BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ

Glow Recipe компанийг үүсгэн байгуулагч Сара Лий, Кристин Чанг

Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-04-02
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Нийгмийн сүлжээ бол маркетингийн маш том хэрэглүүр. Сүүлийн үед тренд болж буй солонгос гоо сайхны Glow Recipe брэнд нийгмийн сүлжээний хүчийг тултал нь ашигласнаар жилийн 300 сая ам.долларын орлоготой болж чаджээ. Тэднээс энэ тал дээр суралцах зүйл их бий.

Ихэнх компани нийгмийн сүлжээ хариуцсан ажилтан, эсвэл албатай болж, төрөл бүрийн контент үйлдвэрлэж, шуугиантай сурталчилгаа хийж, заримдаа инфлюнсерүүдтэй хамтран ажилладаг. Хэрэв ингээд гүйцсэн бол та бизнест нийгмийн сүлжээний үзүүлэх асар их нөөц боломжийг дутуу ашиглаж байна. Уг хүчирхэг хэрэглүүрийг стратегитай, бүрэн ашиглаж чадвал хэрэглэгчид танай нийгмийн сүлжээнээс худалдан авалт хийж, танайхтай байнга холбогдож, улмаар өөрсдөө бүтээгдэхүүний нэг хэсэг болсноор танай борлуулалтыг нэмж, хүн бүрт ярьж, галзуу мэт шэйрлэнэ. Ингэвэл танай компанийг өсөж, томроход хүч нэмэх өөрсдийн гэсэн үнэнч хэрэглэгч, зах зээлтэй болох юм.

Glow Recipe компанийг үүсгэн байгуулагч Сара Лий, Кристин Чанг чухам тэгж чаджээ. Тус гоо сайхны брэнд TikTok дээр 1,6 сая дагагчтай бөгөөд энэ нь жилийн 300 сая ам.долларын борлуулалтын гол суурь аж. “Нийгмийн сүлжээ бол манай бизнесийн ДНХ-ийн нэг хэсэг. Бид гоё бүтээгдэхүүн хийгээд их зарагдаасай гэж залбирдаггүй. Бид зөвхөн нэг урсгалтай яриа өрнүүлдэггүй. Бид хэрэглэгчдээсээ маш их санал хүсэлт хүлээж авахыг хүсдэг, түүнийгээ компанийн дараагийн алхам, бүтээгдэхүүнд шингээдэг” хэмээн С.Лий өгүүлэв. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээг тэд борлуулалтаа өсгөх нэг суваг бус харин замын зураг, маркетинг, брэндийн чиглэлийг нь тодорхойлогч гэж үздэг. Ингээд тэдний ашигладаг гурван аргатай танилцъя.

Хэрэглэгчээ сонсдог систем үүсгэ

Нийгмийн сүлжээний асар их их хүч нь түүний сул тал болдог. Хүмүүс хүссэнээ ярьж, бичдэг орчин учраас танай компани маш шударга санал хүсэлтийг сонсоно. Гэхдээ энэ дунд үнэ цэнтэй дуу хоолой, чухал мэдээлэл алдагдах магадлалтай. Тийм учраас ажилтнуудаараа комментыг алдаг оног шалгуулах нь буруу юм. Танайд систем хэрэгтэй бөгөөд Glow Recipe-д хоёр ч ийм систем бий.

С.Лий, К.Чанг L`Oreal-ийн Сөүл дэх салбарт ажиллаж байгаад Нью-йорк руу шилжжээ. Тэд хадгалсан 50 мянган ам.доллароо ашиглан жимс суурьтай арьс арчилгааны брэндийг шинээр бий болгохоор шийдэв. Огт өөр соёлд дасан зохицож байсан тэд нийгмийн сүлжээг голчлон ашиглахаар болсон байна. Юун түрүүнд тэд нийгмийн сүлжээг дотоод үйл ажиллагааны салшгүй хэсэг болгов. Даваа гарагийн хурал дээр хэрэглэгч хариуцсан баг нь төрөл бүрийн сувгаас ирсэн коммент, чатыг танилцуулдаг байлаа. Улмаар үүнийг нь бизнестээ хэрхэн ашиглах талаар тэд ярилцана. Жишээлбэл, инстаграмын нэг постын талаар олон хүн ижилхэн хариу үйлдэл үзүүлвэл энэ нь шинэ бүтээгдэхүүн гаргах, эсвэл маркетингийн стратегиа өөрчлөх дохио мөн эсэх тухай хэлэлцэнэ.

Мэдээж нийгмийн сүлжээ нь даваа гараг бүрийн хурлаас илүү хурдтай учраас тэд хоёр дахь системийг бий болгосон. Тэд нийгмийн сүлжээнээс онцолсон гол комментуудын талаар 24/7 ярих зорилготой #tiktok-ig нэртэй Slack сувгийг үүсгэжээ.

Уг хоёр систем нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ихээхэн тусалдаг. Жишээлбэл, хэрэглэгчид нь батганы талаар маш олон удаа асууж байгаа талаар даваа гарагийн хурлаар нэг удаа ярилцсан байна. Үр дүнд нь тэд насанд хүрэгчдэд зориулсан Blackberry Retinol Blemish серумыг гаргасан агаад уг бүтээгдэхүүний эхний жилийн борлуулалт нь 15 сая долларт хүрэх төлөвтэй байна.

Бүү нуугд, үргэлж хариул

Хэрэглэгч нартаа брэндийн өгч чадах хамгийн дурсгалтай зүйл бол комментод нь хариулах аж. Үүнд Glow Recipe гүнээ итгэдэг агаад “Хэрэв манай нийгмийн сүлжээний аль нэг сувагт коммент үлдээвэл манай баг заавал хариулна” гэж К.Чанг өгүүлэв.

Гэхдээ бүх коммент магтаж сайшаасан байх боломжгүй агаад шүүмжлэл, хэл ам их хурдан тардаг. Тэдгээрийг үл тоохын оронд зөв хариулт өгөх замаар харилцагч нартайгаа илүү тулж харилцах ёстой хэмээн Glow Recipe үздэг.

Нэгэн бүтээгдэхүүн нь удахаараа эвгүй үнэртэй болдог гажигтай байжээ. Зарим хэрэглэгч үүнийг нь хиам, хотдогны, харин инстаграмдаа 2 сая дагагчтай инфлюнсер К.Лайт нохойн баасны үнэртэй зүйрлэж эхлэв. Glow Recipe энэ явдалд хариу үзүүлэх ёстой болсон агаад эхлээд бүтээгдэхүүнээ “засав”. Дараа нь бүтээгдэхүүнээ шинэчилсэн тухайгаа хөгжилтэй байдлаар зарлахаар шийджээ. Үүний тулд тэд Б.Лайтын шүүмжлэл бүхий видеог нь янзлаад нийгмийн сүлжээндээ байршуулсан аж. “Энэ явдал биднийг хэрэглэгчидтэй маань маш их ойртуулсан. Өөрсдийнх нь санал хүсэлтийг бид нухацтай хүлээж авдгийг тэд ойлгосон” хэмээн С.Лий дурсав.

Алдаа гаргасан ч итгэлцэл төрүүлж болно

Glow Recipe-ийг байгуулагдаж байх үед инстаграмын постууд хэт “ганган” байв. Төдөлгүй #nofilter хөдөлгөөн өрнөсөн агаад үүнийг дагаад хэрэглэгчдийн хүлээлт ч өөрчлөгджээ. Хэт их янзалсан, өнгөлөг бус харин энгийн зурагнууд илүү моодонд орлоо.

Glow Recipe энэхүү трендийг анхнасаа дагасан агаад зурагнуудаа янзлалгүй постолдог байв. Моделиуд нь хүртэл нүүр будалт ашиглахгүй, өөрийнхөөрөө буюу хуурай, эрүүл бус арьстай зургаа авахуулах ч тохиодол гарч байлаа.

С.Лий, К.Чанг энэ арга барилаа 2023 онд улам гүнзгийрүүлэв. Тэд жил тутмын томоохон сурталчилгааны кампанит ажилдаа оролцох хүмүүсийг сонгохдоо тэдэнтэй уулзалгүй зөвхөн өөрийн арьсных нь талаар эсээ бичүүлсэн аж. “Та хэн байхаас үл хамаарч манай брэнд гайхалтай нөлөө үзүүлдэг. Тиймээс тан шиг энгийн хүмүүсийг бид урьж байна” хэмээн тэд энэхүү кампанит ажлаа эхлүүлжээ. Нийт 3000 хүн оролцож, тэднээс 10-ийг нь Glow Recipe сонгосон байна. Уг төсөл маш их амжилтад хүрсэн учир өнгөрсөн жил дахин явуулахад 4000 хүн оролцжээ. Харин тэд энэ онд үүнийгээ дахин зохион байгуулах уу? С.Лий, К.Чанг үүнд тийм ч итгэлтэй биш байна. Учир нь нийгмийн сүлжээнд амжилт олсон ямар ч тактикийг үргэлж шинэчилж байх ёстой.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: дэлхийдмаркетингнийгмийн сүлжээонлайн маркетинг

Санал болгох:

A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00