BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man wearing a light blue shirt and уламжлалаа зангидсан торгон крават sits on a dark leather chair next to a large potted plant in a brightly lit room with a yellow wall.

New Milestone ХХК, Monsilk брэндийн үүсгэн байгуулагч Н.Адьяаболд

Уламжлалаа зангидсан торгон крават

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-05-21
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хэрвээ Исаак Ньютон 1666 онд Линкольншир дахь гэртээ амарч суухдаа алим модноос газар унах мөчийг анзаараагүй бол таталцлын хуулийг  баталж, үндэслэх байсан болов уу? Магадгүй Nike брэндийн үүсгэн байгуулагч Билл Бауэрман вафли шарагч дээр гутлын ул цутгах туршилтыг хийгээгүй бол өнөөдөр бид ямар ултай гутал өмсөх байсан бол? Мэдээж уншигч та эдгээр түүхийг сайн мэднэ.

Амьдралд тохиолдсон энгийн хэр нь сонин үйл явдлаас шалтгаалж, дэлхийг өөрчилсөн санаа, технологи, бүтээгдэхүүн бий болсон жишээ олон. Өөрөөр хэлбэл, “сонин” мөчөөс урган гарсан бүтээлүүд хүн төрөлхтний амьдрал, соёлыг өөрчилдөг жамтай. Тэгвэл би танд тийм нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье.

Монгол хээг зангианд шингээсэн нь

Түүнийг Н.Адьяаболд гэдэг. Тэрбээр аялал жуулчлалын New Milestone ХХК-ийн үүсгэн байгуулагч. Мөн гар утас, таблет зэрэг электрон төхөөрөмжид зориулсан хамгаалалтын гэр, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Otterbox-ийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, тэр монголчуудад дэлхийн соёлыг, харин гадаадын жуулчдад эх орныхоо байгаль, соёл уламжлалыг танилцуулдаг бизнесмэн. Түүний үүсгэн байгуулсан New Milestone компани 2004 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж буй. Харин энэ нийтлэлийн гол дүр Monsilk зангианы брэнд 2008 онд үүссэн түүхтэй. Monsilk-ийн санаа энгийн хэрнээ санаанд оромгүй нэгэн агшнаас төржээ. Тэр жил Н.Адьяаболд үндсэн бизнесийнхээ дагуу гадаадын жуулчдад хөтөч хийж, нийслэлийн түүхэн дурсгалт газруудыг танилцуулж явж. Гэтэл аяллын багт багтсан, зангиа цуглуулдаг нэгэн америк жуулчин монгол зураг, монгол хээ бүхий зангиа авах хүсэлтэйгээ түүнд дуулгажээ. 

 Торго болон силк нь зөөлөн мэдрэмжтэй, гялалзсан өнгөтэй, уян хатан бүтэцтэй байдаг.

Ингээд америк жуулчны хүсэлтийг тэр биелүүлэхээр зуны оргил саруудад жуулчдын хөл тасардаггүй Улсын их дэлгүүр, Цэцэг төв зэрэг дэлгүүрээр монгол зангиа хайж явсан ч харамсалтай нь олдолгүй, тухайн аялагч ганзага хоосон буцжээ. Эл үйл явдлын дараа Н.Адьяаболдод “Хятадад панда баавгай, Японд ханз, цэцэгтэй зангиа байхад яагаад монгол бичиг, хээ дүрслэлийг шингээсэн зангиа байж болохгүй гэж?” хэмээн бодсоны үндсэн дээр Monsilk брэндийг үүсгэн байгуулжээ. Сонирхолтой нь, Otterbox-ийн Монголд нэвтэрсэн түүх ч мөн адил аяллын бизнестэй нь холбоотой. Цар тахлын дараахан аялал жуулчлал дахин сэргэх үед тэрбээр жуулчдад хөтөч хийж явахдаа тус брэндийн захиралтай танилцсанаар уг брэнд манай улсын хэрэглэгчдийн гарт хүрэх үүд нээгджээ.

A person wearing a white dress shirt and a black necktie decorated with gold Elvish script from The Lord of the Rings.

Соёлын элч Monsilk

Түүхчид Францад Хорватын хөлсний цэргүүд хүзүүндээ нарийн даавуу уяж зүүж байсан нь XIII Людовикийн анхаарлыг татаж, крават /cravat/ хэмээх нэртэйгээр язгууртнуудын хувцаслалтад орж ирж ирсэн гэж үздэг. Үүнээс хойш зангиа нь Англи, Италийг дамжин албаны хувцаслалтын нэг хэсэг болон хөгжиж, XIX зуунаас эхлэн өнөөгийн бидний мэдэх урт, доош унжсан хэлбэртэй зангиа бий болжээ. Харин XX зуун гэхэд зангиа зөвхөн гоёл чимэглэл бус нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, хувь хүний имижийг илэрхийлэх чухал хэрэгслийн нэг хэдийнэ болж амжжээ. 

Monsilk эрчүүдийн цөөхөн гоёлын нэг ч монгол соёлыг гаднынханд сурталчлах ажлыг гүйцэтгэж буй соёлын элч юм. Энэхүү зангианд монгол зургийн арга барил, хээ, бичиг, ахуй нэвт шингэсэн. Ийм учир жуулчдын авах дуртай эдлэл, хэрэглэлийн нэг болж чаддагийг Н.Адьяаболд онцолж байв. 

Уламжлал, урлаг, өөрийгөө илэрхийлэх аргийн нэгдэл.

Нэг үгээр, уламжлал, урлаг, өөрийгөө илэрхийлэх аргийн нэгдэл бол Monsilk. Энэ талаар Н.Адьяаболд “Энэ бизнесийг зах зээлд гаргахаасаа өмнө монгол бичиг, хээний талаарх судалгааг өөрийнхөө хэмжээнд маш сайн хийсэн. Гол нь монгол бичиг босоо учир зангианы бүтцэд тун тохиромжтой. Иймд хамгийн анхны зангианыхаа загварт Монголын нууц товчооны гутгаар бүлгийн 123-р хэсэгт Тэмүжинг Чингис хаанд өргөмжилж буй талаар Алтан, Хучир, Сача бэхи өгүүлэх.

…Олон дайнд  

Оройлон явж  

Онц гуа  

Охидыг олзолж  

Ордон сайхан  

Гэрийг авч  

Олны хаан  

Тэмүүжинд өгье… гэх хэсгийг шингээн худалдаанд гаргасан хэмээв. 

A black necktie featuring yellow script and circular decorative motifs, neatly rolled with the patterned design clearly visible against a white background.

Мөн тэрбээр Monsilk дээрх хээ, хуар, дүрслэлийг анхнаасаа мэргэжлийн дизайнер, зураачдын тусламжтай гаргасан бөгөөд СГЗ, шог зураач С.Цогтбаяр болон түүний хүү Ц.Эрдэнэбаяраас зөвлөгөө авч байжээ. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус брэндийн монгол бичиг болон түмэн наст, өлзий, алхан хээтэй, монгол ахуйг илэрхийлэх гэр, тэмээ, сарлагийн дүрслэлтэй зангиа зах зээлд хэдийнэ танил болсныг ч дурдах нь зүйтэй.

Н.Адьяаболдын тайлбарласнаар түмэн наст хээг анхааралтай ажиглавал жижиг хас хээний нийлэмжээс бүтсэн байдаг бөгөөд хуучин цагт монгол айл бүрийн гэр, дээл хувцас, ахуйн эдлэл дээр хас хээ нийтлэг байжээ. Харин дэлхийн I, II дайны үед германчууд хас тэмдгийг нацистын бэлгэ тэмдэг болгон ашигласнаар, оросууд энэ тэмдэгт эмзэглэж байсан тул монголчууд хас хээг хэрэглэхээс татгалзаж, оронд нь түмэн наст, өлзий хээг түлхүү хэрэглэх болжээ.  Угтаа бол хас хээ ази соёлд байдаг л хээ. Гэвч бэлгэдэл, түүхийн хувьд зохимжгүй болсон тул түмэн наст хээг зангиандаа шингээжээ. Өнө мөнхийг бэлгэдсэн энэхүү хээг усан хээний аргаар зангианд оруулсан тул төдийлөн анзаарагдахгүй ч гэрлийн хугаралд харагддаг нь тун чамин гэдгийг Н.Адьяаболд онцолж байлаа. Харин өлзий хээ ромбо хэлбэрээр зангиан дээр нэн зохимжтой харагддаг бөгөөд монгол ахуйн онцлогийг бэлгэддэг онцгой хээ юм. Хэдийгээр Азийн бусад улс оронд уг хээг дугуй булантай, урсгал хэлбэрээр хэрэглэдэг ч монголчууд хурц өнцөг, ромбо хэлбэрээр нь уламжлалт гоёл чимэглэлд түлхүү хэрэглэдэг соёлтой ард түмэн.

A blue necktie with white script in a foreign language, displayed against a white background. The tie has a black and white tag attached to it showing brand and care information.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Зураг мэт дүрслэл

Уншигч та Monsilk брэндийг масс зах зээлд бус, өөрийн өвөрмөц сонирхол, хэрэгцээ бүхий хэрэглэгчдэд чиглэж байгааг хэдийнэ анзаарсан биз ээ. Үүнийг маркетингийн онолд niche market буюу тодорхой нэг бүлэг хэрэглэгчийн сонирхол, зан төлөв, үнэт зүйлд тохируулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Monsilk-ийн үндэсний хэв маягтай, соёл, бэлгэдэл агуулсан зангианууд нь энэ төрлийн зах зээлийн тод жишээ. Хэдийгээр борлуулалт удаан, улирлын чанартай байдаг ч олон давуу талыг Н.Адьяаболд ярилцлагын үеэр тайлбарлаж байсан юм. Энэ талаар тэрбээр “Гаднаас зангианы бэлэн брэнд оруулж ирэхэд амархан. Гэхдээ бусдаас ялгарах гойд шинжгүй. Тэгэхээр өрсөлдөөний хувьд хүндрэлтэй. Харин өөрсдөө брэнд бүтээгээд түүнийг худалдаалах, үйлдвэрлэх хэдий хэцүү зам ч салбартаа өрсөлдөгчгүй байх давуу талтай. Зангиа бол массын бүтээгдэхүүн биш хослол байнга өмсдөг, тэр дундаа, монгол зангиа зүүх дуртай хүмүүс л сонгодог. Тиймээс Монголдоо цор ганц Монгол хээ, Монгол бичигтэй зангианы брэнд” хэмээв. Одоогоор Monsilk брэнд жил бүр 30 гаруй загварын, нийт 500-1000 ширхэг зангиа үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. 

Monsilk эрчүүдийн цөөхөн гоёлын нэг ч монгол соёлыг гаднынханд сурталчлах ажлыг гүйцэтгэж буй соёлын элч юм.

Сонирхолтой нь, мөн л түүнд нэгэн аялагч хачирхалтай борлуулалтын аргыг зөвлөж байсныг ярилцлагын үеэр өгүүлж байв. Тодруулбал, Н.Адьяаболдод нэгэн жуулчин “Лангуун дээр байгаа зангианууд дунд нэг улбар шар өнгийн зангиа заавал байх хэрэгтэй. Үүнийг хүн авах, үгүй нь хамаагүй. Дан нийтлэг бараан өнгийн зангиа лангуун дээр өрөөтэй байхыг хараад худалдан авагч нэг их тоохгүй. Харин тэр дунд улбар шар өнгийн ганц зангиа байвал хүн сонирхож очно. Гэхдээ улбар зангиаг авалгүй дэргэдэх өөр загварын зангиаг сонгодог” хэмээжээ.

A person in a white shirt is tying a blue patterned necktie, holding the tie’s knot with both hands, with the wide end forming a heart-like shape.
Монгол бичиг босоо учир зангианы бүтцэд тун тохиромжтой байдаг.

Торгон утсаар “сүлсэн” монгол зангиа 

Monsilk нэрний тухайд “монгол торго” хэмээх утгыг агуулж буй. Өөрөөр хэлбэл, тэд торгон зангиа үйлдвэрлэдэг. Ингэхдээ Хятадын торгоны үйлдвэрт дизайнаа өгч сүлжүүлдэг бөгөөд ойролцоогоор 14-21 хоногт нэг загвар бэлэн болдог аж. Хэдийгээр тус улсын үйлдвэрүүд их хэмжээгээр захиалга өгөхийг шаарддаг ч олон жилийн тууштай харилцааны үр дүнд тэд багадаа 100 ширхгээр нэг загварыг захиалах боломжтой болжээ. Monsilk-ийн бүтээгдэхүүнийг сонирхож буй худалдан авагчид заримдаа хээ, дүрслэлийг энгийн хэвлэлтийн аргаар хийсэн гэж эндүүрдэг аж. Гэвч үнэндээ деталийг нарийн харах юм бол бүх зураг, хээг нарийн сүлжмэлээр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хээ угалзыг даавуун дээр будах бус утсаар сүлжин гаргадгаараа онцлог бөгөөд нарийн хийц, өнгөний уусал, бүтэц нь бүтээгдэхүүний чанар, тансаг мэдрэмжийг тод илтгэж чаддаг. 

Торго болон силкэн материал нь угааж, индүүдэхэд хэлбэрээ алдаж улмаар умайж, хунирдаг. Харин чанартай материалаар хийснээр ямар ч тохиолдолд агшдаггүй, сэгсийдэггүй юм байна. Харин Н.Адьяаболд “Торго болон силк нь зөөлөн мэдрэмжтэй, гялалзсан өнгөтэй, уян хатан бүтэцтэй учраас зангианд хамгийн тохиромжтой. Энэ нь өмссөн хүнд цэмцгэр, дэгжин төрх нэмдэг төдийгүй албан ёсны уулзалт, баярын арга хэмжээнд ч тохиромжтой сонголт болдог. Мөн бэлэг болгон гадаад дотоод хүнд өгөхөд нэн тохиромжтой. Зангиа бол жижиг мэт боловч ерөнхий төрхийг тодорхойлдог чухал аксессуар юм” хэмээв.

Тагууд: made in Mongoliaүндэсний үйлдвэр

Санал болгох:

Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
A digital rendering of a modern, gray pharmaceutical factory building with cars parked outside. Mongolian and English text announces the opening of the first ampoule pharma factory in May 2025. MDM Ampoule Pharma logo is visible.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00