BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.

Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи

Business.mn   Business.mn
2025-05-28
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Ёс зүй, чанарын стандарт, бизнесийн зарчим зэрэг агуулга хөндөгдөх үед хамгийн  олон тохиолдолд иш татагддаг орон бол Япон. Тэд бизнесийнхээ амжилтыг  ахиулах, цаашлаад урт хугацаанд амжилтаа хадгалахын тулд хэд хэдэн алдартай  философи, менежментийн зарчмыг баримтлан ажилладаг. Энэхүү нийтлэлээрээ бид онцлох таван философийг танилцуулах бөгөөд эдгээр нь зөвхөн ашиг олоход  бус урт хугацааны тогтвортой хөгжил, чанар, хамтын ажиллагаа, хүндэтгэл  зэргийг чухалчилдаг тул монголчууд бид ч бизнесийн үйл ажиллагаандаа  хэрэгжүүлээд үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. 

1. Kaizen (カイゼン) – Тасралтгүй сайжруулалт 

Тус философи нь өдөр бүрийн жижиг сайжруулалт томоохон ахиц дэвшилд  хөтөлдөг гэсэн үндсэн зарчимтай тул ажилтнуудын санал санаачилгыг дэмжиж,  хамтын ажиллагаа, нийтийн оролцоог чухалчилдаг. Тиймдээ ч ажилтан, захирал  аль нь ч ялгаагүй шинэ санаачилга гаргахад нээлттэй. Жишээ нь, Тоёота компанид ажилчид ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа асуудал илрүүлбэл машиныг  зогсоох бүрэн эрхтэй. Ингэснээр бүх хүн ажлын асуудлыг илрүүлж, тасралтгүй  сайжруулалтыг бий болгоно хэмээн үздэг.

2. 5S аргачлал 

Энэхүү философийн зорилго нь нэр шигээ товч тодорхой бөгөөд эмх цэгцтэй, үр  бүтээлтэй ажлын орчин бүрдүүлэх. 

  • Seiri: Ялгаж ангилах 
  • Seiton: Зохион байгуулах 
  • Seiso: Цэвэрлэх 
  • Seiketsu: Стандартчилах 
  • Shitsuke: Дадал болгох 

Ингэж чадвал ажилтнуудын бүтээмж нэмэгдэх, ажлын байрны аюулгүй байдал  сайжрах, хог хаягдал буурах гэсэн давуу талуудыг бий болгоно. Эл философийг  “Тоёота Мотор корпорац” үйлдвэрлэлийн шугамдаа хатуу чанд мөрддөг бөгөөд  ажилтнууд 5S зарчмын тусламжтайгаар машин үйлдвэрлэлийн хаягдал буурч,  өдөр тутмын үйлдвэрлэлийн алдаа багасдаг хэмээн үздэг. Мөн Canon брэнд 5S философийг оффис болон үйлдвэрүүддээ нэвтрүүлж, бичиг цаас, багаж  хэрэгслийн зохион байгуулалт, баримтын урсгалыг хялбарчилсан.

3. Lean (Lean Manufacturing) – Үр ашиггүй зүйлийг багасгаж, үнэ цэнийг  нэмэгдүүлэх 

Lean философи нь бизнесийн үйл явцыг үнэ цэнгүй болгож буй бүхнийг арилгаж,  зөвхөн хэрэглэгчид үнэ цэнтэй зүйл дээр төвлөрөх гэсэн санаа. Үүнийг  хэрэгжүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж, чанарыг сайжруулж, зах  зээлийн эрэлтэд хариу арга хэмжээ авах хурд нэмэгдэнэ. 

Уг философийн үзэж буйгаар үнэ цэнгүй буюу таслан зогсоовол зохих долоон  төрлийн үйл ажиллагаа байдаг бөгөөд тэдгээр нь илүүдэл үйлдвэрлэл, илүүдэл  нөөц, илүүдэл хөдөлгөөн, учир утгагүй хүлээлт, хэт боловсруулалт, оновчгүй  тээвэрлэлт, хамгийн сүүлд нь гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар түүнийг  засварлахын тулд дахин ажиллах.  

Nike брэнд Lean-ийг нийлүүлэлтийн сүлжээндээ нэвтрүүлж, гутал, хувцас  үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих болсон. Харин  Intel корпорацын хувьд үйлдвэрлэлийн процесс болон оффисын түвшинд Lean ийг хэрэглэж, цаг, материалын үр ашгийг өсгөөд зогсохгүй үйлдвэрлэлд зарцуулж  буй хугацааг 45 хувиар бууруулж чаджээ. 

4. Just-In-Time – Яг цагтаа

Уг философийн зарчмыг хүншүүлбэл аривч хямгач хүний зан араншинтай нэн  төстэй бөгөөд хар үгээр тайлбарлавал илүү ч үгүй, дутуу ч үгүй ажилахыг  эрхэмлэж буй хэлбэр юм. Харин албан ёсны тодорхойлолт нь нөөцийг яг хэрэгтэй  цагтаа, хэрэгтэй хэмжээгээр нийлүүлэх. 

Just-In-Time гурван үндсэн зарчимтай бөгөөд нөөцгүй үйлдвэрлэл, гүйцэтгэлд суурилсан нийлүүлэлт, төгс цаглавар (зөвхөн шаардлагатай зүйлд цаг зарцуулах).  

Тухайлбал, Dell брэнд компьютерийн захиалга авч дууссаны дараа л сая бүрдэл  хэсгүүдийг нийлүүлж, угсардаг бол McDonald’s-ийн Япон дахь салбарууд зөвхөн  захиалга өгсний дараа л хоолоо хийж эхэлдэг.

5.Ikigai (生き甲斐 ) – Амьдралын зорилго 

Ikigai гэдэг нь хүний амьдралын зорилго, сэтгэл ханамж, урам зоригийг олж авах  гэсэн гүн гүнзгий ойлголт бөгөөд товчхондоо юунд сэтгэл хангалуун байдгаа  таньж мэдэх гэсэн утгатай. Үүнийг бизнесийн салбарт хэрэгжүүлэхдээ ажилтны  сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөдөг хэмээн  ойлгож болох юм. 

Нэг талаас хувь хүн Ikigai-г олж байж хүссэн чиглэлээрээ ажиллаж чадна.  Нөгөөтээгүүр өөрийн Ikigai-г олсон хүнийг ажилд авснаар тухайн бизнесийн  байгууллага хөгжлийн зөв голдиролдоо орно. Тэгвэл Ikigai буюу амьдралын  зорилгоо олохын тулд дараах дөрвөн асуултад чин үнэнчээр хариулах хэрэгтэй.  

  1. Та юунд дуртай вэ? 
  2. Та юунд сайн вэ?  
  3. Дэлхий юунд хэрэгтэй вэ? 
  4. Юунд таныг төлбөртэй ажиллуулж болох вэ? 

Энэхүү философийг хэрэгжүүлснээр ажилтнуудын бүтээмж, урам зориг нэмэгдэж,  байгууллагын соёл эерэж, ажилтнууд ажлаа үүрэг биш зорилго гэж хүлээж авах  болно. 

Modern office building with "Tomo Tower" signage, blue sky, and birds flying—bold white Mongolian text reads: Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи. Contact info and email appear at the bottom right.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан дээрх философийг дотоодын бизнесийн  байгууллагууд ч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой. Нэмж зөвлөхөд,  аливаа бизнесийн философийг хамт олондоо уусгахын тулд Япон стандартад  нийцсэн оффисын орчин нөхцөл тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Сонирхуулахад,  Монголд анх удаа зэн консепцийг өөртөө шингээсэн, Япон зэрэглэлийн Tomo Tower төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ нь оффис, үйлчилгээ хосолсон цогцолбор  барилга бөгөөд Улаанбаатар хотын бизнесийн шинэ төв болох Хан-Уул дүүрэгт  баригдаж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах утас болон  имэйлээр аваарай.  

  •  Утас: 7777-0806  
  •  Имэйл: info@tomotower.mn 
  •  Төслийн байршил: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл экспо төвийн баруун  хойно.
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: байгууллагын соёлбизнес мэдээменежмент

Санал болгох:

An event poster features five speakers with their photos, names, and titles. The event, "Бизнес Цэнэг," is at Millennium Plaza Hotel on 2025.05.30 at 07:00. Slogans "Morninspire" and "Sharing is caring" are highlighted.
“Бизнес Цэнэг”: Зөөлөн ур чадвар ба дижитал манлайллаар бизнесээ цэнэглэе
A woman wearing a headset is speaking, possibly in a call center. To the left, there is Mongolian text and the Centric company logo on a blue gradient background promoting business research and CRM solutions.
Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулж, хэрэглэгчийн харилцаагаа шинэ түвшинд гаргахыг хүсэж байна уу?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00