BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Illustration of two people discussing a large calendar displayed on a screen. One person sits at a table with a laptop, pointing at the calendar, while the other stands holding a checklist. Potted plants decorate the scene.

Ажил үүргийн хуваарийг ашигладаг уу?

Business.mn   Business.mn
2025-04-04
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бүх зүйлд оролцож, хуралдаж, дахин дахин үглээд ч ажил тань нэг л урагшлахгүй байгаа бол ажил үүргийн хуваарийг ашиглаж, мөрдлөг болгохыг зөвлөж байна.

 Харилцагч байгууллагуудын удирдлагатай уулзалт хийх явцад нэг иймэрхүү яриа өрнөдөг.

  • Хэлтэс нэгжийн хоорондын уялдааг хэрхэн сайжруулж, яаж процесс бүр дээр нь оролцохгүйгээр ажилчдын ажлын бүтээмжийг сайжруулах вэ?
  • Ажил үүргийн хуваарь ашигладаг уу?
  • Байгаа байгаа.
  • За тэгвэл ажил үүргийн хуваариа албан тушаал бүрээр нь аваад ирээч гэхээр ажлын байрны тодорхойлолт/АБТ/ аваад ирдэг.
  • Үүнийг хэн боловсруулсан бэ?
  • Хүний нөөцийн ажилтан боловсруулсан.

Мэдээж ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн ажилтан боловсруулна. АБТ-ын зорилго нь тухайн албан тушаалын ерөнхий үүрэг, хариуцлага, шаардлагатай ур чадвар, боловсрол, туршлагыг тодорхойлоход чиглэнэ. Энэ нь ажил горилогчдод ажлын байрны талаар ойлголт өгөхөөс гадна ажилтныг сонгон шалгаруулахад голчлон ашиглаж байгаа.

Харин ажил үүргийн хуваарийн зорилго нь тухайн ажилтны хийх ажлуудыг тодорхой зааж өгөхөөс гадна хугацаагаар (өдөр, долоо хоног, сар, тухай бүр гэх мэтээр) хуваарилан, тухайн ажлыг үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгох зорилготой. Энэ нь ажлын ачааллыг зохицуулах, цагийг үр дүнтэй ашиглах, ажлын гүйцэтгэлийг хянахад хамгийн чухал баримт бичиг болдог. Харамсалтай нь манай бизнесийн байгууллагуудын ихэнх нь ажил үүргийн хуваарийг ажлын байрны тодорхойлолттой андуурсаар л байна. АБТ, ажил үүргийн хуваарийн ялгаа нь зорилгоос нь тодорхой харагдаж байгаа боловч ойлгомжтой байлгах үүднээс ялгааг нь хүснэгтээр харуулъя.

Талбар Ажил үүргийн хуваарь Ажлын байрны тодорхойлолт
Тодорхойлолт Ажилчдын хийх ажлуудыг хуваарилах, төлөвлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх Тухайн ажлын байрны үүрэг, хариуцлага, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг
Зорилго Ажлыг хуваарилах, цагийн менежмент хийх, ажлын давхардлыг арилгах, ажлыг бүтээмжийг сайжруулах Ажлын байрны зорилго, шаардлагыг тодорхой тайлбарлах
Агуулга Албан тушаалын нэр, үндсэн хийх ажил, анхаарах зүйлс, хугацаа, цагийн хуваарь Ажлын нэр, үүрэг, шаардлага, ур чадвар, хариуцлага
Хэрэглээ Ажлын процессыг тодорхойлох (өдөр, долоо хоног, сар, тухай бүр) Хүний нөөцийн нэгж ажлын байрны шалгаруулалтад (ажилд авах, үнэлэхэд)
Боловсруулах Нэгжийн удирдлага Хүний нөөцийн нэгж
Гарах үр дүн Ажилчдын хоорондын уялдаа сайжирна, ажлын хийдэл, давхардал үүсэхгүй, ажлын бүтээмж сайжирна. Шаардлагатай, чадвартай ажилтантай болно

Бүхий л бизнесийн эзэн, гүйцэтгэх удирдлага байгууллагынхаа үйл ажиллагааг амжилттай удирдан чиглүүлэхийг хүсдэг. Гэвч бүх зүйлд оролцож, хуралдаж, дахин дахин үглээд ч ажил тань нэг л урагшлахгүй байгаа бол ажил үүргийн хуваарийг ашиглаж, мөрдлөг болгохыг зөвлөж байна.

Доорх судалгааны үр дүнг харвал зайлшгүй ашиглах ёстой гэдэг бүр ойлгомжтой болох байх. Энэ нь нийт ажилчдыг зааварчилгаагүй өөрийн санаачлагаар өөрийн хариуцсан ажлыг үр дүнтэй гүйцэтгэдэг, зааварчилгаа авч байж үр дүнтэй гүйцэтгэдэг, зааварчилгаа авсан ч зохих үр дүн хүрдэггүй ажилтан гэж гурав хуваасан судалгаа юм.

  • Зааварчилгаа авахгүйгээр өөрийн санаачлагаар ажлыг сайн үр дүнтэй гүйцэтгэдэг нь нийт ажилчдын 20-30%.
  • Зааварчилгаа, чиглүүлэг, зөвлөгөө авч үр дүнтэй гүйцэтгэдэг нь нийт ажилчдын 50-60%,
  • Зааварчилгаа, зөвлөгөө, шаардлага тавьсан ч зохих үр дүнд хүртэл хийдэггүй нь нийт ажилчдын 10-20%-г эзэлдэг гэсэн судалгаа байдаг.

Мэдээж энэ нь дундаж дүн учраас байгууллага бүрийн соёл, бүтцийн онцлогоос хамаарч бага зэрэг хэлбэлзэж болно. Дээрх судалгаанаас харахад нийт ажилчдын ихэнх нь буюу 50-60% нь заавал зааварчилгаа, чиглүүлэг авч байж ажлыг үр дүнтэй гүйцэтгэдэг байна. Тиймээс ажил үүргийн хуваарь нь эдгээр масс ажилчдыг зааварчилгаа зөвлөгөө авахгүйгээр ажлыг үр дүнтэй гүйцэтгэдэг эгнээнд байлгах хамгийн том боломж юм. Ингэснээр танай байгууллагын үйл ажиллагааг нийт ажилчдын 80-90% нь ажлын үр дүнтэй, бүтээмжтэйгээр авч явах боломжийг бий болгох юм.

Санхүүгийн зөвлөх Ч.Үүрийнцолмон

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: ажлын арга барилажлын хариуцлагаменежмент

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00