BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дулаан шийдэл төсөл

Дулаан шийдэл: Эрчим хүч хэмнэж, амьдралын чанараа сайжруулъя

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-04-18
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэгд амьдардгийн хувьд өглөө -20 C  хэмийн хүйтэнд хөнжилдөө чичирч сэрж байна гээд төсөөл дөө. Босох хэрэгтэй байдаг, даан ч ийм хүйтэнд орноосоо өндийнө гэдэг амаргүй. Аяга халуун хоол идэх гэхээр ёроолд нь ч очоогүй байхад хөрж, царцах гээд л. Халаалтаа галаар шийддэг бол утаат Улаанбаатартаа утаа нэмэрлэж, эрчим хүчээр шийддэг бол санхүү мөнгөөрөө хохироод л. Монголын хүйтэнд амины орон сууцандаа дулаан өвөлжинө гэдэг хэцүү. Тиймээс Европын холбооны Switch-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийг танилцуулж байна.

Яагаад хавар байшингаа дулаална гэж? 

Хахир өвлийн улиралд дулаалгагүй байшинг халаах нь эрчим хүч их хэмжээгээр алдаж, зардал нэмэгдэхэд хүргэдэг. Яаж ч бодсон халаагаад л байдаг, гэвч завсар зайгаар дулаанаа алдаад байвал ямар нэмэр байх вэ дээ. Гэхдээ аль хэдийн хүйтний улирал дуусаж, урин хавар иржээ. Ийм байтал яагаад байшингаа дулаалах хэрэгтэй гэж?

  • Тав тухтай, сэрүүхэн зун 

Зөв дулаалга нь зөвхөн өвлийн улиралд дулаан хадгалахаас гадна зуны улиралд танай гэрийг сэрүүн байлгана. Тэгэхээр хавар байшингаа дулаалснаар өвөлд төдийгүй зунд бэлдэж, агааржуулалтын хэрэглээ, эрчим хүчний төлбөрийг бууруулах юм. Түүнчлэн цаг агаар дулаарсан энэ үед бүх төрлийн дулаалгыг хийх боломжтой байдгаараа давуу талтай.

  • Харшилгүй тайван амьсгал 

Хуучирсан дулаалгатай эсвэл бүр дулаалгагүй байх нь тоос шороо тэргүүтэй харшил үүсгэгчид гэрт нэвчиж, харшлыг өдөөхөд хувь нэмэр оруулдаг. Харин дулаалга хийснээр тоос шороо орох цэгүүдийг битүүмжлэн, доторх агаарын чанарыг сайжруулж, харшил хөдлөхөөс хамгаалах юм шүү дээ.

  • Жилийн туршид эрчим хүчээ хэмнэнэ 

Хавар дулаалгыг сайжруулснаар танай байшин жилийн турш эрчим хүч хэмнэнэ. Зөв дулаалга нь дээр хэлсэнчлэн дотоод орчны температурыг жигд байлгаж, халаалт, хөргөлтийн системийн ачааллыг бууруулан, эрчим хүчийг тогтмол хэмнэхэд тусалдаг. Эрчим хүчийг зөвхөн өвөл зарцуулж, өвөл хэмнэдэггүй. Бид ч зөвхөн өвөл амьдардаггүй. Жилийн дөрвөн улиралд амьдардгийг санаарай.

Дулаалга хийснээр үүсэх ХЭМНЭЛТ 

Түлшний хэрэглээ хоёр дахин буурна 

Дулаалга хийлгэсэн айл өрхүүд түлшний хэрэглээгээ хоёр дахин бууруулж чаддаг аж. Энэ нь зөвхөн зардлаа хэмнэхээс гадна агаарын бохирдлыг багасгах чухал алхам болдог. Тухайлбал, түлшний зарцуулалт бага байгаа нь нарийн ширхэгтэй тоосонцор (PM₂.₅), азотын исэл (NOₓ), хүхрийн давхар исэл (SO₂) зэрэг хортой бохирдуулагчийн ялгарлыг бууруулдаг.

АНУ-ын орон сууцны дулаалгыг сайжруулахад чиглэсэн судалгаагаар дулаалга хийсний дараа жилд ойролцоогоор 3100 тонн PM₂.₅, 100,000 тонн NOₓ, 190,000 тонн SO₂ буурна гэж тооцоолжээ.

Эдгээр тоосонцор, исэл ийнхүү буурахад л жилд эрт нас баралт 240-өөр, багтраа өвчний тохиолдол 6500-аар багасах боломжтой аж.

Сарын халаалтын зардал 100 000 төгрөгөөр багассан 

Монголын дулаалга хийлгэсэн айл өрхийн дотор агаарын хэм хоёр дахин удаан хадгалагддаг болж тав тух нэмэгдсэн аж. Үүнийгээ дагаад халаалтын сарын дундаж хэмнэлт нь 100 000 төгрөг болдог бөгөөд энэ нь урт хугацаандаа маш их мөнгө хэмнэж чадах юм. Үүгээр зогсохгүй нэг жилд Монгол улсыг гурав тойрохтой тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг ажээ.

Хэмнэлт + Тав тух = “Дулаан шийдэл” 

“Дулаан Шийдэл” төсөл нь айл өрхүүдэд байгальд ээлтэй, хэмнэлттэй дараах дулаан шийдлүүдийг санал болгодог.

  • Дээврийн дулаалга
  • Холболттой ханын дулаалга
  • Агаар сэлгэлттэй ханын дулаалга
  • Суурийн дулаалга
  • 3 давхар шилтэй дулаан хэмнэлттэй цонх

Тэгэхээр та эдгээр дулаалгын шийдлээс сонгоод эрчим хүчээ 70 хувь хүртэл хэмнээрэй.

Хэрхэн “Дулаан шийдэл”-д хамрагдах вэ? 

“Дулаан шийдэл” төслийн дуудлагын төвийн 7505-2000 дугаарт холбогдон, дулаан алдалтаа хэмжүүлж, үнийн санал авахад л хангалттай. Мөн банк болон ББСБ-аас дулаалгадаа зориулж ногоон зээл авах боломжтойг дуулгахад таатай байна.

Ногоон зээл

Эрчим хүчээ хэмнэж, амьдралын чанараа дээшлүүлэхийг хүсэж байгаа бол жилийн ердөө 6% хүүтэй ногоон зээл таны хувьд төгс сонголт байж мэднэ. Транскапитал, Вишнфанд, Жи Эс Би Капитал зэрэг банк бус санхүүгийн байгууллага энэхүү зээлийг 12 сарын хугацаанд 5 сая хүртэлх төгрөгөөр олгож байгаа бөгөөд тавдугаар сарын 22-ныг хүртэл та хөнгөлөлттэй нөхцлөөр зээлд хамрагдах боломжтой. Түүнчлэн ХААН, Хас, Богд, Капитрон, Төрийн банкаас хэрэглээний ногоон зээл авч болох юм шүү.

дулаан шийдэл“Дулаан шийдэл II” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ын Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан болон Монголын Ногоон Санхүүгийн Корпораци хамтран хэрэгжүүлж байна. Харин төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөр, Орон сууцжуулалтын сан, ГАГГА сан болон Францийн хөгжлийн агентлаг ажиллаж байгаа билээ.

“Дулаан шийдэл” төслийг сонгосноор та зөвхөн түлш хэмнээд зогсохгүй эрүүл амьдрал, хэмнэлттэй зардал, дулаахан гэр орон, цэвэр агаарт амьдрах ирээдүйг сонгож байна гэсэн үг юм. Хавар бол шинэчлэлийн цаг. Өнөөдрөөс л шийдвэрээ гаргаж, ирэх өвлийг дулаахан, тайван угтаарай.

дулаан шийдэл

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: зардалэрчим хүч

Санал болгох:

A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
A large industrial power plant with multiple tall chimneys releases light smoke against a backdrop of a cloudy sky at dusk. Illuminated by bright lights, the facility stands out in the эрчим хүчний салбарт гэрэл асаах мэдээ, showcasing its structures and machinery.
Эрчим хүчний салбарт гэрэл асаах мэдээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00