BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A gold bar engraved with "CREDIT SUISSE 500g GOLD 999.9" is surrounded by a pile of gold coins, creating a rich, golden composition. The coins reflect light, highlighting their shiny surfaces.

Төв Азийн улсуудын эдийн засгийг алт тэтгэж эхэллээ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-04-07
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Казахстан, Узбекистан, Киргизстан улсыг дамнан сүндэрлэх Тяньшан уулын нэрийг “Тэнгэр уул” хэмээн орчуулдаг. Алтны уурхай маш ихтэй, тэдгээрийн тоонд Төв Азийн хамгийн том алтны уурхайн нэг, Киргизийн ард түмний үндэсний бахархал болсон Кумтор багтдаг учраас “Тэнгэр уул” хэмээх нэр яв цав тохирсон мэт санагдана. Гэхдээ Төв Азийн зөвхөн уулс нь алтны баялаг нөөцийг агуулдаггүй. Өрнө зүгт хэдэн зуун км аялах юм бол Узбекистаны Кизилкум цөлд дэлхийн хамгийн том алтны шороон ордны уурхай болох Мурунтау бий.

A vast open-pit mine is nestled within snowy mountains. Terraced layers lead down to the center, with a winding road visible along the edges. The sun shines brightly above, illuminating the surrounding peaks and casting shadows inside the pit.
Кумтор алтны уурхай

Эдгээр алтны уурхайн хувьд “алтан үе” ирж байна. 2019 оноос хойш алтны үнэ хоёр дахин өсөв. Өнгөрсөн сарын эхээр нэг унц алтны үнэ түүхэндээ анх удаа 3000 ам.доллар давсан. Энэ бол ядуу боловч эрдэс баялгаар баян Төв Азийн улсуудын Засгийн газар болон ард иргэдэд тун таатай мэдээ юм. Шар металл нь Киргизстан, Тажикистан, Узбекистаны экспортын гол бүтээгдэхүүн бөгөөд тус бүс нутгийн хамгийн том, хамгийн баян эдийн засагтай Казахстаны нэгэн чухал экспорт нь билээ.

Мурунтау уурхайг эзэмшдэг Navoi Mining and Metallurgical Company (NMMC) бол дэлхийн дөрөв дэх том алтны компани юм. Тус компани 2023 онд буюу алтны үнэ өнөөдрийнхөөс хавьгүй хямд байхад Узбекистаны төсвийн орлогын зургааны нэг хувийг бүрдүүлж байлаа. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны таамгаас үзвэл энэ онд Төв Азийн улсуудын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэх бөгөөд энэ нь шинээр гарч ирж буй зах зээлийн өсөлтийн таамгаас (3.2 хувь) өндөр байгаа юм.

Алтны үнийн өсөлт нь Төв Азийн улсуудын төв банкуудын ажлыг ихээхэн хөнгөвчилж эхэллээ. Энэ оны эхээр Казахын тэнгэгийн ханш долларын эсрэг түүхэн доод түвшинд хүрсний дараа тус улсын эрх баригчид алтны нөөцийн тодорхой хувийг зарж ханшийн уналтыг хазаарлаж байв. Тус улсын алтны нөөцийн үнэлгээ өнгөрсөн оны аравдугаар сард 25.9 тэрбум ам.долларт хүрээд байсныг сануулъя.

Түүнээс гадна Барууны улсуудын эдийн засгийн хоригоос зайлсхийх, бултахын тулд ОХУ нь Төв Азийн улсуудын импортод ихээхэн найдах болсон агаад Казахстан, Узбекистаны төв банкууд хоригт орсон хөрштэйгээ төлбөр тооцоог алтаар хийж байна. Тийм ч учраас эдгээр улсын эрх баригчид улам их алт олборлохоор яарч байгаад гайхах хэрэггүй юм. “Узбекистан-2030” бодлогын хүрээнд тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ арваны сүүлчээр алт үйлдвэрлэлээ 50 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөө танилцуулсан. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эдийн засагт төрийн эзэлж буй хувь хэмжээг бууруулна гэж амлаад буй. Энэ хүрээнд Navoi Mining and Metallurgical Company-ийг Лондонгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжиж, нээлттэй компани болгохоор төлөвлөжээ. Тус компанийн үнэлгээ 4-5.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан таамаг бий.

БНХАУ “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээнд Төв Азийн алт олборлогч компаниудад хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд тус бүс нутгийн хамгийн ядуу улс Тажикистанд илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тажикистанд цахилгаан станц барьж өгсний хариуд Дээд Кумаргийн алтны уурхайг ажиллуулах эрхийг эзэмших талаар хоёр улс 2018 онд тохиролцож байсан билээ.

Гэхдээ эдгээр улс гадаадын хөрөнгө оруулагчдад тэр бүр таатай хандаж байгаагүй. Киргизстаны Кумтор уурхайг Канадын Centerra Gold компани олон жил ажиллуулсан ч 2021 онд татварын маргаан, байгаль  орчинд сөрөг нөлөө үзүүлсэн хэрэгт буруутгагдан, улмаар тус улсын үндсэрхэг ерөнхийлөгч Садир Жапаровын засгийн газарт уурхайг шилжүүлж байв. Жирийн үед ийм таагүй үйл явдал нь хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Гэхдээ алт бол татгалзахын аргагүй металл, тэр тусмаа үнэ нь тэнгэрт хадаж байгаа энэ үед бүхний арааны шүлсийг асгаруулж байна.

Эх сурвалж: The Economist

bookzone.mn
Тагууд: алталтны уурхайдэлхийд

Санал болгох:

A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00