorative porcelain bowl with colorful illustrations on the inner bottom, featuring intricate patterns. The rim has a geometric border, and a signature is visible on the top left corner. The background is plain white.
A ceramic plate with decorative border features Mongolian script and a logo in the center, set against a white background.

Хэдийгээр нэгж бүтээгдэхүүний өртөг хэмнэж, ямар ч зургийг аяган дээр буулгах боломжтой байсан ч “Мөнгөн мод” брэндийн хамт олон монгол зураачдынхаа бүтээлийг сонгожээ. Учир нь уран дүрслэл бүхий Монголын ондоошлыг харуулсан эдгээр зургууд нь зөвхөн гоо зүйн илэрхийлэл төдийгүй, ирээдүй хойч үедээ болон  дэлхий нийтэд Монгол зураачдын ур чадвар, арга барилыг сурталчлан үнэт өв болгохыг тэд эрхэмлэсэн аж.

Цаашид “Мөнгөн мод” брэндийн хамт олон бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож, чанар, ур хийцээ тасралтгүй сайжруулж дотоодын зах зээлд өөрийн байр суурийг улам бататгахын зэрэгцээ дэлхийн зах зээлд монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Монголд үйлдвэрлэвөв соёлуран бүтээлуран дархан

Санал болгох:

Дөрвөн зургийн эвлүүлэг: костюм, зангиа зүүсэн энтрепренер бадан дээр харанхуй дэвсгэр дээр сууж байгаа, хайрцагт байрлуулсан цэвэрхэн боосон зангиа, компанийн цехэд зангиа засаж буй гурван хүн, чек дээрх хээтэй зангианы ойрын зураг. - хээтэй цамц. - Business.MN
“Чандмань” брэнд: Гар хийцийн торгон зангиа үйлдвэрлэгч
Саарал алаг давхар дээлтэй пиджак, хар өмд өмссөн эрэгтэй сууж, инээмсэглэж байна. Дотор, том цонхтой, арын хэсэг ногоон байгууламжтай энтрепренер өөртөө итгэлтэй байж, дараагийн бизнесийнхээ талаар бодож байгаа байх. - Business.MN
“Easy cook” хоол үйлдвэрлэлийн салбар дахь “шинэ өнгө”
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00