BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.

Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна

Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-04-11
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Эм Эм Си Жи ХХК-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг CMO судалгаа нь Монгол Улсад идэвхтэй маркетингийн үйл ажиллагаа явуулж буй топ 50 компанийн маркетингийн захирлуудыг оролцуулж, салбарын тренд, зах зээлийн өөрчлөлт, тулгамдаж буй асуудлуудыг бодитоор хэмжих зорилготой билээ.

Энэхүү тайланд маркетингийн цаашдын чиг хандлагууд, зах зээлийн сорилтууд, боломжуудын талаар онцолсон юм. 2024 оны судалгааны тайлангаас харахад цар тахал болон эдийн засгийн савлагааны дараах шинэ нөхцөл байдалд бизнесүүд дасан зохицож, тогтворжиж байгаа юм байна.

Маркетингийн орчин шинэ түвшинд хүрч байна

Өнгөрсөн онд  топ 50 бизнесүүд маркетингийн төсвөө 2022 онтой харьцуулахад 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 156 тэрбум төгрөгт хүржээ. Маркетингийн үйл ажиллагааны үр өгөөжийг 66 хувьд хэмжиж буй нь бизнесүүдийн стратегийн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм. Дижитал маркетинг, дата суурьтай шийдвэр гаргалт, AI болон автоматжуулалтын системүүдийн хэрэглээ нэмэгдэж, компаниуд хэрэглэгчийн зан төлөвийг гүнзгий судлахад анхаарах болсон байна. Хиймэл оюун ухаан, Generative AI (ChatGPT гэх мэт) технологи нэвтэрснээр бизнес, зах зээлийг шинэ түвшинд гаргажээ. Тэр тусмаа хүнсний салбаруудын гар ажиллагааг багасгаж хүний оролцоог бууруулах хандлага болон инфляцын түвшин тогтворжсон ч гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, үнийн өсөлттэй холбоотой сорилтууд үргэлжилж байна.

Салбарт гарсан тус өөрчлөлтийн талаар Тера Экспресс ХХК, ММХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Ш.Алтанбагана “Ковидын дараах сэргэлт бүх салбарт эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч цаашид энэхүү өсөлт тогтвортой байх эсэх нь тодорхойгүй байна. Цар тахлын үед өндөр байсан инфляц буурч, үнийн өсөлт харьцангуй тогтворжсон ч гадаадын хөрөнгө оруулалтын хүү өссөн. Мөн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, үндсэндээ зогсонги байдалд хэвээр байгаа нь үнийн өсөлтөөс үүдэлтэй асуудлууд гарах эрсдэлтэй гэж таамаглаж байна” хэмээв. 

ТОП 50 компанийн маркетингийн батлагдсан төсөв 2024 онд 156 тэрбумд хүрч 2022 оноос 30 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.  Мөн маркетингийн төсөв илүү том ангилал руу шилжиж, 3 тэрбум төгрөгөөс дээш төсөвтэй байгууллагуудын эзлэх хувь нэмэгдэж байна. Онцлоход сошиал медиа зар сурталчилгааны төсөв буурч, харин инфлюнсер болон контент бүтээгчдэд хуваарилсан төсөв нэмэгджээ.

“Оюуны Ундраа Групп”-ийн  Маркетинг, борлуулалтын газрын захирал Л.Отгонцэцэг:

-Бүтээгдэхүүн сурталчлахдаа зөв, тохирсон инфлюнсертэй хамтран хэрэгжүүлсэн идэвхжүүлэлтийн кампанит ажлууд бодитой үр нөлөө үзүүлж, яах аргагүй тренд болж чаддаг. Манай байгууллага 2022, 2023 онд AR (Augmented Reality) технологийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашиглан контент бүтээж үзэж байсан. AR шийдлүүд өртөг өндөртэй байдаг ч бидний хүлээж байсан хүлээлтэд хүрээгүй. Хэрэглэгчид үүнийг хүлээж авахад хараахан бэлтгэгдээгүй буюу цаг үе нь болоогүй байсан. Харин 2024 онд хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжиж, хэрэглээнд нэвтэрч байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн технологийн мэдлэг сайжирч шинэ төрлийн технологийн шийдлүүдийг хүлээн авахад одоо л бэлтгэгдэж эхэлж байгаа байх хэмээв. 

Хэрэглэгчийн зан төлөвт гарсан өөрчлөлт

Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурснаар урамшуулал, хямдралын ач холбогдол өсөж, борлуулалтын стратегиудад шинэ сорилтууд тулгарч байна. Үүний зэрэгцээ:

  • Брэндийн үнэнч байдал буурч, өрсөлдөөн нэмэгдэж байна.
  • Хэрэглэгчид илүү их мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргах болсон.
  • Залуучуудын хэрэглээний соёл өөрчлөгдөж, илүү үнэ цэнтэй туршлагыг чухалчилж байна.

Дүгнэлт 

Маркетингийн төсөв 2025 онд үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Тухайлбал, уламжлалт медиа сурталчилгаанд зарцуулах төсөв өсөх хандлагатай байгаа бол олон улсын маркетеруудын 55% нь ТВ стриминг контентод илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Хэдийгээр маркетингийн төсөв өсөж байгаа ч үр дүнтэй хүргэх сувгууд өөрчлөгдөж байгаа тул медиа стратегийг илүү оновчтой боловсруулах нь чухал байна. Мөн AI суурьтай аналитик болон креатив арга хэрэгслүүд олон төрлөөр бий болсон байна. Одоогоор компаниуд эдгээрийг судлах, сонирхох, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлж эхлэх шатандаа байна.

Судалгаанд идэвхтэй оролцож, үнэтэй санал бодлоо хуваалцсан ТОП-50 компанийн CMO нар болон маркетингийн салбарын шилдэг мэргэжилтнүүд, дэмжин ажилласан NCD Групп, Моннис Моторс, Хушхан Брэнд, Хаан банк нартаа маркетингийн салбарт оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлье.

“CMO survey 2024” судалгааны тайланг ЭНД дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: дижитал маркетингконтент маркетингмаркетингсошиал маркетинг

Санал болгох:

Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Бизнес сэтгэлгээг илэрхийлсэн хар blazer өмссөн эмэгтэй ширээнд сууж, номонд гарын үсэг зурж байна. Хэд хэдэн хүн ойролцоо зогсож, нэг нь ном барьчихсан, улаан, цагаан бичвэр бүхий фон дээр зогсож байна. Ширээн дээр нэг лонх ус, овоолгын ном тухлана. - Business.MN
Хүчтэй сэтгэлгээнээс хүчтэй бизнес төрдөг
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00