BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
HORECA MONGOLIA CONFERENCE–2025 чуулган долоо дахь удаагаа зохион байгуулагдана

HORECA MONGOLIA CONFERENCE-2025 чуулган долоо дахь удаагаа зохион байгуулагдана

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-04-07
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, судлаачид болон салбарын удирдлагуудад зориулсан “HORECA MONGOLIA CONFERENCE- 2025” арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд “BE PRO – Хөгжүүлэлт, Сайжруулалт, Удирдахуй” уриан дор зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээг “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв” ТББ зохион байгуулж буй бөгөөд оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр долоо дахь жилдээ зохион байгуулж буйгаараа онцлогтой. 

Энэхүү чуулганаар зочлох үйлчилгээний салбарын олон улсын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор мэдлэг мэдээллээ хуваалцах юм. Учир нь 2024 онд Монгол Улсад 727 400 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад  22.5 хувиар өсөж, аялал жуулчлалын салбарын түүхэн дээд үзүүлэлт болж, салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жилүүд” болгон зарлаж, жил бүр нэг сая гадаадын жуулчин хүлээн авах зорилт тавьсан нь аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлээд буй. 

Үүнийг дагаад зочлох үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, мэргэжлийн үйлчилгээний стандарт өмнө нь байгаагүйгээр чухал ач холбогдолтой болж байна.  Яагаад гэвэл, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед тэдний тав тух, найдвартай байдал, үйлчилгээний өндөр чанартай зочид буудлын тоо хэмжээ хангалтгүй байгаа нь салбарын хөгжилд томоохон саад болж байна.

Тиймээс “HORECA MONGOLIA CONFERENCE – 2025” чуулган нь зочлох  салбарын шинэ чиг хандлага, тулгамдсан асуудлууд, хөгжлийн боломжуудыг хэлэлцэх зорилготой бөгөөд илтгэл, хэлэлцүүлэг, манлайллын гурван үндсэн хэсгээс бүрдэх аж. 

Ингэснээр Монголын зочлох үйлчилгээний салбарт дараах чухал үр дүнг авчрах болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс өндөр хүлээлттэй байна. Үүнд: 

  1. Зочлох үйлчилгээний салбарын чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
  2. Менежер, ажилтнуудын ур чадвар хандлага сайжрах
  3. Салбарт шинээр хөрөнгө оруулалт хийж буй барилга, уул уурхайн бизнес эрхлэгчдэд чиглүүлэг болох.

Тийм ч учраас HORECA MONGOLIA CONFERENCE-2025 чуулга нь  Монголын зочлох үйлчилгээний салбарт бодитой өөрчлөлт, шинэчлэл авчрах төдийгүй салбарын урт хугацааны өсөлтөд эрч оруулан хурдасгах чухал арга хэмжээ байх болно.

Тасалбар: https://www.ticket.mn/event/2498/

Green-toned promotional image for the "HORECA Mongolia Conference." Showcases portraits and names of speakers arranged in rows. Highlights the event date, April 16, 2025, with contact numbers. Themes include "Upgrade," "Develop," and "Manage." HORECA MONGOLIA CONFERENCE–2025 чуулган долоо дахь удаагаа зохион байгуулагдан.
📍 Огноо: 2025.04.16
📍 Байршил: The Corporate Hotel and Convention Centre
📩 Холбоо барих:
☎️ 7200-4488, 8511-5208
📧 horecamongolia@gmail.com
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: horecaзочлох үйлчилгээ

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Д.Даваажаргал: Үнэ цэнтэй ажил олгогч байхыг зорьдог
Д.Даваажаргал: Үнэ цэнтэй ажил олгогч байхыг зорьдог
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00