BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A hand holding a blue vape pen against a dark background, with smoke swirling around it.

Вэйп буюу электрон тамхийг дэлхийн улсууд эрчимтэй хориглож эхэллээ.

Электрон тамхи хэр аюултай вэ?

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-04-11
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Вэйп буюу электрон тамхийг дэлхийн улсууд эрчимтэй хориглож эхэллээ. Бельги улс вэйп худалдахыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглосон бол Франц үүнтэй ижил зорилготой хуулийг хоёрдугаар сарын 24-нд батлав. Нэг удаагийн зориулалттай электрон тамхийг тун удахгүй Англи, Шотланд, Уэльс, Шинэ Зеланд улс хориглож эхэлнэ. Тэр дундаа Шинэ Зеланд улс ирэх зургаадугаар сарын 17-ноос хэрэгжих хуульдаа уг бүтээгдэхүүнийг зардаг төрөлжсөн дэлгүүр, борлуулагч нарыг вэйпийн талаар байнгын хэрэглэгч нартайгаа ярихыг хүртэл хориглох аж. Эдгээрээс гадна Бразил, Энэтхэг тэргүүтэй 30 гаруй улс вэйпийн төрлийн бүх бүтээгдэхүүнийг хууль бус хэмээн үзэж байна. Эдгээр арга хэмжээ байгаа онож байна уу?

Вэйп татах нь мэдээж тодорхой эрсдэл дагуулдаг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) 2019 оноос эхэлж, EVALI буюу электрон тамхи, вэйп бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушгины гэмтэл нэртэй амьсгалын замын шинэ үрэвсэлт өвчнийг бүртгэж эхэлсэн билээ. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар Америкт уг өвчний 2807 тохиолдол бүртгэгдсэнээс 68 өвчтөн нас баржээ.

Үүнээс шалтгаалж улсууд шуурхай арга хэмжээ авч эхлэв. Хууль бус вэйпний шингэнд өтгөрүүлэгч нэгдэл болгон ашигладаг арьс арьчилгааны тос буюу витамин Е-ийн ацетатыг эрдэмтэд буруутгах боллоо. Витамин Е-ийн ацетат нь вэйпний халаагч утсанд халан уурших үедээ маш хортой кетен хий ялгаруулдаг байна. Улмаар вэйпийн шингэнд витамин Е-ийн ацетатыг нэмэхийг олон улс хоригдож, хууль бус худалдаатай нь тэмцэж эхэлжээ. Үүний үр дүнд EVALI-ийн өвчлөл огцом буурсан юм.  

Гэвч вэйпээс ялгарч буй утаанд агуулагддаг бусад бодисоос EVALI үүсэх боломжтой гэж эрүүл мэндийн салбарынхан үздэг. Түгээмэл хэрэглэгддэг вэйпийн дөрвөн төрлийн шингэний талаарх судалгаа Chemical Research in Toxicology сэтгүүлд 2021 онд хэвлэгдсэн юм. Тус судалгааг Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд каффейн, трибутилфосфины хүчил зэрэг вэйпийн зургаан орцыг эрүүл мэндэд аюултай байх боломжтой гэж тодорхойлжээ.

Эдгээрээс гадна санаа зовних өөр олон шалтгаан бий. Нэгдүгээрт, сүүлийн 10 жилд вэйп татах нь дэлхий даяар түгсэн учраас хавдрын тохиолдол цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэй. Вэйпийн утаанд байлгасан лабораторийн хулганад хавдар үүсэж байсан тохиолдол олон бий. Хоёрдугаарт, вэйпийн утаа нь исэлдлийн стресс гэж нэрлэдэг процессоор дамжуулж хүний ДНХ зэрэг эд эсийг гэмтээдэг нь тогтоогдсон.

Энэ бүхэн вэйпэнд олон хор агуулагдаж байгааг илтгэж байгаа юм. Гэвч вэйп нь утаат тамхинаас харьцангуй бага хор хөнөөлтэй гэдэгтэй ихэнх судлаач санал нийлж байна. Утаат тамхинаас ялгардаг 7000 гаруй бодисоос 70 орчим нь хорт хавдрын шалтгаан болдог төдийгүй ихэнх нь хүний биед хортой ажээ. Вэйпийн утаанаас мөн адилхан хорт нэгдэл, хорт бодис ялгардаг ч хэмжээ нь бага байдаг. Хамгийн гол нь утаат тамхины хамгийн гол “хор” болох хорт хавдар үүсгэгч бодисыг вэйп “үйлдвэрлэдэггүй”.

Түүнчлэн вэйп татахаа болих нь утаат тамхийг хаяхтай харьцуулбал харьцангуй хялбар байж болох талтай гэнэ. Тамхи татдаг 886 англи иргэнийг хамарсан судалгаа 2019 онд New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдэж байв. Тэд бүгдээрээ тамхиа хаяхыг хүсэж байсан тул 50 хувьд нь никотинтой зажилдаг бохь, амны цацлага, наалт зэрэг бүтээгдэхүүн хэрэглүүлсэн байна. Бусдад нь никотин агуулсан вэйп санал болгосон аж. Нэг жилийн дараа эхний бүлгийн 10 хувь нь тамхиа хаясан байсан бол энэ тоо вэйп татагчдын хувьд 18 хувь байжээ. Мөн вэйп татагчдын дунд утаат тамхи татдаг хүмүүсийн тоо багасаж байгаа нь ажиглагдсан аж.

Эх сурвалж: The Economist

bookzone.mn
Тагууд: дэлхийдутаат тамхиЭлектрон тамхи

Санал болгох:

A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00