Улам бүр цахимжиж, хурдтай болж буй бизнесийн орчин нь өдгөө аж ахуйн нэгж бүрийг өөрчлөгдөхийг, тэр дундаа удирдлага, менежментийн түвшинд сэтгэлгээний эргэлт хийхийг шаардаж байна. Өөрчлөлтийн энэ цаг үеийн нэг том хувьсал нь цахим шилжилт юм. Тэгвэл жижиг, дунд бизнесийн цахим шилжилтэд бүрэн нийцсэн Veritech Cloud ERP платформыг танилцуулах албан ёсны нээлт энэ сарын 17-нд Галериа Улаанбаатар төвд боллоо. Тус арга хэмжээнд 150 орчим аж ахуйн нэгжийн захирал, менежер, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Veritech Cloud ERP бол өгөгдөлд суурилсан удирдлага, харилцагчаа халамжлах систем, бизнесийн өсөлтийн хурдасгуур, цаашлаад банк, санхүү, зөвлөх үйлчилгээ болон B2B оролцоог нэгтгэсэн цогц дижитал экосистем юм. Ялангуяа цаашид бизнесээ улам томруулах, үүний тулд үйл ажиллагаагаа системчилж, процессжуулахыг зорьж буй жижиг, дунд бизнесүүдэд зайлшгүй хэрэгтэй үйлчилгээ аж.
Бүхнийг багтаасан ч маш хялбар ажиллагаатай уг экосистемийг “Интерактив” ХХК хөгжүүлсэн байна. 1996 онд үүсгэн байгуулагдсан тус компани ERP буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, бизнесийн процессын инженеринг, тоон гарын үсгийн технологи, финтек, Засгийн газрын томоохон шийдэл зэрэг олон бүтээгдэхүүн, төслийн хөгжүүлэлт дээр ажилласан мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг билээ. Өдгөө тус компан 140 гаруй ажилтан, 400 орчим харилцагчтай, зах зээлд 40 мянга гаруй шийдлийг санал болгож байна.
“Интерактив” компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий архитектор Б.Ууганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын ЖДБ-үүдэд зориулж хямд зардлаар ашиглах боломжтой, бизнесийг нь өсгөхөд туслах дижитал шийдлийг бид санал болгож байна. Энэ арга хэмжээг бид компанийнхаа бүтээгдэхүүний танилцуулга гэж үзэхээс илүүтэй энэ төсөлд оролцсон маш олон хамтрагчдын хамтын ажиллагааны үр шимийг та бүхэнд хүргэх боломж гэж үзэж байгаа юм. Цаашид Монголын биенесийн салбар улам эрч хүчтэй болж, улам томорч, Монголын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын тавцанд хүргэхэд энэ шийдэл маань тус болоосой гэж хүсэж байна” хэмээн дурдсан юм.

Тус компанийн борлуулалтын хэлтсийн захирал Б.Гангамөрөн Veritech Cloud ERP платформын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв. Тэрбээр илтгэлдээ компанийнхаа хөгжүүлсэн ERP системүүд, компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүдийн төрөл, онцлогийн талаар дурдаж, бизнесийн процессын загварчлал нь компаниудад яагаад чухал болох, энэхүү загварчлалыг хэрхэн бүтээж байгаа талаар дурдав.
Мөн Veritech Cloud ERP-ийн үндсэн модулиудыг товч танилцуулсан юм. Тухайлбал, Veritech Sales Cloud нь борлуулалтаа дижиталаар хялбар хийх боломжийг олгох бол Veritech Finance Cloud нь бизнесийн тун чухал элемент болох санхүүжилт, зээлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ХААН Банкны байгууллагын зээлийг цахимаар авах боломжийг олгож байгаа аж.
Тус платформ нь дата ашиглан учраас скоринг үнэлгээ хийж, ингэснээр зээлийг богино хугацаанд, төвөг чирэгдэл багатай олгох нөхцөлийг бүрдүүлжээ.
Харин Veritech Talent Cloud бол ажил горилогчдын мэдээллийг компанийн ERP руу илгээх, анализ, харьцуулалт хийх зэрг функцийг агуулсан бөгөөд өдгөө тус системд 35 мянга орчим хүний CV бүртгэлтэй байгаа аж. Veritech Knowledge Cloud бол онлайн сургалт, шалгалт авах, контент борлуулах зэрэг олон функц бүхий нэгдсэн сүлжээ бол Veritech Consulting Cloud нь хүний нөөцийн хомсдол нүүрлэсэн энэ үед ЖДБ-т нэн өгөөжтэй үйлчилгээ болох юм. Олон компанийн хувьд мэргэжлийн хуульч, санхүүч, татварын зөвлөхийн үйлчилгээг авах нь амаргүй, өндөр өртөгтэй байдаг бол уг платформыг ашиглаад зөвхөн шаардлагатай үедээ чанартай зөвлөх үйлчилгээг дижитал хэлбэрээр авч болох аж. Эдгээр модуль бүгд ERP системтэй холбоотой ажиллаж, нэг төрлийн экосистем болон хөгжсөн учир цогц үйлчилгээ авах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм.

Мөн Veritech Cloud ERP платформын санхүү, худалдан авалт, агуулах, хүний нөөцийн удирдлагын модулиуд нь аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бодит асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх боломжтойг экспертүүд жишээ ашиглан танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг маш их татсан юм. Тухайлбал, “Мэндэт хажир” ХХК-ийн захирал Т.Туруунаа “Интерактив компани бизнест хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор, цогц байлгахыг хичээж, хөгжүүлэлт хийж байгаа нь их таалагдлаа. Заавал хүн хүч, тоног төхөөрөмж ашиглах бус бэлэн дата, бүтээгдэхүүнийг ашиглаад үр дүнтэй ажиллаж болох бүтэц, процессыг тус платформд оруулж ирсэн байна. Бидний хувьд Интерактив компанийн туршлага, маш их дата, мэдээлэл нь давуу тал болно гэж үзээд уг платформыг сонгосон. Үнэ өртгийн хувьд ч маш боломжийн байсан.
Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн албан ёсны эрхтэй брэндийн дэлгүүрийг удахгүй нээнэ. Үүнд зориулж бид онлайн вэбсайт, платформ хөгжүүлэхээр судалгаа хийж байсан бол өнөөдөр энэ арга хэмжээнд оролцсоноор Veritech-ийг ашигладаг компаниуд энэ программыг ашиглан онлайн дэлгүүрээ нээх боломжтой болсныг мэдэж авлаа. Мөн дижитал кредит банкны үйлчилгээтэй хамтран ажиллахаар сонирхлоо” гэж өгүүлэв.
Энэ удаагийн арга хэмжээний үеэр тус платформтой түншилж буй ХААН Банкнаас дижитал шилжилт хийсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулагдсан буцаан олголттой (НӨАТ хассан дүнгийн 10 хувь) зээлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан. Дижитал шилжилттэй холбоотой техник, тоног төхөөрөмж, программ хангамж, тухайлбал Veritech Cloud ERP-ийг худалдаж авч ашиглаж байгаа эмэгтэй энтрепренерүүд уг зээлийг авах боломжтой бөгөөд зээлийн хэмжээ нь 2 саяас 1 тэрбум төгрөг, 36 сар хүртэлх хугацаатай, 18,6 хувийн хүүтэй байх юм. Тус банк уг төслийг Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай (EBRD) хамтран хэрэгжүүлж байна.
Мөн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ болох CashMe, ЖДБ-ийн санхүүжилтийн платформ Zeelme зэрэг санхүүгийн бүтээгдэхүүний танилцуулга, Veritech Cloud ERP платформын хэрэглэгчдийн кэйс танилцуулга зэрэг арга хэмжээ энэ үеэр болсон юм. Тус арга хэмжээний хамтрагч байгууллагуудаар ХААН банк, EBRD, TESO групп, Maxon ХХК, Дижитал кредит ХХК ажиллажээ.
Та veritech.mn вэбсайтаар зочлон, тус платформ нь жижиг дунд бизнест ямар төрлийн дижитал шийдэл, давуу талуудыг санал болгож буйтай танилцах боломжтой юм.