BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо

BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-04-15
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн 78 улсад 11 мянга гаруй  салбартай, 40 дэх жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй BNI (Business Network International) байгууллага манай улсад 2022 оны  дөрөвдүгээр сараас эхлэн франчайз эрхтэй нэвтэрсэн билээ. BNI бол бизнес эрхлэгчдийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгодог, олон улсын мэргэжлийн бизнес нетворк байгууллага  юм. 

Тус байгууллага Монгол Улсад хөл тавьснаас хойш 15 салбар, 700 гаруй бизнес эрхлэгч гишүүнчлэлтэй болжээ. BNI Mongolia-ийн  ууган салбаруудын нэг BNI Karakorum in Mongolia 2025 онд шинэ удирдлагын багтай болоод буй. Тодруулбал, тус салбарын Ерөнхийлөгчөөр “Царамтайн Арвай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр, Дэд ерөнхийлөгчөөр Celeb MGL Agency ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэдэвдолгор,Санхүүч, Ерөнхий нарийн бичгийн даргаар Anar Grand ХХК-ийн захирал Ж.Алтанбагана нар томилогдоод байна. 

Шинэхэн удирдлагын баг цаашид гишүүдийн бизнесийг олон нийт болон олон улсад сурталчлах, реферал буюу санал болгож буй бизнес боломжуудын чанар, үр өгөөжийг 35 хувиар нэмэгдүүлэх гэх мэт томоохон зорилгын төлөө ажиллахаар зорьж байгаа аж. 

BNI-д гишүүнээр элссэнээр мөнгөөр үнэлэх боломжгүй олон үнэ цэнийг олж авдаг.

Тус байгууллагын үйл ажиллагаа хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, нэг салбараас нэг л компанийг гишүүнээр элсүүлдэг зарчимтай учир ижил төрлийн бизнесүүд хоорондоо өрсөлдөх бус харин хамтрах, хөгжих боломж бүрддэг. 

“BNI-д гишүүнээр элсэх нь мөнгөөр үнэлж баршгүй үнэ цэнийг олж авдаг гэдгийг би өөрийн туршлагаас мэдэрсэн” хэмээн BNI Karakorum in Mongolia салбарын ерөнхийлөгч Э.Жавхланбаяр онцолж байлаа. 

Түүнчлэн BNI-д зөвхөн шийдвэр гаргах түвшний бизнес эрхлэгчид элсдэг тул гишүүд хоорондоо итгэлцэлд суурилсан хүчирхэг хүрээлэл бий болгож, бизнесийн үйл ажиллагааг харилцан дэмжиж ажилладаг. Жишээлбэл, борлуулалтын орлогоо системтэй өсгөх, бизнесээ дараагийн шатанд гаргах, олон улсын зах зээлд өрсөлдөх, инновац, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, суралцах, хөгжих, туршлагаа хуваалцах, дэлхийн түвшний хамтрагчтай болох зэрэг боломжууд нээгддэг аж. 

Ташрамд дурдахад, BNI салбарын гишүүд долоо хоногт нэг удаа өглөө бүр 07:30 – 10:00 цагийн хооронд уулзалт хийж, харилцан боломж үүсгэн, борлуулалтаа өсгөх, бизнестээ шинэ хамтрагч олох зэрэг олон боломжийг эрэлхийлдэг байна.

bookzone.mn
Тагууд: бизнес эрхлэгчдэдөглөөний уулзалт

Санал болгох:

A group of people in a large room engage in conversation. They are dressed in business attire, some standing and others sitting. Large windows provide natural light. The atmosphere appears lively and professional, suggesting a networking event or conference.
“Бизнес цэнэг” өглөөний уулзалтаас онцлох санаанууд
A speaker in an orange jacket passionately addresses the audience in a conference hall. Behind him, a large screen displays "MORNINSPIRE - Change or die" alongside his photo. Attendees listen intently, reminded that "Бизнесийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь та өөрөө.
Бизнесийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь та өөрөө
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00