BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
IC Tower: “EDGE Advanced” гэрчилгээ авсан Монголын анхны ногоон оффис, үйлчилгээний барилга, байгууламж боллоо

IC Tower: “EDGE Advanced” гэрчилгээ авсан Монголын анхны ногоон оффис, үйлчилгээний барилга, байгууламж боллоо

Business.mn   Business.mn
2025-04-23
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Инвескор Проперти” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ай Си Тауэр барилга, байгууламж нь Олон улсын санхүүгийн корпорацийн (IFC) ‘EDGE ADVANCED’ түвшний шаардлагад нийцсэнээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой менежментийг хэрэгжүүлэгч ногоон барилга, байгууламжаар шалгарлаа.

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлээд буй EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн үндсэн 3 үзүүлэлттэйгээр ногоон барилга, байгууламжийн үнэлгээний жишиг аргачлал бөгөөд тухайн улс орны норм, стандартад заасан үзүүлэлтээс 20 хувиас доошгүй үр ашигтай байх шаардлагыг тавьдаг.

Харин Ай Си Тауэр барилга, байгууламжийн хувьд барилгын материалын нүүрстөрөгчийн биет үзүүлэлт 29%-иар бага, эрчим хүчний хэмнэлт 41%, усны хэрэглээ 35%-иар хэмнэлтийн суурь үзүүлэлттэйгээр стандарт шаардлагаас давж “EDGE ADVANCED” үнэлгээний түвшинг хангасан Монголын анхны оффис, үйлчилгээний ногоон барилга, байгууламж боллоо. 

Tall modern building with trees and a red canopy in the foreground. On the right, green icons and Mongolian text show reductions: 29% in building material emissions, 41% in energy use, and 35% in water use.

Түүнчлэн ногоон барилгын стандарт шаардлагад нийцэхүйц цонх ханын харьцаа, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг нэвтрүүлсэн бөгөөд усны хэрэглээг хэмнэх орчин үеийн шийдэл бүхий автомат тоноглолыг суурилуулсан. Барилгын материалын шийдлийн хувьд 3 давхар шиллэгээ бүхий хөнгөн цагаан цонх, нүүрстөрөгчийн биет үзүүлэлтийг бага байлгахад нөлөөлдөг, барилгын урт хугацааны бат бөх байдлыг хангах, дулаан болон агаарын алдагдалыг багасгадаг бүрэн цутгамал бетон болон арматур хийцийг сонгосон нь агааржуулалт, халаалт хөргөлтийн системийн хэрэглээг бууруулж эргээд эрчим хүчний хэмнэлтийг бий болгожээ.

 Төслийн хөгжүүлэгч бөгөөд хөрөнгийн менежер болох “Инвескор Проперти” ХХК нь тус салбарт 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд менежмент хийж байгаа болон шинээр хөгжүүлж буй  төслүүддээ ногоон барилгын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламжийн шийдэл, тогтвортой менежментийг үе шаттайгаар нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Ногоон барилга, байгууламж болсоноороо байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал алхам болохоос гадна хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, эрүүл, аюулгүй орчин бий болгодог нь иргэдийн амьдралын чанарт шууд эерэгээр нөлөөлөх юм. Ногоон барилга нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ногоон сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Ай Си Тауэр нь ногоон барилгын гэрчилгээ авсан нь тус барилгад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид болон шинэ талбай худалдан авахаар сонирхож буй харилцагчид банкуудын хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах боломжтой болсоныг дуулгахад таатай байна.

#ICTower #АжиллаАмьдарБүтээ

Инвеспор Проперти

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

  • Байршил: СБД, 1-р хороо, Парисын гудамж-42
  • Холбоо барих: +976 8011-7800; +976 8011-6292
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: бизнес мэдээногоон байгууламж

Санал болгох:

A digital rendering of a modern, gray pharmaceutical factory building with cars parked outside. Mongolian and English text announces the opening of the first ampoule pharma factory in May 2025. MDM Ampoule Pharma logo is visible.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00