Хөрөнгө оруулалтын JPMorgan банкнаас жил бүр танилцуулдаг зун унших номын жагсаалтад энэ жил нийт 16 ном багтжээ. Уг жагсаалтыг зарим нь хөрөнгөтнүүдийн “далайн эрэг дээр унших номууд”-ын жагсаалт гэж нэрлэдэг бөгөөд тус компани ийм жагсаалт гаргаад олон жил өнгөрч байгаа юм. 2025 оны зуны жагсаалтад хувийн амьдрал, буяны үйлсээ эргэцүүлсэн Мелинда Френч Гэйтсийн ном, карьерын зөвлөх Сюзи Уэлчийн карьерын түүх, Palantir компанийн гүйцэтгэх захирал Алекс Карпын хиймэл оюун ухааны талаарх таамаглал, эдийн засагч Кеннет Рогоффын долларын ирээдүйн тухай шинжилгээ зэрэгонцлох бүтээл багтжээ.
26 дахь жилдээ танилцуулагдаж буй энэхүү жагсаалтыг хөрөнгийн удирдлагын салбарын зөвлөхүүдийн ирүүлсэн 1000 гаруй саналыг тусгасны үндсэн дээр JPMorgan банкны тусгай хороо гаргасан байна.
“Бид энэ жилийн жагсаалтаа сониуч зан, ихийг мэдэх хүсэлд сэдэвлэн бүрдүүлсэн,” хэмээн JPMorgan-ий хөрөнгө оруулалт, баялгийн удирдлагын салбарын Олон нийттэй харилцах албаны захирал Дарин Одуюой тайлбарлажээ. Мөн тус жагсаалтыг гаргах явцад чинээлэг гэр бүлүүдийн хөрөнгө оруулалтыг хариуцсан хувийн фирмүүдээс санал авсан аж. Учир нь ирэх жилүүдэд 100 их наяд ам.долларын хөрөнгийг чинээлэг гэр бүлүүд ойр дотныхон болон үр хүүхэд, хамаатнууддаа өвлүүлэх шилжилтийн үе эхэлж байгаа юм. Тийм учраас дараа үеэ зөв хүмүүжүүлэх, сургах нь чинээлэг гэр бүлүүд, тэдгээрт зөвлөх үйлчилгээ үзүүүлдэг фирмүүдийн тэргүүлэх зорилт болоод байна.
“Манай судалгаанаас үзэхэд дараа үеийнхэнд үнэт зүйлс хамгаас чухал байгааг бид тодорхой харлаа. Гэр бүлээ авч явах залгамжлагч, эсвэл бизнесийнхээ цаашдын манлайлагчдыг бэлтгэхдээ зөвхөн хөрөнгөө хадгалж, арвижуулах бус сэтгэлзүйн хувьд төлөвшсөн, хамт олон болон бизнесийн хүрээнд нөлөө үзүүлэх чадамжийг нь хөгжүүлэхэд тэд ихэд анхаарч байна” хэмээн Д.Одуюой онцолжээ.
JPMorgan компанийн санал болгож буй 16 ном
- “Life in Three Dimensions”: How Curiosity, Exploration, and Experience Make a Fuller, Better Life” (Зохиолч Шигэхиро Ойши)
- “Becoming You: The Proven Method for Crafting Your Authentic Life and Career” (Зохиолч Сюзи Уэлч)
- “Reset: How to Change What’s Not Working” (Зохиолч Дэн Хит)
- “The Next Day: Transitions, Change, and Moving Forward” (Зохиолч Мелинда Френч Гэйтс)
- “Iron Hope: Lessons Learned from Conquering the Impossible” (Зохиолч Жэймс Лоуренс)
- “The Tell: A Memoir” (Зохиолч Эми Гриффин)
- “Coming of Age: How Technology and Entrepreneurship are Changing the Face of MENA” (Зохиолч Ноор Свейд)
- “The Technological Republic: Hard Power, Soft Belief, and the Future of the West” (Зохиолч Александер С.Карп, Николас В.Замиска)
- “Inevitable: Inside the Messy, Unstoppable Transition to Electric Vehicles” (Зохиолч Майк Колиас)
- “Raising AI: An Essential Guide to Parenting Our Future” (Зохиолч Де Кай)
- “MirrorMirror: The Reflective Surface in Contemporary Art” (Зохиолч Майкл Петри)
- “The Fricks Collect: An American Family and the Evolution of Taste in the Gilded Age” (Зохиолч Иан Вардроппер)
- “Mars: Photographs from the NASA Archives” (Зохиолч Никки Жиованни, Жэймс Л.Грийн, Эмили Лакдавалла, Роб Мэннинг, Маргарет А.Вэйткамп)
- “Living with Flowers” (Зохиолч Аэрин Лаудер)
- “The Values Compass: What 101 Countries Teach Us About Purpose, Life, and Leadership” (Зохиолч Мандийд Рай)
- “Economic Spotlight: Our Dollar, Your Problem: An Insider’s View of the Seven Turbulent Decades of Global Finance, and the Road Ahead” (Зохиолч Кеннет Рогофф)