BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ

“Women in Business” арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-05-28
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хувь, хувьсгалын олон ажлыг зэрэгцүүлэн үүрч алиныг ч орхигдуулахгүй зохицуулж чаддаг хүмүүс бол яахын аргагүй Монголын бизнесийн салбарын эмэгтэйчүүд юм. Тэдний сонгосон зам нь сайн ээж, халамжит эхнэр, ухаалаг бэр байхын зэрэгцээ чадварлаг бизнес эрхлэгч байх явдал. Хэдий хэцүү ч уг сонголтыг хийснээрээ зөвхөн гэр бүлдээ төдийгүй нийгэмд ажлын байр бий болгож, эх орны эдийн засагт хувь нэмрээ оруулж буй.

Ийм ч учраас тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, хэрэгтэй мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор ХААН Банк “Women in Business” ээлжит арга хэмжээ зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнээс чухлыг тоймлон хүргэж байна.

Санхүүгийн цогц үйлчилгээ түгээгч

“Women in Business” арга хэмжээнд Улаанбаатар болон 21 аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 150 орчим харилцагч уригдан оролцов. Тэд  уг хөтөлбөрөөр дамжуулан гаднын экспертүүдийн үнэтэй сургалт мэдээлэл, бүтээлч, шинэлэг санал санаачилгаар цэнэглэгдсэнээс гадна бизнесээ амжилттай удирдах ур чадвар, мэдлэг туршлагаа өөр хоорондоо хуваалцсан юм.Тус арга хэмжээний илтгэгчээр Японы FOXeey консалтинг компанийн Гүйцэтгэх захирал Нэмото Наоки, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академийн менежер Э.Түвшинбаяр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд захирал, ахлах банкир С.Баасансүрэн, шинжээч Д.Дэмбэрэлмаа нар болон Монголын Нейромаркетингийн холбооны Гүйцэтгэх захирал, Хүний их эмч Н.Эрхэмбаяр  оролцож мэдээлэл туршлагаасаа хуваалцав.

“Women in Business” арга хэмжээг ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч хатагтай Б.Эрдэнэдэлгэр нээж үг хэлсэн юм.

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр

Тэрбээр “Монголын нийт хүн амын 82 хувьд хүрч ажилладаг, 2.9 сая харилцагчтай үндэсний тэргүүлэгч банкны хувьд манай банк Тогтвортой хөгжлийн V зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангах, дэмжихэд анхаарч, эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, 2024 оны байдлаар ХААН Банк ЖДБ-ийн салбарын 23,500 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид 1.4 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгоод байна. Манай нийт зээлийн багцын 52 хувийг эмэгтэйчүүд, ЖДБ эрхлэгчдэд олгосон зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж байна” хэмээв.

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ

Түүнчлэн тус банк нь дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй дотоодын бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ соргог мэдээ мэдээлэл, зөвлөх үйлчилгээг олон төрлийн сургалт, уулзалтуудаараа дамжуулан олгодог гэдгийг тэнд оролцогчид болон дотоодын илтгэгчид онцолж байлаа.

Уг арга хэмжээний нэгэн чухал илтгэлийг Японы FOXeey консалтинг компанийн Гүйцэтгэх захирал Нэмото Ноаки тавьсан юм. Ирээдүйн харилцагчийн туршлагын стратеги боловсруулах аргачлалыг танилцуулсан “Харилцагчийн туршлага 2030” сэдэвт түүний  илтгэлийг  хүргэж байна.

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ

Хэрэглэгч юу хүсэж байна вэ?

Орчин үеийн хэрэглэгч төвт бизнесийн орчинд байгууллагын амжилтын гол түлхүүр бол хэрэглэгчийн туршлагыг зөв ойлгож, бодитоор сайжруулах явдал юм. Гэвч компани томрох тусам хэрэглэгчдээсээ улам холддог. Тухайлбал, менежерүүдийн 84 хувь  “Үйлчилгээ сайн” гэж боддог. Гэтэл хэрэглэгчийн 16 хувь нь л үнэхээр сэтгэл ханамжтай байдаг аж. Үүнээс харахад байгууллагын дотоод үнэлгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж хоёр зөрүүтэй байдаг. Энэ зөрүүтэй байдал удаан үргэлжилбэл хэрэглэгчийн бодит хэрэгцээ, хүлээлтээс хөндийрч, зах зээлээ алдах эрсдэлтэй. Иймд Kano Model аргачлалыг ашиглан хэрэглэгчийн сэтгэл ханамжийг системтэйгээр судалж, хэрэглэгчийг үнэхээр ойлгодог соёлыг бүрдүүлэх нь чухал стратеги юм.

“Зөвхөн сайн функцтэй байхаас гадна хэрэглэгчдэд өгөх сэтгэл хөдлөлийг орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, функц+эмоци+ учир шалтгаан=Амжилтын томъёо юм” хэмээн илтгэлийн үеэр онцолж байв.

Уг томъёог ойлгомжтой тайлбарлах “Ажил” хэмээх алдартай жишээ бий. Нэгэн хүн гэр бүлийнхээ зургийг ханандаа өлгөхийг хүсжээ. Ингээд  дрилл авахаар  дэлгүүрт очжээ. Гэтэл борлуулагч түүнд хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлтэй дрилл танилцуулж, техникийн үзүүлэлт бүрийг дэлгэрэнгүй тайлбарлав. Харин үүний дараа хэрэглэгч шийдвэрээ цуцалжээ. Учир нь хэрэглэгчийн жинхэнэ “зорилго” супер чадвартай дрилл авах биш, гэр бүлийн зургаа өлгөж, түүнээс сайхан мэдрэмж авах байв.

Үндсэндээ түүний хэлж буй илтгэлийн гол санааг тоймловол харилцагчдын туршлагын (customer experience) стратеги боловсруулахдаа нэн тэргүүнд эргэх холбоотой байх, хэрэглэгчдэд ямар сэтгэл хөдлөлийг өгч буйг мэдэх нь хамгийн чухал аж. Ингэснээр хэрэглэгч бүрийг компанийнхаа фэн болгох юм.

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ
Японы FOXeey консалтинг компанийн Гүйцэтгэх захирал Нэмото Наоки

Мөн илтгэгчдээс гадна бизнесээ амжилттай удирдаж буй эмэгтэйчүүд компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, туршлагаа хуваалцлаа.

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ
“Ханбогд Кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг

“Эмэгтэй бизнес эрхлэгчид эрэгтэй бизнес эрхлэгчдээс хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. Гэхдээ хэцүү зүйлийг эерэг талаас нь харж, даваад гарахад шагнал ирдэг. Амжилт бүр зүгээр олддоггүй. Би бүхнийг тэгээс эхэлсэн, харин одоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болоод байна. Манай компани одоо ч хөгжлийн шатандаа алхам алхмаар урагшилж буй учраас зарим тохиолдолд зээл авахад шаардлагатай бүх нөхцөлд нийцэхгүй үе гардаг. Яг ийм үедээ алдаа дутагдлаа үнэнээр нь хэлж, зорилгоо тодорхой ойлгуулж чадсанаар чухал том хөрөнгө оруулалтыг авч чаддаг. Тиймээс манай компанийн өсөлт хөгжилд бүрд ХААН Банк амжилтыг хамтдаа бүтээж ирсэн хэмээн “Ханбогд Кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг хэлж байлаа.

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ
“Монгол ванн” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхцэцэг

“ХААН Банк зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Тухайн жил танай бартер их байна, авлага ихтэй байна гэх мэтээр санхүүгийн эрсдэлийг урьдчилан сануулж, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид эргэлтийн хөрөнгийн зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, хөрөнгө оруулалтын зээл, JICA-гийн төслийн зээл гэхчилэн олон зээл амжилттай авч чадсан. Манайх зөвхөн нэг Бизнес төвтэй харилцдаг. Үүний давуу тал нь манай бизнестэй холбоотой бүх түүх мэдээлэл цогцоор харагдаж байдаг. Цаг хэмнэдэг. Ингэснээр бидний бизнесийн хамтрал түргэн шуурхай байж чаддаг” хэмээн “Монгол ванн” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхцэцэг сэтгэгдлээ хуваалцсан юм.

bookzone.mn
Тагууд: арга хэмжээбизнес эрхлэгчэмэгтэйчүүдийн манлайлал

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
A person in a black suit sits on a dark sofa, hands clasped, with a neutral expression. A table in the foreground has magazines placed on it. The background is softly lit with muted colors.
Ёс зүй ертөнцийг аварна 
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00