Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин хурдтай хувьсаж, байгууллагууд улам төвөгтэй сорилтуудтай нүүр тулах боллоо. Хэрэглэгчдийн хүлээлт тасралтгүй өөрчлөгдөж, гүйцэтгэлийн дарамт өндөрсөж, удирдлагын шийдвэр гаргалтад тулгуурлах өгөгдөл улам үнэ цэнтэй болж байна. Ийм нөхцөлд зөвхөн бүртгэлийн программ бус стратегийн түнш мэт ухаалаг платформ шаардлагатай болсон нь эргэлзээгүй. Энэ эрэлт хэрэгцээнд үндэслэн хөгжүүлсэн платформ бол Veritech Cloud юм.
Veritech Cloud нь уламжлалт ERP-ийн хязгаарыг давж, өгөгдөлд суурилсан удирдлагын шинэ арга барил, хамтын ажиллагааны ухаалаг орчныг санал болгож буй Монголын анхны дижитал экосистемийн нэгэн төлөөлөл юм.
Дижитал экосистемийн шинэ үе
Veritech Cloud нь зүгээр нэг программ хангамж биш. Энэ нь хэрэглэгч, хөгжүүлэгч, зөвлөх, борлуулагч, банк, B2B түншүүд гэх мэт олон талын хооронд үнэ цэн урсдаг, харилцан хамаарал бүхий орчныг бүрдүүлж байгаа платформ юм. Тус системийн хэрэглэгчид зөвхөн өөрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг удирдах бус, гадаад орчинтой – бусад байгууллага, санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчидтэй шууд холбогдох боломжтой болсон.
Жишээлбэл, Veritech Cloud-ийг ашиглаж буй нэг барилгын компани цемент худалдан авах хүсэлтээ систем дээр үүсгэхэд, тухайн хүсэлт нь Veritech Cloud ашиглаж буй борлуулагчдын системд автоматаар очно. Саналууд системд нэгтгэгдэж, нөхцөлийг харьцуулсны үндсэн дээр хамгийн оновчтой нийлүүлэгчийг санал болгоно. Энэхүү автомат ажиллагаа нь гэрээ, нэхэмжлэлийн бүрдүүлэлттэй хамт явагдах бөгөөд нэг ч имэйл, Excel шаардахгүй юм. “Veritech Cloud ERP-ийг ашигладаг ямар ч компани хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ханган нийлүүлэгчидтэй, эсвэл худалдан авагчидтай өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой” хэмээн “Интерактив” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Ууганбаяр онцолсон.
Энэ нь бизнесүүдийн хооронд бодит өгөгдөл, итгэлцэл, шийдвэрийн урсгал үүсэж, эдийн засгийн шинэ төрлийн “цусны эргэлт” бий болж буйг илтгэнэ.
“Том компаниудад хэдийнэ стандарт болж хэвшсэн процессуудыг дарааллын дагуу хийж чадаагүйн улмаас ЖДБ-үүд алдаа гаргадаг. Хүний нөөц дутагдалтай учир мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүс ажиллуулдаг, эсвэл процессуудаа нягт нямбай удирдаж хянаж чаддаггүй. Программ, систем худалдаж авсан ч ашиглах заавар нь байхгүй, зөвхөн бүртгэл хийх төдийгөөр ашигладаг. Гэтэл эдгээр бүртгэл, дата хоорондоо авцалдаатай уялдаатай байж бизнес урагшилна шүү дээ” хэмээн Б.Ууганбаяр захирал зөвлөсөн.
Тийм учраас өндөр чадавхтай компаниудад туршигдаж шалгарсан, хэзээ ч алдаа гардаггүй шийдлийг ЖДБ-үүдэд санал болгохоор ажилласны үр дүнд Veritech Cloud ERP-ийг бүтээснээ тэрбээр ярианы явцад онцолж байлаа. “Стандартаа хэдий өндөр түвшинд авчирна, тэр хэрээр танай компанийн үйл ажиллагаа сайжирна. Монголын олон мянган бизнес ингэж сайжраасай, урагшаа том алхаасай гэж бид хүсдэг” гэж тэрбээр өгүүлэв.
ERP-ийг хүн бүр ашиглаж, хөгжүүлэх үе
Veritech Cloud-ийн суурь зарчим нь хэрэглэгч өөрийн ажлын процессыг хамгийн сайн ойлгодог тул системээ өөрөө хөгжүүлэх боломжтой байх ёстой гэсэн санаанд тулгуурлажээ. Тиймээс энэхүү платформ нь “citizen developer” буюу код бичихгүйгээр систем хөгжүүлэх боломжийг нээлттэй болгосон загвараар ажилладаг.
Өнөөдөр Veritech Cloud-ийн хэрэглэгчдийн дунд систем дээр тайлан гаргаж, дата шивдэг байсан ажилтнууд бизнесийн урсгалыг өөрсдөө зохион байгуулах, тайлан бүтээх, баталгаажуулалт, урсгалын логик хийх чадвартай болсон нь олонтоо. Тэдгээр хүмүүс бол зүгээр нэг хэрэглэгч биш, харин байгууллагынхаа дижитал өөрчлөлтийн гол тоглогч болон хувирч байна.
Бизнесийн асуудлыг хамт шийдэх зөвлөхийн экосистем
Монголын жижиг, дунд бизнесүүдийн нийтлэг сорилт бол зөвлөхгүйгээр шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд ордог нь юм. Veritech Cloud энэ асуудлыг хялбаршуулсан бөгөөд систем дотор ямар нэгэн асуудал үүсэхэд хэрэглэгч нягтлан, хуульч, инженер зэрэг мэргэжлийн зөвлөхүүдтэй онлайнаар холбогдож шууд зөвлөгөө авах боломжтой. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн том компаниудад зориулагдсан зүйл биш, харин хэн бүхний хүртээмжтэй, хэрэглэгчдэд яг хэрэгтэй цагт нь хүрэх системчилсэн шийдэл болж чаджээ.
Ирээдүйд энэ сүлжээг улам тэлэх, зөвлөх бүрд зориулсан загвар шийдлүүдийг бий болгох, бизнесүүдэд хурдан, найдвартай тусламж үзүүлэх нь Veritech Cloud-ийн дараагийн хөгжлийн нэг чухал чиглэл болоод байна.
Санхүүжилтийн дижитал шинэчлэл
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд зээл хүсэхэд гардаг хамгийн том хүндрэл бол бичиг баримт, тайлан бүрдүүлэлтийн дарамт юм. Veritech Cloud энэ саадыг даван туулахын тулд зээлийн шийдвэр гаргалтыг автоматжуулсан санхүүгийн интеграцитай болгосон. ERP систем дээр бүртгэгдэж буй орлого, зарлага, гэрээ, нийлүүлэлт зэрэг бүх өгөгдөл нь өөрөө тайлан болон боловсруулагдаж, шууд зээлийн хүсэлт болон банк руу дамждаг. Хариу нь ч мөн ERP систем дотроо ирдэг.
Энэхүү шийдэл нь санхүүгийн байгууллагууд болон бизнесүүдийн хооронд өгөгдлийн түвшний итгэлцэл бий болгож, зээл хүсэх процессыг цааснаас дижитал орчинд бүрэн шилжүүлжээ.
Хиймэл оюун ухаан бизнесийн бодит туслагч болон ажиллаж байна
Veritech Cloud нь хиймэл оюун ухааныг AI агентуудын түвшинд, хэрэглэгчийн хэрэгцээнд суурилсан хэлбэрээр хөгжүүлж буй нь онцлог. Санхүүгийн агент нь гүйлгээнүүдийг шинжилж, эрсдэл анхааруулах, зардал хэтрэлт илрүүлэх, KPI-ийн өөрчлөлтөд зөвлөмж өгөх гэх мэт шийдвэрт чиглэсэн тусламж үзүүлдэг. Хүний нөөцийн агент нь бүтээмж, ажилтны эргэлтийн хандлага, сэтгэл ханамжийн индикаторуудыг нэгтгэж, менежментэд мэдээлэл өгдөг. Худалдан авалтын агент нь үнэ, зах зээлийн нөхцөл, түүхэн гүйлгээн дээр тулгуурлан худалдан авалтыг оновчлох алгоритмаар ажилладаг.
Хиймэл оюуныг менежерийн бодлого боловсруулахад туслах “ухаалаг хамтрагч” гэж ойлгох хандлага энэ платформ дээр бодит хэрэглээ болон ажиллаж байгаа нь онцлог юм.
Өрсөлдөх чадварын шинэ платформ
Veritech Cloud нь зөвхөн технологи биш, харин өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргах ухаалаг орчин юм. Бизнес бүр өөрийн гэсэн онцлог, сорилттой. Харин энэ платформ тэдгээрт уян хатан, тусгайлсан шийдлийг өгч, зөвхөн программ бус туршлага, мэдлэг, хамтын хөгжил бүхий орчныг бүрдүүлдэг.
Энд бизнесүүд зөвхөн бүртгэл хөтлөх биш, шийдвэр гаргадаг. Зөвхөн хэрэглэгч биш, хөгжүүлэгч, хамтрагч, зөвлөх болон оролцдог. Зөвхөн процесс хэрэгжүүлэх бус, менежментийн шинэ арга барилыг нэвтрүүлдэг. Монголын бизнесүүд зах зээлээ дагах бус, өөрсдөө чиглүүлэх боломжийг энэ платформ бодитоор нээж байна.
Veritech Cloud бол Монголд хөгжиж буй цорын ганц “smart ecosystem” биш байж болох ч энэ хэмжээний гүн уялдаа, өгөгдөлд суурилсан шийдвэр, хиймэл оюун ухаанд суурилсан туслагч, зөвлөхийн сүлжээ, citizen developer-ийн орчныг бүхэлд нь нэгтгэж чадсан цорын ганц бодит экосистем болсныг үгүйсгэх аргагүй.
Veritech Cloud нь технологийн шийдэл гэхээс илүүтэйгээр удирдлагын шинэ арга барил, хамтын үнэ цэнэ, өгөгдөлд суурилсан бизнесийн ирээдүйг Монголд нутагшуулсан платформ болж байна. Өнөөдөр дижитал шилжилт нь зөвхөн програм ашиглах бус, харилцан уялдаатай, ухаалаг орчинд ажиллаж, хамт хөгжих үйл явц болсон.
Энэ замыг Veritech Cloud Монголын бизнесүүдийн өмнө нээжээ.
“Бизнесээ цахимжуулах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, бизнесийн бүх процессоо бодит цагаар алган дээр тавьсан мэт харах, борлуулалтаа нэмэгдүүлэх, олон улсын стандарт нэвтрүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа л бол шийдэл нь Veritech Cloud ERP. Манай системд салбаруудад зориулсан моделиуд бий бөгөөд үүнд, цахим дэлгүүр, зочид буудлын захиалга, олон улсын зөвлөхүүдтэй харилцаа тогтоох, хоорондоо худалдаа хийх, мөн түрээс, тендер, нотариат, ажилтан хайх зэрэг үйлчилгээ багтаж байна. Энэ бүхэн танай компанийг бизнесийн цусны эргэлтээ сайжруулах, дижитал орчинд зардлаа хэмнэж хурдаа нэмэхэд зориулагдаж байгаа юм” хэмээн Б.Ууганбаяр онцолж байлаа.