BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A collage shows the new Импортыг орлож экспортлох боломжтой MDM ампул тарилгын эмийн үйлдвэр: stainless steel equipment, staff in lab coats, technical machinery, the modern exterior, and workers inspecting documents in a clean room.

Импортыг орлож, экспортлох боломжтой “МDM ампул” тарилгын эмийн  үйлдвэр ашиглалтад орлоо

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-05-13
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

“Мөнхийн Тун” ХХК, “Монгол Эм Импекс Концерн” ХХК болон БНСУ-ын DongKoo Bio&Pharma-ын хамтарсан “МDM ампул фарма ” ХХК, тарилгын эмийн үйлдвэр энэ сарын 12-нд үйл ажиллагаагаа албан ёсоор нээлээ.  

Монгол, БНСУ-ын хамтарсан энэхүү үйлдвэр нь манай улсын  иргэд, эрүүл мэндийн байгууллагыг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй, импортыг орлох чадамж бүхий эмээр хангах бөгөөд БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын шаардлагыг хангахаар зорьж буй. Энэхүү тарилгын эмийн үйлдвэр нь жилд 25-40 сая ширхэг тарилгын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тодруулбал, 20 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг өндөр чанартай технологийн дагуу үйлдвэрлэж, зах зээлийн үнээс 15–20 хувиар хямд үнээр дотоодын хэрэглэгчдэд хүргэх юм байна.

 

1 of 9
- +
Two women in traditional Mongolian attire stand on either side of a red carpet holding ceremonial scarves; a man in a suit walks down the steps in the background near blue and white balloons.
People walk near the entrance of a modern building decorated with blue and white balloons for an opening ceremony. A large blue banner with "Open Ceremony" and the MOM Ampoule Pharma logo is visible.
A group of people in formal attire stands on a stage. Two men hold a large basket of colorful flowers. Other people stand nearby, clapping and smiling. Balloons and confetti are on the floor. The MDM logo is visible in the background.
Three people in formal attire stand behind a red ribbon with bows, preparing for a ribbon-cutting ceremony. They are holding scissors and wearing white gloves, with a blue and white backdrop behind them.
Two women pose in front of a blue background with white text. One wears a black blazer over a white top, the other wears a black dress with decorative details. Both have long, dark hair and stand side by side, looking at the camera.
A man in a blue suit writes on a large white wall filled with signatures. Purple and white balloons are visible in the background, and the MDM Ankole Pinnada logo appears in the top right corner.
A person in a gray blazer writes a signature on a white wall covered with various handwritten signatures and messages. The logo "MDM Arnolfe Tindana" appears in the top right corner.
A group of young women wearing ID lanyards stand together indoors, looking attentively ahead. The background is softly blurred, and the MDM Angolle Pharma logo is visible in the top right corner.
Two men in suits and ties stand together at an event with a blue "WELCOME" sign in the blurred background. The logo "MDM AMPOULE PHARMA" is visible in the top right corner.

Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд болон “Мөнхийн Тун” ХХК, МДМ ампул фарма ХХК, DongKoo Bio&Pharma Co.,Ltd ТУЗ -ийн дарга Cho Yong Joon, “Монгол Эм Импекс Концерн” ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа нар оролцлоо. МDM ампул, тарилгын эмийн үйлдвэрийн төсөл 2022 онд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Алтанцэцэгийн санаачлагаар эхэлж, 2024 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр хөрөнгө оруулалтаа босгох зорилгоор DongKoo Bio&Pharma Co.,Ltd болон “Монгол Эм Импекс Концерн”-д хамтрах санал тавьснаар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан ёсоор Монгол, Солонгосын хамтарсан үйлдвэрийн төслийн суурийг нь тавьж байжээ. 

Үйлдвэр зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй байгаль орчны хамгаалал, ногоон хөгжилд бодит хувь нэмэр оруулж, байгальд ээлтэй, хэмнэлттэй үйлдвэрлэлийн шинэ жишиг болж буй.

A modern gray building labeled "Ampoule Pharma" stands next to a multi-story building in an urban area, with a mix of colorful houses and hills visible in the background under a clear sky.

Онцлоход барилгын угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр бус манай улсын барилгын салбарын томоохон төлөөлөл болох ЖТЛ ХХК олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Харин үйлдвэрийн цэвэр өрөөний систем, агааржуулалтын шийдэл, ус боловсруулалтын байршил, бусад инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, суурилуулалтын  ажлыг БНХАУ-ын “Linsen Group” группийн охин компани Line link Purification хариуцан  гүйцэтгэсэн юм байна. Үүний дараагаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн анхны FAT буюу үйлдвэрийн хүлээлцэх туршилтыг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн зургаа удаа хийжээ. Уг туршилтыг Монгол, БНСУ-ын инженер, техникчдээс бүрдсэн 20 гаруй мэргэжилтэн бүхий баг хариуцан гүйцэтгэж тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу амжилттай хүлээлгэжээ. 

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эмийн чанарыг сайжруулах тал дээр манай улсын эмийн үйлдвэрүүд бүгд дор бүрнээ хичээнгүйлэн ажиллаж байна.

“Мөнхийн Тун” ХХК-ийн Ерөнхий захирал, МДМ Ампул үйлдвэрийн ТУЗ-ын дарга, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Алтанцэцэг:

An older woman in a blue blazer speaks into a microphone at an event. She has short hair, glasses, and wears a lanyard and several pins. There is a white background with blue text and a logo in the top right corner.

Миний бие эм зүйн салбарт 44 дэх жилдээ ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм зүйн салбарыг хөгжүүлэхэд бага ч атугай хувь нэмэр оруулах нь миний амьдралын ухамсарт зорилго, үүрэг хариуцлага байсаар ирсэн. Тэр ч үүднээсээ, шахмал эмийн үйлдвэр, капсультай эмийн үйлдвэр, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэр, дуслын шингэний үйлдвэр, тариурын үйлдвэр гэх мэт 7 төслийг Мөнхийн тун ХХК дангаар болон эм зүйн салбарын бусад хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж, бойжуулаад байна. Туншилтай эмийн үйлдвэр манай Мөнхийн тун ХХК-ийн 8 дахь төсөл болж байна. Монгол Улсын эм зүйн салбар, тэр дундаа эм үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг 2 шат ахиулах том зорилгыг өмнөө тавьж, БНСУ-ын Донгкоо био энд фарма болон Монгол Улсын эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импекс Концерн-той амжилттай хамтран ажиллалаа. Өнөөдөр төслийн үр дүнд бий болсон шинэ үйлдвэрийнхээ үүд хаалгыг албан ёсоор нээж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эмийн чанарыг сайжруулах тал дээр манай улсын эмийн үйлдвэрүүд бүгд дор бүрнээ хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч ажиллах болно. Харин бидэнд төрийн бодлогын дэмжлэг бодитойгоор хэрэгтэй байгааг цохон тэмдэглэж, цаашид үндэсний эмийн үйлдвэрүүдийн хөгжилд бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Эцэст нь төслийг хэрэгжиж эхлэх үеэс эхлэн хамт байсан нийт ажилтан, хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээв.

Two women stand on a stage, smiling and holding a framed painting of a city street with parked cars and bicycles. Another woman stands behind them. The backdrop displays a blue and white design with the "MDM" logo.

Үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажилласнаар улсын төсөвт 4.9 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломж бүрдэж байна.

A woman in a pink blazer and blue dress speaks into a microphone on stage in front of a white background with the "MDM Ampoule Pharma" logo and text.

“Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болормаа:

Монгол Улсын эм хангамжийн салбарт бодитой хувь нэмэр оруулах зорилгоор дотоодын болон гадаадын байгууллагууд хамтран энэхүү томоохон төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тодруулбал, БНСУ-ын эмийн үйлдвэрлэл, худалдааны салбарт тэргүүлэгч “DongKoo Bio&Pharma” компани, “Мөнхийн Тун ХХК” болон манай компани олон улсын стандартад нийцсэн, аюулгүй, найдвартай, чанартай эм бэлдмэл үйлдвэрлэж, Монголын ард иргэдэд хүргэх боломжтой боллоо. Энэ бол хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал юм.  Энэхүү төслийн хүрээнд сүүлийн үеийн шаардлагыг хангасан тоног төхөөрөмж ашиглаж, импортыг орлох, хөнгөлөлттэй үнээр буюу 20 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг, зах зээлийн үнээс 15–20 хувиар хямд үнээр дотоодын хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаад бид туйлын баяртай байна хэмээв. 

 

1 of 4
- +
A man in a suit pins a medal or badge onto another man's suit jacket during a formal ceremony, with two women standing in the background. The MDM Ampolle Pharma logo is visible in the top right corner.
Two men standing on stage, one presenting an award or certificate to the other. A woman in traditional attire stands in the background, observing the ceremony.
Two men in suits stand side by side at an event, each holding an open box with a product inside. Both are smiling. The background features a light blue abstract design and an MDM Ampoule Phanna logo in the top right corner.
Two men in suits shake hands, one holding a box with vials inside, against a bright, backlit background with the "MOM Ampoule Pharma" logo in the top right corner.

МDM ампул, тарилгын эмийн үйлдвэрийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар Үйлдвэр хариуцсан захирал Lee Sung Woong, Ерөнхий инженер Kang Seung Dong нарыг Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр шагнасан юм. 

DongKoo Bio&Pharma Co.,Ltd ТУЗ -ийн дарга Cho Yong Joon:

A man in a suit and tie speaks while multiple microphones are held near him. The background is white, and the MDM Ampolle Pharma logo appears in the top right corner.

Өнөөдрийн арга хэмжээ зөвхөн эмийн үйлдвэр ашиглалтад орж буйг тэмдэглэхээс илүү Монгол, Солонгос улсын эмийн салбарын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж буй түүхэн мөч юм. Тодруулбал, БНСУ-ын эмийн үйлдвэр болох Dongkoo Bio & Pharma компани нь Монгол улсын эмийн үйлдвэрт шууд хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулж буй анхны тохиолдол болж байгаагаараа илүү ач холбогдолтой юм.

Dongkoo Bio & Pharma компани нь МДМ ампул үйлдвэрийг Солонгос улсын KGMP чанарт нийцсэн үйлдвэрлэлийн байгууламж болоход мэргэжлийн боловсон хүчин илгээх, үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сонгох, үйлдвэрлэлийн технологи шилжүүлэлтийг хийх, үйлдвэрийн үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж байна. Мөн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийг БНСУ-д урин, тухайн ажилтан ур чадвараа дээшлүүлэн чанартай боловсон хүчин бэлтгэхэд дэмжин ажилласан.  Эдгээр хүчин чармайлтын үр дүнд Монголд ампул үйлдвэрлэх чадварлаг үйлдвэр баригдаж дууссаныг зарлаж буй өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Үүний зэрэгцээ МДМ ампул фармад үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүнүүд нь Монголын зах зээлд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн байх байр сууриа баталгаажуулаад зогсохгүй дэлхийн улс орнуудад экспортлогдож, дэлхийн үйлдвэрлэлийн бааз болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв. 

Three people in formal attire stand on a stage; the man in the middle reads from a document, while the woman on the left holds a round object, and the woman on the right stands with her hands clasped.

Мөн тэрбээр тус өдрийн үйл явдлыг дурсаж, хоёр компанийн найрамдал, хамтын ажиллагааг хүсэн ерөөж, МДМ ампул фарма компанийн гүйцэтгэх захиралд Солонгосын уламжлалт цэладон тавгийг бэлэглэсэн юм. Цэладон таваг нь тунгалаг, гүн цэнхэр өнгөтэй ба, түүнийг харсан хүмүүст баяр баясгаланг авчирдаг бөгөөд мянган жилийн дараа ч гоо үзэсгэлэнгээ хадгалдаг гэж үздэг аж. Үүгээрээ хоёр орны эм зүйн салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн үлгэр жишээ болон, урт удаан хугацаанд хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж буйн илрэл юм байна. 

 

1 of 9
- +
Four people in lab coats, blue hairnets, and face masks stand in a laboratory with medical equipment in the background. One person appears to be explaining something to the group.
A person in a blue protective suit speaks into a microphone while pointing at a control panel with a digital display and various buttons in a clean, industrial environment.
A modern pharmaceutical labeling machine in a clean, sterile environment applies labels to rows of transparent ampoules moving along a conveyor belt. The MOM Ampoule Pramina logo is visible in the top right corner.
A row of industrial pressure gauges with blue rims mounted on metal pipes in a factory setting. The background shows more pipes and valves. Logo at the top right reads "MDM ANGOULÊ PHARMA.
A person in protective clothing speaks into a microphone beside an industrial machine with many pipes, gauges, and control panels in a clean, modern facility.
Four people in protective clothing, masks, and hair covers stand in a hallway near a red door. One person gestures while speaking to the others, who are listening attentively. The MDM Ampoule Vietnam logo is visible in the top right corner.
A stainless steel industrial tank and complex piping system in a clean, brightly lit facility, with pressure gauges and valves visible. The MDM ANPOLLE PHARMA logo appears in the top right corner.
Two people in blue hairnets and lab coats inspect a white box filled with vials or ampoules in a clean laboratory setting. One person holds the box while the other examines the contents closely.
A pharmaceutical labeling machine in a clean, brightly lit lab, with a control panel, roll of labels, warning signs, and transparent safety covers. The MDM Ampoule Pinhas logo is visible in the top right corner.

Үйлдвэрийн нийт тоног төхөөрөмжийн ажиллагаа, аюулгүй байдал, технологийн горимын дагуу сургалт, дадлагад бүрэн хангасан тусгайлан бэлтгэгдсэн долоон оператор, хоёр инженер ажиллаж буй. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Turking Technology Limited компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн юм байна. Харин манай улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард орж ирж, суурилуулалтын ажил эхэлж, угсралт, тохируулгын ажлыг нийт арван инженерээс баг хариуцан 9 сарын хугацаанд гүйцэтгэжээ. Уг угсралт, суурилуулалтын ажилд БНСУ-аас томилогдсон инженерүүд хяналт тавьж, техникийн зөвлөмжөөр хангаж ажиллажээ.

“МDM ампул фарма ” ХХК,тарилгын эмийн үйлдвэр энэ сарын 12-нд үйл ажиллагаагаа албан ёсоор нээлээ.  , тарилгын эмийн үйлдвэрМонгол Улсад анх удаа дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, шинэ аргачлал, технологийг оруулж ирж байгаа томоохон төсөл юм.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооны тэргүүн Д.Энхжаргал:

бизнес цэнэг өглөөний уулзалт

 “Тус үйлдвэр нь олон тооны ажлын байрыг шинээр бий болгож байгаа. Зөвхөн Монгол мэргэжилтнүүд ч бус, БНСУ-д 30 гаруй жил эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр ажилласан инженерүүд болон мэргэшсэн эм зүйчид энэ төсөлд оролцож, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ажиллагааны баталгааг хангаж ажиллаж буй. Үнэхээр хүчтэй, мэдлэг чадвартай, судалгаа шинжилгээнд суурилсан баг бүрдсэн гэж харж байна. Хоёрдугаарт, манай улсад эмийн чанар, аюулгүй байдлыг үргэлж хөндөж ярьсаар ирсэн. Харин энэ үйлдвэр олон улсын стандартад нийцсэн орчинд, лабораторийн нарийн шинжилгээний үндсэн дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас хэрэглэгчид итгэлтэй байж болно. Үнэхээр баталгаатай гэж хэлж чадна. Эдийн засгийн хувьд ч энэ төсөл чухал ач холбогдолтой. Өмнө нь эм, эмнэлгийн хэрэгсэлд зориулсан валют гадагшаа урссаар ирсэн. Харин одоо энэ үйлдвэр Монголын хэрэглэгчдийг хангаад зогсохгүй, олон улсад экспортлох бүрэн боломжтой. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эм, эмнэлгийн хэрэгслийн шинжилгээний тухай хууль батлагдаж, экспортын эрх зүйн орчин тодорхой болсон нь үүнд том түлхэц болж байна. Мөн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай технологи ашиглаж буй нь онцгой. Үйлдвэрлэлд ашиглагдсан усыг бүрэн цэвэршүүлж, мод зүлэг услах зэрэг байгальд ээлтэй зорилгоор дахин ашиглаж байна. Үйлдвэр нь өндөр цэвэршилттэй усыг ашиглан тарилгын эм бэлдмэл үйлдвэрлэж байгаа тул энэ шаардлагад нийцсэн дэвшилтэт усны технологийг нэвтрүүлсэн хэмээв. 

Тагууд: стратегиэмийн салбарэмийн үйлдвэрлэл

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Хөрөнгө оруулна гэдэг нь мөнгө цутгахын нэр биш, хариуцлага сахилгын асуудал
Хөрөнгө оруулна гэдэг нь мөнгө цутгахын нэр биш, хариуцлага сахилгын асуудал
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00