BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Халуун йог

Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-04-29
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох, Эрүүл амьдрал
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхий дахинаа хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй халуун йогийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн хамт олон бол Move Hot Yoga студи юм. Уг йогийн төв нь 2021 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй бөгөөд дэлхий нийтийг нөмөрсөн “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед ч хаалгаа барилгүй үлдсэн салбартаа цөөхөн хэдэн байгууллагын нэг болоод буй. Энэ амжилтын цаана Move Hot Yoga төвийг амжилттай удирдаж яваа Г.Цолмон болон  П.Цэнгүүн нарын хичээл зүтгэл бий.

Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga

Йогийн төвөө бизнес болтол хөгжүүлсэн тэдний амжилтын түүх тун сонирхолтой. П.Цэнгүүн Олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр мастераа хамгаалсан бөгөөд дотоодын хүнс үйлдвэрлэлийн томоохон компаниудад ажиллаж туршлага хуримтлуулсан нэгэн.

Өдөржин суудлын ажил эрхэлдэг тэрбээр нэг өдөр найз Г.Цолмонгийнхоо шинээр нээн ажиллуулж буй Move Hot Yoga-ийн сургалтад хамрагджээ. Гайхмаар нь уг сургалтад ердөө гурван удаа л суухад П.Цэнгүүний бие болоод сэтгэл санаанд маш олон эерэг өөрчлөлт гарч буйг анзаарчээ. Ингээд өөрөө хэдий йогийн багш биш ч халуун йогийн ач тусыг монголчууддаа таниулж, энэ чиглэлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, бизнес хийх санаа төрсөн аж.

Тэгээд найздаа “Франчайз эрхээ өгөөч” хэмээн санал тавихад, Г.Цолмон харин ч уриалгахнаар “Чи миний бизнесийн хамтрагч болоод надтай нэгдээч” хэмээн урьсан байна. Найз маань олон улсад багшлах эрхтэй мэргэжлийн йогийн багш боловч бизнесийн тал дээр туршлага дутмаг байсан тул бид ийнхүү хамтрахаар шийдсэн хэмээн П.Цэнгүүн бизнесийнхээ эхэн үеийн дурсамжаа хуваалцсан юм.

Өдгөө тэдний эхлүүлсэн бизнес нь гурван ч салбартай, 30 гаруй ажилтантай. Мөн халуун йогоос гадна халуун спиннинг хичээлийн хөтөлбөртэй болж өргөжөөд байна.

Манай бизнес зөвхөн үйлчилгээнд төвлөрсөн учраас анхаарлаа сарниулахгүй, нэг чиглэлд бүрэн төвлөрөх боломжтой. Тиймээс бүртгүүлсэн хүн бүрийг тууштай явахад саад болох хүчин зүйлсийг урьдчилан тооцоолж, бүгдийг нэг дороос авах боломжтойгоор цогцоор нь шийдэхийг зорьсон

хэмээн Move Hot Yoga-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн онцолж байлаа.

Тухайлбал,  үйлчлүүлэгчид нь йогоор хичээллэж дууссаны дараа гэртээ буй мэт тухтай гэгч цэвэрхэн душ, шүршүүрт орохоос гадна үсний сэнс, ариутгасан алчуур, үсний боолт гэх мэт эмэгтэй хүн бүрт хэрэгтэй бүхнийг бүрдүүлсэн аж. Түүнчлэн өмссөн дасгалын хувцсаа үлдээгээд цэвэрлүүлж, өөрийн шүүгээндээ хадгалуулах үйлчилгээтэй. Мөн Move Hot Yoga-ийн бүх салбар хүлээлгийн хэсгээ кофе шопт буй мэт тав тухтай орчин бүрдүүлж, хоорондоо халуун яриа өрнүүлэн суух орон зайг ч марталгүй тохижуулсан.

A woman in a black blazer sits on an orange couch against a green wall with a colorful abstract painting behind her, looking at the camera with a slight smile.
Move Hot Yoga-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн

Йогийн сургалтуудын нийтлэг дүр төрх нь эгнүүлэн дэлгэсэн гудас, цэлгэр том заал байдаг бол  Move Hot Yoga-ийн энэ бүх тохижилт тэс өөр мэдрэмж өгөхөөр бүтээгджээ.

Ташрамд дурдахад, халуун йогоор хичээллэх үед танхимыг 35–40 хэм хүртэл халааж, өндөр чийгшилтэй орчин бүрдүүлдэг. Ийм өндөр температур нь булчин шөрмөсийг илүү уян хатан болгож, хөлс ихээр ялгаруулан биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Мөн өөх шаталтыг түргэсгэснээр жингээ хасахад үр дүнтэй гэх зэрэг олон давуу талтай.

Ёс зүйтэй бизнесийн “хамтрагч”

Бизнес эрхлэгч хүн өдөр бүр асуудалтай нүүр тулж, түүндээ шийдэл эрэлхийлсээр байдаг. Үүний нэгэн адилаар Move Hot Yoga-ийн залуу удирдлагуудад КОВИД-19 цар тахлаас улбаалан түрээсийн зардал, ажилчдын цалин гээд л урсгал зардлууд урсаад буй мөртөө хөл хорионоос шалтгаалан орлого хаагдаад байсан хүнд үеийг туулсан.

Тэрхүү санхүүгийн хүнд нөхцөлд эхэндээ ойр дотнынхноосоо зээл авч эхэлсэн ч удалгүй өндөр хүүтэй зээл санал болгодог хувь хүмүүст хандахаас өөр аргагүй болсон байна. Гэвч хувь хүмүүсээс тийм зээл авах өндөр эрсдэлтэй учраас санхүүгийн дарамт улам нэмэгдэж, стресстэй нөхцөл байдал үүсгэж эхэлжээ.

“Яг энэ үед ХААН Банкны бизнесийн зээлд хамрагдаж чадсан нь тогтвортой, тодорхой нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэртэй болоход тусалж, Move Hot Yoga -ийн  үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн П.Цэнгүүн онцлон дурдаж байлаа.

Харин одоо тэрбээр ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас зохион байгуулдаг “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих сургалт”-д хамрагдаад буй. Хүн үргэлж хөгжих ёстой гэж боддог учраас анагаахын чиглэлээр суралцахын хажуугаар тус сургалтад бүртгүүлжээ.

Хүнд нөхцөл байдлаас гарч чадсан тэд компанийнхаа алсын хараа, стратегид илүүтэй анхаарч шинэ ажлууд эхлүүлэхээр бэлдэж байгаа аж. Тухайлбал, Move Hot Yoga йогийн төвөө франчайз хэлбэрээр тэлэх бүх ажлаа төлөвлөгөөтэйгөөр эхлүүлжээ. Гэхдээ үүнийг хийхэд тулгарч буй хамгийн том сорилт нь халуун йогийн мэргэжлийн багшийн хомсдол. Тиймээс олон улсад багшлах эрхтэй мэргэжлийн багш бэлтгэх сургалтын албан ёсны эрхийг авч, эх орондоо халуун йогийн багш бэлтгэх гэж байгаа ажээ.

Учир нь халуун йог нь зөвхөн сайхан бие галбираа хадгалах төдийгүй, амьдралын чанараа сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ чиглэлийг Монголдоо илүү өндөр түвшинд хөгжүүлж, олон хүнд илүү чанартай, эрүүл урт наслах боломжийг бий болгоход хувь нэмрээ оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Халуун йог📍 Сүхбаатарын талбайгаас Шангри-Ла явах замд ЭМЯ-ны замын эсрэг талд байрлах Аюуд Тауэр-ын 4 давхарт 404 тоот

  • 🔗 http://movehotstudio.mn/
  • 📞 7719 7722
  • 📩 moverostudio@gmail.com

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Move Hot Yogaбизнесийн эргэн тойрондХААН Банкэрүүл амьдрал

Санал болгох:

Бизнесийн эргэн тойронд
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ?
Бизнесийн эргэн тойронд
Бизнес эрхлэгчдийн мэдвэл зохих хуулийн шинэчлэлүүд
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00