Сүүлийн таван жилд та сандлаа хэдэн удаа сольсон бэ?
Гадна талбай дээр ажиллаж буй ажилчид аюултай орчинд байгаа нь нүдэнд ил байдаг. Тиймээс ч олон байгууллага хамгаалах хэрэгсэл, хөрөнгө оруулалтаа тэдэн рүү илүү чиглүүлдэг. Харин оффисын орчинд ажилладаг хүмүүсийн хувьд эрсдэл нь тэр бүр “харагддаггүй” учраас үл тоогдох нь элбэг. Гэвч оффис ч эрсдэлтэй орчин. Таваас дээш жил сууж ажилласан олон хүний нуруу баруун, эсвэл зүүн тийш суулт өгч, биеийн тэнцвэр алдагдан, архаг өвдөлттэй болох тохиолдол цөөнгүй. Энэ нь зөвхөн ажлын байрны орчин, ялангуяа сандлын тохиргоо, хэрэглээтэй шууд холбоотой. Сандал бол оффисны ажилтыг аюулгүй, эрүүл байлгах гол хэрэгсэл. Мөн компьютерийн дэлгэцийн өндөр, нүднээсээ хэр хол байрлуулсан нь чухал. Харааны түвшинд биш байвал нүд, хүзүү, нуруунд сөрөг нөлөөтэй. Нүд хамгаалах тусгай шил, дэлгэцийн гэрэл бууруулах тохируулга зэрэг нь оффисын “хамгаалах хэрэгсэл”-үүдийн нэг хэсэг.
Талбай дээрх ажилчид хамгаалалтын малгай, гутал, хувцастай бол оффисын ажилтан ч өөрийн орчиндоо тохирсон хамгаалалттай байх хэрэгтэй.
Уншигч та хөдөлмөрийн аюулгүй байдалд юуг хамруулж ойлгох хэрэгтэй ямар эрсдэлүүд байх боломжтой бөгөөд тус салбарт бий болж буй шинэ трендүүдийн тухай мэдэхийг хүсвэл Business.mn подкастын 314-р дугаарыг үзнэ үү.